Эдгээр хараалын үгийг би үнэхээр үзэн ядаж байна…

salalt

Сайн  байцгаана  уу. Та  бүхэндээ  энэ  өдрийн мэндийг хүргэе. Би 23 настай  эмэгтэй, нөхөр  охиныхоо хамт амьдардаг. Анх 20 настайдаа  нөхөртэйгөө  танилцаад 1 жил гаруйгийн дараа  1 гэрт  орсон  доо. Охин  минь одоо 1 ойтой. надад 1 маш  хэцүү асуудал тулгараад байнаа. Анх  манай  нөхөр намайг бурхан  шиг  л үздэг байсан. Намайг яа л гэнэ  тэр  бүгдийг биелүүлдэг  байлаа. Үерхэж  байхдаа, бас  жирэмсэн байх хугацаанд. Тэгээд хамт амьдраад сайн муугаа  мэдэлцээд ирсэн чинь би түүнийг  танихаа  болилоо.  Тэр уг  нь сайн хүн  л дээ, сэтгэлээрээ сайн нөхөр маань аав юм  шиг санагддаг. Бүх  юмаа  бид 2т  зориулна. Гэхдээ  тэр гэв  гэнэт л аймар уурлана  гэв гэнэт  юу  ч  болоогүй  байхад л гэнэт уурлаад явчихна, өөрт нь жоохон л юм таалагдахгүй, ажил төрөл нь бүтэхгүй, азгүй  юм  тохиолвол аймар  уурлана. Тэгээд есөн шидийн хараалын үг  урсгаж  гарна, тэгээд  чанга  чанга  хашгирна, надаас  өө  сэв хайна, над руу  хашгична, би өөдөөс  нь өөрийгөө  өмөөрвөл намайг янз бүрээр хэлж  доромжилно. Тэгээд хамгийн гол нь өөрөө  бүх  хэрүүлийг үүсгэж,  өдөөсөн байж хэзээ ч  дараань алдаагаа  хүлээдэггүй, надаас  бараг  л уучлалт  гуйж  үзээгүй.

Тэгээд хэрүүл намжсаны  дараа  би өөрт  нь бурууг  нь ойлгуулах  гэхээр  чамаас  л болсон  гэнэ, чи тэгээгүй байсан бол би тэгэхгүй  байсан юм гээд өөртөө  хир ерөөсөө  халдаахгүй, надаас уучлалт  гуйхгүй. Яахав мэдээж  зарим  нэг асуудал дээр надаас хааяа  болсон  байхыг  үгүйсгэхгүй  л дээ. Заримдаа ямар нэгэн  юманд бухимдахдаа эмэгтэй  хүн  үглэдэг  шүү дээ. Тэгээд  л тайвшруулахын оронд бөөн хэрүүл үүсгээд бүх  юмыг дэврээгээд хаяна. Тэвчихийн аргагүй хэцүү байдал үүсгээд тэгээд нада бүх  юмыг надаас  болсон  гэж ойлгуулахыг хичээнэ. гэтэл бүх  юм  надаас болоогүй  шүү дээ. заримдаа  манай  нөхөр өөрөө  аймар  уурлачихсан хэн  нэгнийг хараасаар орж  ирнэ. Эдгээр хааалын үгийг би үнэхээр  үзэн  ядаж  байнаа.

Би ажилладаг  тэр  бас  ажил хийж  байгаа. миний  ажил их  дажгүй  том  газар нэр хүндтэй  ажил хийж  байна. Би ямар  ч  байсан өөрийнхөө  насанд дажгүй  ажил хийгээд л явж  байна гэж өөрийгөө  ойлгодог. Нас  залуу байна  илүү ихийг сурч  мэдээж  сайхан  амьдарна  гэж  боддог. Манай  нөхөр их  сургууль төгссөн ч  гэсэн мэргэжил нь олигтой  биш, бас  дээрээс  нь ямар ч хэл ус  байхгүй, надтай  танилцахдаа  хувиараа  1 бизнес эрхэлдэг  байсан. Намайг сайхан л байлгадаг байсан, олсон  бүх  юмаа  надад л зориулна. бүх  зүйл эхлээд сайхан  д байлаа.

