Хамгийн зөв амьдрал

3052933_b79d1d43

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 24-той. Нөхөр охины хамт амьдардаг. Одоо жирэмсэн 8 сартай. Энэ сайтаар орж хүмүүсийн зовлон гуниг баяр  баясгаланг уншиж суухдаа залуу ч хүн бай дунд эргэм насны ч хүмүүс бай нэг л зүйлийг давтаж асуугаад  байгаа  юмшиг санагдаад  байх юм. Тэгээд өөрийн эрхгүй  бичмээр санагдлаа. Хүн ер нь яаж амьдарвал энэ амьдралаа  аз жаргалтай байлгах вэ? Үр хүүхэдээ өнчрүүлэхгүй байх вэ? Бие  биендээ үргэлж сексийн таашаал өгч амьдрах вэ? Биэ биеийндээ өгөх таашаал  мэдрэмжээ  яаж үргэлж шинээр  байлгах вэ? гээд  л хүн болгоны хүсдэг тэр асуултууд…

Зарим нь эр нөхөртөө араар нь тавиулчаад  хариугаа  авна  гэх юм, буруу шүү дээ үнэн хэрэгтээ эхлээд өөрөөсөө асуудлаа  хайлдаа. Өөрт чинь буруу байгаа юм биш биздээ. Эмэгтэй  хүн ихэвчлэн өөртөө анхаарал тавихаа  больсоноос, нөхрөө  хэт  даврааснаас, бас  сексийн идэвхигүйн байдлаас  бас үлбэгэр сул дорой  байдлаас, мөн санаачлаггүй шинэлэг бус  байдлаасаа 1-н хэвийн уйтгартай амьдралаасаа  болж л  ийм асуудалд  ихэвчлэн  ордог.

Дээрээс нь их  гомдоллож үглэсэнээс  болдог. Эхнэрүүддээ  хэлэхэд гэр бүлийн аз  жаргалтай  байлгах нь эхнэр хүнээс  л хамгийн гол нь шалтгаална. Үглэж яншиж олон  дахин үгээ  давтаж  нөхөрүүдийнхээ  дутагдлийг засах гэсний оронд  хөгжилтой байдлаар ч юм уу,  эсвэл яг анхаарлаа  чамруу хандуулсан  үед   эвтэйхэн ойлгуулж хэлж  болно шүү дээ. Чамд үнэхээр  хайртай амьдралаа  сайхан  илүү аз жаргалтай байлгая гэсэн эр хүн бол хэлсэн зүйлийг чинь бодож үзээд  өөрчлөхийг оролдоно. Харин жаахан ч гэсэн өөрчлөлт  гаргаж байвал  тэнгэрт  тултал нь магтаад  өг. Эхнэрүүд  бид  чинь нөхөрүүдээ магтах нь ховор  байдаг шүүдээ  яс  юман дээрээ. Сэтгэлээрээ  жаахан  зүйлийг хийгээд  эсвэл  жаахан өөрчлөгдөөд  ирэхээр  нь тэгэх л ёстой юмшиг хандаж  хямганаад… Дотроо өөрчлөлтөнд  нь баярладаг мөртлөө  гаднаа  заримдаа  хэлдэггүй энэ  бол буруу. Эр  хүн гэдэг  чинь  эхнэртээ  магтуулахаараа  магнай нь тэнийгээд  ирдэг улс. Ер нь бол ухаантай  эмэгтэй  аз  жаргалтай гэр  бүлийг бүтээдэг. Тунгийн тааруулж харьцах  хэрэгтэй. Хэт  зөөлөндөж болохгүй хэт хардаж барьж болохгүй. Өөрөө ч арчаатай  бай, нөхөртөө ч урам  өгч  дэмжиж, өөр  хүүхэн харах боломж өгөхгүй байх хэрэгтэй. Чанга  үедээ  чанга  зөөлөндөө  зөөлөн. Эрхлэх үедээ  эрхлүүлж  эрхлүүлэх  үедээ ч нөхрөө  эрхлүүлэх л хэрэгтэй…

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. nnn says:

    эхнэр хүн өөрийгөө илүү арчилаад сайхнаараа байсан ч байнга хамт басаар байгаад уйддаг юм шиг байгаа юм эр хүмүүс… Ядаж байхад нь одоо ганц бие арай гайгүй ажил төрөл хийдэг хүмүүсийг өөрсдөө наашаа гээд гүйгээд ирдэг эхнэртэй байсан ч салгаад суунаа гэсэн бодолтой муухайгаар хэлвэл бэлэн хүүхнүүд олон болсон. Гэр бүлийн үнэ цэнэ навс унасан ийм үед хүнтэй сууна гэхээр үнэн айдастай юмааа

