Хүүхнүүдийг араасаа хуйлруулан дагуулдаг эрчүүд байдаг. Тэдний энэ авьяасыг хараад атаархаж суудаг эрчүүд ч бас байдаг. Гэтэл эдгээр эрчүүдийн аль аль нь ч доорх алдааг байнга гаргадаг байна. Жишээ нь:
- Нүдэндээ зүүсэн хар шилээ авдаггүй. Гэтэл хүүхнүүд хүний нүд рүү харж ярилцах дуртай байдаг.
- Чихэвчээ зүүчхээд юм ярих гээд байдаг. Үнэндээ хүний яриаг сонсоогүй байж хүнтэй юугаа ч ярих билээ. Энэ нь цаад бүсгүйгээ үл хүндэтгэж буй хэрэг юм.
- Эмэгтэйдээ дэндүү ойртож суудаг. Ямар ч хүн танихгүй хүний амьсгалыг нүүрэн дээрээ шахуу мэдрэхийг хүсдэггүй шүү дээ.
- Сэтгэл татам сайхан зүйл ярихын оронд элдэв онигоо ярьж баясдаг. Дөнгөж танилцаж байгаа үедээ хүүхнүүд марзан үг яриа сонсох дургүй байдаг.
- Эд хөрөнгөөрөө гайхуулдаг. Унасан машин ч юмуу, эсвэл өмссөн хувцасныхаа үнэ цэнээ хэлж гайхуулах нь эр хүний хамгийн муу зан төдийгүй сагсуу зан нь хүүхнүүдийн хамгийн дургүй зүйл шүү дээ.
- Хэтэрхий олон зүйл чалчдаг. Танилцаж буй хүүхэндээ ярих зав чөлөө өгөлгүй хэт мэдэмхийрдэг.
- Юм ярихдаа нүүрээ буруулдаг. Энэ нь хүүхнүүдэд төдийгүй эрчүүдэд ч таалагддаггүй. Бүсгүй хүнийг өөртөө татахад хамгийн чухал нь харц, тэр тусмаа сэтгэл татам сайхан инээмсэглэл юм шүү гэдгийг мартаж болохгүй.
6 Comments
яаа унэн хэрэгтэй зоволгоо байнаа би дахиж ийм алдаа гаргахгуй ээ энэ сайтийхандаа маш их баярлалаа амжилт
би хэзээ ч ийм алдаа гаргаж байгаагуй ч нэг л болдоггуй юмдаа хэхэ
1т коммэнт улдээсэн бусгуйд аз жаргал хусий сайхан амидраарай
Би лав иймэрхүү алдааг гаргадгуйээ .. дандаа гаргадаг гэхэд бас хэцүү л юм
сургамж авлаа. би сая нэг бусгуйтэй танилтсаад иймэрхүү алдаануудийг байнга гаргаад байсан.маш том сургамж боллоо
яг үнэн бичсэн байна шдэ. бас тэр хүнийг инээмсэглэлээрээ татдаг гэж үнэн байна. би нүдээрээ инээдэг л дэ. миний хань намайг өөдөөс харж инээсээр байгад аваад суусан гээд шоолоод байдаг юм. тэгхээр би биш чи намайг хөөрхөн инээдэг болхоор аваад суусан гээд 2 биенээ шоолоод л…