ДОХ-ын вирүсын халдвар тээгч 30 настай эмэгтэй санаатайгаар бусдад өвчнөө халдаасан тохиолдол өнгөрсөн сард бүртгэгджээ. Халдвар тээгч нь ДОХ-ын вирүстэй гэдгээ мэдсээр байж найз залуудаа халдаасан хэргээр буруутгагдан, шалгагдаж байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 105.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ нь тав хүртэлх жил хорих ялаар шийтгэх ялын заалттай юм. Эх сурвалжийн мэдээлснээр ДОХ-ын вирүсээр халдварласан хохирогч залуу нь цагдаа нарт “Найз эмэгтэйдээ гомдолгүй” хэмээн хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа гэнэ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ажилтнаас тодруулахад “Ийм тохиолдол гарсан нь үнэн. Энэ нь зөвхөн ганц хоёрхон өвчтөний дунд үүссэн асуудал биш ДОХ-ын вирүсээр өвчилсөн, эмчилгээ хийлгэж байгаагаа мэдсээр байж бусдад хамгаалалтгүйгээр санаатайгаар өвчнөө тараадаг халдвар тээгчид бий. Тэдэнд цагдаа, шүүхийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ч ихэнхдээ нотолж, тогтоох боломжгүй байдаг. Учир нь халдвар авсан хохирогчид вирүс авснаа хүлээн зөвшөөрдөг ч, халдвар тээгч нь халдаагаагүй гэж мэдүүлдэг. Энэ бүхнийг тэдний ярьснаар батлах, нотлох боломжгүй байдаг учраас хэргийг буцаах нь олонтаа” гэж тайлбарлав.
Манай улсад ДОХ-ын вирүсээр өвчилсөн 64 халдвар тээгчийн 14 нь эмэгтэй бөгөөд тэдний 70 хувь нь биеэ үнэлэгч аж. ХӨСҮТ-ийн ажилтны ярьж буйгаар халдвар тээгчид үргэлжлүүлэн биеэ үнэлдэг бөгөөд хууль хяналтын байгууллагынхны тэдэнд тавих анхаарал сул байдаг байна.
Зууны мэдээ
8 Comments
сэтгэл өвдмөөр шүү.
шүдний эмнэлэгт ч очихоос айгаад хэцүү юмоо.
Kkk., ene Hongoroo heden nastai hvvhed we? Belgewchee medehgvi bj tom hvnii site-ru orhoo bolioroi!
Kkk., ene Hongoroo heden nastai hvvhed we?
бэлгэвч гэж юу юм бэ?
үнэнч хамтрагчтай байх хэрэгтэй. нуануудч гэсэн бие биендээ үнэнч байж сурах хэрэгтэй шүүдэ үнэхээр тийм дуртай бол одоо бэлгэвчиндээл үнэнч байцгаадаа
zaluuchud min bolgoomjtoi belgevch ntree hereglej bhgyi bl canaatai haldaadaag nohdyyd bna gene ho zaluucaa
ee chaavaas gej… denduu haramsaltai. uhaan mochid humuus denduu ih bhiima.
– Hmmmmmmmmm.Ami amia bodooroi gj…!