Эрчүүд эмэгтэйчүүд бие биеэ сонирхох нь жам ёс юм. Харин энэхүү сонирхлоо хэрхэн илэрхийлэхээс хайр сэтгэлийн адармаатай үйл явдал эхэлдэг.
Ихэнх хүүхнүүд хэдийгээр өөрсдөө сайн ч гэлээ, эрчүүд л эхэлж хайр сэтгэлээ илэрхийлэх ёстой гэж үздэг. Үүнээсээ болоод сэтгэлтэй хархүүгээ өөр нэгэнд алдах юмуу, ойлголцохгүй байснаас амьдралдаа бүрмөсөн алдах ч тохиолдол байдаг. Иймд бүсгүй та ичиж зоволгүй хайртай залуудаа хандан сэтгэлээ илэрхийлээрэй.
– Сэтгэлтэй залуутайгаа уулзах боломжгүй бол түүн рүү ичиж зоволгүй утастаж байгаарай. Заавал түүнийг утасдахыг хүлээх хэрэггүй шүү.
– Хэрэв утасдахаар шийдсэн бол тохиромжтой аятайхан цагийг нь сонгохыг хичээгээрэй. Тухайлбал тэрээр ажлаа тараад гэртээ хариад хоолоо идсэний дараа ч утасдаж болно.
– Хэрэв тэвдэж сандраад байвал ярих гэсэн зүйлээ тэмдэглэчихсэн ч болно. Зарим хүмүүс тийм, тийм юм ярина гэж бодоод яг ярих дээрээ тулчихлаар мартчихдаг талтай.
– Хэрэв ярих юм чинь дуусвал цаад залуугаа “сонирхолтой юм яриач” гэж шахаж шаардахын оронд яриагаа шууд зогсоосон нь дээр.
– Сэтгэлтэй залуутайгаа хамт байхад чинь өөр залуу утаствал нэрээр нь дуудаад дараа ярья гээрэй. Энэ нь чамаас надад нуух юм байхгүй гэдгээ харуулж буй хэрэг юм шүү.
– Сонирхсон залуу тань руу өдөр шөнийн аль ч цагт утасдаад нэрээр чинь дуурвал түүний дууг сонсоход таатай байгаагаа үгээр биш гэхэд дууныхаа өнгө аясаар илэрхийлээрэй.
Хэрэв таныг утасдахад цаад залуу чинь дурамжхан дуугарч байвал дараа ярья гэхээ мартуузай.
/Хань/
3 Comments
×àíöàë ÷è ýð ¿¿? Ýð áîë èíãýæ ÿðèõ ÷èíü àðãàã¿é áèç. Á¿ñã¿é íü è÷èìõèé áîë ýð íü ñýòãýëýý èë÷èëäýã þì = Ýð íü õóë÷ãàð áîë á¿ñã¿é íü ºääºã þì Ýíý áîë õàéðûí àêñèîì þìäà
Õóë÷ãàð,çàëõóó ýð÷¿¿ä ÿã ýìýãòýé õ¿í øèã óðõèäóóëàõ,ãóéëãàõ,Ẻöèéë¿¿ëýõ äóðòàé áäàã
Èéì ýð÷¿¿ä ýì õ¿íä òààëàãäàõààðàà ýìýý õàëàìæèëæ,õàìãààëæ,àðãàäàõàà ìýääýãã¿é äîðîìæèëäîã þì øèãýý
×àíöàëà á¿õ çàëóóñ ÷àì øèã ñýòãýõ¿éòýé áñàí áîë ýìýãòýé÷¿¿ä õàéð ãóéæ àìüäðàõê¿ áàñ àðàé íýð õ¿íäòýé àìüäðàõ áñàí áèç
эр хүмүүс чинь өөрөө тэмцэж олж авсан бүсгүйгээ илүү хайрлаж хүндэлдэг юм бишүү. Түрүүлж сэтгэлээ илчилсэн бүсгүйчүүд залуудаа үнэ хүндгүй сонирхолгүй болчдог юм шиг санагддаг. Бүх ийм тохиолдолд биш л байх л даа, гэхдээ л ихэнх нь бүтэлгүйтдэг гэдэгт итгэлтэй байна.
saihan zovlogoo bna.