Эрчүүд дэл сул, эмх цэгцгүй ярианд дургүй

couple-talking

Эрчүүдийн ихэнх нь дэл сул ярианд дурамжхан ханддаг. Тэр тусмаа эмх цэгцгүй ярианд бол бүр ч таагүй байдаг.  Эхнэр нь яриад л байдаг, нөхөр тань сонсож байгаа эсэх нь мэдэгдэхгүй дүлий дүмбэ оргиод суух тохиолдол бишгүй л байдаг шүү дээ. Эцэст нь эхнэр тэвчилгүй бухимдаж, “Чи намайг өрөөсөө тоодоггүй” гэх мэтээр айлгах нь бий. Энэ нь нөхөр тань тоохгүйдээ бус харин эхнэрийнхээ ярьсныг огт ойлгоогүй байж болох юм. Иймд доорх зүйлийг зөвлөө.

Нэг: Дэс дараатай ярьж сур.
Ажил дээрээ болсон үйл явдлаа ярьж байснаа хальж хадуураад өөр зүйл рүү “шилжих” -ээс сэрэмжил!

Хоёр: Хов живээ хязгаартай ярь.
Эмэгтэй хүн бүр хов жив ярих дуртай. Үүнийг болиулах ямар ч аргагүй. Хов жив ярьж байж эмэгтэйчүүд “таашаал” авдаг онцлогтойг эрчүүд мэддэг. Гэхдээ олон хүний нэр ус дурьдаж, толгой бүр эргэсэн юм ярихаа боль.

Гурав: Сонсож мэдсэн зүйлээ заавал дуулгах гэсний хэрэггүй.
Ажлаас ирмэгц нь л телевизээр тэгж байна, ингэж байна, гэж бүү ярь. Гэнэтийн мэдээлэлд тэр цочирдож, стресст орж болзошгүйг анхаар.

Дөрөв: Хэлэх гэж бүү яар.
Хэлж ярих гэсэн зүйлээ ажлын ядаргаагаа тайлж, хоол ундаа идэж уусных нь дараа л ярихыг хичээгээрэй.

Тав: Ярьснаа олон дахин давтан бүү нурш.
Эрчүүд яриа хөөрөөтэй эмэгтэйд дуртай байдаг. Гэхдээ яриа хөөрөөтэй эмэгтэй, үглээ яншаа эмэгтэйн хооронд зааг ялгаа их бий шүү. Ярьснаа олон дахин давтан бүү нурш.

Зургаа: Эрчүүд буруу зөрүү яриа сонсох дургүй.
Чадахгүй, мэдэхгүй байж тоо, баримт дурьдах хэрэггүй. Эрчүүд буруу зөрүү яриа сонсох дургүй, ийм будлиу эмэгтэйд бухимдуу ханддаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна.

/Хань/

3 Comments

  1. mongol busgui says:

    үнэн бичжээ. бас эрчүүд ийм ядаргаатай яриатай байх нь олон байдаг. хүн асуугаагүй байхад өөрийгөөө магтаад л яриад байдаг заримдаа үнэн ядаргаатай шүү.

  2. minii bodloor says:

    Гэхдэээ л энэ бүхэн үнэн байна. Эмэгтэйчүүдийин бүх яриаг чухалчилж сонсуул би л лав галзуурах байх. Нэг чихээрээ оруулааад нөгөө чихээрээ гаргаж байх хэрэгтэй. Бүгдийг нь ч арай биш эээ

  3. Er hun says:

    Солонгосчууд шиг заавал нэг загварт ороод яахавдээ. Би эрэгтэй хүн ч гэсэн хэлмээр санагдлаа. Заавал ингэ тэг ингэж бай тэгж бай гээд заводоос гарж байгаа бүтээгдэхүүн биш. Өөрсдийнхөөрөө л байцгаа бүсгүйчүүдээ!!! Coz you only one in the world!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.