Эсвэл зад хэрэлддийм билүү…

95718511

Сайн байна уу. Би одоо төгсөх ангийн оюутан хүн. Би нээх олон найзтай хүн биш л дээ. Үе үеийн хэдэн найзуудтай бараг л шилэгдсэн сайн найзууд гэж хэлж болно. Харин би одоо оюутан үеийнхээ найзуудтай үнэндээ яаж харьцахаа ойлгохгүй байна. Уул нь их эрч хүчтэй хүүхдүүд байдаг юмаа. Бас ч гүй олон жил найзалсан болохоор салмааргүй байна. Нээх олуулаа биш мөртлөө хоорондоо хагаралдаад байхын. Тэгээд энэ хэрүүлдээ намайг оруулаад 2 тал болчоод надаар дамжуулж бие биенээ тагнах гээд их хэцүү юмаа. Би ч нээх тийм юманд дургүй болохоор тоохгүй л өнгөрчдийн. Тэгсэн чин сүүлийн үед хэрэлдээд байдаг нөхдүүд нь хоорондоо нийлээд намайг гадуурхаад болохгүй юмаа.

Найзууд маань бараг өдөр болгон бие биентэйгээ уулздаг байж бас орой болгон шахуу уулзаад л дэмий хов жив яриад ууж идээл суучина даа. Харин энэнд нь би нээх дуртай биш. Хайран сайхан цаг мөнгө байгаа дaа. Хааяа нэг уулзах юм байлгүй яах вэ тэгтэл бараг өдөр болгон уулзаал дэмий юм ярьцгаагаад л. Энэ нь жоохон явцуу санагдаад би өөрийн бодлоо илэрхийлсэн л дээ. Гэхдээ хармсалтай нь тэд нар намайг ойлгоогүй. Ойлгох ч гүй юм билээ. Энэ үед би бага зэрэг сэтгэлээр унасан л даа найзуудыгаа буруу таньсан ч юм шиг сэтггэгдэл төрж байсан. Тэгээд энэ бүхнийг мартаад зүгээр л болоогүй юм шиг байна гэж бодсон.

Тэгсэн чин найзууд маань үгүй бололтой. Саяхан нэг тоглолт үзий гэхээр нь би яг тэр үед нь мөнгө зав 2-н аль аль нь байхгүй байсан болохоор чадкүү нь ээ та нар үзчихээ гэж хэлсэн минь гай болсым байлгүй намайг үзэхээ больсон доо. Ёстой нөгөө л хошин шог дээр гардаг шиг өрөөсөн нүдээрээ ч харахаа больсон доо.

Одоо тэд нарийг яадаг ч юм билээ дээ. Үнэндээ гайхаад л байна бүр мухардалд орчлоо. Зүгээр л юу ч болоогүй юм шиг байя гэхээр тэнэг ч юм шиг. Хайртай найзуудаа авч үлдэх арга олохгүй л байна. Эсвэл зад хэрэлддийм билүү.

Сүүлийн үеийн залуус ууж идэх дэмий юманд яасан ч их цаг зав мөнгө төгрөг гаргадаг болсон юм бэ гэж бодохын. Эцэг эхээсээ хараат болохоор надад тэр мөнгө нь хүссэнээр олдохгүй юм яджаахад. Ямар ээж аав нар чин мөнгө тарьдаг биш. Надад зөвлөгөө өгвөл баярлана шүү…

cekc.mn дээр ирсэн захидал

35 Comments

  1. Special One says:

    Угаасаа оюутнуудын ганц хийдэг юм нь тэр ш дээ олигтой юм толгойндоо хийхгүй байж

