Та хоёр хэр зэрэг аз жаргалтай хос вэ?

3327796_beded9d1

Гэр бүлийн амьдралд биенээ харилцан ойлгох, нэгдмэл санаатай байх, бие биенийхээ сонирхлыг хуваалцах явдал гэр бүлийн амьдралд маш чухал. Ийм харилцаа уур амьсгал тогтоож чадсан гэр бүл аз жаргалтай байдаг. Ингээд та хоёр хэр зэрэг аз жаргалтай хос вэ гэдгийг шалгахыг хүсвэл хоёулаа сууж байгаад энэ сонжооны асуултанд хариулаарай.

1. Та хоёрт харилцааныхаа тухай ноцтой ярьж учраа олох шаардлага бий гэж үзэж байна уу?

А, Тийм-1 оноо
Б, Үгүй, тйим шаардлага байхгүй-0 оноо
В, Учраа олох гээд нэмэргүй-2 оноо

2. Нэг нэгнээсээ эгзэгтэй юм асуух хэрэг гарвал, та шуудхан хэлж чадах уу?

А, Тийм-0 оноо
Б, Тийм, гэхдээ аяыг нь тааруулж байж асууна.-1 оноо
В, Энэ тухай бодоод ч хэрэггүй-2 оноо

3. Таны нөхөр /эхнэр/ зовоож байгаа зүйлээ ихэнхдээ нуудаг гэж боддог уу?

А, Тийм-1 оноо
Б, Ямар ч төсөөлөл алга-2 оноо
В, Би түүний бүх юмыг мэддэг-0 оноо

4. Та дуртай цагтаа нөхөр, эхнэртээ ноцтой болсон асуудлаа ярьж хуваалцдаг уу?

А, Тийм-0 оноо
Б, Тэр болгон яриад байдаггүй, ярих бол аягыг нь тааруулж байж ярина-1 оноо
В, Барагтай бол ярихгүй,тэр маань сонсох зав муутай ч байдаг.-2 оноо

5. Та хоёр хоорондоо ярихдаа хэлэх санаагаа зөв ойлгуулахын тулд үгээ бодож хэлдэг үү?

А, Тийм, би хэлэх үгээ бодож хэлдэг.-1 оноо
Б, Үгүй, бид бодсоноо шуудхан хэлдэг-2 оноо
В, Өөрийнхөө санаагаа хэлээд, түүний хэлэх үгийг нь анхааралтай сонсдог-0 оноо

6. Эхнэр, нөхөртөө зовоож буй зүйлээ хуваалцахдаа түүнд дараа болж байна уу даа гэсэн сэтгэл төрдөг үү?

А, Тийм, Олон тохиолдолд-2 оноо
Б, Тэр тээршаагаад байх шиг санагддаг. -1 оноо
В, Сэтгэлээсээ хүлээж авдаг. 1 оноо

7. Таны хувьд чухал шийдвэр гаргахдаа та эхлээд нөхөр, эхнэртэйгээ зөвлөх үү?

А, Заримдаа-2 оноо
Б, Байнга зөвлөдөг, гэхдээ шийдвэр гаргахдаа өөрийн саналаар болдог.-1 оноо
В, Бүх юмыг хамт зөвлөж нэгдсэн санаанд хүрч шийддэг.-0 оноо

8. Нөхөр, эхнэрээсээ илүү найз нөхдүүдтэйгээ илүүтэй зөвлөлддөг үү?

А, Заримдаа-1 оноо
Б, Үгүй миний асуудал учраас нөхөр, эхнэртэйгээ зөвлөлдөнө.-0 оноо
В, Найз нар маань намайг илүү ойлгодог.-2 оноо

9. Таны эхнэр, нөхөр танд юм ярьж байхад та өөр юм бодох тал байдаг уу?