  2. Sony says:

    сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. зарим хүмүүс намайг залуу хүн юм үзээгүй , зовлон мэдэхгүй байж энэ бүхнийг бичсэн юмшиг ойлгож байна лдаа.үнэндээ нас залуу ч амьдрал надад олон шалгуур тавьсан.Би үнэндээ үүнийг бичихдээ өөрийн хэцүү байдалд орж байсан зүйлүүдээ бичихээсээ илүү хэн нэгэнд хүнд байдалаас нь гарахад санаа өгье гэж бодож бичсэн. хүнд, хэцүү байдалаас гарах арга замын талаар бичицгээж хэн хэндээ буруу шийдвэр гаргаж , буруу үйлдэл хийхээс нь өмнө хугацаа алдахгүй тусалцгааж байвал дээр юм шиг.
    Залуу хүн гэхээр амьдрал үзээгүй гэсэн үг биш гэж бодож байна. Заримдаа хижээл насны хүмүүс ч энгийн зохицуулчих зүйл дээр алдаад л явж байдаг.Би анх тийм ч төгс ухаалаг сайн хүнтэй суугаагүй.хэнэггүй, арчаа муутай , мэдрэмжгүй гээд энгийн хүмүүст зүгээр байдаг зүйлүүд ч байдаггүй байлаа.дээрээс н намайг ганц ортой байшиндаа дагуулж очсон хэхэ. Хамгийн гол нь би хайрыгаа яагаад сонгосон бэ гэвэл тэр маань үнэхээр хиймэл зан байхгүй , яг л өөрийхөөрөөь байгаа бол байгаа байхгүй бол байхгүй ,сэтгэл зүрх, зорилго хүсэл тэмүүлэл л бид 2-т байсан өөр юу ч байгаагүй .Би өмнө нь нөхөр шигээ хүнтэй лав таарч байгаагүй болохоор тийм бодит хүн хараагүй болохоор өөрийн эрхгүй татагдсан. Тэгээд удалгүй нэг гэрт орсон.Өөр орчинд эрс тэс хүмүүжлээр өссөн хүмүүст маргаж ,муудалцах зүйл бишгүй л байсан.Би анхнаасаа л нөхөрөө дэмжиж урамшуулж шинээр эхлэх ажил бүрт нь тусалж байлаа.Миний мэдрэмж алдаагүй, нөхөр маань байнга хэлдэг юм чамтай сууснаас хойш харанхуй амьдрал маань гэрэл гэгээтэй утга учиртай болсон гэж.Нөхөрийнхөө дутагдалтай зан байдалыг засах гэж их л нулимс барж ,их ухаан зарсандаа.Одоо нөхөр маань шал өөр хүн болж байгаа.Нөхөрийн маань ажил урагшилсаар амьдрал ч өмнөхөөсөө дээрдсээр.
    Нөхөр маань сайхан залуу, олон ч хүүхэнүүдтэй ажиллана.янзан бүрийн захиа ,бэлэг сэлт , мэссэж гээд анхандаа ч тэр болгондээр ач холбогдол өгөөд уйлахдаа уйлаад уурлахдаа уурладаг байсан.гэвч 1 ч нүүр өгдөггүй ,гэр бүлдээ хязгааргүй хайртай ,ийм сайхан хайрууд байхад хайр нь яахаараа илүү харах вэ гэнэ.би ч бүрэн итгэлээ өглөө.Заза уучлаарай цааш бичих гэснээ болилоо.ингээд зогсьё.ямар ч байсан цааш үргэлжилбэл хүмүүст тохиолдсон зүйлүүд бүгд тохиолдсоон.эцэст нь хэцүү байдалаас эрүүл ухаанаар л гарах нь зөв гэдгийг оилгосон.Нөхөр маань ч хашир сууж ,гэр бүлийн уур амьсгал улам бэхжсэн, илүү халамж анхаарал тавьж , сэксын хувьд ч илүү сэтгэл хангалуун болсон.Ер нь хүн бодоод байх нь хэн хэн нь алдаа гаргавал хар мунхагаар шийдэж байхаар харин ч өөртөө бүрэн ашигтайгаар эргүүлж болдог юм шигээ.Нөхөрийн маань ганц удаагийн буруу үйлдэл намайг ч өөрийгөө илүү хайрлах хэрэгтэйг ойлгуулсан ,хэтэрхий итгээд ,гэр бүл үр хүүхэд халамж хайр гээд өөрийгөө нэг хэсэг зоргуунд нь хаясанаа гэнэт ухаарсан.Энэ бүхний эцэст нөхөрөө жаал чангалж байгаад цөхрөнгий нь барж байгаад 1 боломж олгосон.Тэгтэл нөхөр маань хэд хоног уйлаад.та хэдийгээ алдлаа л гэж бодлоо.төсөөлөхөд хэцүү байсан гээд. Дотороо хайрыгаа өрөвдсөн ч гаднаа чанга харагдсан хэвээрээ байгаа….
    Ингээд зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу хашир л байхгүй бол хичнээн итгэлт хань алддаг.Хүүхэнүүд сайхан сайн эрчүүдийг үргэлж л отдог.Төгс гэр бүл шууд бий болчдоггүй хэн нь яаж хэцүү хүнд байдлыг хэрхэн өөртөө эерэгээр эргүүлж чадсан нь амьдралд ялагч нь болдог юм шиг.