Саяхан тэр  тогтвортой  ажилд оръё гээд 1 том  компанийн  даргын жолоочоор  орсон. Цалин  нь дажгүй өндөр, нөхцөл байдал  өмнөхөөсөө  сайжирч  л байна. Бид 2  ямар  ч байсан зүтгэж  байгаад байртай  болно гэсэн зорилго тавьсан тэрэндээ  ч  удахгүй  хүрэх байхаа. Гэтэл бас  асуудал үүссэн нь түүний  ажлаас  шалтгаалаад одоо  бараг  бид 2 уулзахаа  байсан явдал юм. Манай  нөхөр байнга  хөдөө  гадаа  ийш  тийшээ  явна, гэртээ бараг  үзэгдэхээ  байлаа, асуудалтай  байгаа  дээрээ  сэтгэл улам  л холдоод ч байх шиг.  Охиныг минь манай аав  ээж 2 харж  өгч  байгаа. Мэдэхгүй  юм  даа. Манай нөхөр надаас  4 ах. Тийм байж  яагаад ийм хэцүү зантай юм  болоо.  би эхлээд надад тийм  ч  их  хайргүй  болохоороо л надад ийм  зан  гаргаж  байна  даа  гэж  боддог байсан чинь  тийм  биш байсан.  тэр  надад  маш  их  хайртай,тэр  нь надад байга  мэдрэгддэг, манай  нөхөр тэр зангаа засаж  юманд тайван  хүлээцтэй  ханддаг болчихвол тэрнээс  сайхан аз жаргал гэж  хаа  байхав дээ. би одоо  ингээд  бодоо  байхад тэрэнд багын хүмүүжил гэж  юм  даанч  алгаа байхгүй багаасаа  хүмүүжилгүй өссөн болохоор  л тэр  ийм байдалд байна. Хүмүүжил гэдэг  маш чухал юм  билээ.

Заримдаа  би ингэж  байнга хэрүүл маргаантай, сэтгэл тайван  биш  амьдарч  байхаар салсан нь дээр  ч  юм  уу  гэж  бодох  юм. Түүний  энэ өөрийнхөө  бурууг үргэлж  хүн  дээр  тохдог, ямар нэгэн  асуудалд хүлээцтэй  ханддаггүй  зан  нь хэзээ  ч арилахгүй  байхаа. Энэ  зан  нь засарч  бид хэрүүл уруулгүй  тайван  сайхан амьдарч  чадах  бол уу. Эсвэл тэр энэ  муухай  зангаасаа  хэзээч  салахгүй  юм болов уу. Бас  түүнийг тэр  ажлаас  нь гаргах  уу  яах  вээ  тэр бүхэл бүтэн  4 сар болох  гэж  байхад хагас  бүтэн  сайн амралтын өдрүүдэд гэртээ  1 удаа ч  байж  үзээгүй  гээд боддоо дарга  нь байнга  1 юманд аваад л явчихна. Тэрнээс  болоод бид 2 бараг  секс  хийхээ  ч больсон  хааяаа нэг гэртээ  3 уулхнаа  байхаараа  хийнэ, гэхдээ  хүүхэд  хажууд уйлаад олигтой  ч  хийж  чадахгүй. Надад л лав ерөөсөө  гоё  байдаггүй, аан харин  ажлын өдрүүдэд нөхөр  маань байсан ч  оройтож  тараад бид 3 ихэнхдээ манай  ээж  аавынд хонодог  юмаа. тэгээд ойрд бүүр  секс  хийхээ  ч  байлаа, 14 хоногт  ганц  хоёр. Би залуу  хүн тогтмол секс  хийхийг хүсч  байна. Гэтэл яах ч  аргагүй  ажил нь тэгж таараад байх юмаа. Эсвэл  манай  нөхөр сексийг тэгж  их  хүсэхээ  больсон  юм  боловуу одоо  28 настай  шүү дээ. Би бүх  асуудал цэгцэрнэ  гэж  итгэж чадахгүй  нээ яавал  бид хоёрын харилцаа  сайжирч  сайхан  болох  болоо хүмүүс  минь  надад туслаач ганцаараа  бодсоор  байгаад үнэхээр шаналж  байна.

