Сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Миний нөхөр бид хоёр суугаад 4 жил болж байна. Хоёулаа 30 гаран настай. Эхэндээ бид хоёр гэр орноо, амьдралаа төвхнүүлэх гээд хүүхдийн асуудлыг хойш тавьж байгаад өнгөрсөн жил хүүхэдтэй болохоор шийдээд оролдтол шууд л жирэмсэн болоод баярлаад байж байтал 3 сартай байх үедээ хүүхэд дотроо зүрх нь цохилохгүй байна зулбана эсвэл хурдан авахуул гээд соруулдаг юмаар авахуулсан. Бид хоёр тэр үед маш их шаналж, уйлж зовсон. Тэгээд нөхөр маань намайг тайвшруулж ахиад биеэ сайн эмчлүүлж байгаад оролдоод үзнээ, болж л таараа гэж тайвшруулсан. Эмч тэр үед ахиад жирэмсэн болохдоо бараг жил хүлээж байгаад болох ёстой шүү гэж анхааруулсан учраас бид хүлээж, эмчлүүлж байгаад одоо бараг жил болж байгаа учир ахиж болох гээд оролдож эхэлсэн, гэтэл 2 сар өнгөрлөө болдоггүй. Өнгөрсөн сард бараг болцон байхаа гээд биеэ их л чагналаа, гэтэл сарын тэмдэг ирэхээр нь ямар их сэтгэлээр унаваа. Өнгөрсөн хугацаанд зүгээр л биеийнхээ ерөнхий байдлыг эмчлүүлж, витамин энэ тэр л хэрэглэсэн л дээ, гэхдээ бүүр нарийн эмчилгээ хийлгээгүй, ямарч байсан бид хоёр үртэй гэж бодож байсан.
Одоо эсвэл бүүр нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ энэ тэр хийлгэдэг юм билүү гээд нөхрөөсөө асуутал, зүгээрээ дөнгөж 2хон сар оролдож байж, цаана чинь зарим нэг найз нар маань 8 сар оролдож байж хүүхэдтэй болсон энэ тэр гээд тайвшруулаад байхын. Би хувьдаа маш их санаа зовж байна. Амин маргад гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг их сайн гэх юм, зарим хүмүүс тэр чинь зөвхөн мөнгөний төлөө явдаг муу эмнэлэг гээд байхын. Ийм асуудал тохиолдож байсан хүн байвал туслаач, гуйж байна. Аль эмнэлэг нь дээр вэ хүмүүсээ? Өдөр шөнөгүй бодогдоод бүүр ажилдаа ч анхаарал хандуулахад хэцүү болж байна. Нөхрийгөө харахаар тоохгүй дүр эсгэж байгаач дотроо хөөрхий минь шаналж л байгаа байхдаа. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
cekc.mn дээр ирсэн захидал
33 Comments
Анеапоооаардлнажнавпрллопккнолдб
Грлжджлдорр
би одоо 23 настай нөхөртэйгээ суугаад 3 жил болж байгаа хүүхэд угаасаа олдохгүй юмаа ачтан эмнэлгийн батсүх эмчид үзүүлсэн чин дурангийн хагалгаанд ор гэсэн надаа туслаач сайн эмнэлэг хэлж өгөөч
хүүхнүүдээ тэр амин эрдэнэ гээд эмнэлэг ёстой худлаа шүү. мөнгөний төлөө гэдэг яг үнэн юм байна лээ. бүх хүүхнүүдэд ижилхэн 14 хониогийн эмчилгээ бичиж өгдөг тэр нь 1 өдрийн 20000 дээр нь үзлэгийн мөнгө гээд аймаар үнэтэй. хамгийн сонин нь намайг эмчилгээнд явж байхад бүх эмэгтэйчүүдэд ижилхэн тариа, эмчилгээ хийж байсан. тэр үүдний хүүхэн нь маш муухай ааштай. ямар ч үйлчилгээний газрын соёл байхгүй.
