Xүүхнүүд
• Алиманд дуртай хүүхнүүд халамжтай сайн хань байж чаддаг. Тэд нямбай цэмцгэр. Аливаад тооцоотой ханддаг.
• Жүржинд дуртай хүүхнүүд маш даруухан, бас их хүлээцтэй хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн амьдралаа авч явах чадваргүй байдаг.
• Улаалзганад дуртай хүүхнүүд сексийн дур хүсэл маш ихтэй. Тэд байнга эрчүүдийн мөрөөдөл болж суудаг.
• Лийрэнд дуртай хүүхнүүд романтик сэтгэлгээтэй, итгэмтгий зантай байдаг. Үүнээсээ болж амьдралдаа олон удаа алддаг.
• Гадил жимсэнд дуртай хүүхнүүд өөрийгөө гаргуунд гаргахдаа амархан.
• Гүзээлзгэнэд дуртай хүүхнүүд хамгийн халуун янаг амрагууд байдаг.
• Нэрсэнд дуртай хүүхнүүдийг хамгийн зоригтой хүмүүс гэж үнэлж болно.
• Чацарганад дуртай хүүхнүүд хурц хорон үгтэй. Аливаад уйдамтгай. Гэсэн ч сэтгэлийн хөдөлгөөнөө барих чадвартай хүмүүс.
• Усан үзэмд дуртай хүүхнүүд амьдрах аргаа мэддэг ухаалаг хүмүүс байдаг.
• Тарвасанд дуртай хүүхнүүд баярлаж хөөрөхдөө амархан, үргэлж шинийг сэдэж байдаг хүмүүс.
• Самарт дуртай хүүхнүүд тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээ сайтай хүмүүс.
• Мойлонд дуртай хүүхнүүд зоримог бас үнэнч шударга хүмүүс байдаг.
• Тошлой жимсэнд дуртай хүүхнүүд сайн санаатай, үйлэнд уран хүмүүс байдаг.
• Чавганд дуртай хүүхнүүд хэт тачаангуй, мөн урлагийн мэдрэмж сайтай хүмүүс.
Эрчүүд
• Алиманд дуртай эрчүүд тун хянуур болгоомжтой нэгэн. Тэд амраг сэтгэлийн хувьд аз турших дургүй. Харин амжилтандаа итгэлтэй болсон үедээ л хайр сэтгэлээ илчилдэг аж.
• Жүржинд дуртай эрчүүд гэрийн мухар сахих дуртай. Тэд тийм ч найдвартай түнш биш.
• Улаалзганад дуртай эрчүүд тогтворгүй ааш зантай. Гэхдээ тэд цэнгэж баясах дуртай.
• Лийрэнд дуртай эрчүүд сэтгэн бодох чадвар муутай. Юмыг хожуу ухаарч ойлгодог. Бүсгүй хүнд түшиг тулгуур болох чадвартай.
• Гадил жимсэнд эрчүүд дуулгавартай, тогтуун ааш зантай. Захирч зандрах дуртай хүүхнүүдэд таарч тохирно.
• Гүзээлзгэнэд дуртай эрчүүд хий хоосон шуугиан дэгдээгч нар байдаг.
• Нэрсэнд дуртай эрчүүд тун хашир хүмүүс. Тэд аливаад болгоомжтой ханддаг.
• Чацарганад дуртай эрчүүд дур булаам царайтай, нялуун зантай ч муу санаатай
• Усан үзэмд дуртай эрчүүд өнгөц сэтгэлгээтэй, хуурмаг бодолтой, байнга хөөрөн баясч явдаг хүмүүс байдаг.
• Тарвасанд дуртай эрчүүд үг дуу цөөтэй, ажилсаг хөдөлмөрч хүмүүс байдаг.
• Самарт дуртай эрчүүд зөрүүд зантай, өөрийнхөө санаснаар хийх гэж зүтгэдэг.
• Мойлонд дуртай эрчүүд цагаан цайлган сэтгэлтэй, инээд наргианд дуртай хүмүүс байдаг.
• Тошлой жимсэнд дуртай эрчүүд аймхай, өөрийн гэсэн бодолгүй хүмүүс.
• Чавганд дуртай эрчүүд донгиодуу болхи, удаан сэтгэдэг хүмүүс байдаг.
/Хань/
5 Comments
киви нд дуртай бол яахийн бэ
Би эрэгтэй усан үзмэнд дуртай (Усан үзэмд дуртай эрчүүд өнгөц сэтгэлгээтэй, хуурмаг бодолтой, байнга хөөрөн баясч явдаг хүмүүс байдаг) би өөрийгөө ийм хүн гэж мэдээчгүй явлаа би ийм л юм байхдаа…
минийх л лав яг таарч байна би чавганд дуртай хэт тачаангуй урлгийн мэдрэмж сайтай гэж яг л хэлж
Бараг бүх жимсэнд дуртай шдээ,чатсаргана мойл хоернд дургүй. Харин тэр тошлой гэж ямар жимс бдаг юм бэ хүмүүс ээ?
банана гэж үү. хэхэ.