Бид 2 одоо 26 хүрч байгаа. Жирийн нэг хосууд. Өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон. Хамт амьдраад 2 жил болж байна. Тусдаа гараагүй. Манайд амьдардаг. Бид 2 нэг нэгэндээ маш их хайртай. Мэдээж хүмүүс тийм шалтгаанаар өөр ямар ч өө сэв байсан харахгүйгээр суудаг байх л даа. Би мэдээж түүнд маш их хайртай. Тэр минь ч хайртай. Бидний хайранд ямар нэгэн өө сэв, элдэв хар хорын зүйл ороогүй. Магадгүй цаашид үүрд энэ чигээрээ надад үнэнч байна гэж итгэхгүй байна л даа. Яаагад гэвэл эрчүүдийн дийлэнх олонхи нь амьдралдаа нэг бус удаа араар тавьдаг гэж сонссон. За яахав. мууг дуудаж байгаа биш тийм зүйл бодоод яахав. Тэр минь зөөлөн зантай, хөгжилтэй, хааяа хааяахан найз нөхөдтэйгээ уулзаж уухдаа уудаг, татахдаа татдаг. Бусад эрчүүдийн адил л эр хүн. Түүний амьдралд өө сэвгүй биш. Би ч үүнийг нь анхнаасаа мэдэж байж суусан. Түүний эцэг эх нь салсан. Үүнээс болоод магадгүй ээж нь хохирсон байх. Тэднийх дэндүү хангалуун, дэндүү баян айл байсан гэсэн. Гэнэт л салаад 2 тийшээ болонгуутаа эд хөрөнгө нь ч 2 тасраад дээр нь энэ үед ах нь гадаадад сургуульд сурч байж таараад манай нөхөр тэр 2н дунд монголдоо байж таараад амьдралын цохилтонд өртсөн юм шиг байгаан.
Ээж нь хүнд өвдөөд 4 өрөө байраа зараад /10аад жилийн өмнө/ машин тэрэгээ зараад гадаадад үнэтэй хагалгаанд явсан байгаан. Ингээд л амьдрал нь алхам алхамаар унасаар уруудсаар өнөөдрийн нөхцөл байдалд ээж хүү 3 юу юу ч гүй ядуу болсон байсан. /Хашаа байшин, гэр, зуслангийн газраас өөр юу ч гүй/ Энэ үед ах нь яахав гадаадад сурч таараад хожсон юмуу даа гэмээр. Харин манай нөхөр золиосонд гарсан юмуу даа 2 ч их сургууль хаясан байсан. Гэхдээ үүнд цэвэр салалтын буруу байхгүй байсан юм билээ. Сонсоод байхад. Хэтэрхий эрх тансаг өссөн болохоор цаашид яах тухайгаа, амьдралд яаж хандах, яаж амьдралыг сөрөх тухай огт бодоогүй юм шиг байгаан. Ид 18-23 нас нь байж таарсан юм шиг байгаан. Тэгээл үнэтэй ресторан хэссэн, олон ганган машин сольж унасан тийм л залуу байсан гэсэн. Ингээд сургуулиа ч төгсөж чадаагүй байгаан. Ээж нь ч гэсэн дээ. Бэлэн зэлэн юман дээр туйлаад сурчихсан хүн үлдсэн хөрөнгөө яаж зөв зарцуулж амьдралаа авч явах вэ гэдгээ бодоогүй юм шиг санагддаг. Одоо ч гэсэн харж байхад хуучин зан нь яг хэвээрээ. Хэдэн төгрөг олдонгуут маргаашдаа яах вэ гэдгээ боддоггүй. Шууд л үнэтэй ресторанд ороод л үнэтэй Пицца, мистер чиккен захиалаад л… 2 хоног тансаглаад л дуусаа. Би энэ хүмүүсийн амьдралыг шүүх эрхгүй л дээ. Хөндлөнгөөс хараад л ингэж бодож суудаг.
