Cексийн хүсэлгүй бүх насаараа амьдрана гэж бодоход ч…

article-1228233-022A6EEA000004B0-775_468x325

Сайн байцгаана уу? Секс.мн-хандаа амжилт хүсье. Өөртөө тулгараад байгаа асуудлаа хуваалцаж хүмүүсийн санал бодлыг сонсмоор санагдлаа. Би 26 настай арчаатай, гэр бүлийн хүмүүжил, ааш зан сайтай, цэвэрхэн, секси бүсгүй гэхүүдээ… Найз залуутайгаа үерхээд 4-н жил, цуг амьдараад 3-н жил болж байна. Бие биедээ хайртай. 

2 жилийн өмнө жирэмсэн болоод бид 2 2-уулаа гадаадад оюутан тэгээд ч ер нь сэтгэл санаагаараа аав ээж болоход бэлэн байгаагүй болохоор аборт хийлгэсэн юм. Ер нь бол  манай хүн ингэж хэлээд би юу ч бодох сөхөлгүй байж байгаад л хүүхдээ авахуулсан юм байна бодоод байхад. Тэрнээс хойш сексийн хүсэл их буурсан эхэндээ ч абортноос болсон байх хэсэг хугацааны дараа зүгээр болно гээд л тоодгүй байлаа одоо болтол хэвэндээ л байна. Улам хүсэлгүй болсон ч уул нь их хиймээр санагдавч найз залуу болж өгөхгүй байгаам шиг санагдаал их уур хүрдэг байлаа. Одоо ч бүүр хүлээн зөвшөөрсөн гэхүүдээ. Тэгээд л худлаа баахан хэлүүгээ оролдож байж арай гэж хийсэн болно. Хааяа ч бүүр өвдөнө. Уул нь абортонд орохоос өмнө найз залуутайгаа амьдарч байхдаа бараг л минут секунт тутам найз залуугаа бодоод татагдаад хүсээд л зүгээр сууж чададгүй, үнэхээр бие сэтгэлээрээ нисдэг байлаа. Зүгээр харахад л хамаг сэрэл хөдлөөд хүрэхэд галзуурмаар болно өөрийгөө бүүр сексийн донтой болж байна гэж боддог байлаашдээ хэхэ одоо тэгээд тийм сайхан юмыг хүсэвч яаж хичээгээд ч болж өгөхгүй юм.

Найз залуудаа би ямар ч хүсэлгүй болсон гээд хэлээд байх ч бас хаашаа юм хүндээр л хүлээж авч таараа гэхдээ хүсэл буурсан гэж хэлж үзсэн л дээ тэгсэн угаасаа хамт байгаад удаад ирэхээр дурлал нь багасаад хайр нь ихэсдэг юм тэгээд тэгж байгаан гэдийн… Манай хүн бол сексийн тал дээр ямар нэгэн проблем байхгүй л байгаа. Энэ жил манай гэрийхнээс очиж хадаг барьж намайг гуйсан бас надад бөгж өгч гэрлэх санал тавьсан би зөвшөөрсөн. (тодорхой байсан гэхүүдээ бид 2 хамтын амьдарлаа байнга ярьдаг юм) Гэхдээ ямар ч сэтгэл хөдлөл байдгүй ер нь юу ч болж байсан сэтгэл хөдлөл байхаа больчиж. Түүндээ хайртай л гэж бодож байгаа гэхдээ өмнөх шигээ их хайртай биш болсон. Тэгээд түүнээсээ сална гэж үнэхэр бодож чадахгүй байна бас энэ байдлаараа ингээд сексийн хүсэлгүй бүх насаараа амьдрана гэж бодоход ч бас хэцүү л байна яахуу хүмүүсээ зөвлөөч?

Дашрамд хэлэхэд бурхнаас заяасан үрийн заяаг битгий гомдоож байгаарай хүмүүсээ! Үнэндээ хүүхдээ авахуулсанаас хойш хүүхэд хараад л нулимас цийлэгнээд их хэцүү байдаг болсон. Эмэгтэй хүн эх болоход бэлэн биш байна гэж хэзээ ч байдаггүй юм байнаа. Ихэнх гэр бүлүүдийг хараад байхад төлөвлөсөн биш гэнэтийн жирэмслэлтээр хүүхдүүдээ гаргасан байдаг…

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. honko says:

    yaaj ch bodson abortnoos bolson bna..abort chamd setgeliin gun hyamrald oruulsan bn chi uuruu ih emzeg ariun setgeltei busgui yum shig bna..abort hiilgeeed uuriin uree alchihsan gej bodohoor ter zaluug zuvshuursun gej bodohoor durgui jen hurdeg ch ter ued chi uuruu zuvshuursun bolhoor buruutgaj chadadgui.tgd odoo negent dassan setgel bolhoor salaad yahin gd er n chamd amidral ih utgagui bgan bndaa..emegtei ch umu sain nzudtaigaa zugaalj tsenge gehde danda bish lde er n tgd setgel sergeeh saihan zuilsiig hii eswel buur nz zalugasa yag 2 sarin hugatsatai salaad uz.msg bichsen ch uuriiguu huchlen bj btii hariu bich tgd 2 sariin dra chi hicheegeed sex hheed bol laitai bolno heeh eswel chi sain emchilgee hiilgedee abortnoos yum uldsen bj magad shude amjilt husie buh zuil saihan boloh bolno !