Миний биений юм ирээгүй 10 жил болж байна.Одоо хүүхэдтэй болмоор байна Сүхээ эмч дээр 2 жил эмчлүүлсэн сүүлдээ намайг хүүхэд гаргахгүй юм байна гэсэн
Миний биений юм ирээгүй 10 жил болж байна.Одоо хүүхэдтэй болмоор байна Сүхээ эмч дээр 2 жил эмчлүүлсэн сүүлдээ намайг хүүхэд гаргахгүй юм байна гэсэн
Сайн уу? Чиний бичсэн зүйлийг их оройтож уншлаа. Чамайг одоо жирэмсэн болсон эсэхийг чинь мэдэхгүй байгаа ч чи сэтгэлээр битгий унаарай. Би ч бас яг чам шиг асуудалд орчоод л байж байна.Хүүхэдтэй болохыг хүсээд 1 жил гарны дараа жирэмсэн болоод бөөн баяр байлаа хэвлийгээ дарж үзээд л хайр хүрээд байдагсан. Гэтэл ердөө энэ сайхан мэдрэмжийг би 2 сар л мэдэрсэн.Гэтэл нэг өдөр доошоо хүрэн бор юм гараад шөнө 2-р төрөх дээр очтол тэр шөнө гарч байсан эмч ердөөсэй тоогоогүй авч хэлэлцээгүй өглөө ир гээд явуулсан.Тэгтэл шөнө доошоо юм гараад зулбасан.Би боддогын тэр үед байсан эмч тогтоох тариа хийгээд өгдөггүй юмаа гэхэд тогтоох талаас нь эм энэ тэр бичээд өгсөн бол гэж. Тэгээд үүнээс хойш 1 жил өнгөрчөө даанч жирэмсэн болдоггүй.Хий хоосон горьдхоос цаашгүй юмдаа. Сүүлийн үед үрийн суваг битүүрсэн байж магадгүй гээд Тод дэлгэц эмнэлгийн Мөнхбаатар гэдэг их дажгүй сайн эмчид үзүүлж эхэлсэн. Үр хүүхэд гэдэг чинь айл гэрийн гэрэл гэгээ амьдралын утга учир шүүдээ үртэй хүн жаргалтай гэдэг. Найз нараа ах эгч нараа үр хүүхэдтэйгээ тоглож тэднийгээ хайрлаж байгааг нь харахаар өөрийн эрхгүй хүүхэд маш ихээр хүсхийн. Үр хүүхэдтэй болохыг хүсч мөрөөдөж байгаа бүсгүйчүүд маань бүгд сайхан үртэй болох болтугай гэж ерөөедөө
БУСГУЙ мини , би яг чамтай адилхан зовлонтой хун бнаа. ГЭХДЭЭ чамаас арай илуу 8 сар оролдож бн. Саяхан синапорэ яваад ондогон эс ялгарч бга эсэхийг шалгадаг тэст авчирсан. ХООРХОН яг л заадийн б.н лээ. ГЭХДЭЭ амжилттай болоогуйэ сая биэний юм маани ирсэн. БИД 2 жаахан урвайсан байдалтай л б.н. 2 улаа хамтарч хичээж болох юм
амжилт болох байх аа
Юуны өмнө дээрх захиа бичсэн бүсгүйд бүү санаа зов гэж хэлье. 2 сар хичээгээд хүүхэд олохгүй байна гэж түгших хэрэггүй ээ. Жилд жирэмсэн болох магадлал бүхий өдрүүд арав гаруй л байдаг гэсэн. Гол нь өндгөн эс боловсрох өдрүүдэд бэлгийн харилцаанд орох ёстой юм билээ. Тэрнээс биш өдөр болгон оролдоод жирэмсэн болно гэж байхгүй. Хэзээ өндгөн эс бүрэлдэх вэ гэдгийг өндгөн эсийн хяналтанд явж байж тогтоодог юм билээ. Амин Маргад эмнэлэг дээр очиж энэ хяналтанд орох хэрэгтэй. Мөн эхний жирэмслэлт чинь бүтээгүй учраас сав юмуу өндгөвчинд чинь ямар нэг үрэвсэл байна гэсэн үг. Тэрийгээ эмчлүүлж байж жирэмсэн болно. Би эхний хүүхдээ гаргаснаас хойш 8 жилийн дараа дахин жирэмслэх гэж оролдоод хүүхэд олохгүй байлаа. Тэгээд Амин маргад эмнэлэг дээр очиж үрэвслийн эмчилгээг хийлгүүлсэн. Мөн өндгөн эсийн хяналтанд нэлээд хэдэн удаа явсан. Энэ бүхний эцэст бараг 2 жилийн дараа жирэмсэн болоод одоо 4 сартай, аз жаргалтай байнаа. Алтангэрэл эмч дээр жирэмсний хяналтанд явж байгаа. Бүхий л шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгдөг. Гадаадад явахдаа хүртэл эмчтэйгээ утсаар холбогдон хэрэгтэй зөвлөгөө, эмчилгээ авдаг. Сайн эмч, сайн эмнэлэг байгаа юм.