А, Тийм тохиолдол байдаг.-2 оноо
Б, Үгүй би анхааралтай сонсдог.-0 оноо
В, Тийм тохиолдол гарвал би анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.-1 оноо

10. Яриандаа та түрүүлж өөрийн хэлэх юмаа хэлдэг үү?

А,Мэдээж-2 оноо
Б,Үгүй, эхлээд түүний ярих юмыг сонсоод өөрийнхөө юмыг ярина.-0 оноо
В,Хэн түрүүлж ярих нь хамаагүй, гол нь бие биентэйгээ хуваалцах ёстой-1 оноо

Одоо онооныхоо нийлбэр дүнгээ гаргаад дараах дүгнэлтийг уншаарай.

0-10 оноо: Та хоёр амьдралынхаа асуудлыг бие биендээ ярьж хуваалцдаг. Сэтгэл зовоосон асуудлаа ний нуугүй ярьж хамт зөвлөлдөж, сэтгэлийн дэм үзүүлдэг. Нөхөр, эхнэр чинь таныг ойлгодог дэмждэг болохоор та өөрийн проблемтай асуудлаа найз нөхөд болон төрөл садан нартайгаа хуваалцах шаардлага гардаггүй.

11-29 оноо: Амьдралд гарсан асуудлаа хуваалцдаггүй гэж арай хэлж болохгүй ч гэсэн та хоёрын хооронд бий болсон харилцааг эргэж харах шаардлага байна. Та болсон зарим асуудлаа тэр болгон хэлэхгүй, дуугүй өнгрөөдөг нь яваандаа бие биенээсээ хөндийрхөд хүргэж магадгүй. Хэн ч гэсэн амьдралдаа өөрийн чинь сэтгэлээсээ ойлгож дэмжиж, түшиг болох хүчинтэй байхыг хүсдэг биз дээ

9 Comments

  1. huugii says:

    ih taalagddag zubluguu abmaar bna
    bi hvntei suugaad 2jil bolj bna bid 2 neg ohintoi svvliin ved nuhur maani gertee irj honohoo baisan asuuhaar l arhi uugaad tasraad naiziindaa honochihoj geh met yum yriad bi svvldee yah uchraa olohoo boliloo uur hvntei yumuu geheer vgvi l geh yum vnen hudliig n medehgvi l bna bvr argaa baraad salay gej hvrtel vzlee nadad zubluguu uguuch

  2. zaaz says:

    туранхайлдаа ккккк.

  3. zaaz says:

    битгий худлаа хүний мөнгө наах гээд бай балай тураах төв

  4. Anir says:

    Saak-aa haygaa ugchih chamtai mashinii talaar yriltsaj boloh uu.Chi abto mashin sonirhdog gej baisan biluu

  5. erhemseg says:

    – Zavtai ch bas bish l dee.Hysel bval tegeed iishee shagaichihaad gardag yum.Golduu shono orondoo orchool ordog doo.Yaagaad ch yum ih tyshigtei, bas olon yum medej avdag yum shig sanagddag.