секс.мн дээр ирсэн захидал

36 Comments

  1. gerel says:

    Сэтгэл зүйч сайн эмчийг хаанаас олж болох вэ.
    Хэлж өгөөч

  2. oogii says:

    за даа засрах юм болов уу да. тэр чинь хувь хүний төрөлхийн зан байх. нэг бол чи тэс тэвч. чадахгүй гэвэл сал гэх нь ч хаашаа юм. өөрөө мэдэж дээ хө

  3. Calla says:

    Сайн уу? Чи оорийгоо сайн ажил хийдэг гэсэн бн бас ч оортоо итгэлтэй явдаг чини харагдаж бн уунд чини л танай нохор их эмзэглэж байх шиг санагдлаа. даргийн жолооч гэж ун ийх ни ажил байхавдээ хуний уудний нохой л гэсэн уг нэр хунд ч байхгуй эр хун чини тэгэхээр яж оортоо итгэлтэй бухимдахгуй байхавдээ. Хэрвээ чи нохортоо хайртай бол илуу дээшлэх боломж хайж арай оор хурээрүү татах зам нээгээд туслах хэрэгтэй гэхдээ дараа ни би чамд тэгж тусалсан гэж хэзээч битгий сохоорой. оороо л тэр бухнийг бутээж дээшилсэн гэж нохор чини оороо бахархах хэрэгтэй танай нохорт энэ л хэрэгтэй ум шиг бн оортоо итгэх итгэл. Би ингэж тусалж чадалгуй нохороо алдсан ум их харамсаж явдаг. Эмэгтэй хун нохроо мэдрэх хэрэгтэй ум билээ би гээд л хэн хэн ни яриад байвал амидрал бутэхгүй ум билээ. надад одоо хэдэн ном л улдэх шивдээ. Амжилт!

  4. bvsgvi says:

    ìàíàé íºõºðòýé àäèëõàí ààøòàé þì áàéíà. ãýõäýý äàðàà íü äàíäàà íàäààñ óó÷ëàëò ãóéäàã þìàà. áè áóðõíû ñóðãààëü, ¿éëèéí ¿ðèéí òóõàé íîì óíøèõ äóðòàé. òýíäýýñýý îéëãîñíîî, ººðñºä人 õîëáîîòîéã íü ñàéõàí çàíòàé áàéõ ¿åä íü áàãà áàãààð õýëæ ÿðüæ ºãººä áàéõààð àäàéð ààø íü çàñðààä ÷ áàéõ øèã.

  5. serene says:

    сэтгэл зүйч дээр л дагуулаад очвол яасын бэ?
    хэрүүл уруул болж бхаар энэ сн арга шдээ

  6. basaa says:

    оо, ямар аймаар юм бэ. гэхдээ сална гэж бхгүй л дээ.

  7. Navch says:

    Uur huuhen shuuhantai bolchihood l uurlaad bga ni il todorhoi bn shte. ugiin tiim uurtai, tegeed sex chini iim ontsgui yum bol tsug amidrah hereg bn uu Dargin jolooch hiideg bol oilgomjtoi

  8. Lord of the ring says:

    Lonsdal-n zovolgoog dagaad uzee.

  9. tuiul says:

    үахахахах

  10. sarnai says:

    манай нөхөртөи яг адилхан юм байна. одоо манай охин 4 настай тэвчээд 5-н жил амидарч байна засарна гэж байдаггүй юм шиг байна лээ. ажлийн хувид бол үүр юм байноо.