chi yzsan yaruu yum be. Urid ni jiremselj b.san yum chini odoo bolj taarna. Huleegeed b.haar ugaasaa jiremslehgui b.dag yum. Manai nuhur huuhed gargaj ug geed shalaad b.dag b.san. Bi hamgaalahaa boliod 2-s deesh sar bolj b.j huuhed olson. Huuhed oldonoo. Harin oldsoniih ni daraa sain hicheegeerei. Odoo buh jiremsen huuhnuud huuhed zulbachihgaad ih hetsuu bainga l hevtriin deglem barij baij huuhdee gargadag bolchihson. Bovol tsag agaar idej uudag yumnaas ni boldog yum uu. Teriig sain medehgui uim. Bi lav 2 huuhdee 2-ng ni emnelegt hevten hevten gargasan. Sain hicheegeerei. amjilt husey
сайн байна уу. Хожимдсон ч гэсэн захидлын эзэнд мэдээлэл дуулгаж байгаадаа баяртай байна. Үнэхээр хүүхэд бол гэр бүлийн баяр баясгалан, амьдралын утга учир хайр дурлалыг гагнах хүч шүү дээ. Би Юнайтед Экспресс эмчилгээний аялал жуулчлалын маркетингийн менежер. Манай компани БНЭУ, БНСУ-д эмчилгээ, шинжилгээ, оношлогоо хийлгэх хүмүүст нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. эрүүл мэндийн хувьд Монголд оношлогдохгүй ч юмуу эмчлэгдэх боломжгүй, ялангуяа техник тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтайн улмаас хийгдэх боломжгүй эмчилгээ үйлчилгээнд дээрх улс орнуудад явахад нь үйлчилгээ үзүүлдэг. Манай гадаадад эмлүүлэгсдэд үйлчлэх төв нэгдсэн 3 эмнэлэгийн баруун талын Од хийморь эмнэлэгийн 3 давхарт байрладаг бөгөөд таны эмнэлэгийн бичиг онош магадлагааг БНЭУ, БНСУ дахв партнер эмчилгээний аялал жуулчлалын оператор компаниудад илгээж ОУ-н ЭМ-ийн JCIбайгууллагаар итгэмжлэгдсэн дэлхийн зэрэглэлийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авахад лавлагаа өгөх, эмчилгээ үйлчилгээний үнийг мэдээлэх, даатгал, тийз захиалах, визийн материал бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх хүлээн авах боломжтой эмнэлэгт цаг товлох урилга бичиг баримтын үйлчилгээ болоод тус улсад очиход нь онгоц буудлаас угтах тосох, монгол хэлтэй анагаах ухааны орчуулагчаар үйлчлэх, байр, буудал захиалга зэрэг ажлыг зохион байгуулж өгдөг. Үргүйдэл, нөхөн үржихүйн тал дээр ОУ-ын сүлжээ эмнэлэг болох Maria baby эмнэлэгт таныг ин витро болон ит виво аргаар үр шилжүүлэн суулгахад туслана. Энэ эмнэлэг 10 гаруй салбартай үргүйдлийн оношлогоо эмчилгээний чиглэлээр өндөр мэргэшсэн олон улсын хэмжээнд танигдсан эмнэлэг юм. Анхдагч болон хоердогч үргүйдлийг оношлож хэд хэдэн тусгай аргаар үр шилжүүлэн суулгадаг. Таньд зөвлөхөд үрийн сувгийн битүүрэл бол ердөө ч асуудал биш,зөвхөн Монголд тоног төхөөрөмж дутмагаас хийгдэх боломжгүй юм. Энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээс гадна биеэс гадна танай гэр бүлийн хүний спрем, таны өндгөн