Сайн байцгаана уу. Ахиад би бичиж байнаа. Урд нь “Бид 2 улам холдоод байна 1-2” гэж байсныг уншсан хүмүүс санах байх. Коммент үлдээсэн улсуудад маш их баярласан шүү. Бараг бүх хүмүүс надыг өмөөрсөн эхнэрийг шүүмжилсэн зүйл бичиж байсан бол одоо надыг одоо баахан хараах байлгүйдээ хэхэ. Яагаад гэхээр одоо би нэг орос хүүхэнтэй найзалж эхэлсэн. 6 сарын өмнө бид санамсаргүй онгоцонд нэг дор таараад танилцаж байсан юмаа. Тэгээд зүгээр нэрийн хуудсаа солилцсон юм. Гэтэл тэр хүүхэн Монголд нэг барууны компанид ажиллахаар ирсэн гээд нэг өдөр утасдгийм даа. Тэгээд яахав эхний үед би түүнд хотоо танилцуулж барих нтр гээд бас бус орчуулга хийж өгөх зэргээр туслаж байлаа. Хүүхэн ч байсхийгээд зав гархаараа л утасдана үнэнийг хэлэхэд надад ч бас их сайхан байдаг байлаа бид 2 харин ч нэг чөлөөтэй авна шүүдээ орос монгол бүгдийг нь доромжлоно шоолно. Энэ хүүхний хувьд тийм гялгар цалгар биш их даруухан юм шиг төртлөө их сахилгагүй ер нь дажгүй хүүхэн. Намайг зарим хүмүүс шоолох байх л даа гэхдээ анх удаа орос хүүхэн үзэж байгаа бишшүү оросд оюутан байхадаа орос охидуудтай бишгүйдээ л үерхэж байлаа. Сайн, муу, шуналтай, шулмас шиг зэргийг бүгдийг нь мэднээ. Ерөөсөө ч -Маша не наша- гэдэг биздээ кккк.
Тэгээд бидний уулзалтууд ойртсоор, ойртсоор мартын 8 –р унтсаан. Тэрнээс хойш бараг л хамтран амьдарч байна. Би гэж тэнэг толгой орос хүүхэнд амьдралаа та бүхэнд бичиж байснаа бүгдийг ярьчихсан авгай тэнд сурч байгаа, бид 2–н харьцаа ийм байгаа гээд кккк. Энэ хүүхэн манай авгайг өөр хүнтэй болсон гээд бүүр итгэчихсэн тэрийгээ байнга надад тулгадаг ккк. Одоо би өөрийгөө хүчээр эхнэр эхлээд хүнтэй явсан болохоор би ингэж байна гэж тайтгаруулж байна даа. Уг нь ийм зүйл хийнэ гэж зүүдлээгүй л явлаа бас жаахан халсан байсныг хэлэхүү үхсэн хүн намайг бодохгүй байхад яаадаг юм гээд л явж байна.Энэ орос бид 2 ямар сууж амьдрах биш.Хэн хэндээ л түр зуур хань болж байгаа улс гэхдээ сайн хүүхэн байналээ хаа очиж. Ганц үнэнийг хэлхэд хэрвээ би эхнэрийнхээ талаар тийм зүйл дуулаагүй бол, эхнэр надтай тэгэж хөндий хүйтэн харьцаагүй бол хэзээ ч ийм үйлдэл хиихгүй байсан гэдгээ баттай мэдэж байна. Хүүхдээ бодохоор дотор муухай оргих юм. тэрнээс эхнэр олох амархан шүүдээ. Тэгэхээр залуусаа та нар бие биедээ хайртай л бол биенийгээ битгий гомдоогоорой…
секс.мн дээр ирсэн захидал
46 Comments
chi chadnaa bi chamiag medej bn chi zorigtoi zorilgotoi er hun bn
gehdee er hun hezeech doromjluulj bolohgui shuu eniig ys mahandaa shingetel oilgoh heregtei
hahahha bi kino hiilee shuu chi huuhdee bodoj bgaa bizdee ene chin saihan zohiol boloh yum bishuu bi end mashatai ter tend ch geh yumuu hahhaha urgejluulen bichvel mash ih talarhana
ёстой л хуцваа гэдэг ни байна даа гэж
ёооо нээрээ арай ч дээ эмэгтэйчүүд бид та нарт тийм амар санагдаад байдаг юм уу бүгд л эхнэр авах амархан гэцгээх юм новш гэж/сүүлийн уед найз залуугаасаа болж хараал хэлээд байдаг болчихоод байгаамаа/тэгвэл найз бүсгүй бол бүр ч хөх инээд юм байна л даа тиймээ хө.
