Би хойд эцэгтээ биеэ өгөх юм шиг байна… /2/

92630492-250x250 (1)

Сайн байцгаана уу? Би нөгөө “Би хойд эцэгтээ биеэ өгөх юм шиг байна…” гэж захидал явуулсан охин байна, би та нарын надад хандаж хэлсэн юмнуудыг уншлаа тэгээд хариу бичмээр санагдсан юм. Ямартаа ч сэтгэл гаргаж надад зөвлөсөн та нарт баярлалаа. Би энэ сайтынханд ч бас баярлаж байна… Ингэж би хүмүүсээс хатуу үгтэй ч гэсэн үнэн сэтгэлээсээ хэлсэн зүйлүүдийг нь уншаад их сэтгэл хөдлөж ухаан орох шиг л болж байна. Зарим нэг нь яг л төрсөн дүүтэйгээ ярьж байгаа юм шиг надад үнэхээр эелдэгээр зөвлөсөнд нь бүр ч их баярлалаа. Мэдээж миний бичсэн тэр захиаг уншаад ихэнх хүмүүс миний тэнэгийг гайхаж, ээжийг минь өрөвдөж, уурандаа намайг харааж зүхсэн байх. Би ч бас тэгэх л байсан. Зарим нэг нь худлаа байхаа ч гэж бичсэн байна, арга ч гүй биз, ийм зүйл санаанд нь багтахгүй байсан байх л даа.

Тиймээ, би 2 өдөр зөндөө бодсон, тэр хүнтэй ч тааралдахгүй байхыг хичээсэн, одоо та нарын хэлсэн үгэнд орж ухаантай амьдрахаар шийдсэн. Би яг л хар ангалруу өөрөө тэмүүлж байсан байна, энэ ангалаас холдоход зөвхөн миний ухаан болон миний тэвчээр хэрэгтэй учир би чадна гэдэгтээ итгэлтэй байнаа. Би ээжээсээ сэтгэл зүрхнээсээ гүн гүнээс уучлалт гуйж байна, сэтгэл өвдөж зүсэгдсэнээсээ болж ээждээ үнэнгээ бичсэн захидал үлдээгээд энэ хорвоогоос яваад өгчихмөөр санагдсан ч тэглээ гээд би улам л ээжийгээ аймшигтай байдалд оруулж, амиа хичээсэн амьтан болж хувирах учир би тийм шийдвэр гаргахгүй ээ. Би бяцхан дүүдээ ч гэсэн хэрэгтэй… 20 насанд минь тохиолдсон энэ муухай зүйл миний амьдралын хамгийн том алдаа буюу надад хамгийн том сургамж болон үлдэж байна.

Би эндээс явахыг бодноо, хэдий би монгол орондоо хайртай, эндээ ажиллаж амьдрахыг хүсдэг, дүүгээсээ салахыг хүсдэггүй ч би сэтгэлээ бариад эндээс явах болно, тиймээ миний ээж мөнгөтэй, гэсэн хэдий ч ээж минь намайг тийм амар явуулахгүй байх, тэгэхдээ би бууж өгөхгүй, ээжээсээ гуйж байгаад эндээс явж бүгдийг мартаад шинэ хүн болоод эх орондоо эргэж ирэх болно.

Тэр хүний хувьд гэвэл одоо бол би ээждээ юу ч хэлж чадахгүй, би яаж юу гэж тайлбарлалтай билээ, харин хэсэг хугацаа өнгөрч эндээс явсныхаа дараа тэр хүнийг ээжээсээ холдуулах арга зам хайж олохыг хичээнэ. Тиймэээ, тэр хүн үнэхээр муу хүн юм, би бусдын адил тэр хүнийг харааж зүхэж, очоод зодож занчаад хүчээр шахуй ээжээсээ холдуулж чадахгүй, надад тийм зориг зүрх байхгүй, одоо би тэр хүний царайг харахаас ч сэтгэл сэртийж байна. Ээжийгээ бас дүүгээ энэ итгэж болохгүй хүнд найдаад үлдээнэ гэдэг их харанхуй санагдаж байгаа боловч, ээж минь бас дүү минь энэ хорвоо дээр 2-уулханаа биш, тэднийг минь түшиж тулах ах дүүс нь байгаа учир сэтгэл минь бага ч болов тайван байж магадгүй гэж найдаж байна.

