Сайн байцгаана уу. Миний нийтлэлийг цаг заваа гарган уншиж хариу бичиж санал зөвөлгөө, сэтгэгдлээ бичсэн бүх хүмүүст баярлалаа. Ялангуяа alba, уншаарай, bbb, ХАЙР, soooo, hmmm, soft, erhemseg, Freedom, naba, Цэцэг, lily, mancha, Lolita зэрэг нэрээр сэтгэгдэл бичсэн хүмүүст мөн sain zaluu, Agnet гэж нэрээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүст онцгойлон талархлаа илэрхийлье.
Би энд бас хэтэрхий их нуршихгүй гэсэндээ зарим нэг зүйлийг орхигдуулснаас болоод зарим хүмүүс буруугаар ойлгосон юм шиг байнаа. Би өөрөө ч гэсэн бичсэн зүйлээ эргээд уншихад би л араас нь нэлээн явж байгаад хаягдсан мэтээр ойлгогдохоор болжээ. Би хаягдаагүй гэж хэлэхгүй ээ, би хаягдсан байж болно. Гэхдээ миний нэг боддог зүйл бол 2 хүн хамт байж байгаад болиход тэр 2-ын хэн нь түрүүлж болих санаачлага гаргасан байх нь хамаагүй зүгээр л тэр 2 хамт байхаа больчихсон л бол салсан гэсэн үг биз дээ тэгээд л болоо. Тэрнээс хэн нэг ь түрүүлж тэр\ санаачлагыг гаргалаа гээд нөгөөхөө өөрөө түрүүлж хаясанд тооцоод л яваад байдаг хүмүүсийг би гайхдаг юм, ямар уралдаанд орох гэж байгаа биш. Хамгийн гол эцсийн үр дүн нь тэр 2 хүн хамт байхаа больж тэгээд л болоо биз дээ. Ингээд хэлэхлээр хүмүүс намайг үргэлж хаягдаж байсан болохоор өөрийгөө хамгаалж байна гэж бодож магадгүй л дээ, гэтэл энэ ийм биш юмаа. яг хаясан хаягдсан гээд яриад ирвэл би ихэвчлэн шийдвэрийг түрүүлж гаргасан буюу хаясан байдаг юм, тэхдээ надад энэ бол огтхон ч сонин биш, бид хамт байхаа больсон гэдэг л сүүлийн үр дүн. За энэ ч яахав сэдвээсээ жоохон хазайчихлаа.
Би зүгээр л гоё үг сонсох төдий л түүнийгээ надад хайртай гэж итгэдэг байсан юм биш ээ. Тэр маань намайг үнэнээсээ хайрладаг байсан гэдэгт итгэх шалтгаан бас дурсамж дэндүү их байсан болохоор би итгэдэг юмаа. 1-рт би түүнийгээ эхнэр хүүхэдгүй бас надаас өөр хүнтэй зэрэг үерхдэг байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. Учир нь бид нэг дор ажилладаг дээрээс нь тэр ч манай гэрийг би ч тэдний гэрийг мэддэг (би тэднийхээр нэг л удаа очиж байсан, аав ээжийг нь мэднэ, харин тэр манай гэрээр нэлээн их орж гардаг гэрийхэн маань ч түүнийг сайн мэддэг байсан), ажлаас тарсны дараа ч хаа нэг газар хамтдаа байж байгаад бүр орой л гэр гэртээ харьдаг байсан юм. Бас бид 2т дэндүү нандин дурсамж зөндөө байдаг.. түрүүний миний бичсэнээр би л түүнийгээ мессеж бич гэж зовоогоод л өөрөө л араас нь зууралдаад байдаг юм шиг ойлгогдож би ч үнэхээр зөвхөн тэр талыг нь л бичсэн байна.. гэхдээ ийм биш байсан юмаа, тэр минь ч гэсэн надруу хором бүр мессеж бичдэг байсан (энэ нь намайг бичсэнгүй гэж гомдоллохоор бичдэг байсан юм бишээ тэр маань өөрөө надруу бичихийг хүсдэг чин сэтгэлээсээ бичдэг байсан юм шүү)
Зүгээр л өдөрт хаана юу хийж байгаагаа (нэг газар ажилладаг ч гэсэн өөр өөр өрөөнд суудаг болохоор) хэзээ гарах тухайгаа, тэр ч байтугай ажил тарсны дараа хамт байж байгаад орой гэр гэр лүүгээ харьсныхаа дараагаар мессеж бичиж байгаад хамт орондоо ордог байсан гээд бод доо… энэ зарим хүмүүст хэтэрхий ядаргаатай санагдаж магадгүй л дээ гэхдээ л үнэхээр бид тэгдэг байсан тэгээд бид үүндээ дэндүү жаргалтай байсан…