Би хүний байр саванд дурлаагүй. Ядуу ч гэсэн хайр дурлалаа л дагасан. Тиймээс үүнийгээ өнөөдөр алдаанд тооцмооргүй байна. Миний нөхөр хэн ч харсан дэндүү сайхан залуу. Царайлаг, бас зөөлөн зантай, хүнтэй нийтэч, хүн чанартай. Даанч түүнд өнөөдөр амьдралаа авч явах ямар ч чадвар байдаггүй юм шигээ. Зүгээр л гэнэт тэнгэрээс бөөн мөнгө унаад ирэх юм шиг ярина. Охиндоо маш их хайртай. Дандаа л удахгүй нээх баян болчих юм шиг. Баян болохоороо тэгнэ ингэнэ гээл. Ярихаас цаашгүй. Одоо бол бүр өдөр шөнөгүй ПС тоглоостой. Өглөө албатай юм шиг гараал шөнө орж ирнэ. Байнга ПС-нд. Би бүүр тэвчихээ байгаад нэг кафед дагуулж уйлан байж ярьсан. Ойлгосон л гэдэг. Дахиал нөгөө тоглоом. Очихоор баахан 15-16 насны бацаанууд дунд сууж байна. Хэн ч харсан түүнийг ийм сайхан залуу ингээд ажилгүй амьдралын зорилгогүй байгаа гэвэл гайххаар. Яаж нөхрөө амьдралд хайртай, амьдралынхаа төлөө зүтгэдэг, идэвхитэй болгох вэ… Яаж ажил хийх хүсэлтэй болгох вэ…
cekc.mn дээр ирсэн захидал
22 Comments
er hunii dotor emeeltei hazaartai moragtdag gedegdee, yum bodoodvshanalj gertee bhaar durgui ni hreed l pcnd bgaa blgui dee. Chi oortoo tataj chadahgui l bndaa
3лахна тусдаа гэр бариад амидралаа эхлээд узээч амидралаа этсэг эхдээ уур хэн нэгэнд наахгуйгээр биэ даатсгаагаад амидраад уз тэгхэр наад хун чин амидрахийн эрхэнд хуухдээ хоолтой байлгахийн эрхэнд ажил хийж л таараа амжилт
llg bitii dongos medehguil um baina yaj deeshe garah um achigch hiigeduu xaxa!! Ta nar yurun hetsuu uls umaa gej tanai nuhur chin huvia hicheesen har boroldoi baishd chamd yurun hairtain mo pc-nde hairtain bisho uurtul denduu aminchhan bodoltoi gar bna da bodoltoi l baigaarai neg udur zovj shanalhiin etsesd chamaig hayaad yvchhad siihguil gar bna shuu!! enig l bichih gesiin
Saak-aa haygaa ugurei
tanai hun bayn boloh baih hunii yu bodoj ybdag ter ni butdeg shuu dee.Bayn bolhoor ni chi aytaihan abaab ybaarai.Ta 2 bolomjgui bolood l aab eejteigee amidarch baigaa baih tusdaa garahiig hichee.
баян хүмүүс гэнэт ядуурвал хурдан буцаад дээшээ гардаг,тэдэнд ядуу амьдрал таалагдадгүй,таардаггүй учраас,.ядуу хүмүүс баяжаад буцаад ядуурахдаа ч амархан,ядуу болсондоо ч харамсаад бдггүй,тэд ядуу амьдарч чаддаг учраас
за суртэй ш дээ. тэнэг xун биш л бол, амидарна ш дээ. эмэгтэй xуний уxаан гаргаад амидарлийнxаа төлөө тэмцл дээ. яс сайтай xун бол, болно ш дээ. уxаан, бие xаа эрүүл, тэгээд өөр юу xэрэгтэй юм. тэгээд xусэл сонирxол xэрэгтэй. xусэл сонирxолийг төрүүлж чадаxгуй эxнэрээр яxийнбэ.
хүн 6 настайдаа ямар хүн болох суурь нь тавигддаг гэж уншсан юм байна. Тэгээд бодохоор засрах уу?
Тэгээд тэр дийлэнх гээд бгаа гарууд чинь жинхэн эр хүн биш байж дээ. Жинхэн эр хүний заавал мөрдөх зүйл бол амлалтандаа хүрдэг бха ёстой ш дэ.
өө тэгээд бас хадмыхаа алдаа дутагдалыг тоочиж сууснаас өөрийгөө нэг хардаа чи ч ялгагдах юм алга эр нөхөртэй болчоод төрсөн гэрээсээ ч холдож чаддаггүй байж. юун тэр хүний өнгөрсөн амьдралыг нуршиг дуртай юм падлий байхгүй шдээ
та нар тусдаа гараач яагаад өөрийн ээж ааваа зовоогоод үнэгүй байр хоолон дээр холгоод суудгийн чи ч бас их арчаагүй эмэгтэй бна шүү. тусдаа хашаа байшин ч болтугай түрээсэлж гараад нөхрийгөө ачигч ч болтугай нэг ажил олж хий гэж хэлээ. чи өөрөө ч ажилаа хийгээд нөхрийгөө ч ажилуул бэлэн зэлэн юман дээр хүн давардгийн за,тэгээд хэдэн өдөр мөнгө мөнгө гэж бодоод хоосон хоноод ходоод нь хонхолзохоор юун тэр пс нүдэх юм болно тусдаа л гар
Жижи клиэнтийнх ни аккаунтийг ни бичээд улдээчих. Жоохон сургаали айлдая.