Энэ захианыхаа төгсгөлд хэлэхэд, хүмүүст амьдрах итгэл өгч, урам зориг хайрлаж, олон нийтэд хэрэгтэй, залуусд сонирхолтой мэдээлэл хүргэж байдаг танай сайтын хамт олон болон энэ сайтын үнэнч уншигч нарт чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний амьдралд бүхий л гэгээлэг бүхнийг хүсье! Баяртай.

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. enkhmunkh says:

    юүн түрүүн чамд энэ өдөрийн мэндийг хүргэе.
    Чиний бичсэн болон хүмүүсийн чамд гэж цаг гарган бичсэн сэтгэлийн зөвлөлгөөг бүгдийн уншлаа.
    Миний бодолоор :
    1.Тэр хүн тиймч сайн хүн бишээ хэрэвээ тийм л бол энэ бүхэнд ухаалагаар хандах ёстой байсийн (чи тэр хүнтэйгээ нүүр тулаад нэг ярилцсан н дээр байхаа үүсээд байгаа асуудалаа зогсоох талаар)
    2.Чи гадаад гарах чин тун зөв шүү залуу хүн байна сур, өөрийгөө боловсоруул хэдэн жил болоод цоо шинэ хүн болоод ирсэн н дээр. Дараа н чи энэ бүxний талаар бодоод чиний ийнээд чин хүрнэдээ … зөв шийдвэр гаргасандаа өөрөөрөө баxархана.
    (сэтгэл амар ээж дүүтэйгээ сайхан амьдрана гэдэгт итгэлтэй байна шүү)
    3.Хэрвээ буруу шийдвэр гаргасан бол бодохоос аймааааааар…………..!!!!
    (ээж чин дуулаад яах болоо хамаатан садан дүү чин мэднэ гээд л хэрүүл тэмцэл, үзэн ядалт, гомдолт үл итгэлцэл, нулимас. чиний амьдрал там болжил хувирах гээд байнадаа) бод бод бодох хүртэл учиртай. зөв шийдвэр гаргаад бүх зүйл байрандаа орсоний дарааа энэ сайт дээр дахин ӨӨРИЙН Нийтлэлэээ бичээрэй БИ хүлээж байншүүү.

  2. zulaa says:

    обоо ухаантай охин юмаа залуу хун бна гадагшаа гарсан н дээр одоо онгорсон оо биш урдахаа харж амидар чи ямар буруу юм хийсэн юм тэр бол залуу хунд хаая тохиолдохл хэрэгшүүдэ тийм болохоор бугдийг мартаад урдахаал харж яб чамд амжилт хусэ

  3. tugsuu says:

    ЗАА БАЙЗ ИЙМ ҮҮЛ яВДАЛТАЙ КИНО ХАА НЭГТЭЙ ҮЗСЭН Л ЫМ БАЙХ чИН юуууууууууууу БИЛЭЭЭЭЭЭЭЭ…

  4. bodol says:

    hun aldaagaa олж харж чадаж байна гэдэг асар том амжилт юм шүү.Аз жаргал хүсЬе ухаантай байгаарай.

  5. iveel says:

    зохиол бнаа лолитагийн зохиол бн зүгээр л хүмүүсийн сэтгэгдэл унших гэж бичсэн бн би ч хаяа бас юм зохиодийн муу гэж боджил байлаа хээхэх сонирхолтой санагдаад гэхдээ бичих гэж залхуу юм бнлээ

  6. Sarnai says:

    Тэр хүн чинь ээжтэй чинь сууж бгаа юм бол чиний хойт эцэг….охинтойгоо үнсэлцээд зогсож бгаа аав бх уу?
    Иймээс наад муу залуугаа ямар нэгэн аргаар ээжээсээ холдуулаарай!!!!Ээжийн чинь мөнгийг нь сааж сааж нэг өдөр л алга болох залуу санагдлаа….

