Эсвэл би нөхрөөсөө залхаад байгаан болуу?

2862263_a0bea9bf

Сайн байцгаана уу? Би энэ сайтыг саяхнаас мэддэг болсон боловч одоо бол өдөр болгон орж байгаа, хүмүүс санал сэтгэгдэл зөвлөгөө чин сэтгэлээсээ өгч байгааг уншаад өөрийнхөө амьдралыг бичихээр шийдлээ. Би 25 настай, нөхөр маань надаас 12 насаар ах л даа. Би хөөрхөн хүүтэй. Бие биедээ хайртай, амьдрал боломжийн. Хүний өссөн орчин, гэрийн хүмүүжил амьдралд их нөлөөлдөг юм байна. Манай нөхөрт үнэндээ наад захийн эмх цэгц, хувийн соёл дутаад байх юм. Би бүгдийг амжуулахыг хичээдэг ч ядаж гэрийнх нь шалан дээр нэг хог ч чихрийн цаас уначихсан бол дээгүүр нь алхаад гарах биш аваад хогийн саванд хийчихдэг байгаасай, гэртээ орж ирээд хувцаа сольчихдог байгаасай, мах идчихээд гараа нүүр гарын алчууранд биш салфетканд арчдаг байгаасай гэх мэтээр бичээд байвал дуусахгүй л дээ. Яахав энэ нөгөө нууц амраг, зоддог энэ тэр гээд хэцүү асуудалтай хүмүүсийн хажууд жижигхэн л дээ. Гэхдээ л өдөр цаг минут тутам энэ дутагдал нь надад харагдаад байхаар жоохон голлонгуй байх юмаа нөхрөө. Ер нь байнгын юмаа эрсэн эмх цэгцгүй новширолдсон байдал хүнийг их стрессдүүлдэг юм шиг байна. Эхэндээ дутагдлыг нь мэддэг ч бүгдийг өөрөө хийдэг, дургүй байсан ч инээгээд л өнгөрдөг байсан одоо өдөр өнгөрөх тусам ядаргаатай санагдаад байх юм. Эсвэл би нөхрөөсөө залхаад байгаан болуу? Мэдээж засах гэж үзсэн, үлгэр дуурайл үзүүлж,хэлж, гуйж, уурлаж янз бүрээр үзсэн. Бүгд л хэвэндээ. Заримдаа бүр нээх аймар цэвэрхэн гэр чинь мангар айлд байгаан шиг тухгүй ч гэх шиг юм ярьхын. Эсвэл би өөрөө ийм худлаа маягласан зантай юм болуу? Иймэрхүү тал дээр нь нөхрөө хүмүүжүүлж чадсан хүн байна уу, зөвлөөрэй, баярлалаа!

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. saran says:

    миний бодлоор хоорондоо зохитсож амидрах л байхгуй ю
    туунээс тэр тосоо омдондоо арчдаг бн у бандааш оймсоо угаахгуй бн уу
    бид хуви хуний амидралийга яж зохитсуулах билээ
    эхнэр нохор хоорондоо л болж байвал болоо манай нохор миний дотур хувтсас хуухдуудийх оорийх ни бугдийг л холиод угааж л; бдаг
    хоорондоо л болж байвал болоо туунээс оорийнхоо тсэвэрч занг хунд сургана гэвэл худлаа
    чи эмэгтэй ум бол чи л тсэвэрч байвал болоо ш дээ нохор чини яхав байдгаарай л бн биз
    чи зохитсуулчихвал болоо юм бишуу иймхэм юмнаас болж чи бухимдана гэвэл амидралд тсаана чини зондоо юм бгаа

  2. Uugii says:

    Юун сөртэй юм бэ. Асуудал чамд л байшдээ. Чи л нохортоо дургүй болчихоод өө сэв эрээд байгаан байна. Хүн гэртээ айлд байгаа юм шиг цэнэж, цэмцэгнэж байх хэцүү биз дээ. Дассан сурснаараа байг тэрийг энд бичихдээрээ тултлаа сүр бадруулаад байгаа чини нохрийнхоо насны зоруу энэ тэрд эмзэглэээд байгаад байна. Чи мууг ни дандаа олж харж байхаар сайн сайхныг ни хардаа. Энэ хун чини миний хөөрхөн охины аав гээд бодохоор л хайр чини хүрэхгүй байна гэж үү.