  2. WTF says:

    naiz gej ugaasaa baidguin!!!!tanai angid naad hdn ohiduudaas chin oor hun bdguumuu???oor daruuhan ohintoi niilj bno shde.how jiw yarihgui zuer l bie biedee tusaldag hicheelee sain hiideg gants huuhedtei bhad l bnoshde.olon emegtei nz gej ugaasaa bdguin.tertee tergui naad surguulia togsool yawna.ter ued naad hdn ohiduud chin chamd ymr ch hereggui bno.bagaasaa 1 1gaa medersen egch duu shig ganz 2hon l nz bdiin!tm bj chadkuu bol bugdiid haya

  3. Samdan says:

    oo bas zaawal daaa gej ch heleegui shu,sonin sanagdachlaaa bur? comm buren oilgowol zgr sanagdaj bna

  4. Samdan says:

    neg l ih gansarch gantsardsan,hund itgeh itgelee aldsan humuus bhiin..shan nohorlol bas bdiishde ? nmg bur daraaa haychijee ghde unenshdeeee

  5. ma says:

    monhiin naiz gej b.daggui yum harin monhiin ashig sonirhol gej b.dag gej neg uhaantai hun helseniig ish tatav

  6. MGL eregtei says:

    шал тэнэг юм асуухын…цаг үрээд… өөрийнхөөрөө л бай л да…

  7. Asiana.asie says:

    Чиний сэтгэл зүрх юу гэж байна. Түүгээ л хий. Бодол санаа, хэлэх үгээ л хяна даа. Бусдаараа яах вэ дээ болох л биз дээ. Найз найз гээд чи насан туршдаа хамт байх биш. Харин зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг бил үү үгүй бил үү сайн бод ок

  8. ee says:

    Мөнхийн найз гэж байдаггүй юм доо. Ялангуяа оюутан цагын найзууд бол төгсөөд л мөр, мөрөө хөөгөөд алга болдог. Оюутан байхдаа тэдэнтэй нийлж далжигнаж явсан нь хохироод, мөрөөрөө хичээлээ хийж явсан нь хожоод л дуусдаг юм даа.
    Чи өөрөө л сонгож дээ. Мөрөөрөө хичээлээ хийж яваад ирээдүйгээ сайхнаар бүтээнэ үү, эсвэл наад хэдтэй онгирч хэдэн жилийг өнгөрөөгөөд дараа нь төгсөөд олигтой ажил ч олдохгүй олигтой кареер ч байхгүй юм болох уу гэдэг чиний гарт байна даа.
    Зөндөө л найзуудтай байлаа. Одоо ганц нь ч алга. Тэрэнтэй найзалж цагаа үрж байхын оронд хичээлээ хийгээд олигтой сурч байх минь ч яав даа гэж заримдаа би харамсдаг шүү.

  9. HUN says:

    ХИЧЭЭЛЭЭ ХИЙЖ ЯВСАН ЧИ Л ХОЖНО ШҮҮ.

  10. HUN says:

    НАЙЗ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМАА. ЭРТНЭЭС БОЛОВСРОЛДОО Л ЦАГАА ЗАРЦУУЛ.

  11. ANGEL says:

    yu yrid bgan be nz bish l bn shd jinhene barag bdaggui yum doo ter tusmaa emegtei hund . jinhene nztai bhad chinii amidrald ahits gerdag ym da uruuddagui ym shdee sanaj yw huntei hezee ch bitgii hereld za ter nzuudaasaa zaigaa bariad hichele hii ok

  12. Bi says:

    Аа тийн захидлын эзэнд зөвлөхөд
    Тэднийг зүгээр л орхичих.Дугарвал дугараад дугарахгүй бол адилхан.Харин хэн нэгэнд нь чиний тусламж хэрэгтэй бол тусалж болохын.Тэгээд удалгүй чи сургуулиа төгсөнө,шинэ орчин, шинэ ажил, шинэ амьдрал,шинэ шинэ найз нөхөдтэй болно.Хуучны найзуудаас чинь цөөхөн хэд нь шигшигдээд үлдэнэ, магадгүй бугд ч алга болж мэднэ.
    Наадах чинь нээх их асуудал биш байсан юм байнаа гэдгийг чи ухаарна.