  11. залуу says:

    шообуучин банзал захирлтай бол бүүр ирэхгүй шүү дээ хэдэн баар буудлын үүдэнд уяатай шүү дээ эгзэг нь таарбал захирлыхаа ганц нэг ну аатай увалддагч бж болох шүү гэж бодож бнаа

  12. Lonsdale says:

    хараагаад ороод ирэхээр нь чихэвчтэй хөгжим сонсоод суучих.түүнтэй хэд хоног битгий ярь хиймэл эрхтэн аваад хажууд нь гар хангалга хийгээд үз,. битгий тоо битгий анхаар хэд хоногоос чамайг яасан ийсэн гэж асуувал чиний хүчээр ид залуу насандаа эмгэн болох гээд бна ойлговол ойлгож чадахгүй бол битгий харааж ерөөгөөд орилоод бай чимээгүй бай пизда минь гээд өөр шиг нь яриад үз.Бүүр болохгүй бол сайхан аашлаад үз ажлаас нь гаргаад сэтгэл зүйч бясалгал энэ тэрд дагуулаад яваад үз ингээд ийм 2 аргаар засрал авахгүй бол аавынхаа гэрээс амбаардаж л гаргаж дээ . Хэцүү зантай авгай шиг ааштай нөхөр юмаа хөө

  13. bodol says:

    амьдралд нэг нэгнийгээ залж засаж л явдаг юмаа. жаахан бухимдалтай байдаг бололтой нөхөртэйгөө илэн далангүй сайхан ярилцаарай. болохгүй зуйл байхгүй бнаа амьдрал эхлэхдээ жаахан тийм байдаг л юм гэхдээ хэсэг хугацааний дараа бүх зүйл эв номондоо орно. гэргий та ухаантай байгаарай. нэг нь бухимдаад жаахан тавгүй зан гаргавал чи тэвчээд чимээгүйл бай 2 уулаа асаад байвал болдоггүй. хатуугаа зөөлөлж амьдраарай. нөхөр чинь засарнаа. энэ бүгд чамаас л шалтгаална. цаг үеээ олж алдаа дутагдалийг нь хэл. цагаа үеээ олоогүй юм бүхэн үр дүнд хурэхгүй шүү амжилт.

  14. korea-s says:

    -Эрчүүд гутал нь холгоход, шүд нь өвдөхөд, 2 хүүхэн 2 эхнэр 2 талд амар заяа үзүүлэхгүй байхад хамгын их бухимддаг. дээ ялангуяа тэр хүүхэн шуухантай орооцолдоод ирэхээрээ. нэг их мундаг хүн болоод оодроод байгаа бол. яагаад тэгж бодох болов гэхээр даргын жолооч гэхээр нь. даргын жолооч гэдэг эрчүүдэд хүүхэн эргүүлэх алтан боломж. машинтай, завтай, эхнэртээ юу ч болж байсан -дарга тэгсээн, даргатай явсаан гэж хэлээд л таг суулгана. даргыг бас хэрэгтэй үед нь “багын тоглолт” хийж аварна, хариуд нь гул барихаа ч үйл байдлаараа тохиролцоно. гоё тэрэгтэй додигор харагдана, хүүхэн хүргэж өгч танилцана. шөнө орой хэд ч хүртэл зөнгөртөж болно гээд тоочоод байвал их юм бий. гэхдээ үгүй ч байж болно. би чамайг бол нөхрөө тийм ажил битгий хийлгэ суурь муутай хүн бол амархан эвдэрнэ шүү л гэж хэлэх байна.

  15. tulgaa says:

    нухрийнхээ ээж аавд ни сайн мат танай хуу чини хэрэг алга хурицал хийхээ болисон гэж хэлээд уз тэгэхээр оорчлогдоно гэж бодож байна

  16. cool says:

    лам хандаад узэхгүй ю даа… ном уншуулж сулд хийморийг ни дуудуулхаар хун оор болдог гэж сонссон юм бна

  17. zovlogch says:

    чи өрөө л дуугүй байлдаа хэрүүл үүсгэмээргүй бгаа бол. нөхөрийн чини зурх жоохон муу юм бна да огцом уурлаад бхийг бодвол. ийм хүнийг ууралсан үэд н эвээр н байхгүй бол бронктой хүн уур н хүрхээрээ яахаасч буцахгүй болдог юм. ажил ихтэй завгүй байгаад н баярлах хэрэгтэй. залуудаа сайн ажилахгүй бол. чи өрөө битгий өдөөс н сөргөөд бай. харилцан буулт хийхгүй бол 2 талаас асаад байх юм бол энэнээс дор юм болно шүү

  18. Tuul says:

    Сайн уу манай нухур яг танай нохор шиг зантай юм бнаа, чи уурлаж бхад н урдаас н хэлэдэх юм бол зодох гэж дайрна шуу дээ, миний бодлоор энэ байдал засарна гэдэг юу л бол дооугийн удамшлийн зурхний хийтэй хумуус байдаг юум шиг бна лээ би л тэгэж бодсон, нэг удаа нохрийнхоо эгчийг нохроо дайрч загнаж байхийг хараад л бугдээрээ тийм ааштайг мэдсэн, засрахгуй бхаа хулээгээд хэрэггүй, би бол одоо уурлахаас н айгаад нохортэйгээ ховорхон уг солидог ш дээ

  19. bi chi says:

    Яг энд бичсэн шиг зүйлсээ нөхөртөө аль болох эвтэйхнээр ойлгуулах гээд үзсэн нь дээр байхаа. Юу ч хийхгүй нервтэж сууснаас л дээр байх тиймүү

  20. Agnet says:

    гэр булээ тогтвортой байлгах гэж байгаа чинэ сайшаалтай хэрэг байна. нохорийгоо нэг сэтгэл судлаач дээр аваачаад уз. энэ их сайн арга шу. тэнд чиний асуугаад чамд хэлэхгүй бух зуйлийг ин олоод л мэдчихдгийн. монголд одоо их хогжиж байгаа. бухимдаад, хараал хэлээд байгаа бух зуйлд ин тайвшруулж ухааруулж огдог ым билээ. би хуухдээ тэнд аваачиж узуулсийн надад хэлдэггүй бух зуйлээ ярисан байгаан. би бур хуухдээ ч таниагуй гээл бодчих энэ их сайн арга шу туршаад уз. чамайг хэдэнтэй сохорч гуйгаадч чамд юч хэлэхгүй шу амжилт бусгуй минэ.

  21. Huslen says:

    Зааа. Юм болгон дээр л салж сарних тухай бодоод байвал амьдрал там болно .Гэр булин амьдал гэдэг чин дандаа аз жаргалаар дуурэн байдаггуй, бэрхшээл зовлон зондоо гарна.тэр бугдийг л хамтдаа туулж давж байж л гэр бул нэг амь болох бх.

  22. VOGUE says:

    гantc lyum helii,zorj uurlaj zeregtzej ineej bai

  23. tuya says:

    админаа захиа нийтэлж угууч дэ 3 хоночихлоо ямар сонин юм бэ

  24. MGL eregtei ¥ says:

    за би мөн байнаа. XАЙР…
    Найдвартай…

  25. Цэцэг says:

    Яагаад тэгээд уурлаад бдаг юм болоо элэг муутай юм болуу элэг муутай хүмүүс аймар ууртай болчдог юм бна лээ. Тэгээд уурлахаараа гар хүрдэг юм болуу. Гар хүрэхгүй бол уурлахаар нь дагаж уурлахгүй тайван байжил байхгүй юу даа. Уурлаад дууссаных нь дараа юу ч болоогүй юм шиг. Хайраа ингэхүү тэгэхүү гээд зүгээр тайван харьцаад үздээ. Чамайг тэгээд хариу үйлдэл үзүүлэхгүй болхоор цаашдаа уурлахаа болих байхаа.