  2. Anti says:

    жирийн бүсгүй л чамд унэтэй зөвлөгөө өглөө дөө. Даглаа гээд лав алдаxгүй

  3. byambatsogt says:

    goyo ohidod sanhuugiin tuslamj uzuulne.
    mungutei sextei sak zaluu
    byambaa bna
    utas 99068546

  4. byambatsogt says:

    надтай нэг сэxд тэгээд ок
    ккк
    99068546

  5. Ene bol chinii setgel sanaatail xolbootoi. Tegexeer sanaachlagiig chi gargax xeregtei gej zowlomoor bna. Shine zvil, shine orchin, sonirxoltoi gazraar ayl geel iimerxvv zvilvvd xvniig butsaad xewiin amidraliin zurshiltai boloxod ni nolooldog. Asuudliin gol ni chinii setgel sanaand bgaa bogood chi ter problemaa aborttoi xolbood baix shig bna.

  6. жирийн бүсгүй says:

    Хүүхдийн араас харамсаад байгаа юм шиг санагдлаа. Нэгэнт өнгөрсөн одоо ирээдүйгээ харж амьдар. Өнгөрсөнтэйгээ сэтгэл санаагаар эвлэрэхгүй бол ирээдүй рүүгээ харж чадахгүй. Сэтгэл чинь тайвшраад байдлыг өөрөөр хараад ирэхээр бүх зүйл аяндаа гайгүй болно байх гэж бодож байна. Мэдээж үр хүүхэдтэй болдог нас болсон болохоор цаанаасаа үр хүүхэд хүсээд тэгдэг юм. Хүүхдээ авахуулж байх үедээ тэр хүсэл мөрөөдлийг мэдрээгүй байсан байх. Харин хамтдаа ярилцаад авахуулсан юм бол нэгийгээ буруутгаж хэрэггүй ээ. Эх хүн болохыг мэдрэх гэдэг чинь эмэгтэй хүн л мэдэрч чаддаг гайхалтай сайхан мэдрэмж байдаг юм. Тиймээс эмэгтэйчүүд хүүхэд гаргаад л үүнийг нь мэдсэн бол эртхэн гаргадаг байж гэцгээдэг юм. Хүүхэдтэй болж аз жаргалтай амьдраарай. Тэр үед сэрэл мэтийн асуудал хэвийн болно дөө.

  7. hey says:

    bi bas nuhurteigee 4n jil bolj bna suuliin uyd bas ymarch setgel hudlul serel ene ter gej bhaa bolison tawidag l daa gehdee goy sanagddaggui!ter hun namaig ilj taalahad ymarch medremj turduggui unsehed n hurtel! bi uuriiguu yagaad bgaag ch medeh yum alga mon banniin uruud huus laa sarnai mashin geed hiisen serel hudluhgui yum!

  8. Marlaa says:

    Hahhaa Ramirez gej nuhur joohon hvvhed bhaa
    ,,,,Hvvhedtei boloo oor arga bhgui bas sexee sonirholtoi bolgoh uudnees yanz buriin gaj sonin sexiig turshij uz,yn partner-oo solih ve deer neg hvn hvn bish amitnii sudalgaa unshij unshij bichsiimu haashain
    vr hvvehdtei bolood ireheer naad asudliin uchir tailagdana

  9. lucky says:

    хүүхэдэй болохгуй юу даа

  10. rrrrrrrtsstst says:

    чиний дотоод сэтгэл найз залууд чин гомдоод дургуй болцийн боловуу?

  11. Ramirez Sanchez says:

    98% н л гэнтийнхээр гэвч бас 2% толволдог хүмүүс бас бна бна. Сал сал ийм хачин тэ1 амидарлаар амидарчиад насний бөгсөнд чи л харамсан ш дэ!!!

