Сайн у? Би одоо 29 настай. Нөхөр 7 настай хүүгийн хамт харийн оронд амьдарч байна. Нөхөртэйгөө энд танилцаж хүүхдээ ч энд төрүүлсэн. Уул нь би өөрийнхөө амьдралыг төгс төгөлдөр л гэж бодох юм. Санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Тэгсэн бусад хүмүүст тийм биш бололтой.
Би гоо засалч эмч хүн. Нийт өрхийн орлогын 80%-ийг би бүрдүүлдэг. Эхнэр нөхрөөс илүү мөнгө олох нь байгалийн жамийг зөрчиж байгаа юм шиг л хүмүүс хандах юм. Нөхөр маань эгдүүцэж хүмүүс намайг эхнэрээрээ тэжээлгэж байгаа мэтээр хараад байна. Чи гэртээ суу! Тэртээ тэргүй миний цалингаар тураад ухчихгүй гэх мэт утга учир нь олдохгүй юм ярина. Ер нь яахаараа эмэгтэй хүн эрэгтэй хүний заавал доор нь байж авъяас чадвараа гаргах эрхгүй байдаг юм. Найз бүсгүйчүүд болохоор танай хар юм гэртээ л налайж байна уу? Чи ер нь гэрийн ажил, тогоо шанагтай зууралддаг уу? гэж тоглоом шоглоом ч юм шиг доромжлол ч юм шиг юм ярина. Гэр оронг эхнэр нь тэжээж эр нөхөр нь манах нь тийм байгалиас гажууд хэрэг үү?
Өө бас муу хүүг минь! Хэдий 7-хан настай ч хүү минь их хэрсүү ухаантай. Гэм нь жаахан дуугүй. Өөрийнхөө л юмыг хийгээд явах дуртай. Нилээн лавшруулж асууж, чангааж байж ярьдаг хүүхэд л дээ. Удмын гэмээр ийм зан надад, миний аавд байдаг юм. Харин ээж болохоор чи хүүхэд хар багаас нь зожигруулж байна. Хүндрээд сэтгэцэд нь нөлөөлнө. Гэр орондоо байхгүй нөхөр хүүхдээ халамжлахгүй гадуур дотуур шал дэмий юм хийж явах юм. Ажил амьдралаа зохицуулж сураарай хүүхэд минь! гэсэн. Гэмгүй номоороо л явж байгаа юм шүү дэ миний хүү чинь. Ямар юмных нь сэтгэц! Би хэдий орой бүр ярилцаад байдаггүй ч гэртээ амрах цаг гарах л юм бол хүүтэйгээ хамт байдаг. Ээжтэйгээ зөндөө удаан хамт баймаар байна уу? Ээжийгээ санадаг у? Ээжээсээ хүсэх зүйл байна уу? Одоо юу хиймээр байна гэх мэт би хүүгийнхээ саналыг байнга асууна. Хөндлөнгийн хүмүүсийн ярьж байгааг эс тооцвол хүү бид 2 сайхан л амьдарч байна.
Ингэхэд байна аа. Хүүхнүүдээ! Мэддэг чаддаг юмтай эмэгтэйчүүдэд гэрийн мухар сахих нь зохихгүй гэж би боддог. Яадаг юм. Хүү бид 2 л сэтгэл хангалуун байвал бусдын бухимдал тэр боож үхэх гээд байгаа зүйлс нь огт хамаагүй.
Яахав нөхөр хүү 2 минь надаар хааяа дутдаг байх. Намайг хааяа санадаг байх. Гэхдээ тэглээ гээд хойш нь татах биш сайхан ярилцаж нэг нэгнийгээ ойлгодог байх хэрэгтэй юм шиг. Харамсалтай нь хань ижилд маань эр хүний эм хүнээс илүү дээр байх ёстой гэсэн үзэл баримтал, орлогийн хэмжээ гэх мэт зүйлс илүү чухал бололтой.
Эхнэр нөхрийн байр суурийн талаар юу гэж бодож байгаагаа надад хэлж өгч туслаач!