Би түүндээ дэндүү их итгэдэг, итгэж чадна гэдэг чинь гоё шдээ, тэр минь гадуур нэг их яваад байдаггүй ч гэсэн хааяа нэг 10н жилийн ангийхан эсвэл найзуудтайгаа явахад нь би огтхон ч дургүйцдэггүй байсан.яг энэ тал дээр миний нэг баримталдаг зарчим бол миний найз залуу эсвэл нөхөр найзуудтайгаа уулзах гадуур явах зэрэгт чөлөөтэй байх ёстой, хамгийн гол нь хаана хэнтэй уулзаж байгаагаа хэлэх бас утсаа салгахгүй байх хэрэгтэй, тэгээл болоо.мэдээж би хэлсэн бүхэнд нь итгэнэ, тэгээд хэтэрхий их утасдаж зовоогоод байхгүй, зүгээр л хаана хэнтэй байгааг нь мэдэж байхад л болно гэж би боддог. Харин яг энэ тал дээр тэр минь яагаад ч юм арай өөрөөр ханддаг байсан, надад нэг л итгэдэггүй байсан… магадгүй энэ ч бидний салах шалтгаан болсон байж болох юм. Намайг өөр газар байх үед надруу бичдэг байсан мессежинд нь гомддог бас нэг шалтгаан гэвэл тэр минь ихэвчлэн намайг санаж байгаа талаар биш зүгээр л ямар хүмүүстэй хамт нэг ангид орсон ч юмуу эсвэл хэзээ байрандаа эргэж ирдгийг асуусан тиймэрхүү л мессежүүд ирдэг байсан, гэхдээ мэдээж тэр дунд санаж байна хайртай гэсэн үг байна л даа, тэхдээ л хэцүү байна гэдэг үг нь шууд утгаараа биш ч гэсэн ихэвчлэн чатайш хэнтэй юу хийж байгааг чинь мэдэхгүй харахгүй болохоор хэцүү байна гэж байгаа юм шиг санагдаад гомддог байсан.. Би бусад эмэгтэйчүүдийн л адил жирийн нэг бүсгүй. танилцах уулзах санал хааяа ирнэ, танихгүй утаснаас бас мессеж ирнэ. үүнийг би нэг их тоогоод байдаггүй л дээ, надад огтхон ч бүр цэгийн төдий ч ач холбогдолгүй зүйл болохоор би хариу бичих ч шаардлагагүй гэж боддог байсан.. харин тэр минь үүнд л нэлээн эмзэглээд байдаг байсан, би түүндээ яаж ч тайлбарлаж хэлээд нэг л үр дүнгүй, надад итгэхгүй байгаа юмуу гэхлээр чамдаа итгэж байнаа л гэдэг тэгсэн байж наад хүмүүс чинь хэзээ болих юм бэ надад хэцүү байна гээд байдаг, би үнэхээр тэр хүмүүсийг хэзээ юу гэж бичихийг мэдэхгүй шүү дээ би бичүүлээд байгаа биш юм чинь.. бүр нэг удаа миний утаснаас бас л нэг танилцъя энэ тэр гэсэн танихгүй дугаараас ирсэн мессеж үзчихээд энийгээ устгачихсан байсан бол надад дээр байсан юм гэж хэлсэн, би устгахгүй гээд хадгалаад байсан юм биш зүгээр л байж байгаа нь л тэр, мессеж ирвэл үзчихээд л дараа нэг тухтай зав гарахаараа хэрэгтэй хэрэггүй юмыг нь устгаж цэгцэлдэг байсан.(би түүнийхээ мессежнүүдийг анх танилцсан үеэсээ эхлээд л хадгалдаг байсан, тэгээд 4 сар гаруй хугацааны дотор миний inbox бүр 1000 хол гарсан байсан) Гэхдээ би тэр мессежийг устгачихсан байхгүй яав гэж ерөөсөө бодоогүй, яагаад гэвэл тэр чинь л харин өөрөө нуусан болно биз дээ. Надад бол янз бүрийн мессеж ирэхэд энэ ямар хүн байгаа бол зүгээр нэг мэдчихье ч төдий санаа огтхон ч төрдөггүй байсан, учир нь би түүнтэйгээ үүрд хамт байж зөвхөн түүнийхээ төлөө амьдарна гэж боддог,
Бүр бид 2 хүүхэд хүртэл бараг төлөвлөж байсан гээд бодохоор надад түүнээсээ өөр хүний тухай хормын төдий бодох завсар зүрх болоод тархинд минь байгаагүй.. бас би ямар нэг байдлаар түүнийхээ итгэлийг алдах зүйл гаргаж байгаагүй, хүний урманд нэг ч гэсэн удаа худлаа ярьж байгаагүй, би бүгдийг л байгаагаар нь хэлдэг байсан, энэ угаасаа л миний бас нэг зарчим, би хүнд худлаа харагдаад худлаа юм амлаад худлаа хичээгээд яах юм бэ нэгэнт л би тийм биш юм чинь гэж боддог, тэгээд ч би түүндээ чиний харж байгаа бүхэн бодьтой мэдэж байгаа бүхэн үнэн гэж хэлдэг байсан.. тэгсэн ч гэсэн тэр минь нэг л хаширтлаа хууртсан хүн шиг л эргэлзээд байдаг байсан, гэхдээ үүнийг ямар нэг байдлаар урьд амьдралтай нь холбох газар байхгүй яагаад гэвэл тэр минь өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй байсан гэж хэлсэн.. магадгүй бас тийм болоод ч надад хэтэрхий их тунирхдаг бас бардам байдаг байсан байх гэж хааяа бодогддог юм.