эсийг нийлүүлэн шууд үр тогтоож үр тогтсон өндгөн эсийг таны умайд шилжүүлэн суулгах ч боломжтой. хэрвээ та энэ аргаас татгалзаж байвал үтрээнд тосгуулан үр тогтоох, өндгөн эсийн мөчлөг өөрчлөх зэрэг биеийн дотор ч үр тогтоох хялбар аргууд бий. Зардал ч тийм хүндрэлтэй биш. эмчилгээний зардал хамгийн хүнддээ 5000 ам. долларт багтдаг юм. Үндсэндээ 310- 5000 ам долларт багтах боломжтой. Үнийн сонголт нь тухайн эмнэлэг та 2 ийг үзэж оношлон аль арга нь илүү тохиромжтой болохыг санал болгосноор тодорхойлогдоно. Нэгэнт үр тогтсоны дараа та хүүхдээ дангаар нь төрүүлэх үү ихэрлүүлэх үү хэдэн ихэр гаргах вэ гэдэг нь гэр бүлийн хүмүүсийн дотоод асуудал болно. Хэдэн хүүхэд төрүүлэх хүсэлтийн чинь дагуу бластоцистыг удирдах замаар ихэрлүүлэх үү гэдэг асуудлыг чинь шийдвэрлэж өгнө. эмчилгээний нийт хугацаа үр тогтмоны дараа хянах хугацаатайгаа нийлээд 2 сар гаран зарцуулагдана. Үүнээс гадна үр тогтолтын процессыг дэмжих үүднээс сэтгэл засал, хөгжим эмчилгээ гээд дагавар эмчилгээнүүд таньд хийгдэнэ. Одоо цагт үргүйдэл бол ердөө асуудал биш. Таньд эрүүл энхийг хүсье. Ирэх жилийн энэ өдөр гэхэд та бүхэн хүүхдүүдээ гараасаа хөтлөх болно. Манайд хандах утас 70186353, 99982805,99990941,95690247 Эмчилгээний аялал жуулчлалын Юнайтед Экспресс ХХК
Би анхныхаа хүүг нилээн хүсч байж олсон. нөхөртэйгээ суугаад 4-5 сар болсоны дараа жирэмсэлсэн. Харин зориудаар хамгаалж сүйд болоогүй ч дахиж хүүхэд ололгүй 6 жил болж, одоо л хүүхэд гаргая гэсэн чинь нэг л олохгүй байсан. Тэгээд үрийн хоолой шалгадаг нэг шингэн шахууулж зураг авхуулсан чинь зүгээр байна гэдэг юм. Тэгэхээр нь халуунаа үзэж эхэлсэн. Яг ид үр гадагшлах үе нь биений юм ирснээс хойш 7 дох өдрөөс эхэлдэг шиг санагдана. 2-5 өдөр биеийн хэм ердийнхөөсөө 1 хэмээр нэмэгдчихдэг юм билээ. Тэгээд бэлгийн ажлын дараа таазаа өндөрлөөд хэвтдэг байсан санагдана. Учир нь Сайд нарын 2-т үзлэг хийдэг байсан нэг орос эмч анхны хүүхдээ гаргах үед үтрээ савны амсрыг чинь салмайтал нь урж хаячихаад, огт оёж янзлаагүй байх юм, ийм байхад яаж үр тогтох бэ дээ гээд толгой сэгсэрч байсан юм. Тэгээд л бага хүүгээ олсон доо. Магадгүй үрийн хоолой шалгаж шингэн шахуулах үед ойр зуурын саад нь арилсан байж болох юм.
àõ íü 30 íàñòàé ãýõäýý хàðèí íààä áîð þì ÷èíü þó þì áîë äîî. áîäîîä îëîõã¿é áàéíà
Саун байна уу? би одоо донгож 17 настай эмэгтэй би сингапорэд амидарч бн хэxээч сэксдэж узээгүй нэг бор дуу онгтой нылцгай юм сар болгон гойжоод байна энэ ягааад энгээд гооожоод бган юм болоо хэлээд огооч
урд нь жирэмсэлж байсан бол аxиад болноо.
одор болгон ойртоxоор үр тогтоx нь муу байдаг гэсэн.доод тал нь 3-4 xонож байж ойртож бай.