  3. Er hun bas Nuhur says:

    эр хун бол эр н нэг тиймэрхүү байх н олонтаа шуу дээ. Гэхдээ нохроо хундлээд амидрах орчинг н тсэвэр тухтай байлгаад байвал нэг л одор нохор чин чиний тэр ажилд тусалдаг болно тэрнээсээ илуутэйгээр миний хани ингэж байхад би амидралаа улам илуу байлгах ёстой гэж боддог юм шуу дээ. хани ур хуухдээ муу амидрууля гэж боддог эр нохор байхгуй

  4. Mgl 3247 says:

    Манай нөхөр бид 2 өнөө өглөө болсон болоогүй юмнаас болж ам мурийдаг юм бна, харин тгсэн энэ линк ийг явуулаад доор ни бичсэн сэтгэлүүдийг унш гэдэг бна ш дэ, хэхэ. Хүмүүсийн амидрал ямар бдаг эхнэр хүн ямар бх вэ гэдгийг уншж мэд гэнээ. Зайлуул энд бичсэн зарим хүмүүс шиг болгох гсэн юм бх да? Тостой гараа өмдөндөө аричхад ни ивий ивий эгдүүтэй шүү, хайр хурлээ бна гээд л , хаха. Би бол тэгэж чадахгүй ээ.
    Бид гэр булээрээ гадаадад амидардаг. 7 хоног али алин 4-5 өдөр ажилтай бдаг. Ажил гэр ажил гэр орой очоод хүүгийн гэрийн даалгавар, сарийн эхэн сүүлд төлбөр тооцоо, амардаг өдрөө гэр орноо ухаж тсэвэрлнэ, 00 өрөө гал тогой 2 н хооронд л шогшдог , ингээд бүх юманд миний л толгой гашилдаг, өөрөө ажилаад мөнгө л олж ирж байвал болоо гэж боддог юм шиг бга юм. одоо бас энд сэтгэдэлээ бичсэн зарим хийх юмаа олж ядсан гэртээ ангаагаад сууж бдаг хуухнууд шиг болгох санаатай, Би бол цэвэр цэмцгэр гэр
    оронд тухтай бх дуртай, манай хүн бол үгүй шүү. Гэр орон ни
    толгой түрүү ни алдагдсан бсан ч тоохгуй. Адилхан л ажил гэр гэж
    яваа улс гэр орноо цэвэрлхээ байг гэхэд цэвэр байж баймаар бна ш дээ!
    цэвэрлэж болохгуй гэж? Цэвэрлхээ байг гэхэд ядахдаа жоохон
    замбраатай баймаар бна ш дэ! Би бол байнг хэлж бдаг тэрний н үгэллээ гэнээ, хэцүү бга бол үглүүлэхгүй бх талаас ни өөрөө хичээ л дэ! Тэ?

  5. togtuun says:

    ¿ã¿é ÿàõàâ íºõºð íü àæèë õèéæ àëáàí òóøààë àõèæ öàëèíãàà íýìýãä¿¿ëæ ãýðýý òýæýýäýã áîë ýõíýð íü ãýðèéí àæëàà õèééõýýñ áèø ººð ÿàõàâ. õàðèí ýíý àìüäðàëàà áîñãîõ ãýæ õàìò ç¿òãýäýã áîë á¿õ ç¿éëèéã ë õàìò õèéõ õýðýãòýé ë äýý. àäèëõàí àæèë õèéæ èð÷ýýä íºõºð õýâòýýä ýõíýð íü õîîë õèéãýýä ãýð öýâýðëýýä áàéâàë ÿìàð õýðýã áàéíà.

  6. kkkkkkk says:

    yag nad shig yum bn bi ch gesen cham shig emh zambaraagui zuild durgui. manai hun ch gesen yag tiim hun denduu xalhuu sanagdah yum. tegeed bas hunii ussun otchin bagiin humuujil huvi hunii tuluvshiltiin 80 huvi gedeg unen shu. bi ch yanz buriin arga hereglene, tegeed suldee tsuhaldana, zarimdaa tevchihgui yum shig sanagddag shu. er ni ene erchuud denduu zalhuu bolhi humuus shu. za za eniig biched bodson chini uur hurchlee. zasrahgui yum bilee dee. zarim ued evlerhees uur argagui met…………

  7. baldan says:

    бүх л айлд байдаг асуудал байх шив дээ. маш цөөхөн эрчүүд л гэртээ эмх цэгцтэй байдгийн. харин бусад нь хумсны хутга хаана байдгийг ч мэдэхгүй.