Сүүлдээ би ажил ажил гээд үнэхээр гэрээ хаячихав у? Хүү минь дуугүй ганцаараа байх дуртай болсон нь надаас болов уу? Нөхөр минь ганцаардсандаа ийм шалтаг олж бухимдаж байна уу? гэж боддог болсон. Тэгээд энд зөвлөгөө авахаар захиа бичлээ.
Эсвэл би сайхан амьдарч! Гол нь эхнэр нөхрийн байр суурийн асуудлаас болоод л дээрхи хүндэрлүүд үүсэв үү? Би явал дээр вэ? Баярлалаа.
cekc.mn дээр ирсэн захидал
32 Comments
Би өрхийн орлогоо бараг 100 хувь ганцаараа бурдуулдэг байлаа, нөхөр цалингаараа архи уугаад л, хаагуур юу хийж явдагийг нь би огт сонирхохгуй, шаардлага ч угуй биз дээ, олигтой газар ордоггуй байсан биз. Одоо би салчихсаан, тэгсэн чинь надаас энэ байр, хоол, бусад зуйлсийн мөнгийг би ганцаараа төлж чадахгуй, мөнгө өг гэдэг байна шт, хөгийн амьтан чинь, горьдовоо, тэ. Байраа булаацалдаагуй явсан нь их юм гэж бодохгуй, эрчүүд ийм хөгийн.
би ч гэсэн мөнгөө олдог. монголын л өнөөгийн дүр төрх л бна. нөхөр мөнгө олохоор явахаараа архи ууж хүүхэндэж байгаад ирдэг. тэрний оронд өөрөө гүрийсэн н дээр гэж л боддог доо.
чамайг алнаа нхой мин
ажил амьдралаа зохицулж бай. хүүхдийн чинь хүүхэд насны дурсамжинд ээж нь байхгүй дандаа л нэг завгүй эмэгтэйгээр төсөөлөгдөөд байна. хаяа хүүгээ гадуур авч явж бай. би заримдаа маш их завгүй байх үе байдаг л да. ажил ихтэй үедээ гэртээ ирээд л шууд унтаад өгмөөр хүүхэд юм асуухаар хариулахаас ч залхуу хүрмээр үе зөндөө. завгүй гээд хүүдээ амттай юм авч өгсөнөөс ам муутай ч гэсэн гараа гаргаж хийсэн амттанд миний хүү дуртай байдаг юм. өөрийн чинь хувьд мөнгө олох боломж нь олдож байхад мэдээж хийлгүй яахав. харин гэр бүлдээ жаахан цаг зав илүү гаргаж бай.
угаасаа монго бхгуй бол хайр сэтгэл бхгуй гэр булч бхгуйшудээ.хумуус шал худлаа романтикаар бодоод бдгийн амидралийг би бол бодитоорни л хардаг.этцийн эцэст монго бхгуй бол хун хэн ч биш л болдог бхгуй ю энэ хуний нийгэм чинэ угаасаа тийм бутэц зохион бгуулалттайшдээ.тиймээс хэн ни олж чадаж бн тэрни л ажиллахаас яхавдээ тийм биздээ.эрэгтэй хуний хувид гэртээ сууж бгаани оортни эмзэглэмээр л асуудал шиг бдаг бх.гэхдээ харийн орон бол харийн л орон хэн хийж чадаж бгаани л шалгарч цааш ахиж амидранашудэ.тэгэхгүй урсгалаараа бж амидрах гэжүү утгагуй юм.хун амидралийг сорж л явах ёстой тэрнийгээч чи хийж бн тиймээс урагшаа чамд амжилт хусэе.голни хайр халамжаар гэр булээ л битгий дуртаагарай эс тэгвэл алинчгуй болношуу.!
энэ том асуудал биш гэж бодож байна.харин ч өөрөөрөө бахархах хэрэгтэй…хэрвээ чиний оронд нөхөр чинь байсан бол чи надаар тэжээлгэдэг энэ тэрээ гээд л доромжлоод л, гадуур яваад яг л энэ сайт дээр байгаа ихэнх асуудлууд тургарах байсан биз.гэтэл тийм биш эсрэгээрээ байна шүү дээ…чиний нөхөр харин чанаар бахархах ёстой биз дээ…харин бусад хүмүүсийн хувьд атаархаж байгаа гэж бодож байна.