  3. zovlogch says:

    энэ бүсгүй чини харин ухаалаг бүсгүй байна. амжилт

  4. Special One says:

    Үнэхээрийн үнэн үг өөртэй чинь 100 биш бүр 200 хувь санал нийлж байна

  5. eegii says:

    энэ их сайхан бичсэн байна эр хвнийг хаая ч гэсэн магтаж байлдаа би бүүр гуйгаад ч нэмэр алга байх юм

  6. bodol says:

    учираа олохгүй байгаа охидууд энийг сайн уншаарай.бичигдэл таалагдлаа.

  7. bimaa says:

    хамгийн гол нь эхнэр нь ч бай нөхөр нь ч бай бие биенийгээ нэвт шувт харж байгаа юм шиг мэддэг ойлгож чаддаг л байх хэрэгтэй ш дээ. хамгийн сайн найзаас нь илүү таньж мэддэг байвал хэн нь хаана юунд дургүйцээд юунд талархаад байгааг нь ядах юмгүй мэдрэх байлгүй дээ. тэртээ тэргүй хайртай л юм бол хайртай хүнийгээ гомдоогоод байхыг мэдээж хүсэхгүй биздээ, тэгэхээр хайртай хүн н юу хүсээд байгааг тухайн хүн хэлүүлээд магтуулаад загнуулаад байлгүйгээр өөрөө хүсээд өөрийнхөө санаачлагаар хийгээд байдаг шиг санагддаг. тэр үед нээг их нялх хүүхэд хүмүүжүүлээд байгаа юм шиг загнах хэрэггүй биз дээ. би бол хувьдаа намайг баярлуулсан тохиолдол бүрт нь баяраллаа гэж хэлдэг.

  8. No name says:

    За даа тэгээд амьдрал таашгүй юм билээ дээ. Хайрлаад л магтаад л бүхнээ зориулаад л насан туршдаа сайхан амьдарна гээд л бүхнийг өөдрөгөөр харж явтал янз бүрийн л юм болох юм даа.Эмэгтэй хүн нөхрөө хайрлахын хажуугаар өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна лээ.20 хэдэн насанд амьдралийн төлөө явж байгаад за одоо л амьдрал тэгширч байна даа гэхтэй зэрэгцээд л асуудал үүсдэг юм шигээ.Гэхдээ тухайн хүнээсээ шалтгаалах байх л даа.За даа тэгэд эрчүүд бол эрчүүд.

  9. Next says:

    Үнэн үнэн!!!!

  10. LadyBird says:

    зөвөө зөв Эмэгтэйчүүдээ Мяндсан ухаанаа хэрэглээрэй гэж,,,,,,,

  11. hana says:

    за мэдэxгүй юмаа Би ноxроо байн байн магтдаг шуу Иx дуртай байдаг юм.Би оороо ч магтуулаx дуртай шуу

  12. Bi says:

    За ер нь эрчүүд доотохдоо толгойгоо мэдүүлсэн байдаг юм дөө.Би ч бүх хүчээ дайчилж сайн сайхан эхнэр болохыг хичээж байлаа гэв эрчүүд чи сайхан байна уу сайн байна уу гэдэгээс хамаарахгүй араар тавидаг юм баына лээ. Одоо би хичээхээ ч болисон харин эмэгтэйчүүд эрчүүдийн төлөө амьдрах биш өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон гэхдээ ар гэр үр хүүхдээ уиартаж болохгүй.

