Би хэтэрхий толгой дээрээ гаргаад давраачиж /2/

82115533

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоогоос жил гарангийн өмнө захидал бичиж байсан юм. https://www.cekc.mn/family/paramour/19117 хэрвээ та бүхэн анх удаа уншиж байгаа бол эхлээд миний өмнөх бичлэгийг уншчихаад энийг дараа нь уншаарай. Тэр үед надад коммент үлдээсэн бүх хүмүүс намайг салсан нь дээр байхаа гэж зөвлөж байсан юм. Тэр үед би хүмүүсийн зөвлөгөөг уншаад өөрийнхөө шийдвэрийг гаргасаан. Тиймээ би тэрнээсээ салсан. Тэр үед дотроо их шаналж байсан, гэхдээ эр хүнийхээ бардам зангаа гаргаж, шууд л түүнийг орхиод явсан. Тэрнээс хойш би түүнтэй 1 жил гаран таарсангүй, царай царайгаа харалцаагүй л дээ. Нээрээ л бие холдвол сэтгэл холддог гэдэг үнэн юм билээ. Эхэндээ жаахан санаж байгаад, 6 сарын дараанаас нээх санаж дурсахаа байчихдийн билээ. Тэрнээс салснаас хойш би хичээл сургуульдаа тогтмол явж, нэг хэсэгтээ л номын мөр хоосон. Ер нь миний амьдрал давгүй сайн байсан. Миний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал хүртэл маш дээрдсэн. Хүн үргэлж стресстэй, ямар нэгэн юмны шаналж явахаар хүний бие илт мууддаг юм байна лээ.

За тэгээл ганцаараа гоонь биеэрээ амьдраал байлаа, өөр хүнтэй үерхэе гэсэн бодол нэг хэсэгтээ байсангүй ээ. Би 9 сард нэг охинтой танилцаж байсан юм, сургуулийн журмаар гэхүүдээ… Тэр их хөөрхөн, эгдүүтэй охин, хамаг юм нь л хайр татмаар.
Яг л миний хүлээж байсан охин шиг. Гэхдээ эхэн үед тэр надтай нээх юм ярьдаггүй, эгцэлж нээх харахгүй болохоор нь надаа дургүй л юм байх гэж бодож байгаад тэгээд 2, 3 сар орхичихсон байсан юм. Би хүн намайг гэхгүй бол би хүний ардаас хөөцөлдөөд гүйгээд байдаггүй нэг тийм зантай. Тэгэл мөрөөр нь орхичихдог юм. Тэрнээс салсанаас хойш надад 2, 3 ч охин сайн болохоо шахаж байлаа. Би тэрнийг нь мэдэээд аажим аажимаар зайгаа аваад, хол хөндий харьцаад эхэлдэг юм. Угаасаа л би тэд нартай үерхэхгүй болохоор хий хоосон горьдлого төрүүлэхгүй гэсэндээ л тэр л дээ. Миний багын суурь хүмүүжил байгаа болохоор надад охин болгонтой үүсгээд яваад байх сонирхол бодол байдагүй. Дэмий юм дэмий л гэж боддог.

Тэгээд 12 сарын үед би нөгөө өөрийнхөө таалагддаг охинтой нэг орой мэссэнжэрдэвээ, тэгсэн чинь нөгөө охин маань надад өөрөө бас талтай, надаас ичээд байдаг болохоороо надтай нээх юм ярьдаггүй байсан гээл, ер нь хамаг юмаа л ярьсан. Би хүртэл түүнд, чи надад бас таалагддаг гээл хэлсэн, 2 биендээ сэтгэлээ нээж хэлсэн гэхүүдээ. Гэхдээ таалагдаж байгаа гэдэг маань хайртай, сайн гэсний нэр биш шүү дээ. Тийм болхоор би түүнд 2-лаа 2 биенээ сайн таних цаг хугацаа хэрэгтэй байх гэж хэлсэн. Тэгээл хааяа гараал, уулзаал, нээх дотно биш ч гэсэн, аль болох өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ойлгуулах гээл байгаа. Гэтэл одоо хараад байхад, тэр миний санаад яг таг хүрэхгүй л байна. Тэр маань жаахан бүрэгдүү даруухан охин болохоор, бид 2-н дунд нэг хана байсаар л байгаа. Би бас өөрөө тийм ер нь дуугүй талдаа хүн л дээ. Ярих үедээ ярьчдаг, гэхдээ олон долоон юм гонгиноод яваад байдаггүй.