  13. Bi says:

    Найз гэдэг үг чинь өөрөө их харьцангуй ойлголт штэ.ялангуяа хүүхнүүдийн хувьд бол их ядаргаатай.Надад бас яг чам шиг найзууд байдаг.2 талд хэн хэнийгээ ямархуу байгааг яажшуу амьдарч юу хийж байгааг надаар дамжуулж мэдэх сонирхолтой.Гэхдээ хоорондоо нээх дипломат харьцаатай.Надад бол 2-лаа сайн ханддаг л даа.Гэхдээ заримдаа үнэн ядаргатай санагдах үе байдаг.
    Нээх л их муу санаатай өөрөө өөрсдийнхөө нөхцөл байдлыг илүү үнэлсэн л хүмүүс байдаг.
    Би залхаж байгаа тиймээс 2-ланг нь орхихоор шийдсэн.Би тэдэнгүйгээр хаана ч хэдийд ч байж чадах учраас.Хүн амьдралынхаа турсгид олон олон шинэ хүмүүстэй харьцаж уулзаж учирдаг.Тэднээс надтай санал нийлсэн сайхан сэтгэлтэй боловсролтой миний санаанд нийцсэн тийм найз гарч ирж л таарна.
    Гол нь дотны найз нөхдүүдийн хооронд муу санаа, биэ биедээ тоомжиргүй ханддаг,хүндэтгэлгүй харьцаа байх нь муухай шүү дээ.

  14. жирийн бүсгүй says:

    Найзын асуудал их чухал сэдэв шүү. Хэнтэй найзалдагаа хэл би чамайг хэн гэдэгийг чинь хэлээд өгье гэж үг байдаг биз дээ. Гэхдээ амьдралд хараад байхад эрчүүдийн нөхөрлөл эмэгтэйчүүдийн найзлалт хоёр их ялгаатай байдаг юм шиг санагддаг. Эмэгтэй хүн хов жив нь ихдээд удаан найзалж чаддаггүй байх. Эрчүүд харин ямар ч үед нэгэндээ дэм болж чаддагийг нь бахархдаг шүү. Нөхөр маань нэг удаа архичин болчихсон багын найзаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд л алив хоол цай гээд л. Би аль болох сайхан дайлаад явуулсан. Харин гарахад нь нөхөр маань найзыгаа толгой нүцгэн байна, миний найз май гээд малгайгаа толгой дээр нь тавьж өгөөд явуулсан. Тэр үед амьдрал дөнгөж эхэлж байсан, юм юмгүй л үе байсан болохоор би дургүйцэж эр хүний хийморь малгайндаа явдаг байхад чи архичины толгой дээр малгайгаа тавиад явуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр минь чиний нүдэнд архичин харагдаж байгаа ч миний нүдэнд багаасаа хамт өссөн найз минь харагдаж байна. Тийм болохоор найз минь миний малгайг аваад хийморь нь сэргэх болохоос биш миний хийморь муудана гэж байхгүй ээ гэсэн. Энэ үгийг би одоо ч мартаагүй. Нөхрийнхөө найз нарыг орж ирэхэд өөрийн найз орж ирсэн шиг тосч уулзаад инээж хөхөрч байгаад явуулдаг. Тэдэн дунд өвгөнтийн архичин ч бий, хаусд амьдардаг тасархай баян нь ч бий. Бүгд л манайд ирж баяр тэмдэглэх дуртай. Ирчихээд нэгийгээ дээр дор үзээд байдаггүй эр хүний чанарыг тэднээс хараад аргагүй л эр хүний тархины бүтэц өөр гэдэг үнэн байх шүү гэж нөхөртөө хэлдэгийн. Тиймээс ч уужуу сайхан монгол эр хүн гэдэг үг гарсан байх. Эмэгтэй хүнийг тэгж хэлж байхыг сонсоогүй. Би олон найзтай байсан. Одоо харж байхад оюутан цагийн найз гэж бараг үлдээгүй дээ. Тэгэхээр миний дүү амьдралд таараад өнгөрөх хэсэг хүний төлөө цаг, сэтгэл санаагаа битгий үр. Аяндаа шалгараад сайн найз нь үлдэнэ. Бусад нь замаа хөөгөөд одно. Өөрсдийгөө тийм гэдэгээ хэзээ ч ухамсарлахгүй. Чи засах гэж оролдоод ч бүтэхгүй л болов уу. Зүгээр л эвтэй бай. Хэрэлдэх ямар ч хэрэггүй. Олон юм яриад байвал дуугүй өнгөр. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэдэг юм. Болохгүй бол харьцахаа л боль. Тэдэнтэй шоудаж амжихгүй байгаагаа эвтэйхэн тайлбарлаад өнгөрөх нь зөв. Аяндаа тэд нас нэмээд арай өөрийг боддог болох өдөр ирнэ. Тэдэнтэй хутгалдаж тэнэгийг дууриаж тэнэг болох хэрэггүй, өөрийнхөөрөө бай.

