ГАДААДАД СУУГАА ГЭР БҮЛ ГЭРЛЭЛТЭЭ ЯАЖ ЦУЦЛУУЛАХ ВЭ?

rings

Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдээс ирүүлсэн Гэр бүл, тэтгэвэр, тэтгэмжийн харилцаатай холбоотой асуултад хариулж байна.

-АНУ-д нөхөртэйгээ гурван жил амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулах гэсэн юм хаана хандах вэ?
-Гэр бүлийн тухай хуульд зааснаар гадаад улсад байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ цуцлуулахаар болвол Монгол Улсад захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулж болно гэж заасан байдаг. Ийм учраас та хоёр гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж захиргааны журмаар Монгол Улсад шийдвэрлүүлж болно. Харин 18 нас хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай бол өөрсдөө заавал Монгол Улсад ирж шийдвэрлүүлнэ.

-Би гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Одоо манай нөхөр гэртээ ирэхээ больсон. Би хүүхэддээ тэтгэлэг тогтоолгож болох уу?
-Та хүүхэддээ тэтгэлэг тогтоолгон авч болно. Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай өргөдлийг хариуцагчийн сууж байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.

МОНЦАМЭ

4 Comments

  1. tavanchuluun says:

    Хамгийн сүүлийн үед даган мөрдөж байгаа гэр бүл салалтын тухай хуулиас чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө үү? Нөхөр нь гадаадад амьдарч байгаа, эхнэр нь монголд байгаа ,18 нас хүрээгүй нэг хүүхэдтэй гэр бүл хэрхэн цуцлуулах вэ? Заавал гадаадаас ирэх шаардлагатай юу?

  2. tsagaanaa says:

    Xэрэвээ хуухдийн тэтгэлэг эрдөө ч тогтоолгож байгагүй бол хуухэд насанд хурхэд нъ бүх жилийнх нъ тэтгэлийг нөхөн олгодог уу?

  3. uran zurag says:

    яагаад худлаа бичсэнийг гайхаж байна.
    заавал монголд ирж шийдвэрлүүлэх шаардлага байхгүй.
    амьдарч байгаа улсдаа монголын элчин, төлөөлөгчийн газар,,, за за их урт болохоор залхуу хүрчихлээ.

  4. aav hun says:

    би охинтойгоо хамт гадаадад бдаг охинийхоо ээжээс салаад 5 жил гаран болж бна монголдоо ирэх жил бутсана харин охиний маани ээж ирэх болоогуй бараг ирэхгүй байх аа, охин маань ээжидээ дургуй уулзахгуй гэж аавдаа хэлдэг одоо тэгэхээр бид 2 яаж батлах аа салгуулах вэ??? тусалаач

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.