  8. sanaa says:

    монгол бүсгүй гайхалтай би танишиг л эхнэртэй болхийг хүсэж бна. гэхдээ би бохир замбраагүй гэрт байхаар дотор давчдаад байдаг. цэврэлчихээд л хэвтэж байх үнэхээр сайхан шүү. чи монгол бүсгүйн аргийг хэрэгжүүл

  9. bodol says:

    нэг нэгэндээ зохицоод л амьдраач дээ.бүх юмийг өөлөөд л байвал өө гарч ирээд л байна шүү дээ.чамайг ч харах юм бол өөрөө хийчиж чадахгүй үглээд л ядаргаатай байгаа тал бна өөтэй л байдаг байхгүй юу.тиймэрхүү асуудлийг чи өөрөө хийчих нь мэдрэлд амар гэжаагаашд.монгол бусгуйн бичсэннээс уншиж тийм байдлаар нөхөртөө хэлж бай.

  10. zowolgoo says:

    orchin ued chini xen emx tsegtstei tsagiin zoxion baiguulalttai ni amjiltand xurne shuu dee tegexgui exner ni bool bolool noxor ni neex ajil xiij yadarsan xun bolool baiwal nogool neg 2 idexgui xooson xonoxgui mongol ialiin dur shuud xaragdaj baina doo ta nar uyn tostoi garaa omdondoo archix weee zawaan uym boon bakter la la bas teriin oxoordono gene xa xa bi ch bas noxortoi xuuxedtei gexdee bi oor amidarliig tosooldog terendee ch xurxeer ermelzej baigaa xuuxnuudee xusseneerei amidar l daa xuchtei bai bas mongotei bai noxor chini zambraagui baix xamaagui ter xun duraaraa l baig xedii chinii xonorch gesendee ter xun chinii omch bish shuu dee tuuntei adil chi ch bas tuunii omch bish ooroo tsewerxen xuwiin ariun tsewertee anxaar ooroo saixan bai tegeel boloo sh de

  11. shuurga says:

    та хоөр хуухэдгүй юумуу намайг хүүхэд майн хүмүүжүүлсэн молхож байхдаа яамарч жижиг зуйлий олоод идчихгээд байдаг байсан тэгээл би чинь хогоо шүүрдээд шалаа угаагаал ихэлсэн дээ урдан нэгч хийж узээгүй байсан болхоор эхэндээ жаахан хэцүү байсан харин хувцасаа ха хамаагуй тайлж хаядаг зангаа бараг жил үглүүлж байж засарсан даа

  12. bb says:

    но-н хэлдэг зув шыы
    тостой гараа хувтсасандаа арчдаг тийм быдыылэг хын байсаар бгаа муу? хөдөөнийхөн хэсэг орж ирээд бгаа тэрний 1 л ым бн лдаа хахаха эрх тэгш бх л хэрэгтэйш д. тэгээд ч хуухдийн оймсийг нөхрийхтэйгээ хамт угаагаад балиар ымаа жинхэнэ хот соэлгыи гарууд бн даа

  13. Ах says:

    Дургуйд хүчгүй л гэдэг юм волж байгаа юм байндаа вүсгүй минь

  14. m says:

    Хэхэхэ, тостой гараа өмдөндөө арчдаг, гэртээ ирээд хувцсаа сольдоггүй, оймсоо угааж чаддаггүй, хаана юу байгаагаа мэддэггүй. Яасан дүүрчихсэн айл гэр ийм байдаг байнааа, би лав эрэгтэй, гэхдээ гэртээ цэвэр байх дуртай, гэрээ хэмх цэвэрлээд эхнэрээ тэврээд зурагтаа үзээд суух шиг жаргал хаана байна, илүү амарсан ч болдог. Хүн хүний амьдрах арга хэв маяг өөр өөр юм даа, би бол гэрийн эзэн бол тэр айлын ноён нуруу гэж боддог гэрийн эзэн ямар байна амьдрал нь гэр орон нь үр хүүхэд яг тийм байдаг гэж боддог. Салан задгай, арчаагүй эр хүнээр толгойлуулсан айл гэр өөдтэй байхгүй тодорхой…

  15. uran zurag says:

    үнэн шүү. хүнийг маш их стрэссэнд оруулдаг.
    би бас их ядардаг, урам хугардаг байлаа. гэхдээ эхний 2 жил юу ч хэлдэггүй байсан. сүүлдээ
    хайраа надад туслаач, хөдөлмөрийг минь хүндлэхгүй болохоор чи надад хайргүй юм шиг санагдаад байхын, гарах ажил зөндөө байгаач гэр орноо ийм байдалтайгаар орхиод гарахаар ажил сайн бүтэхгүй байгаа юм шиг санагдаад байдгийн гээд л би яриад л байдаг байлаа.
    олигтой үр дүн өгөөгүй ээ. тэгэхээр нь ямарч ажилтай байсан бүгдийг нь орхиод нөхрөө гэртээ байгаа үед нь өглөөнөөс орой болтол цэвэрлэгээ хийдэг байсан, хоол унд хийж өгөхгүй шд. тэгээд хоол хэдэд идэх вэ гэхээр нь ажилаа дуусаагүй байнаа, зарц нь дуусаад хийгээд өгнөө гээд л нүдний урдуур нь ёстой бүртэлзэж өгдөг байлаа. тэгсэн хөөрхий гэр орны ажил нэр цалингүй хэрнээ ямар их байдгийг ойлгосон доо. хамт гадуур гарах байсан бол ”хайраа тоос соруулаад өгөөч, цаг амжихаа байлаа” энэ тэр гээд л эвээр зальдсаар хийлгэдэг болсон. хийсэн юмыг нь магтаад л бай. миний хайр тийм хоолыг их гоё хийдэг, ойрд чиний гарын хоолыг идсэнгүй… энэ тэр гээд л. эрчүүдэд хоол хийх нь амралт болдог юмаа.
    гэхдээ би нөхөрөө их ажилтай үед юунд хүргэдэггүй, халамжлаад л байдаг. бүр гутлыг нь хүртэл тослоод тавидаг. ажил багатай завтай үед нь аргалах зальдах загнах гэх мэтээр хийлгээд сургачихсан шүү. орой унтахынхаа өмнөхөн ” найз нь цагаан хэрэглэлээ сольсон, усанд орж дотуур хувцасаа солихгүй бол оронд орно гэж бодсоны хэрэггүй ” гэх мэтээр инээж байгаад хэлдэг. эмэгтэй хүний гарт их олон түлхүүр байдаг юм шүү, зөвхөн нөхөрт чинь таарах багц түлхүүр чиний гарт л бий.
    одоо бол миний хань намайг эзгүйд, гадуур ажилай үед хоолоо хийгээд тавичихсан байдаг юм. харин нарийн нямбай ажилд сайжраагүй ээ. амьдралд гай болохооргүй иймэрхүү ДУТАГДАЛУУДЫГ нүдээ аниад өнгөрөөх нь дээр. эс бөгөөс чи өөрийгөө л зовоогоод байдаг юм билээ.
    та 2 мөнгөний бололцоотой бол сайн үйлчлэгч авбал зүгээр, гэхдээ бас асуудал байнаа- хэт хямбай хүнд бусдын хийсэн зүйл таалагддаггүй мөн одоо үед сайн үйлчлэгч олоход асуудал их. худлаа ярина, хулгай хийнэ, бүр нөхрийн чинь өвөрт санаархаж ч магад. тийм болохоор би гэрийн ажил бүх зүйлээ өөрөө зохицуулж амьдардаг.

  16. bombooloi says:

    Bi lav gertee l uuriin duraar jargaltai bj chaddag hen negen hajuunaas ter chin tallagdahgui bna geed don don hiigeed bval uur tuhlah gazar haih bailgui…

  17. Tomoo says:

    Чи íºõ𺺠ººðèéíõººðºº àìüäðàõ áîëîìæ îëãîî÷.Õýçýý ÷ äàõèí á¿¿ ø¿¿ìæèë.×àìàéã õ¿í ø¿¿ìæëýýä áàéâàë ÿìàð áàéõ âý áîäîîä ¿ç äýý. Àìüäðàëûí ãîë íü áèå áèåý õàéðëàæ ¿íýí÷ áàéõ ÿâäàë.

  18. LLg says:

    мах идчихээд гараа өмдөндөө арчиж байгааг нь өхөөрдөн харж хөөрхийлж суудаг заваарсан арчаагүй хувийн соёлгүй зангий нь гүндүүгүй халх залуугийн зан гэж суудаг таарсан тохирсон хосууд бна оо хохо Гүндүүгүй залуу гэж манайсан заваарсан гэсэн утга биш шалчиг балчиг гэдэггүй,юмны түрүүнд дуугарч,тавтиргүйтдаггүй,гомдож гутраад бдггүй залуусыг хэлдэг бхда.архи ууж,авгай хүүхэн эргүүлдэггүй л бол гэртээ маанайгаад заваараад сууж бдг залуус тэнгэрийн умдаг юм биздээ зарим хүүхнүүдэд..өрөвдмөөр юм.Сайхан сайхан соёлч боловсон цэвэрч залуус зөндөө л байхад нийтлэгч бүсгүй /бимаа мимаад л/ нь тохирсон залууг л олж авчдээ.

