Гадаадад байгаа нөхөртэйгээ хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж бай

09043848fa88db76a0e93a41654cafde

Сэтгэл дүүрэн инээмсэглэл, нүүр дүүрэн баясал аз жаргал мөн үү?

Мэдээж ходоод хоосон, мөр цоорхой байхад нүүр дүүрэн инээмсэглэл хүчлээд ч гарахгүй. Сайхан бүхэн өнгө мөнгөөр хэмжигдэх болсон энэ үед мөнгө хэмээх далдын хүчтэй хэвлэмэл цааснаас болж амьдралын үнэ цэнэ улам бүр алдагдсаар. Ахиухан, аль болох ахиухан…

Гэтэл энэ бүхний эцэст эргээд нэг харахад хөрөнгө мөнгө чамлахааргүй ч харин амьдрал нь нэг л эзгүй мэт санагдах болсон тухай олон хүн ярьдаг. Тэгэхээр энэ мөнгө гэдэг үнэтэй ч хүний сэтгэлээс дээгүүр байна гэж хэзээд үгүй юм. Сайхан амьдралыг эрж хайн явсаар хилийн дээс алхалж, хөрөнгө мөнгөө зузаатгаад ирэх санаа хэн бүхэнд байдаг. Монголдоо хаан мэт амьдарч байсан хүн харийн оронд шал угааж, хог цэвэрлэхдээ ардаа орхисон эхнэр хүүхдээ л гэж зүтгэнэ. Их өрийг дарж, их мөнгө үнэртэнэ. “Удахгүй ээ, хань нь удахгүй очиж сайхан амьдарна аа” гэх элгэмсэг яриа цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдсөөр нэг л мэдэхэд хол байгаа хоёрын яриа “өөр сонин юу байна” гэж хэд дахин бие биенээсээ асуусаар за за баяртай гэхээр хязгаарлагдах мэт.

Салалтын шалтаан олон янз байдаг. Энэ удаа зөвхөн бие биенээсээ удаан хол байснаас үүдэлтэй шалтгааны тухайд сонирхлоо. Хоорондоо ойлголцохоо байсан, хөндлөнгийн хүмүүсиин нөлөө, бэлгийн харьцааны хөрөлт, эмэгтэйчүүд маань боловсролыг эрхэмлэх болсноор эрчүүд гологдож эхлэдэг гэх мэт шалтгаануудаас гэр бүл салдаг. Удаан хол байх нь хосуудын харьцаа хөндийрөхөд хүргэж болно. Өөрөөр хэлбэл өөрийн тань хэлснээр гадаадад ажиллах гэх мэт. Гэхдээ одоо үед интернэт, утсаар ч болов байнга харьцаатай байж болно шүү дээ. Хамгийн гол нь хол байх үед физиологийн шаарлагын хувьд хүнд хэцүү үе гарна. Yүнээс болоод бие биенээ хардах сэтгэлээс муудалцах явдал гардаг. Боловсролтой хүмүүсийн хувьд үүнийг ярилцаад шийдсэн байх тохиолдол байдаг л даа.

Эрэгтэй хүн 3-6 жил, эмэгтэй хүн арай мэдрэмтгий байдгаараа 2-4 жил хүнтэй унтахгүй байж чаддаг гэнэ. Энэ бол хамгийн дээд хэмжээ. Дур хүсэл ихтэй хүний хувьд хэдхэн сар л маш хэцүү байж болно. Хүний биеийн онцлогоос л шалтгаална. Бэлгийн харьцаанд оролгүй удах тусам хүний биед муу бөгөөд сэтгэл санаанд нөлөөлж, уур уцаартай болох хандлага ажиглагддаг. Мөн өөр өөр орчинд амьдарч дадсан байдгаас хүнийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөн байдаг нь ч нөлөөлдөг. Гэхдээ эхнэр, нөхөр хоёулаа амьдралаа хамтдаа үргэлжлүүлэх санаатай байвал хэдхэн сарын дараа энэ байдал аяндаа өөрчлөгдөнө. Харин магадгүй, олон жил тусдаа байхдаа өөр нэгэн харилцагчтай /бэлгийн/ болж, улмаар түүндээ дасдагаас гэр бүл хөндийрч, улмаар салахад хүрдэг.

Таны аз жаргалын дөлөөр бид гэрэлтдэг

Хайр гэдэг холдох тусам амттай гэдэг ч… Хамгийн гол нь хол байхдаа хамт байгаа юм шиг бие биедээ хандаж байх хэрэгтэй. Энэ өдөр болсон үйл явдлыг ярилцаж, хүүхдийнхээ тухай, ер амьдрал ахуй бүх зүйлийг ярьж байх хэрэгтэй. Гэхдээ удаан хамт байгаагүйгээс гэсэн шалтгаанаар гэр бүл сална гэдэг нийтлэг ойлголт биш. Энэ бол хүн хүнээс л шалтгаалах асуудал.

3 Comments

  1. ib n says:

    удахгүй миний хайр ирнэ

  2. tuvshee says:

    хмм. хайртай хунээсээ хол байх ийм хэцүү гэж омно ни мэддэггүй байжээ, гэхдээ тэсвэр цаг хугацаа байхад болно доо

  3. thank you all says:

    сэтгэлийн их дэм боловоо гэж. хэ хэ
    хайраасаа хол хэцүү байна оо гэхдээ энэ нийтлэл их тус боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.