5 өдөр л сексдэхгүй бол үрийн эсийн идэвхижил буурч зогсонги байдалд ордог

f_200709_september0_355492a.jpgСудалгаанаас үзэхэд европын орнуудад насанд хvрэгсдийн 15-20 хувь нь vргvйдэлтэй гэнэ. Хос хоёр хvvхэдтэй болох эрмэлзэлтэй бvтэн жил бэлгийн харилцаатай байсан ч бvсгvй жирэмслээгvй бол vргvйдэл хэн нэгэнд нь байна гэсэн vг. Жирэмслэхээс сэргийлэх нь санаа зовоосон том асуудал байдаг. Гэтэл vргvйдсэнээ мэдэх нь хэн хэнд нь бvр том асуудал болж хувирдаг байна. Хvvхэдтэй болохыг огт хvсдэггvй нэгэн ч vргvйджээ гэдгээ ойлгоод сэтгэл санаагаар унаж гутардаг. Эрчvvд насан туршдаа сахалтайгаа тэмцдэг, гэтэл таны сахлыг хэзээ ч ургадаггvй болгочихъё гэвэл яасан ч зєвшєєрєхгvй шvv дээ, тэрэнтэй л адил.

Vр хvvхэдгvй байгаа тохиолдлын 50% нь эрчvvдээс, 30% нь эмэгтэйчvvдээс, 20% нь хоёулангаас нь шалтгаалдаг байна. Эр эм хоёул нєхєн vржихvйн хувьд эрvvл атал, тайлбарлахын аргагvй байдлаар хvvхэдгvй байх тохиолдол олон бєгєєд vvний шалтгааныг шинжлэх ухаан тайлбарлаж чадаагvй.

Дэлхийн эрvvл мэндийн байгууллага /ДЭМБ/ эрчvvдийн vргvйдлийн 16 vндсэн шалтгааныг тогтоосон. Гол шалтгаан нь чанар муутай, сул vрийн эс боловсруулдагт оршино. Харин эмэгтэйчvvд єндгєвчийн vйл ажиллагааны алдагдал, умайн хоолойн битvvрэл, дааврын булчирхайн /эндокрин систем/ хэвийн бус байдал, рН-ийн тvвшин єєрчлєгдєх зэрэг 22 шалтгаанаас vргvйдэлтэй болдгийг ДЭМБ тогтоожээ.

Эр хvн яагаад vргvйддэг вэ?

  • Шээс – бэлгийн замын vрэвсэлт євчин Тvрvv булчирхайн vрэвсэл /простатит/, шээсний замын vрэвсэл /уретрис/, арьс єнгєний халдварт євчин зэрэг нь тvрvv булчирхайн шингэн дэх тунгалгийн эсийг /лимфоцит/ хэт их болгодог євчнvvд юм. Лимфоцит ихэдсэнээс болж эр эсийн хєдєлгєєн муудаж, vр тогтоох чадваргvй болдог байна.
  • Vрийн сувгийн тотгор. Эрэгтэйчvvдийн хуухнагт амьдрах чадвар, хєдєлгєєн сайтай эс боловсорлоо ч vрийн сувагт буй нэг механик саад тотгороос болж, тэдгээр нь нэвтрэн гарч чаддаггvй.
  • Варикоцеле Vрийн сувгийн вений судасны єргєслийг ингэж нэрлэдэг. Энэ эмгэгийн дунд vрийн сувгийн дулаан нэмэгдэж эр эсийг vхэлд хvргэдэг.
  • Дааврын алдагдал, чихрийн шижин /диабет, архидах дон/Эдгээрээс vvдэн эр эсийг идэвхтэй байлгадаг тестостерон – даавар хомсоддог. Тvvнээс болж, идэвх муутай болсон эсvvд vvргээ биелvvлж чаддаггvй.
  • Улаан туурлага, гахайн хавдар, хэт халах зэрэг нь биед єндєр температурыг vvсгэдэг бєгєєд vрийн эсийг хєнєєдєг.
  • Стресс, биеийн эсэргvvцэл сулрах.Эр vрийн эс биеийн ерєнхий байдлаас их хамааралтай байдаг. Бие сулран доройтвол эр бэлгийн эс мєн сулран доройтдог.
  • Секс хийхгvй байх. 5 єдєр сексээс тvдгэлзэхэд л vрийн эсийн идэвхжил буурч, зогсонги байдалд ордог байна.

Vргvйдлээс хэрхэн сэргийлэх вэ?

Vргvйдлийг хvмvvс бэлгийн сулралтай хольж хутгах нь тvгээмэл. Гэтэл тийм биш юм. Vргvйдсэн мєртлєє сексэд гарамгай нэгэн байж болно. Бэлгийн сулралтай атал хааяа нэг идэвхжихээрээ vр тогтоох чадвар сайтай хvмvvс ч байдаг.

Vргvйдлээс сэргийлэхийн тулд

  • Саунд хэт олон юм уу, удаан орох нь биеийн дулааныг єндєрсгєж vрийн эсийн идэвхжлийг бууруулдаг. Хуухнагийн дундаж дулаан 28 – 29 хэм байдаг юм.
  • Витамин Е дутагдахаас сэргийл. Наранцэцэгийн тос, грек самар Е витаминаар баялаг.
  • Үрийн шингэнээ долоо хоногоос илvvтэйгээр хадгалахгvй байхыг хичээ.
  • Стресстэй сайн тэмц. Стресс vрийн шингэний боловсролтыг доройтуулна, чалхыг ч бууруулна. Нойр сайн авч, биеийн тамираар хичээллэх нь стресс тайлахад тустай
  • Биеийн хvчний хэт ачаалалд орж болохгvй. Янз бvрийн сэргээх эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.
  • Арьс єнгєний євчтэй бол цаг алдалгvй, сайн эмчлvvл
  • Хооллолтоо бvv хэтрvvл. Их иддэг хvний ходоодны цусан хангамж vлэмж нэмэгдэж, бэлэг эрхтний цусан хангамж нэн багасдаг.

2 Comments

  1. адилхан зовлонтой байлаа says:

    заавал салаарай

  2. Hadaa says:

    ern urtei murtluu tsuuhun hemjeeneesee,,tiim hun yaj olon bolgoh arga bna uu ,mun end helsenchlen sul uriig ern idevhtei hurdan ur togtooh chadvartai bolgoj boloh uu yamar emchilgee ,dasgal,,hool ideh ve sain helj tuslaach,,,sportoor hicheelbel bolchih uu yah be toog n ihseh m, mun hurdan bolgoh arga helj uguuch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.