Бас нэг юм нь тэр минь миний түүнд бэлэглэсэн цамцыг хааяа өмсчихсөн байдаг, өнөөдөр ч бас өмсөөд л явж байна… тэгээд ч тэр надтай огт харьцахыг хүсэхгүй ч юмуу эсвэл нэг тийм хөндий ч юмуу сонин харьцдаггүй, зүгээр л энгийн маш жирийн яг бусадтай адил л харьцдаг.. тиймээс би түүнийгээ намайг үзэн яддаг, үгүйсгэдэг гэж бодохгүй байна… хүмүүсээ та нар өмнөх найз залуу бүсгүйнхээ өгсөн бэлгийг хадгалдаг уу, хэрэглэсээр байдаг уу эсвэл тэр хүнтэй холбоотой бүх дурсамжтай нь хамт арчиж хаяхыг илүүд үздэг үү, энэ талаар санал бодлоо хуваалцаач?
Бас зүүдний тухайд гэвэл бас л би түүнийг өдөржин бодож байгаад л шөнө нь зүүдлээд байдаг юм бишээ, үнэхээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би түүнийг бодохоо больсон, шөнө унтахдаа ч боддоггүй, тэгээд л зүгээр унтахаар зүүдлэгдээд байдаг тэгээд тэрнийгээ л хэлсэн юмаа.
Яг миний өөрийн зүүдний тухайд бол би хааяа нэг маш зөнтэй зүүд зүүдэлдэг, тэхдээ их ховор л доо, тухайн үедээ зөнтэй гэж мэдэхгүй, бүр дараа нь өө нээрэн яг тэр үед ингэж зүүдэлж байсны дараа ийм үйл явдал болсон байна шдээ гэж бүр дараа нь л анзаардаг..
За тэгээд ер нь миний мэдэх гээд асуух гээд байгаа санаа бол хүмүүсийг янз бүрийн зүүднийхээ дурсамжаас хуваалцаач гэж хүсэж байгаа юмаа. Бас нэг зүйл нь гэвэл өмнө нь үерхэж байсан залуу эсвэл бүсгүйнхээ дурсгасан авч өгсөн, тухайн хүнийг санагдуулахаар эд зүйлсийг салсныхаа дараа ер нь яадаг вэ, яахав зарим нь шууд л тэр хүнтэйгээ хамт амьдралаасаа бүр мөсөн арчдаг байх, харин зарим нь зүгээр л өөртөө байлгасаар байдаг байх. Харин өөртөө байлгаж байдаг бол та нар яг ямар шалтгаанаар тэгдэг вэ жишээ нь дурсахын тулд уу, эсвэл зүгээр л тэр зүйл хэрэгцээтэй болохоор л хэрэглээд байдаг уу, эсвэл зүгээр л тэр хүн өгсөн гэдэг нь ор тас мартагдсан зүгээр л чамд байгаад л байдаг уу энэ талаар өөр өөрсдийн бодлоо хэлээрэй залуусаа.
Бас зарим нэг хүмүүсийн сэтгэгдэлд тайлбар хийе гэж бодлоо. Энэ бол хүнд хайртай болж болох хугацааны талаар юм. Миний хувьд би энэ залуугаас өмнө 2 ч хүнтэй үерхэж байсан, нэг нь жил орчим , нөгөөх нь бараг 2 жил хамт байсан, би тэднийг хайр байгаагүй гэж хэлэхгүй, гэсэн ч одоо бол надад огтхон ч дурсагддаггүй, харин 4хөн сарын хугацаанд хамт байгаад одоо үерхэхээ болиод жил болж байхад одоо ч хүртэл сэтгэлд минь байдаг энэ залуудаа бол би хайртай гэж ам дүүрэн хэлж чадна. Хүн болгон өөр өөрийн гэсэн ертөнц, үзэл санаатай болохоор өөр өөрөөр хүлээж авдагийг би огтхон ч үгүйсгэх гээгүй харин ч энийг ойлгоосой л гэж хүсэж байгаа юм шүү.
