Сайн байна уу? Үүнийг уншигч та бүхний өдрийн амгаланг эрье энэ сайтыг уншаад бүх хүнээс асуумаар асуулт гараад л хандаж байна, та бүхэн зөвөөр ойлгох байх надад ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх байх гээд хандаж байна. Ийм гарчиг өгсний учир нь анхны амьдралдаа томоос том алдаа гаргаад тэгээд хүнд итгэх үгүйгээ мэдэхгүй л байх шиг байна.
Хүн бүр адилгүй ч сэтгэлд нэг л сонин байнгын яах болоо?би зөв алхам хийж байна уу?гэсэн мөнхийн бодол,эргэлзээнд дунд яг л мананд төөрөх адил гэдэг шиг л байна.Хүнд итгэх итгэл бүгд сарниад алга болчихжээ.
Би урьд нь 10жилээ төгсөөд л гадагшаа сургуульд суралцан ирсэн,ирээд л найз нөхөд хүнтэй суусан 1 л сайхан гэр бүлүүд л угтсан, тэгээд л ирэнгүүтээ ганцаараа байх гэдгээс үнэндээ залхсан байсан 7ийн 7 жил ганцаараа хүний нутагт хичээл,цагын ажил гээд л тэгээд өнгөрөөж байсан,ирээд 1 залуутай танилцан гэрлэж улмаар 2 сайхан үрийн эцэг эх болсон амьдрал эхэндээ үгээр хэлэхийн аргагүй, өнгөөр дүрслэхийн аргагүй гэдгээр бид 4 аз жаргалаар дүүрэн байсан би л хувьдаа анхны минь амьдрал байсан болохоор сэтгэл дүүрэн надаас өөр ийм амьдрал үзсэн байдаг болов уу?гэж ч боддог байсан.
Гэтэл… тэр амьдрал өдөр бүрийн согтуурхал, элдэв үгээр доромжлолоор солигдож эхэлсэн.Одоо юу гэж нэрлэх билээ за Х нөхөр ажил нь дээшилж,авах юм нь ихсээд ёстой л юм үзээгүй хүнд сайн үйл бүү үзүүл гэдгээрл бүгд өөрчлөгдсөн.Өглөөд гарсан хүн шөнө бүр 4-5цагт согтуу ирнэ,тэгээд гэрийн иргэний дайн эхэлдэг байсан,их ч гуйдаг байсан.Салья гэсэн шийдийг би өөрөө эрс гаргасан,явах өдөр нь 2хүүхэд нь өвчтэй байсан. Том нь хоолны хордлоготой, бага нь ханиадтай 2хүүхэд маань 3 хоног халуурцан, мань эр яахавдээ 7 хоногын өмнө гарсан тэгээд уусан ямар л олиг байв гэж гэхдээ эргэж харалгүй явчихдаг л юм байналээ. Удалгүй гэр бүлтэй болж хүүтэй болсон гэнэлээ, энэхэн хорвоогийн альхан талд бас хэний охин үрийг гомдоож явааг мэдэхгүйээ,мэдэхийг ч хүсэхгүй байна.
Яагаад гэвэл…энэ өнгөрсөн5жилийн хугацаанд намайг үгүй гэхэд 2охин үрээ асууж сураглаагүй тэр хэн байсныг ч би бодоод олохгүй байна.Тэр эцэг хүн мөн байсан эсэхэд??????????байнга.Би залуу хүн болохоороо энэ бүхнийг тэвчиж явсан. Одоо харин аль болгон ганцаараа яах билээ гэдэг бодол төрдөг болсон,хангалттай би ганцаараа туулахаа туулсан,уйлахаа уйлсан, үүрэх л бүхий л зовлонгоо үүрлээ одоо хангалттай гэж бодоод одоо нэг залуутай уулзаж байгаа 1 жил гаруй, сууя гэрлэе гэдэг санал тавьсан. Гэтэл би тэр хүндээ 1 бол итгээд ч байх шиг,эсвэл намайг ганцаардал дундаас аврагч болохоор нь хань бараа татаад ч байгаа ч юм шиг мэдэхгүй яг л голын 2эргийг сонго нэг нь аз жаргал,нөгөө нь зовлон гээд даалгавар өгсөн шиг голд нь унавал аз таарвал аз жаргал гэдэг цэнгэг ус,азгүй бол зовлон гэдэг бохир ус гэдэг шиг л байна. Хүний амьдралын аль нь үнэхээр итгэж болох үгүйг мэдэхгүй байна,1алдахаар хүн хүнийг танихаа байна гэдэг юм байналээ. Та бүхэн энэ бүхнийг минь уншаад ХЭРЭВ ТА ҮҮН ШИГ АМЬДРАЛ ТУУЛСАН БАЙГААД 2ДАХЬ АМЬДРАЛАА СОНГОХ ГЭЭД МИНИЙ БАЙР СУУРИНААС ТӨСӨӨЛӨӨД надад ний нуугүй зөвлөөч…
cekc.mn дээр ирсэн захидал
21 Comments
ohin huuhduudtei hun huntei suugaad demii bhaa estoi l ohidoo huntei suutal n.