Хүүхэдтэй болох гэж хэт их хичээж өдөр алгасахгүй секс хийдэг байсан хосын тухай нэг судлагаа байдаг юм… Эрэгтэй хүн дур тавьна гэдэг төрөлхийн шинж боловч эр бэлгийн эсэд бас боловсрох хугацаа хэрэгтэй… Та 2 дурын эмчээс асуугаарай, энэ хугацааг 3 хоног орчим гэж хэлнэ… Тиймээс нөхөр чинь энэ хугацаанд хүлээгээд, харин эхнэр нь өндгөн эс хэзээ гадагшладагаа л тооцож байгаад хийх хэрэгтэй болов уу. Түүнээс биш элдэв эм тан хэрэггүй болов уу… Амжилт!
Хэтэрхий их санаа зовж, сэтгэлээ санаагаа тогтворгүй байлгаж байгаа чинь сөргөөр нөлөөлнө шүү. Хэсэгтээ зөнгөөр нь хая. Жил болоод үр хүүхэд олохгүй байгаа бол асуудал шүү. Гэтэл дөнгөж 2 сар л болсон байна шүү дээ.
хууэ хуухнуудээ биэйин дулаан басалтэмпэратүр гэдгээ узээчээ удур бгон.тэр графикаар чин 3-4 сарийн дараа яг ундгун эс болоүсрөх удур чин гараад ирнэ.гол ни тэмпэратүраа босож яваагуй худулгуун хийгээгүй уэдээ сэрээд л узэх хэрэгтэй бдаг.дээр уэйин халууни шил биш аутомат халууний шилээр шуу.тэгээд тэмдэглээд дор хаяж 3 сар узхэд болоүсрөх удур чин гараад ирнэ.энэ хоорондоо фолийн хучил уу(800ийн ундур доозтойг ни).тэрийгээ мэдчээд тэр уэдээ л бэлтгэлтэй унтаж байрлалаа зув сонгоод спэрмаа биэдээ бариад(доороо дэр хийгээд тэр чигтээ унтдаг ч юмуу)оролддоо.хэзээ хуухэд олохоо мэдэхгүй худлаа баахан унтаад тэгчээд сэтгэлээр унаад дэмий шд.тэр ойролтсоогоор тэр хавид ундгун эс боловсроно энэ тэр гэдэг бол бас харитсангуй шд.гадаадад бол сав энэ тэрд ямарч эмчилгээ хийдэггүй та эрүүлээ л гэдэг.мгл-д л та увчний уур уурхай гэдэг шд.тэр 12 долоо хоногтой ур амигуй бсон гэж унэн юмуу?сайн эхөд харуулбал угуй бсан ч юм билуу олон эмчээр явж бж уйлдэл хийгээрэй дээ хуухнуудээ
Нэгэнт хуухэд олж бнаа гэдэг ургуйдэл бишээ, харин яагаад энэ хуухэд маани тогтоогуй вэ гэдгийн учрийг олж мэдэх xэрэгтэй.ээж хуухэд 2ийн цусний ул тохироо гэж бдаг юм бналээ. Миний бодлоор Хатагтай эмнэлэгт очиж узуулбэл зугээр,Амин маргад ч гэсэн. Гайгуй гэсэн хэдэн газраар зэрэг явж бгаад учрийгн олоод авбал нэг газраа тууштай эмчлүүлэхэд болнодоо.Заавал гадаад гэхгүй Монголдоо бурэн шийдвэрлэж чадах асуудалшуу.хэд хэдэн удаа ийм байдалд орсон ч хожим хэвийн тээсэн олон тохиолдол бдаг юм бналээ.шалтгаанийгн л олоод ав.АМЖИЛТ
сайн байна уу, гадаадад xосууд хамт амидраад 1 жилийн дотор хуухэд олохгуй бол ургуйдэл гэдэг юм байна лээ. тийм учраас битгий санаа зовоо амжилт шуу
зүгээрдээ үрийнхээ зулайг үнэрлэх өдөр ирж л таараа…..
хүн хэдэрхий их хүсээд нэг юманд улайрхаар хясаж байдаг хорвоо шүү дээ .