Гэтэл 1 сарын өмнө миний салсан найз охин гэнэтхэн манай гэрт хүрээд ирсэн. Би анхандаа их гайхлаа, тэгсэн чинь тэр гэрийхэнтэйгээ ам муруйгаад гээд, танайд түр байж байгаад явчъя гээд ирсэн байсан. Тэр үед би дотроо түүнийг шууд тэврээд авмаар санагдаж байж билээ. Даанч би тэгээгүйээ, түүнтэй жаахан ойр зуурын юм ярьж байгаал явуулсан. Гэтэл өнөөдөр бас дахиад би түүнтэй уулзлаа. Яагаад ч юм надад 1 жил хол хөндий байсан хэрнээ, яг л өчигдөрхөн хамтдаа байж байгаад уулзсан хүмүүс шиг тийм л дотно мэдрэмж төрөөд. Тэр маань хүртэл намайг өөртэй нь буцаад нийлээсэй гэсэн бодолтой байгаам шиг. Намайг гомдоож байсандаа их олон удаа гэмшиж уйлж байсан гэсэн. Би амьхандаа тэрэнтэй хөндий харьцах гэсэн ч яг л урьд өмнө нь ямар байсан тэр зангаараа л харилцаж байна. Би түүнд одоо хайртай үгүй ээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ миний анхны минь хайр болхоор би түүнийгээ хэзээ ч мартахгүй. Гэхдээ би түүнийгээ хүсээд үгүйлээд байх юм сэтгэл дотроо. Гэхдээ би одоо түүндээ буцаад очвол бид 2-г ямар ирээдүй хүлээж байгааг мэдкүү байна. Салалт хууралт хэрүүл уу? Аз жаргалтай сайхан амьдрал уу.

Бас дээр нь би нөгөө нэг охиноо яах вэ гэж бодоод байна, би тэрэнд урьд нь найз охинтой байсан, тэгээд намайг хаяад явсан, муу муухай бүхнийг нь мартаад, гэгээлэг сайхан зүйлүүдийг нь дурсамж болгоод өөртөө аваад үлдсэн гэж ярьж байсан. Би тэр охиныг гомдоож, сэтгэлд нь юм хиймээргүй байна. Хэрвээ намайг салсан найз охинтой уулзаж байгааг мэдвэл, шууд л надаас холдох байхдаа. (нэг юм хэлэхэд би энэ охинтой тийм чухал харилцаа үүсгээгүй, одоохондоо зүгээр л нэг тийм жирийн хэрнээ бие биенийгээ сонжсон, танин мэдэх гэсэн харьцаатай. Нээх чухал хайр дурлал нтрийн асуудал байхгүй одоохондоо)

Тиймээс одоо би нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй байна. Анхны хайрын хаяад явсан охиноо гэхүү, өөртөө таалагддаг охиноо гэхүү…? Та бүхэн минь надад зөвлөөч

cekc.mn дээр ирсэн захидал

58 Comments

  1. anonymous says:

    буцаж нийлээд хэрэггүй байхаадаа, тэгээд ч би л лав гэрийнхэнтэйгээ муудалцаад оргож зугатаж байгаа хүүхнийг бол ойлгохгүй л юм байна

  2. ганаа says:

    хуучин найз охин чин 1 жил банзалдаж явааад ирсэн тэхүү чамд өдөр ирэх тусам энэ тухай нь мэр сэр мэдэгдээд там болж хувирана даа угаасаа чамтай байхдаа тийм байсан юм байна тэгээд нэг өдөр замбал явдлаасаа залхаад сайхан хань болчихоор хүн олдохгүй болохоор чам дээр ирж байгаа юм чамайг яаж өөртөө татахаа мэддэг юм байна чи зүгээр зугт

  3. ганаа says:

    чиний бичсэн зүйлийг уншлаа нэгэнт чиний сэтгэлд сэв орцон юм бишүү анх байснаа дурсаад нэг хэсэгтээ сайхан л байх хэсэг хугацааны дараа чамд олон дарамттай асуудлууд гарч ирнээ ер нь хуучин охин чинь хувь хүн талаасаа хань болж чадахгүй хүн байна чамд гаргасан зан ааш болон гэрийхэндээ гаргасн зан аашыг нь чи сайн боддоо хаясан чигээрээ хая гуйя чамаас шинэ нь дээр хуучин нь лав биш шүү

  4. mori unasan tolgoigui xun chamd zoriulav says:

    за миний дуу ууруу уурийнxуу сэтгэлийг чагна xуний толгойгоор толгой xийж явж болоxгуй биздэ удий насалчаад тэр xуучин найз оxиндоо нэг боломж олгоод уз найзуудаас н xол байлга сэтгэлээсэ ярилцаад уурийнxуу зурx сэтгэлийг юу гэж бна даг

  5. MHM says:

    сайн уу?
    Чиний бичсэн зуйлуудийг уншлаа…

    чи сайн бодож байж шийдээрэй!!!

    тэгээд яж шийдсэнээ заабал бичээрэй!!!

    ажаа ажаа амжилт!!!

  6. bodol says:

    эргэж буцаад ээрч муураад яахав дээ.салЬя салж чадахгүй байх ядаргаатай байдаг юм.гаргасан шийдвэртээ эзэн болоод л байж бай. эр хүн өөх ч биш булчирхайч биш байх муухай.хэсэг юм узэж нүд тайлж гоонь эр байлдаа аайн.

  7. cool says:

    надад ийм зуйл тохиолдсон.би бутсаад нийлсэн.ямар ч байсан урднийхаасаа оор болсон байна лээ.бас 100% биш ч гэсэн 70%.хайртай юм чин боломж олгоод уз гэх байна да учир н дараа н харамсахгуйн тулд.за амжилт

  8. ners says:

    чи ямар тэнэг юм бэ наад найз охин чинь чаманиг хаяад явхад чинь чиний араас очоогүй биздээ чамайг явлаа гээд нээх харамсаагуй залуучуудтай зугаалж зугаалчаад одоо 1 жил хол байсан чамайг эргээд сонирхоод эхэлж багаа н тэр чи тэгээд ч ийм замбраагуй чамайг гэж бодохгуй дэнгийн эрвээхэй шиг хуухнээр яахав дэ улдсэн амидралдаа сайхан амьдрахийг хүсэж байгаа бол зайгаа аваад салсан н дээр наад таалагдаад байгаа охиноо харин сайн сонжиж судал бүрэг даруухан эмэгтэй байна гээд голоод байх юм байхгуй дэ эмэгтэй хун даруухан байх тусам амар байдаг юм

  9. Guy says:

    Er shyy yum baij yun alia yum bichij, alia yum asuudag gar ve chi. Zuursan bantangaa chi ooroo l halbagadiishd, teriig endees asuuj lavlaad bhlaaraa bas yaadiin? Zovlogonyydiin olonhiig ni dagadiimuu yaadiin, ineed hyrchlee

  10. maral says:

    хуучин хэрэггүй. лайтай амитан бэ тэр хуучин ни.

  11. Hairlahgvi bhiin argagvi says:

    Songoj ydaad bgam bol songohoo bolichoochde. Yr ni ter huuchin nz chin tiim muu hvnvv? Araar chin tawiangvin ym bga bizde? Garchig deere dawraachij ene ter gj yuga bichtsiin!
    Za yr ni uurt tohiroh sain hvnee chi uuru l songonoshd. Tusdaa øørøø tolgoitoi ym bol tugaan boddo. Uhaan chin l medejde, nz mini!

  12. kjiji says:

    чи чин ямар хайсхаа гонгинсон амитан бэ?
    юн хүний үгээр явдаг юм бэ…
    оороо л мэдээчдээ тэртэй тэргви 100% хвний сананд юм таарч тохирно гэж ю б.сан юм

    жжаахан том болооч

  13. marzan says:

    àëòàé ë õ¿¿õýí áàéâàë øàà÷èõ ãýýä áºéíº. áè ÿàõ â?

  14. M says:

    Õóó÷èí íàéç îõèíîî íýã øàà÷èõààä ë õººãººä ÿâóóëàà÷. õàðèí ãîíäîì õýðýãëýõýý ìàðòàâ.