  19. Чука says:

    Би бол танай нөхөр шиг. Үнэндээ маш завгүй ажилладаг. Гэртээ ирээд оймсоо угаагаад зогсож үзсээнв Эхнэр маань үглээд байхаарв ХАрамсалтай нь би яаж ч хичээсэн дутуу угаагаад байсан юм. Үнэхээр авъяас хүрэхгүй юм билээ. Тэгээд эхнэр бид 2 ярилцаад гэрийн үйлчлэгч авий гэж шийдсэн. Эхнэр бухимдахгүй би түүртэхгүй хэ хэ. Харин гэрийн үйлчлэгчийн мөнгийг би төлөхөөр болсон доо. Харин одоохондоо эхнэр маань гадаадад сурч байгаа болохоор би угаалгын машинтай л найзлаж байна даа

  20. lucky says:

    10 жилийн дараа наад хүн чинь чамайг хангаж чадах болов уу?? чи бол ид дур хүсэлтэй байх үeд боов нь босохгуй болно.

  21. no says:

    зарим хүүхнүүдийн нөхрүүд бол зочид буудалд байгаа юм шиг амьдардаг юм байна дөө. Гэр бүлийн төсөв бүрдүүлэхэд онцын нэмэргүй, өөрөө орлого олдоггүй хүүхнүүд бол нөхөртөө үйлчлэхээс яахав дээ. Ер нь 21-р зуунд амьдарч байгаа орчин үеийн гэр бүл бол эхнэр нөхөр аль аль нь гаднах болон гэрийн доторх ажил дээр адилхан л үүрэг рольтой байвал. Гэхдээ мэдээж эхнэр хүн гэрийн ажилдаа голлох нь тодорхой. Тостой гараа хувцасандаа арчдаг тийм бүдүүлэг эрчүүд одоо бас ч гэж ховор байлгүй дээ.

  22. sain says:

    manai nuhur nadtai suuhdaa aimar tsemtsger zaluu bailaa. bi zarimda ichdeg bailaa sh dee. tegeel hamt amidraad bi urduur n orj guiseer baigad manai hun er n zalhuu taldaa boltsii shuu. hadmuudtaigaa amidardag baisan bolhor ch teruu amindaa l sain ber boloh gej ih hicheedeg baij dee. tusdaa garsanaas hoish manai hun ayandaa l oorchlogdtson. bi teglee ingelee geed ugleed bnamaig ger oraidgui ee. namaig tseverlegee hiigeed zavgui guigeed baihar tegdeg ch yumuu, dandaa bish ch haaya hooloo hiichihdeg shalaa ugaagad toosoo shoruulchdag, huugiihee togloomuudiig bol estoi uigagui emhliishdee. bi teheer n ineegeel joohon magtdagiin. teheer buur durtai baidag baihaa. ugled uurlaad bol yund ch hurehgui ee. udahgui zalhii sh dee.

  23. Mongoljingoo says:

    Эмх цэгцгүй байна гэдэг чинь тэр хүний хувийн зохион байгуулалт ямар түвшинд байгааг илтгэнэ ш дээ. Гэр орон эмх замбараагүй байхад нөхөр бид 2 хоёулаа дургүй. Бүх юм эмх цэгцтэй цэвэр байхад гэртээ амрах шиг сайхан газар хаа ч байхгүй.

  24. сондороо says:

    юун маягтайн … харинч сайхан биш үү эр хүн чинь өөрийн гэр орондоо л эрх дураараа байхгүй юм бол өөр хаанаа эрх дураараа байх юм.авгай хүүхэн эргүүлээд архи уугаад яваад байвал чамд ямар байх уу айн

  25. bimaa says:

    Хэ хэ хэ… Яахав дээ хоолныхоо тосыг өмдөндөө арчиж л байг л дээ. Угаалгын машинаар угаачих юманд надаас юу унах юм бэ. Миний нөхөр өөрийнхөө дураараа орон гэртээ эрх дураараа амьдраг л дээ. Тэр хүн гэртээ л ингэж байж чадахгүй юм бол өөр хаана дураараа байж өөр хэндээ эрхлэх байсан юм бэ? Анхнаасаа тийм л хүн байсан болоод би хайрласан тэрнээс биш би өөрөө өөртөө тааруулж өөр хүнийг хайрласан нэртэйгээр хүмүүжлийн ажлаар тамлаагүй л байхгүй юу. Энүүхнийг ойлгож чадахгүй элдвийн ийм тийм байх ёстой гэсэн дүрэм яриад байх утгагүй байх. Харин ч хүүхдүүд маань замбараагүй байх хэцүү гэдгийг өөрсдөө ойлгоод өөрсдийнхөө юмандаа эзэн нь болоод сурчихсан. Харин ч барагийн залхуу эхнэрүүдээс илүү дээр байж магадгүй дээ. Тэгээд ч энүүхэн зэргийг хийчихэж чадахгүй, нөхрөөсөө бурууг хайгаад, бусдын боол болсныг гайхаад, өөрсдөө ч давж туулж чадахгүй аймаар том шаардлагыг нөрийнхөө хамар дээр шидчихээд сууж байдаг бол =Гэр=Гий= гэж нэрлэгдээд юухав ккк…

