Дотуур хувцас нь эрчүүдийн жинхэнэ хүсэл, мөрөөдлийг илчилдэг…

lvvsfu1f

Эрчүүд ер нь их ямбалаг улс. Тэд ажилдаа биед эвтэйхэн, чөлөөтэй хувцас өмсөхийг хичээдэг. Харин үдэшлэг дээр бол маш ганган хувцаслах дуртай. Ямар ч эрчүүд болзоонд явахдаа хайртай бүсгүйнхээ сэтгэлд нийцсэн хувцас өмсөхийг зорьдог. Харин тэд яагаад ч юм дотуур хувцсандаа төдийлөн анхаарал тавьдаггүй аж. Иймд дотуур хувцас нь тэдний жинхэнэ хүсэл, мөрөөдлийг илэрхийлдэг байна.

Ямар эрчүүд бариу дотоожтой унтах дуртай байдаг вэ?
Бариу дотоожтой унтдаг эрчүүд тун цөөн байдаг гэдэг. Харин таны хайртай залуу чинь бариу дотоожинд дурладаг бол жүжигчний авъяастай байх магадлалтай. Бага зэрэг их зан гаргадаг ч байж мэднэ. Ийм дотоожинд дуртай эрчүүд ухаалаг, аливаа зүйлд гоо сайхны мэдрэмж сайтай байдаг. Бариу дотоожтонгууд сексийн асуудалд сайн төдийгүй, гоо сайхны мэдрэмжээ ч үүндээ ашиглаж чадна.

Ямар эрчүүд сул чөлөөтэй дотоожтой унтах дуртай байдаг вэ?
Зарим эрчүүд өөртөө томдсон юмуу гэмээр чөлөөтэй дотоожинд дурладаг. Хэрэв хайртай залуу чинь ийм дотоожтой унтдаг бол цаадах чинь тохь тухыг маш ихээ- эрхэмлэдэг нэгэн аж. Ийм эрчүүд залхуу байдаг бөгөөд дандаа л ингэж залхуурч байдаг мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Ор хөнжилд орсон хойноо ч залхуу шинж төрхөө гаргахдаа сийхгүй улс. Гэхдээ азаар ийм эрчүүд тун цөөхөн байдаг. Хаа очиж нөгөө зүйлдээ залхуурдаг эр хүн гэж байдаггүй аж.

Ямар эрчүүд футболктой унтах дуртай байдаг вэ?
Зарим эрчүүд цээжээрээ нүцгэн унтаж чаддаггүй. Хайртай залуу чинь хэрэв футболктайгаа унтах дуртай бол өөртөө бага зэрэг итгэлгүй байгаагийн шинж гэж үзэж болно. Мөн тохь тухтай амьдрах дуртай нэгэн гэж ойлгож болно.

Ямар эрчүүд унтлагын хувцастай унтах дуртай байдаг вэ?
Ихэнх эрчүүд унтлагын хувцсанд тийм ч дуртай биш байдаг. Хэрэв хайртай залуу чинь унтлагын хувцастай унтах дуртай бол тэр наргиа цэнгээнд дуртай, их алиа нэгэн байж магадгүй. Ийм хүмүүс сайхан сэтгэлтэй байх нь ч элбэг байдаг. Тэд аливаа юманд өөрийн гэсэн бодолтой тул бусдыг аялдан дагалдах дургүй байдаг.

Ямар эрчүүд чармай нүцгэн унтах дуртай байдаг вэ?
Шөнө орондоо чармай шалдан унтах дуртай эрчүүд байдаг. Өөртөө хайртай, бас хүүхнүүдтэй хайр дурлалаар холбогдох дуртай эрчүүд чармай нүцгэн унтах дуртай. Ийм эрчүүд өөрийнхөөрөө байх дуртай, бусдын ямар нэг хориг саад, заавар зөвлөмжийг тэвчиж чаддаггүй хүмүүс. Хүүхнүүдтэй харьцахдаа энэ үзэл бодлоо туйлбаргүй дагадаг.

1 Comment

  1. busgui says:

    end spider manii zuragtai gdg angilal nemeh heregtei bsiin hahaha..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.