хамгийн гол сарын тэмдэгийн мөчлөг маш чухал эмэгтэй хүний өндгөн эс сар ердөө 1 л өдөр гадагшилдаг гэж тэгээд тэр өдрөө л хийвэл үр тогтоно шүү. биений юм ирэхээс 12-16 дахь хоног дээр өндгөн эс ялгардаг гэсэн. жирэмсэн болох гэж байгаа гээд л нөхрийгөө ойр ойрхон шавхаад байвал бүр дордоно яагаад гэхээр хэд ойрхон байх нь үрийн шингэний баланс алдагдах бөгөөд эр эсийн хөдөлгөөнт чадвар буурч нөгөө хөөрхөн эсүүдийн тоо толгой буурдаг гэж дуулсан байна. чанартай тэжээлтэй хоол хүнс хэрэглэж сэтгэл санаагаа өөдрөг явж байна.
хүүхнүүд ярьдаг шдээ жирэмслэхийн түүс болохоор болчихдог, тэгээд үгүй гэхээр олчихдог гээл .
өө нээрээ ео еог анагаах нь нэвтрүүлгээр жирэмслэдэг өдрийг тодорхойлдог тест ирсэн гэж бнал ээ юуны магад аваад хэрэглээд үзээрэй амжилт хүсье
харин дараа хүүхэдтэй болсон баяртай өдрөө бидэнтэй хуваалцахын ерөөл дэвшүүлье.
үрээ тэвэрсэн эх энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай баяр баясгалан тай байдаг юм шүү найзаа урагшаа амьдрал гэж чинь тэр чигээрээ хүлээлт итгэл найдвар ……………….
сайн байна уу. би чамайг их ойлгож байна. би тэр сүхээ эмч, амин маргад, цогмаа эмчээр дайраад гарсан хүн байна. бас үргүйдлийн шинжилгээг монголд гадаадад хийлгэж үзсэн. миний хүүхэд ч бас гэдсэн дотроо 3 сар орчимтойдоо амьгүй зүрх нь цохихоо больсон байна гээд би бүтэн жил шаналж явсан хүн. цөхөрсөндөө юу эсийг хийж ямар дом арга ч хамаагүй оролдож байсан хүн. гэхдээ би сэтгэлээр унаагүй ээ. та нарыг хараад олуулаа би ганцаараа ингэж шаналаагүй гэж мэдлээ. enh_987@yahoo.com миний хаягруу ороод ирээрэй, би чамд эмчийн биш өөрийн туулсан эм эмнэлгэ арга чаргаа ярьж ямар ямар шинжилгээг өгсөн, гадаадад юу гэж зөвлөдөг энд юу гэдэг гээд хэлсэн ч болно. үр хүүхэдгйү гэр бүлээ, нөхрөөсөө санаа зовнидог бүсгүйчүүд ч мэссэнжэртээ орж ирэ, захидал явуулаарай. хамтдаа ярилцмаар байна. хичнээн найз гээд ч намайг яахан бүрэн ойлгох билээ
2-3 унталтаар хүссэн хүйстэй хүүхэд хийж өгнө
Залуу зандан байхдаа нилээн завхайрч яваад суулдээ хугшироод ирхээрээ хуухэд тогтохоо болсон хуухнууд олон . Тээдэг хун ни болохгуй байгаа бол солчойч юнд сэтгэлээр ундийн ?
ongorson jil nasad ch bas urag maani osoltgui baina ged 1 iimerhuu yum tohioldson. barag 3 sartai baisan. tuhain uedee urevsliin esreg baahan emchilgee hiilgesen. odoo jil arai boloogui bolhoor dahiad jiremsleh talaar bodoogui l baina. medeej hetsuu l yum bilee. yunaas bolchuu yagaad ingechuu, dahiad iim yum boloh yum bish baiga daa geel.
gehdee 2 hon sar oroldjiij setgeleer unah boloogui bainaa. sariin temdgiinhee muchlogteigee tohiruulaad ur duntei sex hiihgui yu daa. az jargal husie.
Их хүсэж хүлээж биеэ чагнахаар таг болдийм билээ шүү, тэгээд янз бурийн аргуудийг бол мэдэж байгаа байлгуй гээд орхиё. Гол нь битгий их догдолж хүлээ, тэгэх тусам буур таг. Би 2 жил оролдлоо (АНУ-д байдаг, эмч нар нь Монголоос дээр байдаг байх гэж бодож байна) зугээр эрүүл байна гэхээс өөр, ийм тийм эмчилгээ эм тан гэж юу ч зөвлөхгүй юм. Тийм болохоор дахиад жаахан хүлээ, тэгээд болох юм аяндаа болно л гэж хэлье даа.