  26. togtuun says:

    ингээд хуухэнүүд оорсдийгоо эрийн боол гэрийн зартс болгох юм даа. би эмэгтэй бас нохортэй. гэрийн бух юмыг цэгцтэй байхыг шаарддаг, би цэвэрч хүн. тэгээд бүгдийг л янзлаад байдаг байсан. харин нэг удаа тэсвэр алдаад надтай амьдарий хайртай юм бол эмх цэцгтэй үгүй бол одоо хангалттай. гнац амьдралаа хайр энэ тэр гэж уяараагаад чиний зарц шиг өнгөрөөж чадахгүй гэх мэтэр маш хатуу хэлсэн. одоо бол аминдаа их цэцгцтэй болоод гэрийн ажилд туслаад хоолоо хийдэг молоод байгаа. эмэгтэйчүүд биднийг хичнээн эрчүүл эргүүлдэг билээ. тэд дундаас бид л за гэж хэлж сонгодог давуу эрхтэй хүмүүс. өөрийгөө хйарлах жаргаах хүнийг олж суух хэрэгтэй.бид үгүй гэвэл эрчүүд яаж ч чадахгүй шүү дээ сонголтыг бид хийдэг

  27. mongol busgui says:

    дээрийн сэтгэгдэл бичсэн цас-а чиний хувьд оймс дүрсинкээ өөрөө угаадгүй хүн арчаагүй юмуу тэ? би охин хүүгийнхээ өөрийнхөө оймсийг угаахдаа нөхрийнхийгээ хамт нь хийгээд угаадаг тэрийг угаалаа гэж надаас гарах юм байхгүй. гэр бүлээ цэвэр цэмцгэр авч явах нь миний үүрэг. хань минь ажилаа хийнэ орой гэртээ ирээд охин хүүгээтэйгэ тоглоно, үсэг тоо зааж өгнө ном уншиж өгнө гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулж амьдарч байга ханидаа оймс бандааш угаахийн төдий тиймэрхүү юм даажиж амьдрах хүн бишээ. харин тэр цаг заваа ажилдаа зарцуулж тушаал дэвшиж хэдэн төгрөг илүү олж ирэх нь чухал гэж боддог. би гэр орнийхоо ажлыг ганцаараа хийснээрээ боол гэж бодож байгаагүй.харин ч өөрөөрөө бахархадаг хань, хадмууд минь надаар бахархадаг. тэгээд ч орчин үед чинь, угаалгийн машин, тоос сорогчоор юмаа хийдэг болсон шдэ.

  28. Tsas says:

    Айл гэр яалангуяа залуу хүмүүс сайхан цэвэр цэмцгэр байх ёстой.Цэвэрхэн эмх цэгцтэй байхад гэр бүлийн уур амьсгал ч сайхан байдаг.Бид үр хүүхдүүддээ үлгэр жишээ болж амьдрах хэрэгтэй шт.Нөхрөө хоолныхоо тосыг өмдөндөө арчихад баярлаж жинхэнэ монгол эр хүн гэж өхөөрдөх нь ч хаашаа юм бэ,бас оймс,бандажаа ядаж өөрөө угаачиж чаддаггүй, адаглаад угаалгын машинд эргүүлчих санаагүй арчаагүй эрчүүд байх юм даа.Хүүхнүүдээ гэж өөрөө өөрсдийгөө боол болгож амьдардаг улс шүү.

  29. Цэцэг says:

    Хааяа нэг хэлээд, урамшуулаад явбал яадаг юм бол. Энэ эрчүүд чинь жаахан хүүхэд шиг л ЦААСАН МАЛГАЙ-нд хачин дуртай улс шүү дээ.