  15. nara says:

    Дохтой болчоод ирсэн ббал янаа чи. баахан эхнэртри хунийг уруу татж бгаад ирсэн байж таарна даа.битгий хулээж аб.хулээж аббал чи оороо харамсах цаг ирнэ шуу

  16. busgui says:

    миний дүү иймэрхүү юмыг чинь асуудаггүй юм шдэ. сэтгэлээ дага

  17. Ramirez Sanchez says:

    Одоо тэгээд буцаад эвлэрээч дээ одоо маниусийн насан дээр ер л хэцүүш дэ

  18. Xongorzul says:

    -Zaa ta nar oorsdoo salaad niildegui yum shig ih surjignej baih shiv dee

  19. empty says:

    за чамд гэж хэлэхэд хэрэггүйдээ сайхан байдал чин усрээл сар ургэлжилээл хуучиндаа орн тэгээл чи сэдэрсэн шархтай хун ахиал хоцорно тэр хуучин нз охин чин зугээр л чамайг яачив гэсэн шиг л хандаж бгаан юч оорчлогдохгуй шинэ хайртай учирч сайхан амидар аз жаргал хусэе

  20. erhemseg says:

    – Minii oilgosnoor bol ooroo 24tei bololtoi.Tegsen hernee yag l hyyhed shig genen sanagdlaa.Bolison bas ter niig orhisnoor yamar amar bsniig medsen gsn bn.tegeed odoo chamd yu heregtein be?

    – Chamtai bhdaa tiim sonin bsn ohin chamaig ezgyid byr sonin boloo blgyi dee.Teneg ohin uhaarag bitgii nyyr og tegeed yavuul…Hair iim bdaggyi bh!

  21. зочин says:

    энэ сайтыг байнга уншдаг зочин бна дараа заавал ямар шийдэл д хүрсэнээ завал бичээрэй амжилт хүсий

  22. baagii says:

    гэхдээ тэр охин чинэ чамайг унэхэр санад хуучин алдаага засаад ирж байгаач юм билу засарсан жомбого заяани хани гж унэнч юм билу тийм биздэ чамд энэ хоы2 охиний хэнн илу бодогдож бна тэрэнрүүгээл явсан дэр байхда

  23. shuurga says:

    чи оороон хонгомсог амьдарөалд дуртайн я
    юум бишүү тэгээл юу хүсэээд байгааан чи одоо хаашаа юм биө унлэгч юм ууу тэгээл н нэг охин чамдб дурлаад олон туулай хоожк багбаан байнд ааа оргуй хоцорх бий дэээ

  24. psychologist says:

    сэтгэлээ л дага л даа, чи хэнтэй нь үнэн сэтгэлээсээ хамт байхыг хүсэж байна, тэр хүнийгээ л сонго. Ер нь засарсан банзал хамгийн зөв хүн байдаг гэдэг үг байдаг юм даа, хуучиндаа хайртай бол хуучинаа сонго, хуучиндаа хайртай биш зүгээр л дассан сэтгэл маягаар хамт байхыг хүсэж байгаа бол шинэ охиноо туршаад үз. Алинтай нь байхад чи аз жаргалтай, чи чин зүрхнээсээ инээж чаддаг вэ, тэр хүнтэйгээ л бай гэж зөвлөе дөө

  25. uran zurag says:

    өсөж том бол! ухаанаа тэл!
    дурламтгай залуу минь!

  26. kssss says:

    огт та нарийг мэдэхгүй танихгүй зүгээр л таамгаар тэг ингэ гэсэн хүмүүсийн амаар л яваад байвал хэцүү л байхдаа. Чамд өөрийн тархи толгой зүрх сэтгэл гэж байдаг бол тэгээд өөрөө л шийдээч. Даширамд хэлэхэд хэн над дээр ирсэнтэй л нийлнэ гээд их зан гаргаад байх хэрэггүй, ялангуяа эрэгтэй хүн өөрөө өөрийнхөө амьдралыг жолоодож өөрөө дурлах хүнээ сонгож өөрийн болгох хэрэгтэй шүү дээ. Монгол залуучууд хүүхэн эргүүлэхдээ авьяас муутай ч юм шиг санагддаг юм.