Бурxан 10 xуруу тэгш амьдрал заяаxгүй юум даа. Нэгэнд н илүүдүүлээд нэгэнд н дутуудуулаад л… Гэxдээ чиний xувьд бол эрт байнаа. Xүсэxэд xясна гэдийн. Тийм болxоор зүгээр тайван xүлээ. Манай 1 танил Бүсгүй бараг 5 удаа абортонд орж байсан байx шүү. тэгээл жирэмсэлээд одоо Оxинтой болсон. Амжилт
Humuus hangalttai zovlojee harin bi ene jiremsen bolchood shud avhuulhas amarhan abortond orood baidag teneg hvvhnvvded ene emegtein bichlegiig sain unsh oilgohgui bol ahin dahin unsh tseejleed tibet nom shig amandaa unshij yav gej helmeer bna
энэ жирийн бүсгүй гэж нэг нөхөр баахан эмнэлэгүүд, эмч нарын тухай бичсэн байна. юун эмч, эмнэлэг вэ. хаа байсан болоогүй юманд юу юуны туханд хүрээгүй байж эмч, эмнэлэг гэж явав даа. одоо үед эмнэлгийн байгууллагууд, эмч нар гэдэг чинь бөөн бизнес болчихсон шүү дээ. чамайг цоо эрүүл байсан ч гэсэн, та эрүүл байна аа танд ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй гэж хэлэх нэг ч эмч гарахгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. баахан эмчилгээ энэ тэр болоод л, мөнгө төгрөг үрсэн хэрэг болно. миний дүү ахдаа итгээд зүгээр л хүлээ. дор хаяж 1 жил хүлээ. тэгээд болохгүй бол онош тодруулах талаар бодож болох юм. тэгэхдээ ганц хоёрхон эмчийн үг, оношинд хэзээ ч итгэж болохгүй. олон эмнэлэг, олон эмчид үзүүлж байж, хэн нэгнийх нь хэлсэн оношийг өөр нэгэнд нь хэлэлгүйгээр оношлуулж байж байгаад бүх оношнуудаа харьцуулан дүгнэлт хийж, дараа нь эмчилгээгээ сонгоорой. тэгэхдээ эмчилгээ гэдэг маань бүр аргагүйдсэн үед л хэрэглэх зүйл шүү дээ. чиний дээр бичсэнийг чинь харж байхад их л тэсвэр алдаж яарч байгаа бололтой юм. яарах өчүүхэн ч хэрэггүй гэдгийг л гол нь анхаар. энэ талаархи ном товхимол олж унш. эмчид найдсанаас, өөртөө, өөрийнхөө эрүүл гэдэгт итгэж найдах чинь л гол чухал юм шүү.
2 хон сард зүгээр эрүүл гэр бүл ч хүүхэдтнэй болох магадлал бага шүү дээ. тэвчээртэй бай. та 2 урьд нь хүүхэдтэй болж байсан юм чинь. Би лав 6 жил итгэж найдаад л хүлээж байна. Сүүлдээ юунд найдаж байгаагаа ч ойлгохгүй юм. Гэхдээ л найдаж байна. Эмэгтэй хүн байна даа ядаж нэг жирэмсэлж үзэх юмсан гээд л хүлээж байна да.