  15. cakmotop says:

    хэхэ, би сайн ойсонгүй, Ай киү хүрэхгүй байх шиг бна. тэднийгаа чи найз гэж боддог юм уу? чамайг ойлгохгүй хүмүүс чиний найз биш байхаа

  16. UB says:

    Наргиж байхаар хэлээ үзээ. Чамд найзууд чин биш хэл, сурсан зуйл чини ажил олж огно.

  17. khongorkhon says:

    тоохгүй бол тэр л биз дээ заавал тэд нарт тоогдох гээд гүйгээд байх хэрэггүй нэг тиймэрхүү хүмүүс байдаг л биз дээ. тэгтээ тэрэнгүй төгсөөд өөр өөрсдийн замаар явахлаараа наадуул чинь ойлгоно доо. миний бодлоор оюутны найзууд нээх сүртэй найз байдаггүй юм даа. 10 жилээсээ найзалсан хэдэн хүмүүс байгаа тэд нартайгаа л ёстой юм ярихгүй байсан ч ойлголцоод байх шиг байдаг юм. гэхдээ цаг үеийн байдал бас өссөн орчин нь хэр төстэй байна вэ гэдгээр хүний найзуудын цаг хугацаа нь урт богино байдаг юм шиг байгаа юм аа. ажилд ороод бас л нэг хэсэг бүлэг хүмүүстэй найзалдаг шүү дээ

  18. auau says:

    xууxнуудэд найз гэж байдгиймуу.

  19. ХАЙР says:

    эцсийн эцэст НӨХӨД гэж НОХОД байдаг юм билээ, НАЙЗ ГЭЖ БАЙДАГГҮЙГ Л БИ МЭДСЭН

  20. ХАЙР says:

    угаасаа тийм найзууд байдаг юмөө.
    надад ч гэсэн тийм найзууд байсан.
    бүгдээс нь холбоогоо тасалсан.
    тэгсэн мөртлөө намайг өөрсдөөс нь дандаа илүү явдаг болохоор атаархаад янз бүрийн хов жив хэл ам гардаг байсан.
    эхэндээ би учраа ололцох гээд их л хичээсэн даан ч болсонгүй. болсонгүй ч гэж дээ тэд нар хэзээ ч найз шиг байж чадахгүй юм чинь.
    тэд нар намайг байнга тамдсан байдалтай байдаг. сүүлдээ би ч яршиг гээд хаясан.
    тэртээ тэргүй би өөр сайн найзуудтай юм чинь дээ.
    Одоо ч гэсэн намайг яах бол гэсэн хүмүүс байж л байгаа. тэд нар дандаа эмэгтэйчүүд.
    эрэгтэй найзууд бол хэвэндээ л байгаа. байгаагаараа