Мөн би миний амьдралын нэгээхэн хэсэг болсон энэ дурсамжаа гэгээнээр нь хадгалж явна гэж боддог. Ер нь хэн нэг хүний тухай л муу бодод яваад байвал түүнд чинь сайн байхгүй адаглаад л би өөртөө ч гэсэн нерв хураахын л нэмэр шдээ тийм биз дээ, тиймээс би ямар болдог ч байсан ингэж итгэснээрээ тэнэг ч болдог байсан гэсэн, тэр намайг хуураагүй бас намайг чин сэтгэлээсээ хайрладаг байсан гэдэгт л итгэсээр байх болно. Итгэл гэдэг хамгийн гоё зүйл…
Хэн нэгэнд бүр бүгдийг нь ярьж байж л дотор онгойх юм шиг санагдаад л бүгдийг нь биччихлээ. Би түүнийгээ одоо хүлээсэндээ ганцаараа байгаад байдаг бишээ зүгээр л цаг нь болоогүй юм шиг байна, надад тэгээд ч яарах шалтгаан байхгүй болохоор би хэн нэгэнтэй болох гэж яарахгүй байгаа л даа болох юм болохоороо болох байлгүй гээд…
Цаг заваа гарган байж миний амьдралын өчүүхэн хэсгийг сонирхсон танд баярлалаа. Түрүүний сэтгэгдэл бичсэн хүмүүс дахиж орж ирээд зөрүү ойлгосноо залруулаад дахиж сэтгэгдлээ үлдээвэл маш их баярлана. Бас анх удаагаа уншиж байгаа хүмүүс ч гэсэндээ эхний хэсгийг нь https://www.cekc.mn/family/love/36288 энд дарж уншиж байгаад сэтгэгдэл үлдээвэл маш их баярлана. Эсвэл зүгээр л сэтгэгдэл үлдээхгүй ч гэсэн уншаад дуусгасан танд мөн адил талархаж байна.
Хүндэтгэсэн Б
cekc.mn дээр ирсэн захидал
28 Comments
хай найзн залхуур.д бугд.гн унш.шангуй уучлайрай гэхдээ ойлгосоон тцаг хугтцаа бухнийг зохитцуулдаг …..ингэжл хэлий дээ дараа хэдэн жилийн дараа чи оороо гайхах.ч ум билуу ягаад ингэж бодож бснаа гэхдээ сайхан дурсамжаа хая бдж байграй дандаа биш шу хэ хэ
íàäàä ÷ áàñ èéì ñàéõàí ãýãýýí äóðñàìæòàé õàéð áàéñààí îäîî õ¿ðòýë áè ò¿¿íäýý õàéðòàé. àìüäðàëûí ýðõýýð ñàëëàà ÷ ãýñýí àìüäðàë ñàéõàí õýâýýðýý ë áàéäàã þì áàéíà ëýý. àíõ ò¿¿íýýñýý ñàëàõ ¿åä òºðæ áàéñàí ìýäðýìæ îäîî õ¿ðòýë íàäàä áàéäàã. / áèä îëîí óäàà ñàëæ íèéëæ áàéñàí/ áè ò¿¿íýýñýý ñàëààä 2 æèë ãàðàí áîëæ áàéíà óó äàà. áîãèíõîí õóãàöàà áîëõîîð ìàðòàãäàõã¿é áàéãàà þì áèø öàã õóãàöààíä îãòõîí ÷ áèø ç¿ãýýð ë ò¿¿íèéã ìàðòàõûã õ¿ñäýãã¿é ãýãýýí äóðñàìæ ãýãýýí õàéð õýâýýð íü áàéëãàõûã õ¿ñäýã ó÷ðààñ ë ìàðòàõûã õ¿ññýí ç¿éëýý õ¿í ìàðòàæ àìüäàðäàã þì áàéíà. áèäíèé õîîðîíä ç¿ãýýð ë õ¿í õºíäºõººñ ÷ õýö¿¿ òèéì ãýõèéí àðãàã¿é õîîñîí çàé áàéñàí ò¿¿íýýñýý áèä ãàðõûã õ¿ññýí ÷ çàìûí äóíäààñ îðõèîä ÿâñàí àéäàñ þì áàéëã¿é äýý. ãýõäýý áè õýíèéã ÷ áóðóóòãàäàãã¿é ò¿¿íèé ºãñºí áýëýãí¿¿äèéã ç¿ãýýð ë õýðýãëýäýã. ñàéõàí äóðñàìæ áàéäàã áîëõîîð òýð áèç. áè ò¿¿íòýéãýý óóëçàæ áàéíà ãýæ äàíäàà ç¿¿äýëäýã. ãýõäýý àìüäðàëä ò¿¿íòýéãýý õàìò àìüäàð÷ áàéíà ãýõýýñ àéäàã. àìüäðàë ñàéõàí ìèíèé àìüäðàë á¿õ òàëààðàà àìæèëòòàé áàéãàà ÷ çºâõºí ò¿¿íèéã ë ñàíàõ þì. òýð áàéñàí áîë èíãýõ áàéñàí äàà ãýýä ë ººðèéí ìýäýëã¿é èíýý÷èõñýí ñýòãýë õºäºë÷èõñºí áàéäàã. õàéð àðèóí íàíäèí þì.
зүүдний тухайд гэвэл би лав хэзээ ч зүүдэлхийг хүссэн зуйлээ зүүдэлж чаддаггүй. харин шаал хэрэггүй золгуй явдал нтртэй таарсан, уншсан үзсэн бол ойрийн үед ни заавал зүүдлээстэй.