  7. ee says:

    Ээж ганцхан, эрчүүд олон гэдгийг бүү мартаарай

  8. ee says:

    За тэгээд алдаа гаргахаасаа өмнө ухаарсан бол яамай даа

  9. Баагий says:

    Чамд гэж зөвлөхөд ээжийгээ хайрлаж яваарай да эх хүн гэдэг бол үнэхээр юугаар ч орлуулашгүй аугай нандин зүйл байдаг билээ хэдий алдсан ч бүхнийг ойлгоод эргээд өөртөө боломж олгож байгаад чинь баярлаж байна бид чинь залуу хүмүүс залуу насанд алдаж эндэх зүйл зөндөө л байдаг харин алдаагаа ухамсарлаад засаж байгаа бол тэр чинь зөв зүйтэй алхам юм. Ингээд эцэст нь хэлэхэд чамд амжилт хүсье тэсвэр тэвчээртэй байгаарай чи чаднаа хариу заавал бичээрэй!!!

  10. bi says:

    сайн бн чи тэр хундэ би таниг ээжид мин хэр хайртайг шалгасн ым одо хун шг бгара гж хэлэрэ тэгэхгүй бол ээж та 2ин чн дунд яс хаяд насара хэн хэндэ гомдож явах болгож магд шуу

  11. uran zurag says:

    wow-н бичсэнийг ахиад сайн уншаарай!
    яагаад ганчан тэр муу хүн гэж?
    чи сээтгэнээгүй бол тэр хүн тийм зүйл хийх байсан уу?
    асуудал та 2т 2уланд нь байна. эм нохой сүүлээ сөхөхгүй бол эр нохой харайж чадахгүй гэдэгсэн.
    ахин бод, чамайг ухаалаг байж чадна гэж олон хүн итгэж байгаа шүү.

  12. wow says:

    за тийм болох болтог. тэр хунээ ясан муухай ум бэ гэх шиг, ухаараагуй л ум шиг байна ш дээ чи, эхлээд миний ойлгосноор чи л буруутай байсан ум биш уу, хойт эцгээ унсэн гэж уу байсан ум бэ. ДАРААН өөРИЙХөө БУРУУГ ХУНд ТОхоод,өөрөө зугтаагаад, иргэж ирээд ээжийгээ салгана гэх шиг, яасан балиаар хувиаа хичээсэн ум бэ. дахиаад сайн бод

  13. Цэцэг says:

    Ээждээ тэр тухай, тэр залуугийн тухай юу ч яриад хэрэггүй шүү. Насан туршийн сэтгэлийн шаналал. Харин чи өөрөө хэсэг хугацааны дараа амьдралд ороод ирэхэд зүгээр л тэр тухай мартсан байна

  14. baganaa says:

    Чи бас л болоогуй бна чи оороо эхэлж унсэж айлгуйдчихээд ю гэд бгаа юм бэ. Наадах чин нээрэнгээсээ тийм муу хун бсан бол айл хэдийн чамайг алзганаад бхад Дараад авсан бна мэдүү.

  15. jagaa says:

    Нээрээ тэр муухай хунийг ээжээсээ салгасан ни дээр шү, гадаадруу гарангуутаа ээждээ хамаг унэнгээ хэл, чамд тийм их буруу байгаагүй юм шиг санагдаад бгаа. Учир ни тэр хүн чамайг эргүүлдэг гэж ойлгосон,,, жишээ ничихэнд чини ойртож амисгалаж юм хэлсэн гэхээр тэр яавч сайн хун биш, ёстой л ээжийн чини мөнгөнд болж бгаа бх

  16. Mongoljingoo says:

    Умница

  17. MNG says:

    Тиймээ сайн бна чи тэр хинийг хоромхон зуурл мартан мартсан хойноо ямар тэнэг бж гэдгээ ухаарах болноо чамд амжилт хорвоод сайхан хувгууд залуус зондоо бга