  6. Саруул Гэрэлт Ирээдүй Төв Утас:5005-7015,9864-7015

    Хосуудын амьдрал нь үндсэндээ 5-н үе шатаас бүрдэнэ.
    1. Шохоорхол
    – Дур тачаал дээр үндэслэж илэрдэг мэдрэмж юм. Энэ үед физилогийн хувьд хөөрөлт мэдрэгдэж түүнд хүрэх, очих, хувцсыг тайлах зэрэг секс хүслээр мэдрэгддэг.Үүнийгээ дурлалын түвшинд шилжүүлж чадахгүй бол ихэнхи тохиолдолд дур хүсэл хансны дараа сэтгэл санааны бууралт явагдаж салах нь элбэг.
    2. Дурлал
    – Хосууд бие биедээ сэтгэл зүрхээрээ татагдах үед мэдрэгддэг мэдрэмж юм. Энэ үед сэтгэл санааны хувьд хөөрөлт явагдаж түүнд сэтгэл зүрхээ нээх хүсэл төрөх, романтик сэтгэлгээ төрөх, өнгө, үнэр, дуу хоолойг мэдрэх мэдрэмж өндөрснөөр мэдрэгддэг. Түгээмэл гардаг алдаа нь хэр их дур хүсэл байна төдий чинээ хайр байна гэдэг ойлголтоос салаагүйгээс болон хайр сэтгэлийн түвшинд хүргээгүйгээс болж салалт явагддаг юм.
    3. Хайр сэтгэл
    – Дурласан хосууд харилцан бие биендээ хамааралтай болох үед гардаг мэдрэмж юм. Энэ үед харилцан бие биенээ ойлгох хүсэл өөрсдийн гэсэн хэллэг өгүүлэлтэй болох, хайр сэтгэлээ хамгаалах хүсэл тэмүүлэл ихсэх удаан хугацааны бие биендээ тааламжтай нөхцөл байдлыг бий болгохын төлөө чармайх г.м мэдрэмжүүдээр илэрдэг.
    4. Хамтын амьдрал
    – Хамтран амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ нь гэр бүл болох гол үе шат юм. Энэ үед дарамт бага байдаг. Учир нь тухайн хосуудийн асуудалд хоёр талийн гэр бүлийнхэн нь оролцдоггүй мөн хосууд бие биедээ хүлээх үүрэг хариуцлага харьцангуй бага байдагтай холбоотой. Эндээс тогтвор сууршилтай гэр бүл болох эхлэл тавигддаг юм.
    5. Гэр бүл
    Эхний үе шат буюу залуу гэр бүл. Гэр бүл болно гэдэг нь зөвхөн хоёр хүн нэгдэж байгаа бус хоёр гэр бүл нэгдэж байгаа процесс ба хамгийн том асуудал нь өргөж авах процесс юм. Эхнэр ба нөхрийн тал хүргэнээ, бэрээ өөрийн хүүхэд мэт үзэх буюу сэтгэхүйг бий болгох явц юм.Энэ нь хос болгонд сэтгэл санааны дарамт авчирдаг. Энэ үед залуу гэр бүлүүд сэтгэл санааны хувьд даван туулах чадваргүйгээс болоод салах тохирлдол их байдаг.
    Үндсэн үе шат нь эхний хүүхэд гарснаас сүүлийн хүүхэд гэрээ орхиж явах хугацаанд үргэлжилдэг.Энэ үед тохиолддог хамгийн том асуудал нь эхний хүүхэд төрсний дараа эхнэрийн хайр нөхрөөс хүүхдэд шилжсэнээр нөхөр хайраар дутаж өөр зүйлээс хайр, халамжийг эрэлхийлдэг.Эндээс л нөгөө хууралт нууц амраг, араар тавих зэрэг асуудал гарч ирдэг.
    Сүүлийн үе шат . Энэ нь сүүлийн хүүхэд гэрээ орхиж явснаас хойших амьдралийг хэлнэ.
    Энэ үед тохиолддог хамгийн том асуудал нь хүүхдлүүгээ гэсэн хайрыг одоо бие биелүүгээ шилжүүлэх хэрэгтэй болдог ба энэ нь хүнд байдаг тул үүндээс шалтгаалаад өөрийн хүүхдээ байнга өөрөөсөө хамааралтай болгох гэж зүтгээд эхэлдэг. Энэ үед хүүхдлүүгээ гэсэн хайрыг бие биелүүгээ шилжүүлж чадаагүйн улмаас гэр бүл салах нь элбэг тохиолддог.

  7. uran zurag says:

    3н оноо.

  8. Life is game says:

    энэ эрхэмсэг унэн хэлжээ. чи их завтай шуу.

  9. erhemseg says:

    – Az jargaltai, sonirholtoi, saihan hosuud…Odor byr shinehen bdg… 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.