бас л ….. сайн бодооройдоо
Үнэхээр охидоо бодож байвал одоо дахиж хүнтэй битгий суу. Ядаж тэднийгээ гэрлэтэл нь…
Ìàãàäã¿é ñàéí õ¿í ÷ áàéæ áîëíî ë äîî. Ãýõäýý ÿàðàí ñóóãààä äýìèé áàéõàà. 2èéí 2 îõèí íîéòîí õ¿¿õýä õýö¿¿ ø¿¿ äýý.Áèòãèé ÿàðààðàé.
Сам сайн л залуу байна… Самын тумэн зөв.
сам -ийн хэлдэг унэн бх шуу,, амидрал узсэн хун биднээс илуу ихийг туулсан , узсэн харсан бгаа,,, чи хумуусийн хэлдгээр судлах хэрэгтэй , хунээ таних л хэрэгтэй…. хэрэв сайн хун бол аяндаа л мэдэгдэх биз… муу муухайг битгий юний туруунд бодож бай , сайн сайхнийг бодож бвал ядаж муу муухай энерги холддог , сайн энергэ хурээлээд эхэлдэг… тэр уед чиний бух юм бутэлтэй байх бно,,,, уулзаад учраад уз л дэээ хуний амидралд хосоор амидрахийн учир их шуу .. аз жаргал хусий бусгуй мини…
сайн л бодоорой до хуухэн мини
миний бодож явдаг зүйлэлдээ xэрвээ залуу насандаа алдвал тэр тусмаа 2 үртэй байж ярах хэрэг байгаа юмуу надад бол 2 үр мини жаргал болохоор тэр 2 ийнхоо толоо л би зүтгэнэ амжилтийн эзэн ни болоод харин ханиа тэр дундаасаа сонгоно би эр хүн л дээ надад хүүхэд бсан бол би тэгэх байсан юмаа.
ер нь бол хүмүүс хэлчихэждээ гэхдээ миний бодлоор бол суухаасаа өмнө түр азнаарай 2 охин бол бас хэцүү шдээ . тэр залуугийхаа талаар тодорхой зүйл бичээгүй болохоор сайн зөвлөж мэдэхгүй байна. гэхдээ урьдны амьдралаас болж айгаад хүнтэй суухгүй байна ч гэж хаашаа харсан юм байхав. сайн харж судалж байж л суух хэрэгтэй чамайг хайрлаад зогсохгүй 2 охин үрийг чинь бас өөрийн юм шиг хайрлах хэрэгтэй энэ бол гол асуудал.тэгээд өөрийх нь хүүхэд гардаг 2 охиныг чинь нүд үзүүрлэвэл яана заа найзаа сайн бодож тунгааж доторх хүнтэйгээ ярилцаж судалж хүнээ сайн таньж байж суугаарай чамд амжилт хүсье
Сайн байна уу? Чиний бичсэнийг уншаад оорийнхоо тухай бичмээр боллоо. Би хойн/Орост/ сурч байхдаа найз охинтой болж тогсох жилээ бид 2 хуухэдтэй болсон. Гэвч бид 2 суугаагуй. Тэр оор залууд сайн байсан богоод нэг гайтай одор би туухий захиануудийг санаандгуй олж уншсанаас бух зуйл эргэсэн. Гэвч би хуухдээ бодоод туунд суух санал тависан ч тэр хулээж аваагуй. Нэгэнт бутэхгүйг ойлгоод би ходоо явсан. Уг нь би хотийхлдоо. 3 жил авгай хуухэн бодолгуй ажилласан. Ихч юм ойлгосон, би оороо ч их тэнэг байсан юм билээ. Намайг албан тушаал ахиад хотод ирж ажиллаж байхад тэр надруу утасдаж ирж уулзахийг хуссэн. Би ч хуугээ харахийг хусэж байлаа. Энэ хугацаанд тэр нохортой болсонч салсан гэсэн.
