Гэр орондоо ямар ч асуудалгүй эрчүүд амархан урвадаг. Учир нь эхнэр юм уу гэрийнх нь аль нэг гишүүн түүний өмнөөс бүхий л асуудлыг шийдвэрлэчихдэг болохоор түүнд санаа зовох зүйл огт гардаггүй. Тийм ч учраас түүнд өөр зүйл сонирхох цаг зав их гарч ирдэг. Нэгэнт л санаа сэтгэл нь өөр зүг рүү явчихсан бол тэр хүнээс тэвчишгүй маш хачин авир гарч эхэлдэг.
Тэр анхаарлаа бууруулна
Эр хүний сэтгэлд өөр нэг эмэгтэй ороод ирмэгц тэрээр сексийн тухай бодохоо больдог. Телевизээр шөнийн нэвтрүүлэг үзэх нь ихэсч, эсвэл шөнөжин ном, сэтгүүл эргүүлж сууна. Бүсгүй танд амьдралаа аврах горьдлого байвал хоорондоо юу болоод байгааг ярилцаж асуудлыг бага багаар шийдвэрлэсэн нь илүү үр дүнтэй.
Хайхрамжгүй зан гаргана
Энэ үед тэрээр таныг гомдоож, сэтгэлээр унагахыг хичээнэ. Таны аягалсан хоолыг амсах ч үгүй, гадуур явахдаа өөр хүүхнийг ширтэж, тэр ч байтугай ярианы явцад таныг ямар нэг байдлаар гомдоох гэж оролдоно.
Өө сэв хайна
Энэ бол харилцаагаа таслах хамгийн шилдэг арга. Тэр таныг ажлын газрын хүнтэй хардана. Энэ ч яахав өөрөө явах аргаа хайж байгаа шалтаг. Мөн таны хувцаслалт, үс засалт, хөлний үс зэргийг шүүмжлэхээс гадна “Чи жинсэндээ багтахаа больчихож” гэдэг үгийг шулуухан хэлж орхино. үүнд та нүдээ бүлтийлгэн гайхаж өөрийгөө өмөөрөхийн оронд “Чи өмнө нь миний юу өмсдөгийг байтугай ямар төрхтэйг нэг их анзаардаггүй байсан” гээд л хэлчих. Иймэрхүү зан гаргаад нөхөр чинь яваад өгч магад. Гэхдээ энэ салалт хэдэн сар юм уу эсвэл 2-3 хоног ч үргэлжилж мэднэ. Танаас явсан даруй нохой гурав харагдтал ууж, таарсан хүүхэнтэйгээ орооцолдож эхэлнэ. Ингээд нэгэн өглөө аймаар шартсан амьтан сэрж, урьд нь ямар сайхан амьдралтай байснаа дурсан харамсах болно. Яг энэ үед нь та уулзаарай. Ийм уулзалтын гол зорилго нь та хоёр сэтгэлээ уудлан ярилцаж гэр бүлээ аврах сайхан завшаан болж магадгүй юм. Хэрэв та хоёр сэтгэлээ нээлцэж учраа олсон ч асуудлаа шийдэж чадаагүй бол та хоёрын хамтын амьдрал эцсийн шатандаа оржээ гэсэн үг юм.
1 Comment
1st….