тэр бэлэг хадгалахийн тухайд бол, ягаад болохгүй гэж. надад хэрвээ бэлэг өгсөн бол би хадгалдаг. уг н найз залуу болгоноосоо подболк авч үлдвэл гэж боддог байсан дэмий санаа юмшиг санагдсан. эрэгтэй хуний подволк өмсөөд байхаар найз залуу гайхаад байдаг юм билээ. тэхдээ тэр юмсийг н харан харан дурсдаггүй. зугээр л элдэв бодол агуулахгүйгээр хэрэглэдэг. хамгийн сүүлийн мин найз залуу бурхан болоод одоо 5н сар болж байна. явхаасаа өмнө өмсдөг байсан туунийхээ цамцийг аваад явсийм. одоо хааяа дурсаж өмсдөг. танилцсан өдөр, өнгөрсөн өдөр н эхлээд дурсаж өмсдөг байсан. цаашдаа ч хадгалах байх.
бас чиний бичсэн зүйлийн тухайд гэвэл хүн ер н дутуу гүйцээсэн зуйлээ эргэн эргэн санаад байдаг байх гэж боддог. би 15тай байхдаа анх удаа юмуу эсвэл мэдэхгүй, нэг л хүнд дурласан. тэр н ч бүтээгүй. тэрнээс хойш жил санаж мөрөөдөөл яваад байсан. дараа н найз банди, залуу гээл өөр хүмүүстэй үерхэж нөхөрлөж л байсан хэрнээ хэзээ мартаж чадахгуй 22 хүртлээ 6н жил явсан. тэгээд нэг өдөр нэтээр олоод, монголд очоод уулзсан. сэтгэл хөдлөөд, анх уулзхад зүрх амаар гармаар санагдаж байсан. тэгээд байнга уулздаг болоод готносож эхэлтэл аяандаа сэтгэл мин хөрж эхэлсэн. тэгээд 3н сарийн дараа огт уулзахаа болисондоо. тэгээд одоо бодоод байхад хэрвээ 6н жилийн дараа ахиж уулзаагуй байсан, уулзсан ч дотносоогүй мэндлээд өнгөрсөн бол би одоо ч хүртэл унтхаасаа өмнө мөрөөдөөл, сэтгэл хөдлөөл явах байсан байх гэж боддог. тэхлээр нэг бодлийн хайран хайр, нөгөө бодлийн тэр явдалд цэг тавиад сэтгэлээ амраасан шиг санагддаг. эсвэл хайр биш дутуу алсан могой гэдэг шиг дуусгаагүй бизнес байсан байх. тэгээд ч миний мөрөөдөл дэндүү сайхан байсан болохоор бодит байдал огт өөр надад таалагдаагуй байж болно.
нээх урт юм бичээл байна. ахиад нэг явдал гэвэл 19тай байхад миний бас нэг найз залуу маани намайг аягуй муухай хуурч байсан. үерхээд хамт амидардаг болсон байхад, байхгүй хоорондуур мин өөр охинтой далдуур уулздаг болсон байснийг н биеэр н барисан. би тэрэнд гомдоод тэрнээс муу хун байхгуй юмшиг үзэн ядаад, тэгээд чиний хэлдгээр хаясан хаягдсан ч биш 2 тийшээ болсон. эхлээд их үзэн ядаж байсан ч гэсэн хайртай байсан болxоороо хайрлаал байсан. тэгээд нэг өдөр уулзаад ярилтсаад буцаж уулзаж эхлээд бид 2 бүгдийг шинээр эхэлсэн. тэгээд тэр явдал бас л 3н сараас дээш үргэлжлээгүй. уучилсан гэж бодож байсан ч гэсэн гомдсон сэтгэл цухалзаад, байнга л хэрүүлтэй тэгсээр би ч уйдаад, залхаад болисон. тиймдээ ч надад хэрвээ… хэрвэээ.. гэсэн асуулт үлдээгүй бүгдэд хариултаа н аваад салсан. хэрвээ би үргэлжлүүлээгүй байсан бол одоо хүртэл тэр хүнийг үзэн ядах, харуусах зэрэгцээл бодогдоод байх байсан байх.
харин одоо бол надад харамсах сэтгэл огт байхгуй, туунийг үзэн яддагчгүй найзууд болоод үлдсэн. хүмүүс намайг яаж тийм явдлийн дараа бутсаж нийлдэг байнаа гэж бодож байсан байх. би ч бас өөрөөсөө тэгж асуумаар. тэхдээ харин ч авууштай юм болсон гэхүүдээ хэхэ.
чамд хэрвээ буцаад нийлэх өчүүхэн ч гэсэн боломж байвал оролдоод узэх хэрэгтэй гэж хэлмээр бн. цаашдаа өшөө сайхан ургэлжилсэн халуун дулаан амидрал ч үүсээ билүү. харин ингээд нуутшан хайрлаад явахдаа жаргалтай амидарч чадаx хүн бол, энэ хайраа ийм л дурсамж чигээр н авч явсан н дээр байхдаа. би хувидаа эцсий н узэж байж санаа амардаг хүн бололтой. амжилт!!