  27. uuk says:

    ккк за ядийн дахиад уулзаад унтаад салахгуй ю чи эр н тэнэг бхаа өөрийнхөөрөө бгаа ч хун ух гэвэл ухэх уу чи …би лав 2уулантай н зэрэг ябна ааа…кк

  28. bbb says:

    nuyo hm 2-ig helsniig bodooroi yamarch harilzaand ganz talaa buruutgaj bolohgui shuu dee hairtai busguidee buh buruug ogood ooroo enhin tsagaan tagtaa bolood net-eer damjuulj teriigee gazar dor ortol muuluulah hereg bsn yum uu daa chi hairtai l yum bol busdaar muu heluulheer zuil bitgii bich

  29. nuyo chi bas asilhan shde says:

    энд сэтгэгдэл бичиж буй хүмүүсийг хийх юмаа олж ядсан гэж байга бол чи бас ийм юм ингээд бичиж сууж байга юм чинь адилхан л хийх юмаа олж ядсан ажилгүй гар л бна шдэ. 2 хар нэг нэгийнхээ харийг гайхана гэгчээр өөрийгөө эхлээд нэг дүгнэ дэ кккккк

  30. kity says:

    еоое энэ нээх тийм асуудал болсон сэдэв биш байна тэхүү… чамд өөр хуваалцах найз нөхөд гэж байна уу..эр хүн юм шиг л байхын арай өөр байж болнодоо сонин юм

  31. uujgii says:

    боолжвол дахин бүү ид шинэ бүхэн сайхан шүү дээ

  32. nuyo says:

    хэхэ чи бас тэгж бгаад жоохон сонин гаруу угуй юу??энд бичсэн хэдэн хийх юмаа олж ядсан юмнуудаар амидралаа шийдуулээд салаад явж л бдаг хмммм,тэр охин засрахгуйээ ч гэх шиг хэн юу хийснийг ни харчаад хэн хэнийг мэддэг гэж тэгж бгаан,яахав танай найз охин чин хөөрхөн сайхан болоол тэгж араас ни залуучууд гуйгээл мсж нтр бичдэг биз,за яахав хөнгөн хийсвэр амидралд дуртай бсан байг тэгээд хун засарч болдоггуймуу,дандаа тэр чигээрээ явна ч гэж юу бхав,хун тэгээд хуний амидралийг заана гэдэг утгагуй сал сарни гэж бичих буур тэнэг шд,тэгээд дуугай царайлсан болгон тийм сайн сайхан амитан бдаггуйн,эцсийн эцэст анхний юм зугээр бхаадаа,за тэгээд чи л шийд гаргануу гэхээс батаа болдоо ч юмуу чиний амидралаар амидрахгуй шуу дээ,амжилт!

  33. hi says:

    хүмүүсээс битгий асуу чиний амьдралыг мэдэхгүй болохоор яавч зөв юм хэлэхгүй. өөрөө л шийд. хувь тавилангаа зүсийг нь ч хараагүй хүмүүсээр шийдүүлж болохгүйштээ

  34. hi all says:

    энэ хумуус унэн хэлжээ. чи шинэ охиноо сонго хуучин чини угаасаа сурсан гар бна чи зовно шуу

  35. mongol busgui says:

    эхний охин бол айхтар охин бна. эцэг эхтэйгээ муудалцаад гэрээсээ гараад хээв нэг ичиж зовох юмгүй гадуур хоног төөрүүлж явж л байдаг. эцэг эхээ ч хүндлэхгүй. угааса гадуур тэнээд сурчихсан юм биш үү. чи наад 2 охинихоо аль нэгийг заавал сонгох естой юм бол сүүлд учирсан охиноо сонго. тэр охиныг битгий гомдоогоорой.