аан эхнэртэйгээ хол байгаа ч гэсэн ер нь чи юу хийж байна эхнэрээ яг л тийм зүйл хийж байгаа гэж бодож байгааррай тэгэхээр арай өөр шүү хэ хэ
за тэгээд амжилт хүсье
энэ бол чиний л амьдрал…
хэхэ нээрэй бараг л чатлаж байнашуу.Баярлалаа чамд.Эрэгтэй хүн стрессээ тайлж чаддаггүй гэж үнэн шүү бас гэр бүлийн стресс 80% байдаг гэдэг ч үнэн юм байна.thank u ones again for ur all useful comments
– Bgaa bgaa.Lavlahaas setgel zyin zovlogoo ogdog emnelgiin utas bn uu geed avchih.Byasalgald yav bas ih taivshirdag yum.Stressgyi hyn gj algoo ugaasaa.Teriigee yaaj gargahaas l shaltgaalna.Uul hadand avirch bolno,aylaj bolno.
– Ooriin bodol oortoo l zov.Yaahiigaa chi medej l bgaan bn.Ugaasaa hyn yu esiig yzeh bilee…Amjilt hysie! bid 2 barag chatlaad bgaa bololtoi commentoor!
Манайд тийм сэтгэл зуйчид байдаг юмуу.хэхэ тэгвэл би очноо.
баярлалаа эрхэмсэгээ гэхдээ гайгүйээ би өөрөө нэг тийш нь шийднээ амьдралд энэ байтугай юм тохиолддог яаахав одоохондоо жаахан хямраад байна цаашдаа гайгүй болноо.Би эхнэрээсээ салахаар шийдэж байгаа хүүхдээ өөрөө авна тэд шүүхдээд намайг дийлж харагданашдээвМэдээж энэ орос охиноос аяатайхан холдноо.
– Zaluu min zorilgo gedgiig chi ajil torol career, mongo togrog gj bodood ter ontsgoosoo hariulaad bh shig bn. Minii chamd helsen sanaa bol iishee yag yaah gj bicheed bgaa? Yamar shiideld hyrehiig hyseed bgaa, ehner or oor lady? Esvel hyyhed? geh met yag yu hyseed bgaagaa neg l yalgahgyi bgaa met sanagdlaa l geh gesiin.Sorry bi ooriig chin archaagyi,anhiagyi,amidraldaa zorilgogyi,careergyi geegyi yum!
– Iishee ingej bicheed hymyyseer ooriigoo oblon ooriinhoo amidraliig negd negengyi shyylgeed zarim negeer n mangar teneg gj duuduulah hereg bgaamuu l gsn sanaa …Uuchlaarai!Esvel sain setgel zyichid tsagiin mongiig n tolood arai ooroor zovlogoo avch bolno shtee.Emch chamtai ooroor ch haritsana.Site-d bol eldev busiin yanz byriin tyvshnii, yanz byriin nasnii,uchir medeh,medehgyi ulsuud ih orj gardag,zovlodog shyy dee!
Зорилгогүй зүгээр нэг тэнэг гар гэж бодож байх шиг байна кккк.арай ч тийм бишээ урдаа тавьсан ямар их зорилготой тэрийгээ ч гайгүй биелүүлж байсан юм шүү хэхэ
тэр үнээн erhemseg-ээ би үнэхээр зорилгогүй болчихлоо.Яаамаар ч юмбэдээ. Гэхдээ ямар ч тохиолдолд ажлаа сайн хийж байгаа хаа очиж ажил төрөл, бизнес маань маш сайн байгаа.Гэр бүлийн амьдрал маань үнэхээр утгагүй болчихлоо.