Би ч удалгуй авгайтай 2 охинтой боллоо. Эхэндээ бас бух зуйл сайхан байлаа. Гэтэл авгай майн бас нэг залуутай / эхнэр хуухэдтэй/ далдуур уулздаг байж.
Энгээд миний омно дахин сонголт хийх хэрэгтэй боллоо. Эхнэрээсээ салаад шинээр эхлэх, эсвэл хуухдийнхээ толоо уунийг тэвчих… Би хоертох хувилбарийг сонгосон . Яагаад гэвэл надад дахин ончин хуухэд улдээх хусэл байгаагуй юм. Оноодор 20 жилийн омно хийсэн миний сонголт зов байсан гэдэгт улам батлагдсаар л байгаа. Энэ жил миний том охин АНУ-н нэг хувийн дээд сургуулъ тогссон, бага нь дунд сургуулиа дуургээд коллэжд орсон. Хун ур хуухдийнхээ толоо бух амьдарлаа зориулан ур дунгий нь узэх бас аз жаргал байдаг юм байна.
Чамд бас захихад оорт чинь хайртай итгэл даах хунийг сонсо, оороо битгий дурлаж араас нь гүйгээрэй. Эс тэгвээс нэг л одор яваад огно шүү. Чамд амжилт хусьэ.
чикаго. АНУ
чиний амьдралийг туулж байгаа хүмүүс зөндөө байгаа. энэ чинь тийм азгүйгээ дуудаад л шаналаад үсээ зулгаагаад байх асуудал бишээ.ерөөсөө болоод өнгөрсөн амьдралдаа битгий дурс битгий шанал улам бүсээ чангалаад сэтгэл санаагаа өөдрөг байлгаж гэрэл гэгээтэй зүйл бодож ирээдүйнхээ амьдралийн төлөблөгөөг 2 хүүхэдтэйгээ тойрч суугаад бич.хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйшд.сөрөг юм гаргаж ирж бүү шанал.тэр аав нь хүүхдээ гэж хайж ирээд уулзнуу яана ийнэ битгий тоолдоо.тэр хүний араас шаналж бодож хамаг сайхан эрч хүч энергээ бүү алд март. чамайг сайн яваад 2 хүүхдүүд чинь сайн сайхан явах цагт зүгээр дуу алдаад хашгираад л ирнэ. өөртөө анхаарал тавь үр хүүхдүүддээ анхаарал тавь.нөхөргүй байгаад болоод л байдагшд. одооний залуу чинь магадгүй чамайг сэтгэл санаагаар унаад л жаахан ганцаардангүй болхоор хүргэн ахийн сэтгэлийг бодож хүүхэдтэй болов гэгч биш бол сайн мэдэхгүйл юм. миний бодлоор бол чи хүнтэй суухаа хойш тавиад нэг сайхан хүйтэн усаар нүүрээ тоглойгоо угааж байгаад сайхан сэргээд толинд харж байгаад сэтгэлээ сэргэтэл цэнэг авах хэрэгтэй тэгээд дээр бичсэнээр амьдралийнхаа төлөвлөгөөг тойрч суугаад гарга бич.хүнээс дутах юу байгаам вэ.учир утгатай амьдар.өнгөрснийг бүр түй март.амжилт
Зүгээр суугаа л үзээ ч сүртэй юм. Болохгуй бол сална л биз.