  18. Lonsdale says:

    заза овоо ухаантай л охин бна . ёооё тэгэхдээ чи ээждээ тэр хүнийгээ хэлсэн нь дээрдээ чамайг яваад өгөхөөр дүүгий чинь ч бас яах ч юм билээ ер нь тэгээд санхүүгийн байдлаас харгалзаж ээжтэй чинь бгаад бгаам бишүү? эртхэн ээждээ мэдэгдсэн нь дээр за юу амжилт

  19. bayar says:

    зориг зурэх байхад зол жаргал оороо ирдэг ым дуу мини аз жаргал хусиэ

  20. ogi says:

    Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж юутай үнэн үг вэ, тиймээ хүмүүсээ.
    Миний дүү ээждээ наад хүнийхээ тухай хэлэх л хэрэгтэй дэ. Чамайг биш ч дүүг чинь оролдвол яана. Хөөрхий дүү чинь бас л чамд, ээждээ хэлэхээс айна, магадгүй түүнд ашиглуулчихаад тас нуугаад өнгөрвөл яана. Наад хүн чинь ээжид чинь үнэн сэтгэлээсээ хайртай биш гэдэг нь илт л юм бна ш дэ. Зүгээр л дүр эсгэсэн өөдгүй новш бна да. Та 3-ийн дэргэд хүн биш араатан бгаа юм бишүү.Би бүүр өмнөөс чинь санаа зовчихлоо.

  21. Цэцэг says:

    Зөв байна аа. Хүн ер нь гэнэтийн эргүүлэгт орох нь бий. Энэ эргүүлгээс гарч чадах эсэх нь тухайн хүний ухаан, тэвчээр 2-оос шалтгаалдаг. Чамд хангалттай ухаан, тэвчээр байгаа гэдэгт эгч нь бүрэн итгэлтэй байна. За тэгээд амжилт, зөв яваарай миний дүү!

  22. gah gah gah says:

    аль хэдийн тэрэнтэйгээ унтчихсан юм бишүү. одоо тэгээд зугтаана ч гэх шиг

  23. халамжтай бүсгүй says:

    зөв му дүү амиа л бод бусад нь болно. чи дахиж толгой чинь эргэв дэээ

  24. Dark says:

    chi ch muu hun bnda! eejeesee hairtai huniig ni salgana gj bodoj bdg. ene teneg bodloo martsan chine l chmd dr. eejiigee zowoogood chi hezee ch sainaa uzehgui

  25. ХАЙР says:

    сайн байна. ухаалаг шийд гаргажээ. чамд аз жаргалийг хүсий дээ охин минь.

  26. Xongorzul says:

    Uhaantai ohin baina chi, tevcheerei teneghen hairaa martaj chadnaa, amjilt husie tanai ger buld

  27. togtog says:

    ухаантай охин бн. зөв шүү

  28. tulga says:

    хайрт мин овоодоо удхгуй уулзий

  29. tsetsen says:

    сайн охин овоо доо.чиний омноос ээжийн чин омноос эгч ни маш икх баярлаж бн.амжилт хусэе чамд

  30. toor says:

    sain uu chamd ene odriin mendiig hurgey
    shineer ehleh gej baigaad chin amjilt husey
    Iim hoorhon ohind zondoo saihan erchuud oldono oo
    Tiim bolohoor erch hucheer duuren bugdiig shineer ehleerei
    Amjilt husey^^

  31. bayarmaa says:

    tiimee chi sain ohin. odoo chinii zuvhun erdem nom hel us mergejih bolovsroh id orgil nas shu de ohin mini. gadaad yavj sur! ih yum suraad eejdee elbereltei duudee ulger duurailtai hun bolooroi.Bitgii uurlaarai; TER HUN MUU HUN SHU. ayandaa eej chini medeh bolno. eejid chini 2 huuhdees ni uur erdene bhgui shu de. udahgui ter hunees salna. ene bol amidraliin huuli shu. medeej urd ni ehner huhedtei bsan bhaa. tedniigee orhiod……………za chamd AMJILT ohin mini. mongolos yavaarai. eej duudee bitgii sanaa zov.chinii eej uuriin gesen bair suuritai hudulmurch chadvartai mundag emegtei bn. ter uuriiguu yahaa mash sain medne. OK!