    Шүүмжлээд амжилтад хүрэхгүй шүү. Карнегийн номон дээр байдаг даа… гэр бүлийг сүйрүүлэх 10 шалтгааны хамгийн эхнийхд нь энэ ордог байх шүү. Нөгөө эмэгтэй хүний мяндсан ч билүү, торгон ухаанаа иймэрхүү юман дээр гаргаж, жижиг асуудлыг томруулалгүй, стресс болголгүй шиг шийдчихвэл…

  30. Tungaa says:

    Зүгээрээ найзаа, Манай хүн танай хүн шиг л байдаг. Эхлээд би засах гэж үзэвээ, өөрөө л хий дэмий бухимдаж ядрахаас цаашгүй. Нэг удаа бүр яаг өөр шиг нь хувцасаа тайлсан газраа орхиод, аягаа цай уусан газраа үлдээгээд, ороо хураахгүй, телевиз үзээд л… сүүлдээ учир нь олдохоо байгаад хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болчихсон байсан. Тэгсэн чинь сайхан л байна ш дээ. Амар байдий ийм байхад гээд зүгээр л тэврээд юм яриад хэвтээд байсан гээд боддоо. Тэгээд ч хүнийг засах гэж оролдвол эвддэг гэж ээж надад хэлсийн. тэрнээс хойш зүгээр л ягштал үгээрээ байлгахын оронд бага сага үлгэр үзүүлмэр аядаад л өөрөө юмаа хийгээд явж байх нь хамаагүй дээр санагдсан. Угаса хүний хийсэн юм сэтгэлд хүрдэггүй бол өөрөө л хийсэн нь дээрдээ найзаа

  31. hmmmm says:

    xexe manai nuhur bas joohon heneggui taldaa bi tegeel yahav bas yanz yanzaar emh tsegtstei blgah gej uznee… neg ogloo bosch ireed geree harsan hamag yum undui sundui bna tegeel genet uur hureed bosoj ireh burd buulgatsan ger ugtjiin bi zalhajiin geel orilj ugsun tegsen nadruu neeh surhii harsanaa yu ch helku garaad yavchju…udur ni sms bichjiine bi ih aimaar haragdsan genee tegeed odoonoos yumandaa tsegtstei bnaa gesen harin ternees hoish ovoo bgaad bga shu… xexe tegeed nuhurluge oril gejigam bish shuu tanai nuhuriin yamar haraktertaig bid yamar medeh bish chi uuruu l neg tohirson arga oloh heregtei bhdaa
    aan tiin neeree tus tusiinhaa hiih ajluudaa huvaarilj bicheed hurgugchin deeree naachih
    esvel geriin dotood durem mayagiin yum bichichku yu tegeed dagah geed neg uzdee…

  32. bimaa says:

    Энэ хүмүүс ямар сонин бодолтой амьдардаг юм бээээ? Би болхоор миний нөхөр миний хажууд амьд ангайгаад мэнд мэлтийгээд байж л байвал боллоо гэж боддог ш дээ. Юун тэр элдвийн юманд хүмүүжүүлэх энээ тэрээ вэ. Харин ч надад гутлаа тайлаад яг үүдэнд хайш яаш тавьчихсан байхыг нь харахаар хайр хүрээд байдийшд. Мах идчихээд гараа өмдөндөө ачиж байхдаа бол бүүр хөөрхөн. Яалт ч гүй халхын сайхан хэнэггүй эр хүн шиг л харагдаад байдиймдаа. За тэр оймс өмд хамд бол ч ярилт байхгүй дээ. Заримдаа ч надад 10 эрэгтэй хүүхэдтэй амьдарч байгаа юм шиг л санагддаг. Гэхдээ нэг арай гайгүй болгодог алтан гэхээр арга байдаг. Гэртээ найз нөхдийг нь урьж цуглуулаад байхаар арай гайгүй болдог юм шигээ. Би заримдаа ажил ихтэй болхоор тэр болгон юмыг нь өөд нь татаж амждаггүй. Тэр үед манайд зочин ирвэл бараг ухаан алдаж аваад гараад явдаг. Дараа нь манай хүн их л шоолуулдаг бололтой, хоёулаа жоохон цэгцтэй байя даа гээд сууж байдаг юм. Тэрнээс биш би нөхрийгөө ингэлээ тэглээ гэж хэлж үглэж огт чаддагүй. Муухай үг сонсчих вий гээд бүр зүрх шимширээд байдаг юм. Хайртай хүндээ хайртай гэдгээ үүнээс өөрөөр яаж мэдрүүлэх юм бэ? өдөржингөө үнсээд үнгээд байлтай ч биш, цэцэг бэлэглэж уурыг нь хүргэлтэй ч биш. Чиний тэр элдвийн өө сэв хараад сууж байхдаа бас хажуугаар нь хайртай гэж хэлээд байж байх чинь нэг л утга авцалдагүй санагдаад байхын? Ямар дэлгүүрээс хульхи бараа худалдаж авчихаад голоод муухай хараад сууж байгаа юм шиг байна гэж юу байдийн болдоо. Гайхалтай юм ч байх юмаа.

