Эцэг эх

Happy Family

Бид хамгийн түрүүнд энэхэн биеийг хорвоод бий болгож, өсгөж бойжуулсных нь төлөө зцэг эхдээ ачийг нь санаж тэднийгээ бурхан мэт тахин шүтэж хайрлах ёстой. Хамгийн хайртай эцэг эхээ бид зовоохгүй байхын хэрээр сэтгэгийн амгалантай явдаг. Тэднийгээ зовоохгүй агуу их ачийг хариулах боломж хүн бурт байхгүй ч зовоохгүй байх боломж бий.

Загнаж зэмлэхэд нь өрвөлзөн уурлахгүй, бие сэтгэлээрээ туслах, үргэлж урдаас нь инээх, зовлонгоо тоочихгүй байх, өөрөө янз бүрийн муу үйлд оролцохгүй байх нь тэдэнд хийж байгаа тус. Тэднийхээ биеийг нт жаргаах зүйл хийж чаддаггүй юмаа гэхэд сэтгэлийг нь зовоохгүй байж бид чадна. Эцэг эхээ зовоосон хүн байнгын сэтгэлийн шаналалд байж баярлуулсан хүн сэтгэлийн хөөрөлтэй, нэг л аз жаргалтай.

Та эцэг эхийнхээ хөдөлмөрөөрөө босгосон гал голомтод амьдардаг бол тэдний баримталдаг ёс дэгийг заавал дагах учиртай. Тусдаа амьдарч өөрийн гэр оронтой болсон хойноо л өөрийн дур хүслээр байгаарай. Тэд ч гэсэн өөрийнхөөрөө байх гэж өрх гэрээ босгосон юм. Тиймээс эцэг эхийнхээ үзэл бодол, дэг журам, ажил мэргэжил, дадал зуршлыг хүндэтгэхэд тэд өр зүрхнээсээ баярлах болно. Одоо тэд орчин үеийг ухааруулахаар тэмцдэг нас нь ч биш. Хэн эцэг эхийнхээ аясаар байна тэр хүн хайртай хүмүүсээ гомдоохгүй байж чадна.

Хэн өөрийн биеэ хариуцлагатай авч явж чадна тэр эцэг эхийнхээ ачийг хариулж байгаа нь тэр. Та цалин, орлого багатай ч эцэг эхдээ сар бүр хоол ундандаа хэрэглээрэй гэж таван арван цаас нэмэрлэж чадахгүй бол аавын ээжийн охин хүү гэж яваад яахав дээ. Энэхэн насны хөдөлмөр хүчээ үр хүүхэддээ зориулчихаад эргээд ачилдаггүй хүүхэдтэй ямар ч эцэг эх жаргалтай байхгүй. Эцэг эхдээ тусалдаггүй хүүхэд ч бүхэл насаараа сэтгэлийн зовиуртай явдаг.

Мөнгө төгрөг өгч гийгүүлдэггүй юмаа гэхэд хааяа ороод гэр орныг цэвэрлээд, гурилтай сайхан шөл ч хийгээд өгвөл сэтгэл нь сайхан онгойдог юм. Хүний хоосон гэр хүртэл хүнд сайхан амьдрал авчирч чаддаг. Та өөрийн эцэг эхээ хэр ачлана тэр хэрээр таны хүүхэд үлгэр дууриал аван таныг халамжлана.

/Гэр бүлийн хөгжил төвөөс танд зөвлөж байна/

3 Comments

  1. Norovgaltai ger bul says:

    ene zurag ni ih goy zurag baina, jinhene az jargaltai ger bul

  2. Цэцэг says:

    Одооны залуучуудыг хараад байхад эцэг эхдээ туйлын хүндэтгэлгүй хандаж байгаа нь ажиглагдах юм аа. Зарим нь ч хэсэг хугацааны дараа ухаарах юм, зарим нь ч насаараа зовоосоор дуусах юм. Эцэг эхийгээ учиргүй баярлуулаад байдаггүй юмаа гэхэд зовоохгүй юмсан…

  3. Tj says:

    Миний ээж надад жоохон ч гсн баярлаж бсан боловуу. 🙁

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.