пс-нд донтцон бншдээ ямар ч орлогогуй юм бол пс тоглох мөнгө хаанаасаа олоод байдийн
don tussan yum bishuuu emnelegt handaach hoo bas chi eroosoo omnoos guij asuudliin buu shiiideereei bi nohrooo ehleed tegj dawraagaad odoo bol oor bolson gehdee manai hun bol ajil hiideg bsan tsalin hureltsehgui tegeed l bi omnuur sankhuugee shiideed bdag bsan chin suuldeee neg l idewhgui hun bi teeged udaa ch ugui ajilgui bolj gertee suugaad nohrooo minii hair hani chin deed bolovsroltoi ar geree awch ywna orhiin terguun geed l bainga heleed bdag bolson chin odoo bol amidralaa awch ywj bnaaaa kkk harin bi ooroo ajilgui negen boolson odoo ajild orohgood l chi l orhiin terguun yum chin shiid chi hani mini geed l bai
ирээдүй бүрхэг дээ мээдкү.
Ёоо юун аймар нөхөртэй юм хэхэ
yag iim humuus bi olniig medehiin bna.manai duu bas yag ingej ussun eej bas ih erhluuldeg odoo 26tai ehner huuhedtei hirnee l ajil hiideggui er ni ajil hj ch uzeegui 26 hurtlee,bainga eejees mungu neheestei hun bdag,tegede l neeh ih gangan huvtsas umsuj mashin unasan hun yavdag,neg l ih tansag amitan yavaad l bna,2 ch surguulid oruulsan hayachihsan,odoo diplomchgui ajilchgui hun gerte hevteel bhiin,
Bi bas neg zaluutai taniltssan ailiin gants huu bas l bagadaa ih tansag ustsun surguulid ch suraagui odoo ajilchgui gertee l bj bdag,gehdee ajil hiie gej boddog yum shig bna lee.tsaash nizuv zalaad yavbal uhaan suugaal ireh bh,jaahan zovlon uzuulee naad zaluudaa.
Алдаа болгонд ямар нэгэн євєрмєц vйл явц гардаг, харин чи зєвхєн тvvнийг олох л хэрэгтэй. Хэрэв чиний явж буй зам тvгжрэх юм бол замаа товчил
мөнгөөр тэтгэхээ болио, солонгос явуулж ажил хийлгээд үз, аав болчоод ажил төрөлгүй өдөржин пс дэж амьдраад байхдаа яахавдээ, хөдөө явуулж мал маллуулсан ч яадгийн, ажил хийлгэж сургаад үз, юмны үнэ цэнийг мэдрээд ирэхээрээ амьдралын амтанд орно,
чи юмуу эсвэл танайxан буx асуудалийг чин болгочиxдог зоxитцуулчиxдаг болxоор юунд ч санаа зовоxгвуй бнадаа.бод,дээр ура-гийн xэлсэн н унэн шуу.тусдаа гар.
Админаа миний захидалыг яагаад оруулахгүй байна аа. Telmen_luya@yahoo.com mail – c явуулсан оруулж өгвөл их талархах байна.
naad hvn chin zovlon vzeegvi l yum bn sh dee tegj oilgoloo zovlon vzeegvi hvnd yu ch yarisan oilgohgvi ee bieree vzej baij l oilgodog yum manai ehner tiim l bsan odoo uur deer ni bvh yum tulaad zovood ireheer oilgoj bn gesen tusdaa gar hurdan tegeed amidarval oilgono odoo bvh yum ni belen bgaa bolohoor oilgohgvi ee iim vg bdag daa iljignii chihend alt hiisen ch segserne us hiisen ch segserne gej tegj bodoj bgaa tusdaa garaad bvh yum uuriinh ni tolgoi deer buugaad ireheer oilgonoo ali boloh geriiheneesee tusluulahgvi jaahan zovlon vzvvleed ulsguud shanalgaad ug daraa ni uhaantai hvn bol oilgono bitgii harin tegej zovj bhad ni vgeleed bgaarai tegvel ta2 salj ch medne shvv za ali boloh ilen dalangvi yarij hetsvv asuudalaa hamtdaa shiideed uursduu bvh yumaa shiideed vz tegvel boloh bailgvi dee za ta3n amidraliig burhan vnseg saihan amidaraarai