  33. zasss says:

    сүртэйшдээ

  34. Special One says:

    чи ч зарим хүүхнүүдийг бодоход азтай л юм байна хэрвээ архи дарс уудаг, хүүхэн шуухан эргүүлдэг бол дууслаа л гэсэн үг байгаа юмандаа баярлаж яв

  35. mongol busgui says:

    иймэрхүү асуудалд чинь үглэхдээ гол нь биш байх. манай хүн орой ажлаас орж ирхэд нь би хүрмийг нь тайлаад аваад өлөгдөг. нөхөртээ хоол бэлэн болж байга хувцсаа солиод гараад угаагаад ир гэж хэлхээр за гээл охин хүү 2тойго гараа угаачаад л хүрээд ирнэ. тэр үед би ширээгээ засаад хоолоо бэлэн болгоод хооллоно. ширээн дээр байнга амны алчуур байхад хүн аваад л арчина шдэ. тийм болхоор ширэн дээрээ байнга салвтиктай бай. манай нөхөр гэр орны ажилд ганц удаа оролцож байгаагүй оймсоо ч угааж үзээгүй. би өөрөө л ганцаараа бүхнийг хийдэг. заримдаа ч надгүйгээр энэ 3 минь яаж амьдрана да гэж бодогддог шүү. манай хүн надаас 2 ах л да. би одоо 27той. хараад байхнаа эрчүүд чинь өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, хувийн ариун цэвэртээ анхаарал тавьдаггүй юм шиг байга юм. ханиад хүрхэд би л эмийг нь авч өгнө, өвдөж хавдчихвий санаа зовно. элэг цөс муутай юм болхоор хайрсан хуурсан түлсэн хоол унд идүүлчихгүй гээд хоол унданд хүртэл анхаарна. бусдад мэдэгдэхгүй болхоос биш эмэгтэй хүний ар гэрээ авч явах ачаа их хүнд шүү.

  36. aagii says:

    яг манай нохортой адилхан юм бна гэхдээ тэр арай ч нэг хоол идчихээд алчууранд арчихгуй л дээ хувцас болон бусад эд зуйлээ замбараагуй тарааж хаяаад намайг маш их стрэсстүүлдэг. би углэж бгаад одоо оороо адилхан болж бх шиг бнаа.
    аймшигтай….

  37. zazo says:

    өөрчлөгдөхгүй ээ. xун өссөн орчиндоо дуртай байдаг. тэгээд ч чамайг ийм тувшинд очсон гэж мэдээгүй байгаа, ойлгоxгуй байгаа. xэлэxээр за тэгэж байгад боличиx биз гэж л бодож байгаа биз. тэгээд xараад байсан нэг л зуйлийг ойлголоо. ер ни эмэгтэй xун гэдэг чин цаанаас ни нөхрөөс ни уйдаx юмийг ни бурxан xийгэд өгчиxсэн байдаг юм шиг билээ. чи уйдсан бна. тэгээд болисон дээрдээ. бурxантай тэрсэлдээд яаxав. салдаггуй дурачко нардаа танус. ийм болчиxоод салаасай. нөхөр чинэ мэдэxгүй юм чин болж байна л гэж бодоод салаxгуй шуу дээ. тэгэxээр эмэгтэйчүүд та нар мин шийдвэртэйxэн байгаад бурxнаас зааж өгсөн зураг төөргөө дагаад шийдвэр гаргаж сур л даа. xэн xэндээ амар байx болно. xаягдаад жааxан xэцүү л байx биз. ямар газар нурсан биш болж л таараа. нэг иx өрөвдөөд байx xэрэггүй дээ.

  38. gaval says:

    гуй дээ чи гол нь их цэмцгэр байхад дуртай юм бн л даа нөхөр чинь болхоор нээг их тоодоггүй л юм бна

  39. USA says:

    Манай эxнэр лав намайг xумуужуулсэн би бас л нэлээн замбараагуй оссон эxнэр олон жил угэлсэн дээ одоо эxнэрээ углэxээр бур яас xавталтсдаг болсон али болоx л углуулэxгүй л байвал сайxан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.