Монголоор л нэг өрх толгойлсон хүүхнүүд байна.Тэнд чам шиг бас чамаас ч илүү сэтгэлийн зовлон үзсэн бүсгүйчүүд байгаа найз минь.Гэхдээ тэдний ихэнх нь сэтгэлийн гүн шаналалд автдаггүй,итгэлээ алддаггүй.
Дахиад амьдрал зохиох хэрэгтэй.Гэхдээ судал, хар, яв.Суух гэж бүү яар, цаг хугацаа чамд аяндаа хэлээд өгнөө бүгдийг,тэр чиний өмнөөс бүхнийг шийдээд өгнө.
За 2 дахь хунээ сайн л сонгдог ум шуу 3 дахь гэж байдаггуй ум. муу нэр зуухийн нэмэр. Ганцаардлаасаа болоод нэг эр хун байвал боллоо гэсэн сэтгэлээр битгий хандаарай. өмнөх хуний хэлсэнээр бур болохгуй бол хамт амьдраад уз, гэхдээ битгий ууч болоогуй байхад жирэмсэн болоорой, хэрэв одоогийн найзаа тодорхой бичсэн бол ямар нэг ум хэлмээр л байна, мэдэхгүй болохоор бас худлаа муулаад ч яахав.
заавал суухгүйгээр хамтраад амьдраад үзсэн нь дээр байхаа. хэн хэнийгээ таниж мэдээд, хүүхдүүдтэй чинь яаж хандах нь гээд… тэгээд ок бол суугаад, таарахгүй бол эртхэн зайгаа авчихгүй юу…
Yarahgui hereggui.Uridniihaa nohriig taniagui hun 2 dahia hun tanij baigaa chin yu l bol.Saihan uulzaaad zugaatsaad l yav yaran ur huuhed gargaj alham buu hiigeerei.2 huuheddee zovlon ogch bolohgui shuuu.Ohin huuhedtei bol hoid etseg yor n yah ch yum bilee amidral hetsuu shuu ain.Buu yar buu shiidver garga.Zugeer l uulz uchir sex.d.
Эрчүүд ийм ш дээ. новш гэж.
одоохондоо харзнаж л байхгүй юу даа. чи 2ийн 2 охин хүүхэдтэй хүн дэмий биш үү.
Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж.
чухам наад нөхөр чинь ямар хүн юм бол доо.
за за чамайг бурхан ивээх болтугай.
аз жаргал…
Би чиний оронд байсан бол өмнөх амьдралаа одоо болтол үргэлжлүүлээд, тэр тухайгаа дахин дахин бодож өөрөө өөрийгөө энэ дэлхийн хамгийн азгүй хүн болгон төсөөлөөд, өөрийгөө зүүв зүгээр байхад нь сайн дураараа сэтгэл санаагаар хямрааж шийтгэхгүй байх байсан. Хаширсан тарвага “ёстой хаширлаа” гээд нүхнээсээ гарч өвс идэхгүй байсаар байгаад турж үхдэггүй биздээ. Тийм болхоор чи бас юм болгоныг дандаа муугаар бодоод байвал чамд ямар ч сайхан юм дахиад учирахгүй шдээ. Хүний амьдрал чинь тэр чигээрээ бөөн эрсдэл, чи зам хөндлөн гарч байхдаа хүртэл эрсдэл туулж л байдаг. Чи нэг өдөр гэрээсээ гарсан чинь гэнэт бороо ороод чи нэвт шувт норчихжээ гэж бодьё. Тэглээ гээд чи бүхийл зунжингаа шүхэр чирээд яваад байдаггүй л биздээ. Хамгийн гол нь чамд гэрээсээ гарах ЗАЙЛШГҮЙ шаардлага байна уу үгүй юу гэж боддогтой адилхан чи тэр хүнийгээ үнэхээр хайрлаж чадаж байна уу үгүй юу гэдгийгээ л сайн бодох хэрэгтэй байхдаа. Чи үнэхээр хайрлаж байвал дахиад нэг оролдоод үзэхгүй юу даа. Яахав дээ, “юу юугүй бороошихнээ” гэж хэлээд гэртээ бүгж сууснаараа тойроод өнгөрсөн бороо тэнгэрийн хаяанд ямар гоё солонго татуулж байгааг чи харж чадахгүй өнгөрөөх магадлал нь чи дахиад “ээ хайрхаан, тэнгэр ямар айхтар таалж байнаа” гэж хэлээд сууж байх магадлалаас өндөр л байх болов уу. Ямар ч шийдвэр гаргах гэж байсан тэр өнгөрсөн юмыг өнгөрсөн цагт нь сайхан өлгийдөөд үлдээчих, дахиж ухаж сөхөөд байх хэрэггүй биз дээ. Энэ бол зөвхөн миний л бодол юм шүү, хүн болгон өөр өөр байдаг байлгүй дээ.