би бүүр эцэг эхийнхээ гэрийг дээрээс нь өөрийнхөө гэр бүлийг тэр чигээр нь =тэжээгээд= явж байдаг ш дээ. хүмүүс элдвээр л хэлж л байдаг. эхэндээ манай нөхөрт их л хэцүү байгаад байхшиг ажиглагддаг байсан. өдөржингөө л гэртээ хийх ч юмгүй уйдаад байдаг дээрээс нь таньдаг мэддэг хүн болгон нь эхнэрээрээ тэжээлгэлээ гэж үг хэлээр байж суух газаргүй болгодог байсан юм шиг байгаа юм. Ийм хэлбэрээр амьдараад удаж байна дөө, сүүлдээ хүмүүс ч тоохоо больчихсон. Тэртээ тэргүй миний олж байгаа мөнгө манай гэр бүлүүдэд боломжийн хүрэлцэж байгаа болхоор миний нөхөр ажил хийж мөнгө бодож шаналахгүй өөрийнхөө дуртай хоббигоо хийгээд л кайфтай л байна. Би ч гэсэн дуртай ажилаа хийгээд л бөөн кайфтай л байна. Проблем нь хаанаа байгаа юм бэ? зарим хосууд хоёулаа зэрэг ажил хийгээд үр хүүхэдээ бараг мартчихсан явж байдаг ш дээ
чиний бичсэнээс хархад чи нохороо муулсан нэгч уг алга тэхээр чи нохортоо хайртай юм шиг байна хумуус юу гэж хэлхэн хэнд хамаатай юм атаархасан хумуус тэгэж ярьдгийн
Chi geriin baraa harahgui alga boldog bol nohoriin chine buhimddag argaguishde. bi mongo oldog geel ger orniihoo baraag harahgui bol nohor chine medeej ooriigoo hamgiin azguid tootsdog biz. Yagad gevel ihenh ehneruud tiim baidaggui yum terniig nohor chine medej l baigaa. Er n heden togrog yu yumbe chi ajliihnaa hajuugaar ger buldee bas anhaaral halamj tavij boliishd. Chi huuhdee bodood huuhedteigee yariltsdag mortloo nohorteigee sain yariltsdagui yum bishuu.
Энэ бол байдаг л нэгэн асуудал.
Эр хүнд өөрийн гэсэн бахархал мэдээж байлгүй яахав. Арслангийн эр нь эм ээрээ хамгаалуулж байна гэж төсөөлхөд л ойлгомжтой болох байх.
Хэдий тийм ч гэлээ өнөөгийн нийгэмд энэ бол энгийн л хэвшил. Эрүүл ухамсартай гэр бүл бол гэр бүлийнхээ төлөө хэн нь илүү орлого олж, илүү ихийг хийж чадаж байгаагаа л сонгож нөгөө нь тэрнээс ч дутхааргүй том ажил болох гэр бүлээ авч явах ажилаа хийдэг. Чиний бичсэнээс хархад та хоёр бие биенээ ойлгодог. Гагцхүү бусдын хорон үг л нөхрийг чинь эвгүй байдалд оруулаад байгаа бололтой. Харин энэ үед нь өөрөөсөө “Тэдний амьдрал юм уу Миний амьдрал юм уу” гэж асуугаарай. Манай хуучичуулын л сэтгэлгээ тийм байгаа болов уу. (Just ignore them)
Мөн бусдад гэл бүлийн дотоод асуудлаа зөвөөр харуулах алхам хийж байх нь нөхрийн болоод чиний сэтгэл санааг тайван байлгах болов уу. 😉
Монгол хумуусийн муухай атаархуу зан л бна шд.
Humuusiin yu gej heleh hend hamaatai yum be. Uuriiguu l bodooj amidar. Busad malnuud hamaagui. Chadaj bga yumand arga baihgui shu. Chi uuriigii demii yumnaas bolj bitgii zowoogooroi. Ulam l uzuuleed ug!!!!!!!!!