нэг ангит киног зуун ангит болгож ч
TIIM BAIHAA HOGSHOON TSAI GEED BICHSEN BAIHAAR N HAMT BH DAA AVCH BSAN YAMAR NEG TSAI BSANIIG N MANI HUN DURSAMJ BOLGOOD HADGALAAD BDAG YUM BH NEE GEJ BODOJ BAILAA
zuudnii tuhaid helhed ireeduid boloh ontsgoi uil ybdal,uchir shaltgaanii zangilaag zuud helj ugdug taltai.gehde gol ni zuudee zuw tailj unshih heregtei l de.zuudendee ter zaluugaa yag yaj zuudelj bna,yamar medremj turvvlsen zuud bsan zergeer chinii ireeduid boloh uil ybdaliig tailj medeh bolomjtoi.Ternees Ter salsan zaluugaa zuudleed bna,ter namaig bodood bgaan bn ch gedeg yumu?tiimerhuu utgagvi tailal hiih hereggvi.Chinii setgeld ta 2iin salalt hundeer tusch,tarhinii uil ajilgaand baga zereg dogoldol uusgeh hemjeenii memory uldeesen uchraas zarimdaa zuudlegdej bgaam.Zuud bieleh magadlaltai yu gej asuusan bsan.Zuud yag ter heveeree bielehgvi alivaa tohioldoh uil ybdaliig dald maygaar l medeelj bgaam.zarimda yamar neg uil ybdal bolhod urid ni zuudelj bsan shig sanagddag ni delhiin ergeltiin huch,chinii tarhi 2iin oronzain hamaarlaas uussen dolgion gej tailbarladag.
za teged naad zaluga hayda gej zuwluy.amjilt
би 4-р ангидаа ангийнхаа хуухдэд ухтлээ дурлаж билээ хэхэ, тэгээд бараг төгстлөө л хайртай байсан,гэхдээ найзлаж үерхээгүйлдээ. тэгээд дахиж хүнд дурлаагуй ч түүний тухай бодлоо хүчээр толгойноосоо авч хаяад ер бодохоо болисон бурмосон мартсан гэхүүдээ, гэхдээ хамгийн сонин ни туунийг бодохоо болиод бараг л арван таван жил шахуу болоод байхад харин шөнө алгасахгүй зүүдэнд орж ирнэ бүр саяхан болсон юм шиг л. тэгээд л өглөө ни зүүдлэснээ буур туурхэн мэддэг одор ор тас мартаастай шоно зуудлээстэй. болдог бол толгой тархинаасаа бурмосон delete memory л хиймээр санагддаг шуу.
сайнуу? хичээлийхээ цагаас хоцрох шахаж байж уншлаа. унэхээр сайxан хайр бсан ым шиг санагдлаааааа. эргээд нийлсэн н дээр юм бусуу? гоё хайр бна амжилт найзаа
зазо ядаргаа доо. эр xуний xувид xэлэxэд салмаар санагдвал зугээр л xарицаxгуй болдог шилдэг арга бноо. цуг ажилдаг, тэгэд явдаг байсан xууxнээ юу л гэж узэн ядаж xарицаад байxавдээ. али болоx зугээр жирийн л байxийг бодно шуу дээ. xарин чиний xувид олон долоон юм солиороод байлгуй. чамтай нэг уулзмаар бна гээд шууд уулзад, асуудлаа яриад, дурлаад байгаагаа xэлээд дараа шуд дараад ав. тэгэд асуудал шийдэгдэнэ. ок.
сайнуу? за ю ч гэсэн би энд нэг л зуилийг хэлэх гэсийн, хун бур л оор оорийн сэтгэгдэлээ бичсэн бна, энэ быхэнд буруу зувлугуу гэж алга, бугд л уурт тохиолдож бснаараа л зувлугуу угсун бна. тэгэхээр зууд бол унэн бдийн шыы, хэгдээ ховор доо,миний хубид гэвэл би ыхэнээр хэзээ ч бодож тусуулж бгааги тэр зуйлуудийг зуудэндээ хараад тэгээд амидрал дээр тохиолдсон маш олон тохиолдол бдийн, муу ни ынэхээр аймаар, одоо ч мартаж чададгыи юм. яламгуя муу зыил гэр был хамаатан сданд тохиолдохийн умну бол заавал зыыдэлдэг, дохио авдаг л юм даа
арай л урт юмаа унших зав алгаа
yamar ih BI BI BI ve. bi tegdeg baisan bi tiim. zalhuu huren baij unshiv. demii yumand ach holbogdol ugch urguulj bodoj, zuudeldiim be dee. neeh ach holbogdolgui beleg bol yahav bailgaj baij boloh yum (cd CH YUM UU) harin chuhal bugj eder bol shuud butsaaj ugnu shde. Nadad 10jiliin neg sain naiz blaa. ter eregtei bi emegtei bsiin. (zugeer l sain naizuud bailaa) bi neg nudnii shilnii zuult beleglej baisiin. ter odoo boltol hadgaldag gej bailee. (naiziin beleg gedeg utgaar) Ter zaluu chini ch gsn chinii tsamtsiig yahav dotno bsiin enter gej hadgaldag baih gej bodogdov. Zuud bol baritsgui shde. Barag buh zuud l tuhain hunii tugsugui bodol, zugeer sanamsargui sonsson uzsen yum deer tulguurlaj zuudlegddeg shde. teheer chinii dald husel chini l chamaig zuudlehed hurgeed baigaa baih. chi ter zaluutaigaa zugeer l nziin huviar dotno baih geed uz. ungursun balarsan yum bodoj yariad hereggui. hamt suuj uu. tegeed yarih yum baisan bol tsaadah chini ayandaa l chamd helne. bas minii huvias chamd gej helehed bitgii heterhii daruuhan ch geheer yumuu, barigdmal ch geheer yumuu bai. uuriiguu hairla ain.