– He he zaluu min chi yag yu geh geed bn aa? Oros ohindoo laagaa ogno yy mashinaa ogno yy neeh setgegdeld tusgaad bhaar niited hamaatai asuudal bish. Zov gj bodsonoo l hii.Etssiin bylegt ene ergyylegt hen hariutslaga hyleeh ve geheer ta ooroo l hyleene,hen aldaj onoh ve ta ooroo l aldaj onono.
– Er n tegeed zorilgo ch todorhoi bus toorchihson hyn bain bain sonin sonin yum bicheed bhaar joohon zalhuutai bn shyy.Chi yag yu hyseed bgaaga ch meddeggyi zaluu bololtoi!
эхнэртээ мэдэгдэх гэж бичээд бгаан бишүүүүүү!
хэхэ… солиордог бшуу.
пөөх
Юу вэ? зохиол бичээд байгаа юм уу? өөрийн гэсэн блог нээчих, тэгвэл амар юм биш үү. за за бусад ни миний мэдэх асуудал биш байна. бид нарын зөвөлгөөг ямар авах биш. ХЭХЭ
За за ахиж бичихээ болихоосдоо хүмүүс уурлаад байна кккк. үнэн болсон зүйлээ л бичсэн юм.Яаахав хүмүүсийн хэлдэг үнэн байхөө би тэвчээртэй доромжлуулаад хүлээх ёстой байсан байж магад.Гэхдээ та нар миний оронд байсан бол яаах ч байсан билээ.Хүн үнэхээр гомдоод дургуй хүрэхээр тэнэг зүйл хийлэг л биздээ. Би нөгөө орос охиндоо өчигдөр машин авч өгсөн худлаа гэдгийг нь мэдсэн ч гэсэн хүн чамтай сайхан харьцах сайхан л байдаг биздээ.
тххх битий гомдоогоорой
ЭР ХҮН ӨӨР юУ ХЭЛЭХЭВ
За даа монголд буруу л сонсохгүй бол үгүй гэж хэлдэг эр байдаг юм уу
Би лав чамд итгэхгүй лаг үнэнч гээ л өөрийгөө маш их магтсан
бүүр дургүй хүрчихлээ
Орос хүүхнүүд ч осолтой доо
Дараа ни салах гэж бөөн юм болох вий дээ
2ийн хооронд нэрийн хор юм хийж бна даа залуу мини
чи эр хун байна даа.
энэ шулэгийг нэг сайн уншдаа.чи л эр хуний байр сууринаас амдралаа аврах хэрэгтэй шуудээ.
тэгээд нудээр хараагуй умандаа буу итгэ!!
O.Dashbalbar.
Tenger shig bai
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…
чи нугэл хийж байна аа. Бас нэг эмэгтэйг итгэл торуулээд худлаа жужиглээд л одоо болиочдээ. Дургуй хурчихлээ хэхэ.Эхнэр хуухдээ очоо залуу мини.
чи унэхээр хоншоортой эр хун бол амдралаа авраачдээ. оройтоогуй л байна шуудээ. Чиний эхнэр чини чиний алтан урийг чини гаргаад чамайг гэсэн сэтгэл байгаадаа. чи эсвэл эхнэртээ дурлаагуй суусан ум болуу. Чи ч ийм амдралаар удаан явахгуй шуудээ. Хунд гэр бул гэж ямар нандин зуйл байдгийг ухаараагуй яваа эр умуудаа. Чамд унтаж хуухэн захаас олдоно гэхдээ жинхэнэ амдралийн хани гэж оор шуудээ.
Чи байнга залуугаараа ингээд шалиглаад байж чадахгуй л байхдээ. Ур хуухдээ бод эхнэртэй хайртай бол ухаан заагаад эхнэрээ училаад амдралаа авардаа залуу мини.
Та 2-ийг нийлсэн мэдээ сонсохийг хусч байна аа.