  36. Tsas says:

    Хуучин охин чинь дэмий шүү.Чамайг өөртөө сайн хэвээрээ байгаа гэдгийг мэдээд буцах газар түших эр хүнгүй болоод эм хүний аргаа залиа зохиож танайд очсон байнаа.
    Ийм хүүхнүүд муу зальтай байдаг юм аа Дэмий дэмий.Наад даруухан хөөрхөн охиноо өөрийн болгож авсан нь чамд ч ирээдүйн амьдралд чинь ч өлзийтэй

  37. gegee says:

    залуу мини нэгэнт xагарсан шаазанг xичнээн наагаад ч нэмэргүй байдагтай адилxан нэгэнт л салсан бол эргэж битгий нийл ногоо охиноо битгий гомдоо

  38. javkhaa says:

    Хэцүү л дээ чамд. уг нь хайртай байсан болохоор тийм ээ. тэгэхдээ найз нь чамд эр хүний ёсоор зөвлөе. сүүлийн охин чинь чамд татгалзах ямар нэг сүртэй шалтгаан л байхгүй бол дээр дээ гэж зөвлөх байна даа хө. за тэгээд эр хүн шиг алсын бодолтой шийдвэр гаргаарай. хүн гомдоочихв доо.

  39. ee says:

    Эр хүн хаясан бохио эргэж авч зажилах муухай

  40. sony says:

    ºäºð áîëãîí íàä ðóó óòñààð ÿðüæ áàé. ÿðèõ áîëãîíä ÷èíü õóâèéí àìüäðàëûí ÷èíü òàëààð áè ÷àìä çºâëºãºº ºã÷ áàéÿ. õàðèí áóðóó çºâëºãºº ºã뺺 ýíý òýð ãýæ ãîìäîõ õýðýãã¿é ø¿¿. 99110008

  41. мэдээж says:

    эргэж буцах шиг заваан юм байхгүйээ тийм болохоор гаргасан шийдвэртээ үнэнч бай нэг л хаясан хүн дахиад явна

  42. demii says:

    huuchin ohin chini em hu’nii 26 gargaj bgaam bna daa. tanaid tu’r baiya gesen enee ter ch geh shig. hant baihaaraa chamaag tesehgui gedegee medej bgaa bolohoor davuu talaa (mehee) ashiglaj bna daa. Demii yum demii ho’o. utasaa salgaa l shuud zugtaa. harin shine naizaa gomdoov. teriig gomdoovol harin chi o’oroo nasaaraa zovno shu’u

  43. эгч зөвлөж байна says:

    ямарч байсан хуучин хайр чинь хэрэггүй биздээ нэгэнт чамайг хуураад бас хаяад явсан хүн. чамайг тэр нохойноос доор үзсэн байна одоо биш ч хэзээ нэгэн цагт дахиад давтагдахыг үгүйсгэх аргагүй шүү, эмэгтэй хүн хүн хуурахдаа их сайн байдаг юм шиг.

  44. hm says:

    өөрөө бод тэгээд өөрөө шийд. чамайг уншхад чи өөрийгөө их л лаг залуу гэж боддог юм шиг байхын. тийм л лаг юм бол өөрөө л шийдээч. эхний захиан дээрээ хүн хажууд байгаа хүндээ уусдаг болхоор манай найз охин гадна, дотноосоо гоё болоод ч гэнүү. хэдэн охин яаж гүйгээд ч гэнүү. инээд хүрчлээ.

  45. unshigch says:

    çàëóó ìèíü áèä 2 ÿã àäèëõàí þì áàéíà. Ìèíèé àíõíû õàéð áàñ èõ õºíãºí íàìàéã èõ ãîìäîîæ, íàäòàé ¿åðõäýã áàéõäàà ººð çàëóóñòàé óóëçäàã áàéñàí. Òýãýýä áè ò¿¿íä õàÿãäñàíû äàðààãààð ÿã ë ÷àì øèã äàðóóõàí á¿ðýã îõèíòîé òàíèëöñàí ýõëýýä íàäàä õýòýðõèé äàðóóõàí á¿ðýã þì øèã ñàíàãäàæ ãîëäîã ë áàéëàà. ãýõäýý áè òýð îõèíûã ñîíãîîä ¿ðõýýä õàíèëààä ñóóãààä 2 ñàéõàí õ¿¿õäèéí ýýæ ààâ áîëîîä ë ÿâæ áàéíà. óðüä íü ñàéí áàéñàí îõèí õàÿà ñàíàãäàæ ë áàéäàã. Ãýõäýý áè ýõíýðòýý õàéðòàé. àìüäðàëä àíõíû õàéð ìàðòàãääàã¿é þì. Áàñ õàíü áîëîõ õ¿í ÷èíü õàéðòàé õ¿íýýñ ÷èíü ººð÷ áàéæ áîëíî. Áè þó ãýæ õýëýõ ãýýä áàéíà ãýõýýð àíõíû îõèí ÷èíü áîë õóäëàà ë ãýæ õýëèé. õàðèí òýð äàðóóõàí îõèí ÷èíü ÷èíèé àìüäðàëûí ÷èíü õàíü áîëõîîð îõèí øèã ñàíàãäëàà