оорийнхоороо амидар. гэхдэ нэг талругаа хэт улаарч болохгүй. зохитсуулах л хэрэгтэй.
Би хувидаа ажил хэрэгч бүсгүй юм бна гэж бодох юм. Гэхдээ нөхөр хүү 2 доо цаг зав гаргахдаа тийм л бдаг юм бна .Болж л өгвөл ойр дотон бгаад байхгүй бол хүү чинэ чамаас хөндий харицах ви дээ. за тгээд танай гэр бүлд азжаргал сайн сайханыг хүсийдээ
ягаад болохгуй гэж эмэгтэй хун гэхээрээ заабал тэгэж бх ямар ёстой биш. гэхдээ би монго олж бна гээд нохроо битгий арчаагуй дор амитан мэтээр хартсаарай эмэгтэй хун нохроо дорж узэж ирхийн цагт тэр гэр бол харин их хэцүү болно шуу. нохор чин чамд хайртай л бол чиний дур сонирхолийг хундлэх ёстой. аз жаргал ероое бусгуй мин
мөнгө амьдралд чухал үүрэгтэй ч нэг талаа хэтэрхий бариад хэрэггүйлдээ, чи гэртээ бага цаг зав зарцууллдаг юм шиг санагдлаа ажилын маниа -тай болсон ч гэх юмуу үндсэндээ би чамайг дэмжиж байна гэхдээ цаг наргүй ажилдаа анхаарал хандуулвал нөхөр хүүхэд 2-оо бага багаар алдаж байна гэсэн үг хүүхэддээ өдөр бүр жаахан цаг зав зарцуулж бай за юу, гэрийн нохойг хүртэл эзэн нь орой өглөөдөө гадаа авч гарж хамт зугаалж тоглодог шүү дээ, хүүхэд бол нохой биш л дээ нохойноос илүү л арчилгаа анхаарал халамж хэрэгтэйдээ уг нь
hi! bi huugiin chin talaar neg ym bichmeer sanagdlaa.. bi bas gadaadad amidardag. 2 huuhedtei. manai tom huu bas yg tanai huu shig bdag bsan. ug duu ih tsuuntei uuruu uuriiguu teruuhen tendee bolgool… hel yriandaa ih muu. ueiin huuhduudees ih hojuu held orson. tsetserlegt yvaad uur bolno gej boddog bailaa tegsen bur esergeeree ueiin huuhduudeesee hotsrood joohon shoovdorluulah shinjtei bolson. yagaad geheer manai huugiin yu yriad bgaagaag huuhduud bitgii hel manai hun bid 2 sain oilgodoggui bailaa. tegeed neg udaa bagsh ni bidend helnii surgaltand yvuulah sanl taviad odoo shal uur bolson. 2dahi huugiin maani harin shal uur hel am ni guitsegdehgui shulganaal bolson boloogui ym asuugaal yrial, neg am huurai bhgui. tegeed ih hudulguuntei. gol ni huuhed chin gantsaardaad bna. ulger jishee boloh hun alga bna. surgaj zaah hun alga bna gej heleh gesen ym. tegeed 2 hel surch bgaa huuhduuded bur hetsuu bdag yn shig bna lee. olon iim huuhduud harj bsan. za teged er ni bol huudee joohon iluu zav gargaj bai gej zuvluh bna. bas helnii hugjil saijruuldag surgaltand yvuul gej zuvluh bna daa
миний бодлоор бол хүний амидрал ямарч бэрхшээлгүй амидрал гэж байдгүй байха хэт их жаргалийн дунд чимх зовлон амттай …кккк нохрий чинэ хувид бол тэр хүний оюун ухаан мэдэх хэрэг байна тэгхээс биш чи ямар бурхан биш дэ бугдийг таруулна гэж юу байх вэ дэ харин хүүхдийн хувид бол дуутэй болго тэгвэл тэр нээлттэй болно бас хэн нэгний ах гэдэг бодол нийгэмд хол тавиулжил таарна би гантсхан дуутэй тэрэндэ хайртай ийм л байна да