  32. ыы says:

    сайн байна. Маш ухаантай шийдвэр гаргасан байна, тэр үед зүгээр л сэтгэл хөдлөөд буруу тийшээ явах дөхсөн байна. Ийм сайн, ийм ухаантай шийдвэр гаргасанд чинь маш их баярлаж байна. Мөн ээжийнхээ тухай, дүүгийнхээ тухай, өөрийн ирээдүйнхээ тухай бичсэн зүйлсийг чинь уншаад их сэтгэл хөдлөлөө. Тэгээд битгий хэлснээсээ буцчихаарай даа, хэлсэндээ байна шүү. Үнэн л байгаадаа гэж найдахаас

  33. mongol busgui says:

    цагаа олж ухаарсан чинь сайн байна.

  34. Tj says:

    Тийм муу хун юмуу

  35. T says:

    молодец

  36. xxxxxxx says:

    owooo neg yum uhaan orwu zaz tegj bodoj bwal sn l bn harin helsen amnasa butsaj hudla helsen bwal chmg tenger nirgeg

  37. гэнэн цайлган насандаа амьдралдаа хэзээ ч мартагдахгүй хар мөр үлдээж болохгүй шүү. Нэг хоёр хоромын сэтгэл хөдлөлөөс аливаа асуудлыг шийдэж болохгүй. Яв яв монголоос явах хэрэгтэй. Угаасаа бага залуу насандаа хүний нутагт амьдарч гадны соёлоос суралцаж байгаад ирэх хамгийн сайхан. Бэрхшээл саад бүхнийг даван туулах чадвар чинь нэмэгдэнэ. Хүн болоод ирнэ шүү. Харин заавал буцаж ирээд сайхан монгол залуутай суугаад сайн сайхан амьдрах хэрэгтэй. Иймэрхүү насандаа хүүхэд хэцүүхэн байдаг юмаа. Ах нь сайн ойлгож байна. Би ч бас 20 насандаа байж боломгүй алдаа гаргаж л байсан. Одоо ч би мартаагүй л явж байна. Түүний ул мөр одоо ч гэсэн арилаагүй. бараг 10 жил өнгөрсөн ч байж л байна. Надад тохиосон юм бусдад бүү тохиолдоосой гэсэн дээ. Гэнэн цайлган насандаа алдаа эндэл гаргаж болохгүй шүү. Амжилт хүсье.

  38. Ramirez Sanchez says:

    Миний эндээс яв гэдгийг хэрэгжүүлж бгаа чинь би баяртай бна. Хүн ер н зай бариад ирэхлээр үжэх үзэл өөрчилгдөг юмаа энийг чи ойлгож олон ургалчаар харж чадсан чинэ би үнхээр баяртай бна . Дээр үед 1 хун хойн Сталингард бидэнд ухрах зам үгүй гэж хэлсэн бдаг. Чамд ч гэсэн одоо ухрах зам бхгэй шүү зөвхөн урагшаа. Гэхдээ урагшаа гэдэг үг бол тэр харанхуй ангалрууга биш гэрл гэгээ өөдрөг зуйлрүү гэдгийг анхааруулах бна үгүй бол ангалруу алха дуртай хүмүүс монголд их бха юм!!! За тэгээд If you need suppor send me SMS 88139267 paaword SWORDFISH 37663
    Би хүмүүсд итгэгдэггүй муу зуршилтай хүн хэхэх

  39. zazo says:

    овоошдээ…. гэxдээ унэнл байгадаа. одоо ч эмэгтэй xунд итгэxээр чигчий xуруундаа итгэсэн дээр цаг шоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.