Эрэгтэйчүүдийн дэлгүүр

1202757802_5973900

Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа эрэгтэйчүүдийнх гэнэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд, өөртөө таалагдсан эрэгтэйг худалдан авч болох гэнэ.

Одоо тус дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг танилцуулъя.

  1. Та энэ дэлгүүрээр зөвхөн нэг удаа л үйлчлүүлнэ.
  2. Дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам “барааны” /эрчүүдийн.орч/ чанар сайжирна.
  3. Үйлчлүүлэгч /эмэгтэйчүүд.Орч/ аль нэг давхраас “бараа” худалдаж авах, эсвэл дараагийн давхар руу өгсөх үүрэгтэй.
  4. Доод давхар руу буцахыг хориглоно.

Одоо нэгэн үйлчлүүлэгч хэрхэн бараа сонгож худалдан авсан тухай сонирхуулъя.

Нөхөр хайж буй эмэгтэйг 1 дүгээр давхарт ороход “Тодорхой эрхэлсэн ажилтай эрчүүд” гэсэн бичиг байж. Мань хүүхэн шууд 2 дугаар давхарт гарав.

Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай эрчүүд” гэсэн бичиг байлаа.

Хүүхэн 3 дугаар давхарт гарав. Тэнд “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч эрчүүд” гэсэн бичиг байхыг харан зогтуссан боловч дээш өгслөө.

4 дүгээр давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайртай, эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн эрчүүд” гэсэн бичиг байлаа. Гэсэн ч үйлчлүүлэгч эмийн сэтгэл дээд давхарт тэмүүлэв.

Тэрбээр 5 дугаар давхарт гарлаа… 5 дугаар давхарт “Тодорхой эрхэлсэн ажилтай, хүүхдэд хайрт эхнэртээ үнэнч, гэрийн ажилд сайн, архи тамхи хэрэглэдэггүй эрчүүд” гэсэн байв. Bay!!! Хүүхэн энэ давхраас бараа сонгох гэснээ сүүлчийн давхар руу гарахаар шийдэв.

Хамгийн дээд давхарт гарч иртэл:

“-Та манай дэлгүүрийн 312.869 дэх үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт харамсалтай нь ямар ч “бараа-эрэгтэй хүн” байхгүй, энэ давхрыг бид яагаад байгуулсан бэ гэвэл, эмэгтэйчүүдийн хүсэл гүйцэгдэшгүй гэдгийг дахин батлахыг хүссэн юм.

Таныг манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлаа. Төгс эр хүн гэж байдаггүй гэдгийг Та насан туршдаа санаж яваарай!!!” гэсэн бичиг өлгөөтэй байлаа!!!

Энэ дэлгүүрийн хажуу талд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР” байх бөгөөд тэр дэлгүүрийн нэгдүгээр давхарт “Гэр бүлдээ халамжтай” эмэгтэйчүүд, хоёрдугаар давхарт “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байдаг гэнэ. Одоохондоо нэг ч эрэгтэй хүн хоёр давхраас дээш гараагүй байгаа гэнэ лээ…

6 Comments

  1. saran says:

    хэхэхэхэ инээдтэй л юм бна.

  2. Eni says:

    хохо… эрчүүд ийм л өөртөө итгэлгүй хүмүүс дээ.
    Тэгээл дандаа 2 давхар дэлгүүрээр хэсээл дуусдаг биз ккк.3 давхар эмэгтэйчүүдийн дэлгүүр үйлчлүүлэгчгүй болохоор дампуураад хаагдчихдаг юм ккк.

  3. bi says:

    за тэр харав уу?
    хүүхнүүд гэдэг чин ийм л шуналтай байгаа юм даа.
    эрчүүд “Гэр бүлдээ халамжтай, нөхөртөө үнэнч” хүүхнүүд байхад л болж байна.ердөө 2 хон зүйл.

  4. aoa says:

    хуц хуц

  5. zazo says:

    xууxнууд сэкст сайн гэсэн уг байxгуй болxоор ни дээшээ яваад байсан байна шуу дээ. наад дэлгүүр чинэ xууxнуудийг xулxиддаг дэлгүүр байсан байно. xамгийн гол юм ни байxгуй болxоор …

  6. zazo says:

    xоxо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.