чи өөрөө л би нөхрөө тэжээж байна, нөхөр надаар тэжээлгэж бна гэж бодоод бгам бишуу, сайн сайхан явж л бвал хуний хани хэзээ тэгж байсийн, харин монгол эр хун туслаж дэмжээд явдаг биз дээ,
би энд бичиж байгаа сэдэбийг унэхээр унэн гэдэгт заримдаа ургэлж эргэлздэг..зарим н зугээр баахан худлаа юм бичдэг санагддаг, сэкссайтийнхан оорсдоо ч заримийг н зохиодог байх.. гэхдээ унэнч бай худалаа ч бай хаяадаа сэтгэгдэл бичдэг лдээ..чиний асуудал л маш энгийн санаа зовох зуйл биш шуу дээ, ягаад ингээд бичиж бгаа юм, чи хийдэг чаддагаараа л цаашаа яв, гол юм бол нохор их олдогч бай бага олдогч бай гэртээ зугээр л суугаад байж болохгуйштээ, зэрэг л сайн ажил, чний хамгийн гол асуудал халамж сайн байх хэрэгтэй, за за бичээд байвал зондоо юм бичих юм байна, зонгоороо явдаа, юун хуний ярисан бодсон юмийг шуурч авч оорсд дээрээ наах дуртай юм, хайнга сайхан амидар ок, гэхдээ нохор бол мангра байж хэзээч болохгуй,.. чи гэртээ суу, би муу сайнч ажиллаяа гэж хэлж байгаа нохор чин ч бас юмтай байж магадгыи л юм, зугээр л зонгоороо зутгээд ажиллаа 2 найзаа ок, амэрик-с ганбаа
голон мөнгөнөөс илүү гэр бүлдээ анхаарал хайр халамж тавих хэрэгтэй танай хүү чини зожиг болж бгаа ум бишүү хүүгэээ цэцэрлэгт өгөхгүй яасан юм бэ эсэстэнд мөнгөний хойноос гүйсээр бгаад эргээд харахад гэр бүлийн халуун дылаан уур амисгал байхгүй болох бий дээ сайн бодоорой
Гэртээ арчаагүй Царайлаад Нөxрөөрөө тэжээлгээд суувал наадуул чинь Чамайг бүр ч муугаар яриx болно, ажилгүй , арчаагүй анxиагүй, нтр гээл. Нөxөр чинь ч гэсэн яг л тэгж xэлэx байсын. Бүр сүүлдээ байнга гэртээ суудаг Гэрийн Авгайгаас залxаад Өөр юумтай нөxцөөд балайрч өгнө. Тиймээс өөрийнxөө ажилаа xийгээд олоx мөнгөө олоол гэр бүлдээ ч гсн чадаx ядаxаараа Цаг зав гаргаал явж байсан н дээр. Мөнгө илүүддэггүй юум. Чи xарин ч Мундаг эмэгтэй бна.
сайн уу . чини бичсэнийг харахад чиний хайр халамж гэр булд чини дутагдаж байгаа харагдаж бна.хамгийн туруунд гэр бул шу дэ. тэрийг сайн ойлгоорой.
та нарын амьдралыг очоод хараагүй болохоор зөвлөөд байж сайн мэдэхгүй юм. гэхдээ үнэхээр ээж чинь хүртэл тэгж дуугарч байгаа бол зөвхөн өөрийгөө зөвтгөх биш амьдралаа эргээд нэг хараад, ажиллах цагаа арай багасгаад гэр бүлдээ анхаарах цагаа л арай ихэсгэхэд болох юм бишүү. Эмэгтэй хүн гэхээрээ заавал гэрт суух албагүй, гэхдээ ямарваа нэг юмны балансыг баринаа гэдэг чинь л чухал шүү дээ.