уншихаас залхуу хүрээд дутуу уншлаа гэхдээ та 2 эргээд дээр бхаа,зүүд бол зүүд шүү дэ тэрэнд 1 их ач холбогдол өгөөд дэмий биз дэ.
нээрээ уншихад залхуутай юм аа. давтагдсан санаа маш их байна. хатуухан хэлэхэд чи бичлэг шигээ нойтон хамуу байхаа. Хэт их дүрэлзвэл хурдан шатаж дуусдаг юм даа. Зүүд заримдаа биелж л байдаг. Хайртай байсан хардаг байсан гээд зүүдлэгдэж л байдаг. тэрэнд ач холбогдол өгөөд захирагдаж амьдарна гэж юу байхав дээ. Зүгээр л харьцахаа болино гэдэг бол эрчүүдийн хамгийн энгийн шалгарсан салах арга.
Бэлэгний тухайд зарим нь хэрэгтэй болохоор хэрэглэдэг, заримыг нь хүн бэлэглэж байсан болохоор хаяж чаддаггүй.
Эцэст нь ганц таалагдсан зүйл нь чам шиг хүүхнээр дурлуулж чам шиг дурлах юмсан сайхан санагдчихлаа.
хэ хэ хэ чам шиг урт юм биччихлээ
áàðäàì áàéíà ãýäýã ÷èíü ººðòºº èòãýëòýé áàéõûí íýð áèø ¿¿.
за уншлаа чи хө завтай бол нэг аюурзанын нэг ном байдаг юумаа нэр н илбэ зэргэлээ. цуурайнаас төрөгсөд .нэгнийх н нэрийг санахгүй бна гурвалсан цадиг гэж нэг ном байгаа уншаад үз. сонирхолтой л юум билээ тэнд чинэ зүүдний тухай нэлээн тодорхой байгаа. бас өөрийгөө танихад их хэрэг болох юм бна лээ
хаясан хаягдсан нь чухал байгаа юмуу,
уншхад залхуутай санагдаад дундаас нь орхив.
Битий мартаа ямар 1 аргаар яаж ийгээд юу гэж ч бсан xамаагуй буцаад нийлэxийг бодоо xизээч мартаxийн билээ мартагдаxгуйч юум билуу
өөр залуутай бол хурдан мартана
гэхдээ л зүүд заримдаа юм хэлдэг шүү…
чи нэг газар цуг ажилладаг болохоор мартаж чадахгүй байгаа байх.
та 2 өөр өөр газар ажиллавал дорхноо мартагдана аа.
их болхоор жоохон тиймэрхүү ийн тэгэхдээ уншлээ. би бас жоохон юм биччий. 5дугаар ангиа хөдөө сургуулид төгсөөд хотод ирж сурсын. тэр охин хөдөөний ангийн охин байлаа. манайх тэднийх 2 нэг байрны 4н давхарт би жоохон бсан ч гэсэн айлын ганц хүү болхоор гэр орний ажил хоол унд гээд бүгдийг хийнэ.заримдаа тэдний хоолыг бэлдэнэ харин тэр манай гэрийг цэвэрлэнэ. би битүүхэндээ тэрнийг харж явдаг бсан. тэгээд хотод ирээд тэрнээс бүүр холбоо тасраад. тэгсэн 1-эр курст ордог жил тэрэнтэйгээ Болд-ын тоглолтийг узэж яаваад таараад утасыг ни аваад хэд хоногоос уулзаад тэрнээс хойш байнга шахуу уулзана тэгээд л дурлал над дээр буугаад…… бүх юм болсон. би бас өөр шиг чини түүний бүх мсж-ийг утсан дээрээ хадгална. тэгэхдээ миний утас мемори нтр бхгуй болхоор 200 гаруй мсж л багтсийм даа. салснаас хойш 1 жил өдөр болгон шахуу зүүдлэнэ . зүүдэндээ түүнийг хайралдаг бла. ер ни зүүд гэдэг чиний сэтгэл санаа тархи юу бодож бна тэрийг чин харуулдаг юм шигээ. зүүд гэснээс зарим тохиолдолд миний зүүднүүд бэелдэг. ийм хүмүүс бдаг юм болвуу
Миний хувьд хуучин найз залуучуудын өгсөн бэлгийг хадгалаад л хэргэлээд л байж байдаг. Хэн өгснийг нь бол мартчихсан. Зүгээр л тэдгээр зүйл хэрэгтэй болоод л хэрэглэдэг. Танай найз залууд чиний өгсөн цамц хэрэгтэй болоод л өмсөж байгаа байх оо. Тэрэнд нээх их юм санаад баярлаад дэмий байх гэж бодож байна.