  21. man says:

    Òýäýíã¿éãýýð àìüäðàë ÷èíü ñ¿éðýõ ãýýä áàéãàà þìóó. Õóäëàà ìàÿãòàé þìíóóäûã þóãèé íü ãóéäàã þì ýðòõýí çàéãàà àâ.Òýäýíòýé õýð¿¿ë õèéæ íåðâýý áàðààä ÿàõàâ. ßàñàí ÷ èõ çàâòàé ìºíãºòýé óëñóóä âý.Õè÷ýýë íîìîî áîä öààøäûíõàà èðýýä¿éã áîä.

  22. zaluu 27 says:

    Ер нь бол чи нээрээ найз байж тэгсэнгүй ингэсэнгүй би чамд гомдлоо барьлаа гээд маяглаад байгаа юмнуудаас ер нь зайгаа авсан нь дээр байдагиймөө.

  23. zaluu 27 says:

    Амьдралд шилэгдсэн сайн найз гэж хэзээ ч байхгүй. Насан туршдаа найз байна гэдэг тун ховор эд. Нэг найз явж л байна дараагийн шинэ найз гарч ирж л байна. Сайхан ханьтай болоод сайхан амьдарч байхад л болдог шдээ. Угаасаа нийлсэнгүй энээ тэрээ гээд байгаа наад найзууд чинь чамд тохирохгүй ээ.Сайн найзууд ийм байдаггүй шдээ. Найз хүн гэж ямар хүнийг хэлэх гэхээр миний бодлоор чамайг бие хүн гэдэг утгаар чинь хүлээн авч хүндэтгэдэг чиний хувийн ямар ч асуудалд оролцдоггүй тусламж хэрэгтэй үед чадах зүйлээрээ тусалчаад бусад үед нь мөр мөрөө хөөгөөд хааяа нэг уулзаж байдаг тийм хүнийг хэлнэ.

  24. Er hun says:

    Уул шугамандаа энэ тал дээр Хонгозул бид хоёрын санаа ёстой нэг таардым.

  25. baldag says:

    Shift delete

  26. Q says:

    Найзын цаана найз. Чамайг ойлгохгүй бол ийм найзуудаар юу хийхэв. Чиний хүмүүжил зөв байна. Хайран үнэт цагаа өөрийгөө хөгжүүлэх, толгойгоо цэнэглэхэд зарцуул. Найзуудаасаа больсон нь дээр дээ. Сайн найз ховор шүү. ярилцаад үз.

  27. IQ says:

    Ёстой төгсөөд бүгд мөр мөрөөрөө явдийм доо. Чи ирээдүйгээ л бодож хичээлээ хий. Нийлээд муулаад байгаа хүмүүс буцаад ойлгоод ирэх нь ч бий. Ирсэн ирээгүй амидралд чи тэртэй тэргүй өөр бодох санах хийх юмтай байна.

  28. Lonsdale says:

    надаа лав сайн найз байхгүйээ нөхөртэйгөө л хамаг зовлон жаргалаа хуваалцдаг сайн найз гэж байдгиймуу ер нь би лав өөрөө өөрийхөө найз. найзууд эргээд дайсан болдгийн сайн найзтай биш сайн танилуудтай л бвал их зүгээр гэж боддог хүндээ би

  29. Xman says:

    Наадуул чинь юуний чинь шилэгдсэн найз бэ? Найзийгаа ойлгохгүй заавал өөрсдөн шигээ байлгах санаатай тэгээд бас бхгүй хойгуур нь муулдаг хоорондоо таарамжгүй бараг чамайг жийчихсэн юм биш үү, хэзээ ийм найзууд байсан юм. Ахийн дүү наадуулийгаа kick-лээд хичээлээ сайн хийгээд л явж бай. Хүн сайн сайхан явахад найзууд хар мянгаараа л байдаг юм.