Зүгээр дээ, эмчид үзүүлж хяналтанд орох нь зөв байх шүү. Гэвч эмчээ сайн зөв сонгох хэрэгтэй. Санхүүгийн боломж байвал бээжинд очиж оношлуулаад энд эмчид оношоо үзүүлээд эм уугаад хүүхэд олсон хүн байдаг. Би 2 жил гаран хүлээж байна. Бууж өгөөгүй л байна. Сайн судалж байж шийдвэрээ гаргаарай. Би Ачтан эмнэлгийн Батсүх эмчийн араас жил шахуу явсан. Бүх эм тариаг нь авч хэрэглэсэн. Адаг сүүлд нь за чамайг хагалж үзэхээс гэсэн. Би та яг ямар ажилбар хийх вэ гэж асуутал нээж үзээд л хаана даа гэж хэлсэн. Би чихэндээ ч итгээгүй. Тэр хүн монголдоо нэртэй эмнэлгийн нэртэй эмч хүн. Олон жилийн ур чадвартайд тооцогддог. Би хамгийн сайнд нь л үзүүлж байна гэж итгэж түүний хэлсэн үг бүхэнд найдвар тавьж байсан. Гэтэл тэр эмч энэ үгийг хэлэх үедээ сонин уншаад над руу огт хараагүйг яана. Би дахиж очоогүй. Үргүйдлээр монголдоо нэртэй эмч нар гэвэл Анагаахын Сүхээ эмч гэж бий. Миний найз хүүхэн Бээжинд оношлуулчихаад Сүхээ эмчид оношоо үзүүлээд эм уусан гэдэг юм. Одоо хөөрхөн охинтой. Өргөө кинотеатрын ард цэнхэр 12 давхарт Жирэн гэж эмнэлэг бий. Дундговийн Цогмаа гэж эмч байдаг гэсэн. Түүнд үзүүлж эм уугаад хүүхэд олсон хүмүүс байдаг. Би өөрөө аль алинд нь ч очоогүй ч найз хүүхнүүдийн яриаг сонсож байсан. Батсүх эмчид очихоо болисноос хойш нэг хэсэг эмчид очих хүсэл төрөхгүй байгаа. Хамгийн гол нь үр тогтохгүй байгаагийн үнэн зөв шалтгааныг тодруулж зөв оношлуулах чухал. Оношын дагуу эмчилгээ хийгдэх ёстой. Батсүх эмч лав л миний өндгөн эсийн хөгжил хөдөлгөөнийг огт ярихгүй байсан. Дараа нь нэг солонгос өвгөн эмчид үзүүлэхдээ хэдийгээр өөр шалтгаанаар үзүүлж байсан ч үргүйдлийн тухай асуухад надаас тийм шинжилгээ өгсөн үү гэж асуусан. Би өгөөгүй болохоор Батсүх эмч юунд үндэслэн надад сар бүр эм уулган, тариа тариулаад байсан юм бол гэж бодсон. Санамсаргүй тохиолдолд л найдсан байх гэж бодогдсон. Бээжинд үр тогтоох ажилбар 8000 доллар боловч тэр бүр амжилттай болдоггүй юм билээ. Би 3 удаа ороод хүүхэд олоогүй хостой таарч байсан. Тэгэхээр бурхан хүсвэл өгөх байх гэдэгт итгэх үү л гэж бодогдох юм. Чамд амжилт хүсье. Их хүсээд өдөр хоног тоолоод байвал сэтгэл санаанд хэцүү шүү. Нөхцөл байдалтайгаа эвлэрээд эмчид үзүүлж оношлуул гэж зөвлөе.
зүгээр ээ найзаа хугацаа хэрэгтэй. юун тэвчээргүй юм. 2хон сар болчоод. 2жил 20 жил болсон юм шиг шаналдаг байна ш дээ. зүгээр ээ удахгүй танай гэр бүлд хүн нэмэгдэнэ ээ. үнэн шүү. танай гэр бүлд аз жаргал хүсий. гэхдээ одоохондоо янз бүрийн эмнэлгээр яваад хэрэггүй биз дээ. эрүүл саруул байжийж. мөнгө л үрэхийн нэмэр ок
сэтгэлээр унах яагаа ч үгүй болооогүй байна. ийм амархан сэтгэлээр унаад санаагаа зовоогоод байх юм бол харин ч янз бүрийн сөрөг муу үр дагаварууд гарч болзошгүй. хүүхэд хүсээд хүсээд олдохгүй бүр 7-8 жил янз бүрийн эмнэлэг дом энэ тэр болж байж олсон хүмүүс ч байдаг. та 2-ийн хувьд бол сэтгэл санаагаа өөдрөгөөр амьдралдаа, хүүхэдтэй болно гэдэгтээ итгэлтэйгээр тайван байх хэрэгтэй дээ. хүүхэд олдох буюу өндгөн эс гадагшлах үйл явц чинь сардаа 1 л удаа шүү дээ. тэр мөчлөгөө сайн тооцоолоод, эрүүл мэнддээ сайн анхаараад, архи дарснаас холуурхан шиг, шим тэжээллэг хоол унд идсэн шигээ итгэлтэйхэн хэдэн сарыг өнгөрөө. тэгээд болохгүй бол эмнэлэгт хандаарай.