yarch bicheed zunduu aldaatai bichsen bn ter tsai bish zai shuu bas oilgots bish oilgolts shuu.sorry
chi bid 2 iin amidral zarim neg talaaraa ih tustei yumaa.gehde bi eregtei.yag chamtai adilhan 25 tai.uurinhu naiz ohin, anhii hair boloh ter hutei barag 6 jil hamt gadaad amidarsan.Neg ugeer helbel minii amidraliin oyutan bh ter hugtsaand min sek tutamd bolj ungursn zuils ter busguitei salshgui holbootoi blaa.Gehde odoo bid 2 salad bas 1 jil bolj bn.HAmt bhadaa busdiin ataarhaliig turuulsen hos blaa /humuus tegj heldeg bsan/.Salaad ter yavsan ,bi tugsuj ireed mgld neg sain gazar ajild orson.odoo henees ch dutahgui amidarch bgaa bolovch setgeliin gund neg tomoos har nuh bsan heveer.ter ni yu ve gevel ter tuuni uldeegeed yavsan tsai.BUten 6 jiliin amidral magadgui batluulaagui ch gesen minii ehner shig bsan ter huniig bi lav huvidaa hezee ch martahgui bh gehde tiim geed uur huntei bolohgui bn gej bhgui lde horvoogiin jamar neg udur uur neg busgguid sain bolj nuhur ni boloh l bh.Gehde odoo hurtel nadad yagaad ch yum bi uur emegtei huniig ternees iluu hairlaj chadahgui bol yanaa gesen aidsan bsaar bn.taniltsya uulzya gesen emegtei humuus bgaa bolvoch bi tegj huniig zovooj gomdoorgui sanagdaad odoo hurtel ingeed l yavj bn.ter huniig martaagui bj uur huntei yavj ailiin ohiniig zovoogood yah ve gej bodohiin.chamd gej helhed chi herev tiim ih hairtai mun chamd dahiad niileh joohon ch gesen naidvar bga bol hen hen ni ih zangaa hayaad hurdan evler.Haramsaad barhgui aldaa hiiheese umnu hurdan negnee oilgots.Bur bolohgui bol negmusun sal.ene chamd ch ter hund ch iluu deer bh.gehde martana gej bol hudlaa bdag yum bilee.2 hun biye biyede hairtai bol er ni salad demi yum bn lee.no one could be better than him or her. tiimees chi herev salna gej shiidsen l bol ter huntei holbootoi buh zuilee martaad shineer amidralaa ehel.Chadahgui gej bodoj bgaa bol yag odoo uurtuu bgaa buh bardam zangaa hayaad ter hundeeree chiniih bish bolohoos umnu och gej zuvlie.Gehde ter hunii huvid chi her une tsentei gedeges ih zuil shaltgaalna shuu busgui min.Good luck
chi hund durlahaaraa uene setgeleesee buh l zurh setgelee zoriulj durladag bololtoi bur ataarhchihlaa bi ingetlee durlaj uzeh yumsan. gehdee odoo bodit amidralig har ongorson saikhan dursamjaaraa nasig barah geegui biz dee ter zaluutai shuud l yarilz. neg gazar ajildag humuus uyrhehed bas asuudal gardag yum bn lee bi ajlinhaa zaluutai anh ehleed uulzaj ehlej bhd bas asuudal gardag l yum bn lee ul oilgolzol garch bsn harin bi ajlaasaa garaad l bid 2 -in uyerhel iluu sonirholtoi bas neg shat iluu ahij chadsan shuu. tiimees hamt ajildag chin bas tuunig marthad mon tuunteigee baihad chin saad bolj bga bh aa. bilegnii tuhaiad gevel uneheer ih taalagddag tegeed ter hunteigee taagui dursamjgui esvel tuunig harhaar huuchin dursamj min sedrehgeed namaig zovoodoggui bol belgiig ni hereglej bolno shuu dee
ямар аймаар уртын уншихаас залхуу хүрэв гэж
-yagaad ta hoer yariltsdagguin shuudhan
-naiz zaluu chine chamd hairtai harin tsaana uchir shaltgaan baigaa yum bolov uu l gej
-zuud unen baih tohioldol 80 huvi baidag baih shuu