Хари газар амьдрана гэдэг амаргуй. Хэн ажил олддог мэргэжилтэй ажилаа л хийнэ шд. Би чбас эхнэр гэр булээрээ гадаадад. Эхнэр ажиллаж би бусдын хэлдгээр эхнэрээрээ тэжээлгэж бсн. Найз нар тэжээлгээд л гэдэг байсн. Зарим нь яаж танай эхнэр шиг нохроо тэжээдэг эхнэр олхкэуу ч гдг бсн. Гэхдээ би зугээр байгаагуй ажил их хайна цагийн ажил хиинэ гэр орон хоол унд бугдийг би зохицуулдаг бсн. Тэр ажил чинь унэлэгддэггуй л болхоос бутэн ажилиин цаг шиг ажил ш дээ. Тиймээс хэн нь илуу олж
болж бн тэр нь л ажиллах хэрэгтэй. Ногг нь чадлаараа ажиллаж байгаадаа тусла.
Хуухдийн асуудлийг мэдкуээ. Эрт юум бишуу. 10 хурэг л дээ ядаж.
чиний бодол зөв шүү!!! Хэл амаа билүүдсэн юмнуудын амийг нь тагалж сур!!
хуухдээ тсэтсэрлэгт явуулаад, олон найзуудтай болго. Нухурэтигээ сайн ярилтсаж ойлгуулаад, зугээр сайхан амидар! гол ни ярилтсаж ойлголтсох..
хүмүүсийн юу гэж хэлэх ямар ч хамагүй шд
та 3 л болж л бвал
яадийн бэээ хүний хүссэнээр амидарахиймуу тгэд хаашаан
зүгээр өөрийнхөөрөө сайхан амидрах нь л зөв буруу ч зөв ч өөрийнхөөрөө амидрах л гоё гэж боддийшд
тэр олон юм хэлээд бга хүмүүстээ зүгээр дуугай бай л гэхгүй юу юуун хүний хэрэгт дуртайн үгэнд дуртай юмнууд ядаргаатай маа хаа газар
эмэгтэй хүн чадалтай байхад яадийн. би ч гэсэн тийм байхийг хүсдэг. найз нөхөд ойр тойрнийхон атаархаад янз бүрийн юм ярьж л байдийн. гэр бүлийнхэнтэйгээ зохицоод амьдарч байхад бусад хүмүүс дундуур нь олон юм яринаа бас
чи нөхөртөө хайртай бол энэ нэх асуудал биш юм шигээ.
бодит бас жинхэнэ зовлонгийн хажууд наад АСУУДАЛ чинь юу ч биш.
Чи мөнгөний төлөө үхэх хүүхжн байна даа. Гжхлжж яахав, чи хэрвээ нөхрөө жирэмслүүлж чадвал чи хүссэхээрээ амьдарч чадна шүү.
– Minii bodloor eregtei hymyys ehner hairtai hynee ali boloh gertee suulgaj ger oron yr hyyhed bolon ooriig n anhaarch halamjlaad bgaasai gj hysdeg!
-Ehnereesee dooguur orlogotoi bh n tednii huvid gutamshig met l hyleej avdag heseg bhad nogoo heseg n ehnereeree ajil hiilgeed ooroo gertee hyyhdee hardag erchyyd mgl-d olon bdg.
– bi oortei chin sanal bodol niilj bn aa.Emegtei hyn nohroosoo chadvartai bh yosgyi,gertee suuh yostoi gsn nomlol bhgyi uchraas nohorteigee bichsen shigee sain yariltsaad busdiin omnoos bid amidraagyi! Busad hymyys bidnii amidralaar amidrach hariutslaga hyleehgyi ee gedgiig oilguulaad ali hiij chadaj bgaagaa hen hen n hiigeed yavya.Etssin zorilgo n ene ger byliin toloo l uchir chi ih olloo bi ih olloo gj hel am hiihee bolih heregteig saitar tailbarla!
– Chamd zovloj helehed orhiin orlogo zarlaga ooriin huvi nemriih nz nohod bolon gadnii hymyyst bitgii yarij bai! Nohroo hyndetge! Chamaas ih olj bn yrj bn gj deerelheh ch yum uu evgyi bodol toryylehees zailshiij eildeg haritsaj bgaarai! Hyyhdiin tuhaid hyyhdee neej yamar negen hobbug n demjij bgaarai! Busdiin yu geh er n hend ch hamaagyi shyy! Medleg chadvariig ashiglaad saihan amidraad l duusah heregtei! Hed hyn boloh bilee dee! Amjilt hysie!