  46. Zochin says:

    Чамайг шалгаж байгаа нь тэр. Хуучин зовлонруугаа гүйхнүү эсвэл чамд сайхан амьдралд хүрэх хүнээ сонгох нуу гэдэгийг чинь шалгаж байна даа. Хүн зовлонгоо сонгох гээд байдаг гэсэн.

  47. Lonsdale says:

    эргэж нийлэх тухай бодох байсын бол яах гэж зүрхээрээ наадаж жилийн өмнө больсон юм? Тууштайл байл даа эрх биш эр хүн бгааздээ чи чинь хүн бөөлжсөн бөөлжсөө эргэж долоодгүйтэ адил анхны хайр тэр чигээрээ л дуусаг. харин шинэ охиноо сонгосон нь дээр гэж хэлмээр байна даа өөрөө л мэддээ

  48. tsetsen says:

    мартагдахгуй хайр гэж хун болгонд байдаг юмаа,бух л хун чиний мэдэрч бсан шаналал гутралийг биеэрээ узсэн бдгийн.чам шиг байдалд орсон ни ч чи ганцаараа биш хайр сэтгэлээ дагаад насан туршдаа хохирсон хун их олоон.хуний амидралд гантс хайр сэтгэлээс гадна их олон хучин зуйлууд байх ёстой гэж боддогийн.зов суурь хумуужил,хунийг хундэтгэх чадвар,сайхан сэтгэл,хариуцлага хулээх чадвар гэх мэт их олон юм бий.би чамайг сонголтоо хийхээсээ омно сэтгэлдээ тосоолдог гэр булийн уур амисгал,орчин зэргээ сайн бодож эргэцүүлээсэй гэж хусэж бн.тэгээд ч гэр бул гэдэг чин дан ганц 2 хунд биш аав ээж ур хуухэд чамд хайртай бух хунд хамаатай юм шуу дуу минь.

  49. uku says:

    миний бодлоор чи хайртай хунээ сонгосон ни дээр бх дахиад л шинэ охин чин чиний сэтгэлд хурэхгүй бол яана,хун засарч болно шдээ
    ягаад угуй гэж сайн ярилтсан ни дээр байх

  50. Deegii says:

    Би чамд амьдралын туршлагатай хүний ёсоор зөвлөхөд залуу минь чи их сайн залуу юм. Харин хуучин найз охиноо сонговол чи яасан я аз жаргалтай байхгүй. Бүр яасан ч та 2ын амьдрал там болж хувирна. Нэгэнт 20 гарсан хүн засрана гэж хэзээ ч байхгүй. Тэр охин тийм хөнгөн амьдралд дуртай бол тэрүүгээрээ л дуусна. Тэгээд чи байнга хардсан хэрэлдсэн тийм л хувь заяа та 2ыг хүлээж байна. Харин тэр таалагддаг охин чинь даруухан хүнд хань болчихоор хүн шиг санагдлаа. Эмэгтэй хүний тэр ичимхий байдлыг эр хүн л арилгадаг юм шүү дээ. Чи л шууд удирдаад залаад явах хэрэгтэй. Өөрт чинь таалагддаг бол чи түүнтэй дотно харилцаа үүсгэхэд алдах юм байхгүй шүү дээ. Залуу минь чи их эгзэгтэй салаа зам дээр зогсож байна. Сонголтоо зөв хийхээс хамаарч магадгүй чиний ирээдүйн амьдрал ихээхэн хамаарах болно. Хүн бодож ухаарах гэж тархитай байдаг гэдгийг сайн сана. Дан ганц бие махьбодийн хүсэл тачаал зүрхээ дагавал хүн алдаа гаргах нь олон шүү.