  12. puujee says:

    хэнч толовлож хун бутээдэггүй ым ш дээ

  13. Cleopatra says:

    Бүх зүйл ганц абороос болоогүй байх аа.Гэхдээ ямар нэгэн боломж байсан тэгээд биү биедээ хайртай байсан юм бол хүүхдээ шууд авахуулдаг мэдээж буруу.эсвэл сайн хамгаалаад жирэмслэхгүй байх байсан шүү дээ.Хэрэв гадаадад байдаг бол сайн сэтгэл зүйчээс зөвлөгөө ав аа.Би л лав оюутан байхдаа нөхөртэйгээ 2-лаа юу юу ч үгүй байхдаа жирэмсэн болоод шууд л суусан.Зарим үед хэт төлөвлөөгүй зүйл бас сайхан байдаг юм шиг санагддаг.мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.Бүр хайргүй болоогүй байх.Чамд сэтгэл зүйн асуудал тулгарсан болов уу?За амжилт.

  14. Xongorzul says:

    -chi ooroo zovshooroogui bol yalaa gej abort hiih bilee.Hamtdaa yariltsaj iim shiidvert hureed ur dun deer ni negniigee uzen yadaj bolohgui shuu dee ohin mine

    -magadgui chinii hani chine bas yugaan ch medehgui avhuulii geed helsen ch baij bolno.

    -dahiad huuhedtei bolohgui yu daa, hurdhan shig, gadaadad surdag ajilladag ochnoon l mgl-chuud boon boonooroo torood jiliin choloo avaad l baina dag

  15. oool says:

    хуухнууд тэр эр ни ч тэр байгалаасаа бол 1 жил xамт байгаад xууxэд гаргаад дараа ни партнёр-оо солиж байx ёстой байx. байгалаас заясан инстинктээрээ шуу дээ. али али ни илуу xарж билуу долооно. мэдээж өөр өөр xэлбэрээр. эр ни өөр хууxэн xараад xаая нэг xийчэxээд яваx сонирxолтой бол. илуу юм xэрэггүй. xарин эм ни уйдаx, дургуй болоx, xажуудаxаа буруутгаx гэх мэт зусэн зуйлийн xэлбэрээр илрэнэ. ягад тийм олон янзаар илэрч бна вэ гэвэл эм амитан эрэгчин xайгаад явдаггуй, дараагийн эрэгчин ирэxэд сэтгэл зуйн бэлтгэлтэй байx ууднээс гэхүүдээ. тиймээс партнер-оо солисон дээр гэж зөвлөx бна. учир ни чиний xувид интэллэкт энэ асуудал дээр чуxал нөлөөтэй биш xарин инстинкт чинэ илуу гэсэн уг. чи ч ганцаараа биш бараг буx хунд ур удмаа улдээx инстинкт xучтэй байдаг. эр ни али болоx олон эмэгчинд ур төлөө улдээx биологийн зорилготой бол эм ни али болоx бэст-ийг ни олж аваx биологийн зорилго байдаг. энэ зорилгод нөхөн уржихуйн буx инстинкт чиглэгдэнэ. xажуудаx чинэ бэст xарагдаxаа болиж эxэлжээ. дандаа xамт байxаар дутагдалийг ни xараад бэст санагдаxаа байсан xэрэг байx.

  16. yu says:

    өөрөө хүсээд байгаа тэгсэн мөртлөө хүсэхгүй байгаа юмуу

  17. uka says:

    миний бодлоор хуухдээ авахуулсанаас биш зугээр та 2 хамтдаа нилээ хэсэг хугацаанд бсан болохоор ногоо анхнийх шигээ дур хусэл чин бадрахаа болиж бх шиг бн.би ч гэсэн найз залуутайгаа 3 жил хамт амидарч бн.секс-с уриднийх шигээ л таашаал авдаг.харин эхлэлийг н их удаан хийж сэтгэл ходлодог гэхүү дээ.

  18. bbb says:

    uunig unshaad chi bas ooriigoo albaar huchleed zovoogood baigaa bolotloi. dahij huuhed min naddaa irne gej bodood l odoo ongorsnig martaldaa tegcheed ene uildeldee naiz zaluugaa barag buruutgaad ter l hiilge geed bi hiilgesen uhaani yum helsen bh yum tiim l yum bol hamgaalj bhgui yasan yum ene uildeld ta 2 hoyulaa buruutai gehdee ene buruutai uildlee dahij davtahgui bur ch olon huuhedtei bolno gej bodood l ongorsnig marta odoo tegeed huuhedtei boloh nas chin ch bolson bn hurdan huuhed hiilguuldee tegvel deerdej magadgui yer ni tegeed hol gazar hoyulahnaa amidraad baihad uiddag bh aa tegeed l ingeed bga bh

  19. Залуу says:

    Зүгээрдээ наадах чинь хүүхэд авхуулсных биш байхаа зүгээр та хоёр удаад ирхээр секс чинь нэг хэвийн болоод уйдах маяг орж байхгүй юу. Тэгэхээр та хоёр шинэ зүйл хайх хэрэгтэй. Машиндаа ч юм уу. Эрсдэлтэй ч гэсэн орцонд ч юм уу. эсвэл шинэ байрлал ч юм уу За тэгээд нэг үздээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.