– Ingeed bodohoor bi l hyntei suulgyi yldlee nas yavlaa geed yaaran heniig n ch tanij amjilgyi hyntei suuh ersdeltei bh yum.
– Er geltgyi hyn yag hynd hetsyy yed n taarsan anhaarsan hynd amarhan dasdag yum shig bgaan.Naad zaluug chin medehgyi bolohoor zovlohod berh yum.Ar ger etseg ehiig n sain sudlaarai.Hyn yamar orchind osson n hen bolohiig n bas todorhoiloh chuhal nohtsol boldog yum bnlee shyy.
-Deer n medeej medleg bolovsrol,yzej harsan zyil,hyn chanar geed harah zyil ih.Hamgiin gol n 2 yrd chin etseg boloh setgel zyin beltgel,chadvar bgaa eseh l chuhal shyy dee.Ooroo hanitai bh geed 2 yree zovoovoo! Saitar l bodooroi.Bas naad zaluug chin etseg eh chin yu gj dygnej hyleej avahiig saitar sonsooroi.Etseg eh yrgelj ynen harsan bdgiin shyy.Amjilt hysie bysgyi min!Ahij aldah erh bhgyi shyy chamd!
Эхний сэтгэгдэл бичигч болсондоо баяртай байна.Надад ч нөхрийн зүгээс архины асуудал зовлон байсан.мэдээж салах тухай олон удаа бодож,хэдэн удаа хүүхдээ аваад яваад өгч байлаа.Гэхдээ эргээд нийлж, эцэст нь нөхөр архи уухаа больсон.
Архичин хүний эхнэр архины давхар хамаарал гэж сэтгэл зүйн эмгэгтэй болдог гэж уншсан.Мэргэжлийн хүний ярихыг сонссон.Тэгэхээр чи тийм хамааралтай, хүнд итгэж чаддаггүй, байнгын сэтгэлийн түгшүүртэй болсон байгаа юм байна.
Хүн бүхэн адилгүй.Тэр залуу чинь сайн хүн байхыг хэн ч үгүйсгэхгүй.Найз нөхөдтэй нь танилц.Судал.Гэр бүл, эцэг эхийг нь судал.
Бас мини й хэлэх хамгийн том зөвлөгөө бол сэтгэл зүйчтэй уулзан зөвлөгөө ав.
Эхлээд ганцаараа, дараа нь тэр залуутайгаа хамт оч.
98709911 гэсэн утсаар яриад уулзвал чамд хэрэгтэй зөвлөгөө өгөх байх.За чамд амжилт,2дахь гэрлэлт чинь аз жаргал дүзрэн байхын зрөөл дэвшүүлье!
suulinhee zaluugin talaar yu ch durdaagui bolhoor yamarhuu hun gedgiig ni gadar yum alga daa tiimees ooroo l shiiddee nasaaraa ganzaaraa yavaltai bish dee azaa uz gej l heleh bn daa. neg hunig bish 3 hunig zereg avch suuj bg uchraas ter zaluud chin ih hariuzlaga setgelin tenhee tevcheer hergeti shuu teriig daaj chadah uguig ni chi ooroo l medne shuu dee bas ar gerig ni bodolzooroi huurhun ohiduudiig chin ad uzeed baihaargui humuus bol odoo 2 dahi amidralaa ehlesen ni deer baihaa