  51. ZSS says:

    YUN TENEG YUM ASUUDIIN

  52. m says:

    за салсан бол салснаараа дуусаа. Хүн өөрчлөгдөхгүй, найзууд нь өөрчлөгдөхгүй.. Ер нь хөнгөмсөг охин байна. Одоо сонжоод байгаа охиноо чи бас голомгүй юм биш үү, дуугай, бүрэг энэ тэр гээл… Тийм бол бас болихгүй юу. Худлаа хүн дасгаад. Чи өөрөө ч бас дуугай нөхөр бололтой. Олон долоон юм гонгинож явна гэж яг яахыг хэлээд байгаан. Хүнтэй ямар ч сэдвээр яриа хөөрөө өрнүүлдэг, инээж ханиагаад, хошин шогийн мэдрэмжтэй над мэтийн хүн олон долоон үгтэй гонгиноод орох уу. Хэрэв чи өөрөө тийм дуугай бол цаадхаа дуугай гэж гоочлоод яахав. Эрэгтэй хүн санаачлагыг авч цагыг хөгжилтэй өнгөрүүлэх, нөгөө хүнээ уйдаахгүй байх ёстой юм шигээ. Шинээ сонго, эсвэл тэгээд өөр хүн хай, хуучнаа март

  53. shuurga says:

    анхни юм болгон сайхан байдаг шуу чиний сэтгэл лл мэдэх байх алдаа хийсэн хүмүүс дахиж алдах ийг хусэхгүй байлгуй дээ
    цаашн амьдараад бай даа

  54. A says:

    хуучин найз охин гэрийнхэнтэйгээ муудалцсан очих хүн нь чи л юм байна. түүнд өөр оччихоор хүн байхгүй гэж үү чи өөрөө мэдэж байгаа байх, байгаа хэрнээ чам дээр очсон бол чамайг үнэхээр санасан, өгүүлсэн, ердөө ч мартаагүй гэсэн үг, өөрийнхөө бурууг ойлгож гэж бодож болхийм. харин очих газаргүй чам дээр очсон бол тэр охин нилээн хэцүү, охин бололтой, гэрийнхэнтэйгээ ам муруйж, өмнө нь та 2 иймэрхүй ам муруйдаг зүйлээс болоо л салсан байх гэж боджийна. тэхээр одоо байгаа шинэ найз охинтойгоо л амьдралаа шинээр зохиох гээд үз гэж зөвөлмөөр байна да, гэхдээ хуучин найз охиныхоо сэтгэлийн үгийг нь сонвол зүгээр л байх, яадаж яагаад гэрийнхэнтэйгээ муудалцсан тухай нь, өнгөрсөн 1 жил юу хийж байсан талаар нь, тэгээд л эцсийн эцэст чи ямар ч шиидвэр гаргасан бай чиний тэр шиидвэр зөв л байх болно. ок

  55. ANJGAI says:

    Хунээс зувулгуу аваад туунийг н биэлүүлээд яваад бвл тэр зувулгуу угсун хуний бодож байсанаар болоод бн чиний узэл бодол гэж алга тэгээд л чи зовуу буруугаа мэдкү мори унасан толгойгуй нэгэн болно доо

  56. xongorzul says:

    -Huuchin naiz ohindoo bas ooriinhoo hair setgeld dahin neg bolomj olgood uzuul yasiin

  57. Сайн зөвлөх says:

    Чи салсан юм бол салснаараа бай. Наадах чинь зугаалж зугаалж буцах газаргүй болоод чам дээр ирж байгаа юм байна. Урдны бичсэнийг чинь уншлаа. Та 2 хэзээ ч сайхан байж чадахгүй. Ер нь тэгээд эртний юм эртнийхээрээ түүх түүхээрээ үлдсэн нь дээр. Түүхийн хичээл гэж заадаг шүү дэ тэр чинь өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг дахин давтахгүйн тулд шүү дэ. Чи өмнө бичсэн зүйлээ сайн унш, бас хүмүүсийн өгсөн зөвлөгөөг дахин дахин унш. Дахиад л тийм юм болно. Хайр гэж бүгдийг халхалж, бүгдийг уучлах тийм агуу зүйл биш.

  58. ХАЙР says:

    хуучин охин худлаа ш дээ. дахиал асуудал. за мэдэхгүй ээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.