  13. gerel says:

    чинийхээр бол эмэгтэй хун л хичээгээд эрчүүд зугээр л байж байх болж бн уу чамайг хичээх тусам нохор чин улам давардаг. ер ни эрчүүд ягаад амидралынхаа толоо тэмцэж болдоггуй юм. тэд нар залагдаад ирсэн бурхан ум уу. эрчүүд тийм их унэд орчихоо юу чи залуу бн даа яг миний залуу нас шиг амидрал чиний бодсоноор байдаг бол сайхан л бн

  14. 31 6A 15 says:

    нэг л дотно танидаг хунтэй мини их адилхан бичхийн маа амжилт хүсье

  15. Бүсгүй says:

    Монголжингоо чи юу ярина вэ? Хүн насаараа жүжиглэж амьдрана гэж байхгүй тэгвэл чи ч бас нэг л жүжигтэй учирч та 2 зүгээр л тайзан дээр амьдрана гэсэн үг. Хэрвээ залуу хүн бол хүн чин сэтгэлийг мэдэрч түүгээрээ баярлаж амьдралыг өөдрөгөөр харж чаддаг юм гэдгийг санаарай. Залуу байх тусмаа асуудлыг буруу тэвчээргүйгээр шийдэх магадлал бүр өндөр байдаг. Энэ бүсгүй залуу хүн гэхэд их ухаалаг юм. Амьдралд чинь аз жаргал хүсье.

  16. Mongoljingoo says:

    залуу байхад бүх асуудлыг шийдвэрлэхэд амар л санагддаг юм. гэхдээ амьдрал бол тэмцэл, амьдрал бол жүжиг гэдгийг мартаж болохгүй.

  17. smile says:

    сайн уу. чиний бичсэн зов ч гэлээ яг унэндээ амидралд эхнэр нохор 2уулаа л хичээсэн ни хождог. дан ганз эхнэр ни зутгээд нухур ни холдуу зан гаргаад давраад л энэ ингэх л ёстой гэж амидрах явтсдаа бодож эхэлдэг. эхэндээ чамд баярлан суулдээ чи тэгэх л ёстой тэр ни чини уурэг гэж боддог болдог. мэдээж эр хун бвр бишэлдээ гэхдээ л ихэнх ни тэгдэг. тиймээс али али талийнх ни л ухамсарийн бас ухааний асуудал тэрнээс ямар ч хун сална даа эсвэл эр ни би эхнээрээ араар ни сайхан тавина даа гэж бодож суудагуй. бугд л сайхан зуйл мороодож яг л чам шиг эхэлдэг гол ни яваандаа тэгээд иймэрхүү асуудал гарж эхэлдэг.мэдээж энэ бух амидралаа бичдэг хумуусийг чи бугдийг ни чам шиг нөхрөө бас өөрийгөө арчилдаггуй анхаардаггуй гэж хэлж болохгуйээ хун бвр л болохоосоо болохгуйг хуртэл яваад л аргаа барахдаа бичдэг бх гэж бодож бн. гэхдээ чамайг огт буруутгаагуйээ чиний бичсэнд ц бас унэн зуйл байна.гол ни хун хуний амидрал зовлон жаргал ни хуртэл ни өөр шуу л гэх гэсэн юм. за чамд болон танай гэр булд зондоо их аз жаргал хусий.сайн хани сайн гэрийн эзэгтэй байгарай!!! аз 60 хусий!!!

  18. Ani says:

    🙂 🙂

  19. mongolhun says:

    нэг ч гэсэн эмэгтэй ингэж бодож байгаад талархах хэрэгтэй.Ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй айхтар их өрсөлдөөд,яг ижилхэн байр суурьтай байх гэсэн тотхиолдолд л алдаа хийдэг юм даа

  20. ХАЙР says:

    ҮНЭН ШҮҮ ЧАМД БАЯРЛАЛАА

  21. erdem says:

    yu geed hutsaad bgaa hutsmal ve? joohon batsaan yum baij, bur nariin shiriiniig ni medehgui baij bitgii tsetserheed bai.

  22. man says:

    зөв зөв 100% хүлээн зөвшөөрч бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.