  26. emily says:

    Уншаад узсэн чин юр ни шинэ ажилд орсноосоо хойш ийм зантай болоод бна гэж ойлголоо. даргийн жолооч хийж бгаан бол юм юм л узэж бгаан бна даа. дарга нар чин тэгээд л жолоочоо ууруу татаад хуухэндээд явдаг шд. энэ нээрээ унэн шуу. угаасаа хаашаа л явна жолоочтойгоо хамт л явахийм чин. эхэндээ уудэндээ хулээлгэнэ мэдэгдээд ирэнгүүтээ ууруу татаж эхлэдэг бхгуй юу. наад ажилаас ни гаргаа

  27. ХАЙР ( usaruul@yahoo.com) says:

    мгл эрэгтэй ороод ирээрэй

  28. bi bas iim zantaishd says:

    би бас ийм зантайшд юуч болоогуй бхад уур хурээд бдаг юм

  29. ee says:

    Тийм угын хүмүүжил муутай залуус засардаггүй юм оо. Багийн хүмүүжил муутай хүмүүс чинь бүүр гадаад, дотоодод мастер энэ тэр хийж жигтэйхэн өндөр боловсрол эзэмшсэн ч тэр унаган хүмүүжил нь засардаггүй юм байна лээ. Тэгэхээр танай нөхрийн тэр багийн хүмүүжил одоо насанд хүрсэн хойно засрана гэж байхгүй дээ.

  30. MGL eregtei ¥ says:

    нээрээ стресс-тэй байгаан бишүү? Эсвэл өмнө нь ийм зангаа нуугаад байсан байх… ярилцаад үзэхгүй юу дэ? тийм амархан салаад байж болохгүй байхаа. Билгээ ер нь зөв тактик хэлжээ.. сайхан хоол хийгээд өг… хөлс нь гоожоод идээд дуусаад сайхан ааштай байхад нь за хөгшөөн ийм ш дэ гээд шааж өгөхгүй юу дэ.. Явж явж эмэгтэй хүнээс эрэгтэй хүн нь сэтгэлийн тэнхээгүй байдгиймаа. Эзмэг сэдэв дээр нь дөрөөлөөд босоочээ …. за тэгээд яаснаа бичээрэй дараа нь…

  31. cahirmaa says:

    даргын жолооч бол угаасаа гэрийн бараа хардаггүймдөө тийм жамтай, нөхөр чинь аймаар стресстэй байгаад байнадаа, юунч сэтгэлийн тэнхээ муутай юм бэ дэ юм юманд үсчээд, чи дагуулаад сэтгэл зүйч дээр очиж учраа ололцсон нь дээр байхаа, стресс дарамтыг хараал хэлж хашгачиж дардаггүй ондоо зүйлээр тайлах хэрэгтэйшдээ

  32. Жонни says:

    Хөөрхий амьтан нөхөр чинь аймаар их стресстэй яваа юм байнаш дээ. Чи ерөөсөө анзаарахгүй орхио. Өөрийгөө тордоод ерөөсөө хүн байна гэж анзаарахгүй яваад бай. Тэгж байгаад нэг юм гайгүй болж магадгүЙ. Наадах чинь хүн өөртөө сэтгэл ханамжгүЙ үед гаргадаг сөрөг араншин юм.

  33. BILGEE says:

    HARAAJ L BAIG DUUGAI L HAYCHIHGUI YU DA DUUGUI BLAA G.D CHI YMAR BUTEED UHCHIH BISH DE NEG SHAN ZANTAI UED NI TOIRUUL.D HEL.D UZ BOLOHGUI BOL TULJ YRIH G.D UZ

  34. ANGEL says:

    medkuma gehdee chi nerwtsen uedee nohorooroo taiwshruuluulah gj bitgii hiche butehgui ym bn, bs nohriigoo uurtai ued haraal helj bsan ch duugui bj bgad argadahiig orold doo OOR YAH ESTOIG MEDEH CH YM ALGA GERTEE IRDGUI AJILTAI HUN OLSHROOL…….

  35. ХАЙР says:

    одооний залуус ийм болчоод байгаа ш дээ.
    би ийм залуусаас айдагаа.
    за тэгээд болох байлгүй дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.