  30. empty says:

    хүнд найз гж байдаггүй юм товч бөгөөд тодорхой

  31. Xongorzul says:

    -Uhsenii chine ZAD XERELDEX vee sarlaan mine

    -Nuguu eej aaviin ohiniigoo bolovsroltoi mergejiltei bolgoh gej surguulid oruulsan bolhoos…..Showddag uudag,iddeg, nargidag heden shulamtai niil gee yu

    -Iim teneg uhaan muutai avgai nariig naiz gedegguin za,Ser minii duu

    -End neted suusanaas ter heden dungee bie daaltaa hiivel yasiin..tsag hugatsaa odoohon duusna chamaig tegej heden Arzgar Avgai bodoj suuhad togsoh bolloo

    -Togsood mor morooroo moomoo unjuulaad yavdiin Naaduul chine zugeer l teneg negnii TSagiin zugaa huuhnuud bna za

  32. zaaz says:

    дэмий хэрэггүй найзуудаа устга, тэгээд асуудал найзуудад бус танд байна

  33. bodol says:

    за тэгээд оюутан насанд нэг нэгнийгээ дагаж худлаа дарвиад л далдагнаад л явж байдаг шд.чи боломжийн мөнгөтэй бол сайн найз мөнгөгүй бол муу найз гээд зарим нь худлаа даалгах гэж сайн хүн бараадаж найзалдаг ч найзууд бий.тийм болхоор чи найзгүй бол амьдрал чинь дуусах гээд байгуумаа цаашаа зөндөөл сайн найзууд гарч ирнэ шд.10 найзтай байлаа гэхэд шалгарлаар 2 нь л жинхэнэ найз болж чадвал чадна.хүнийг найзаар харж дугнэдэг юм санаа оноо нийлдэггүйм бол орхи.

  34. HAnzo says:

    Самданг ойлгосонгуй. Яг юу хэлэх гээд бгаан. Найзтайгаа улдэхийн тулд заавал дайлдаг болсийн бн л даа. хэхэ Танай найзууд чини оорсдоо их сонин гарууд бнаа. Одоо угаасаа монголийн залуучуудийн гантс хийдэг юм ни худлаа хов яриж, ууж идэтсгээж, нэг нэгнээ муулдаг болсон шдээ. Заавал тэдэнтэйгээ муудах гээд яхав дээ. Гэхдээ хэрвээ чамайг гадуурхаад, илуу дутуу хараад бвл хэцүү л юм даа. Чи оороо л мэдэж дээ, Гэхдээ инээсэн бухэн нохор биш, уурласан бухэн дайсан биш гэдгийг санаарай.

  35. Samdan says:

    Eregtei emgtei ali ni yum be chi hehe ? ene asuudal bol chuhal l da,naiz nohodoo gsn setgeltei l bsan yum bol hamt l bh heregtei bsiin ? bi bas eregtei oyutan nadad bas iim ue tohioldnoo bi gehdee urgelj ter uuj ideed uzen ydaad bga hunii chine oron toond ochih yum shg bna ? Hicheele hiiged bolj l baiwal naiz nohodteige ali boloh tsagiig ongoruulehig hicheedeg ? yg uneniig helehed ta nar shig nohoduud oorsdoo gantshan ar gertee asuudaltai zawgui mongogui gdg ugsiin ard naiz nohodoo orhigduuldag,hun hicheel nomoo hiiged zow aytaihan ywj bololgui l yhw odoo harin manai angiihan bugd nmg oilgodog bolson uuhgui idehgui mongogui ch gsn hamt bj bgad uchraa heleed bayartai gee l ywdag ? ….. Harin chi bargar tsarai gargachaaad shaltag nohdiin neg bololtoi ? asuultand chine hariulhad chi nzuudda setgel gargaad neg odor g zoriulad unen uchraa toochod dailaad ch yumuu sain yriltsaj boloh yum ,,,eswel gantsara oyutan nasaa udej de ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.