Амжилт
ОРос ч гэсэн хүн шдээ. Арай ч дээ дэнүүйин. Хамаг зовлонгийн эх үүсвэр ни чи өөрөө л юм байна.Хүнмтэй ингэж харьцаж байж яаж сайн сайхан амьдарна гэж бодоов…
эхнэрт нь хэлхээс.
chi ch yostoi erguu mal yumdaa harin ehner chn tegeh tusam chi ulam bardam chamaig tegj bhad geed zogsoh yostoi bsiimdaa chaas daa owoo yum bh gesn owoolson baas bsan bn shde uurdiin bish zuurdiin jargalaa harj yawdag neeree tiim l yum bol tegd tend bgaa hunee ehner gej heleh yamar shaardlaga bgan terneesee salaad naad orostoigoo jargaach
чи чинь өөрөө жаахан асудалтай хөнгөн шингэн хүн болоод явчиж байгаам бишүү. барьцаж байгаа юм шиг ингэж болохгүйл байсан юм нэг нэгэнтэйгээ барьцаж тэмцэх биш нэгнийгээ буруутгах биш амьдаралаа авч үлдэх байсан бишүү. чи эр хүн байж тэвчээргүй зангаасаа болж юу хийж байгаагаа ч одоо мэдэхгүйл байгаа. хэсэг хугацааний дараа наад хүүхэн чинь чиний уридний үзсэн харсан орос дурак охид шиг л харагдах болно. өөрийгөө зөвтгөөд л эхнэрээ буруутгаад л тийм байж болохгүйээ гэр бүлийн хүмүүс нэг нэгнээ буруу зүрүү гишгэхэд ни тушиж ухааруулж ойлголцож байж л нэг нэгнийхээ төлөөл бөих учиртай.
– Neg udaa zovlogoo avlaa. hoyor udaa zovlogoo avlaa arai bainga ingeed ooriinhoo hiisen yildsen byriig iishee bichij suuh yum bish biz dee? Chinii orostoigoo untana uu ehnerteigee untana uu odoo bol neeh sonin bish.Asuudlaa bichdeg bolohjoos untsan hyyhnii jagsaalt bicheed bh bol neeh sonin bish bn.
– Odii bolson er hyn hiisen yumniihaa hariutslagiig hyleej sur.Hyyhen shig bainga shalchiganah teneg bn.huviinhaa amidraliig Private chigeer n hadgal.
тэнэг. îðîñ õ¿¿õíèé õóâüä ÷è õýí ÷ áèø
ЭР ХҮН
эрчүүд ийм л тэвчээргүй байгаан ш д
1. Монгол хүүхэнтэй явж бас нэг зүрх шархлуулаагүй л юм байна.
2. Орос хүүхнүүдэд нөхөр олдохгүй хэцүү байгаа щ дээ. Бас тэд нар монгол хүүхнүүд шиг гадаад хүнтэй суухын донтой.
3. Чи ч эхнэрээ араар нь тавьсан шалтагаа амархан цайруулж буруугүй болж харагдах гэж л бичээд байгаа хүн байна аа.
4. Үргэлжлэлээ бичээд байгаарай! Эр хүн эхнэрээ араар нь тавихад ямар мотив гаргадгийг судлаадхий.
tegeed ehnereesee hariugaa avsan yum bol yundaa end ingeed l 1,2,3 geed l bicheed bdg yum be bitgii l 4 gej bicheereidee tegeed hariu harsan tus, hunees hariugaa avsan oshoo honzon bol hamgiin adgin hunii hiidel bdg yum daa zaluu min chi ehnereesee yalgarah zuilgui hun bn daa hun dugui duguigaa olj onhordog gej yutai une be za tegeed gurvan duguit min onhrood baidaa
чи залуу хүн сайн бодоорой до. БИ 1 жилийн хугацаатай гадаадад амидарч бсан бүсгүй.2 хүүхүдтэй, нөхөртөи. Хэл сурах л гэж явсан. Очоод монголчууд биэ биэндээ сайхан туслаж дэмжээд энд ажил бна, тэнд ажил бна, байр бна, тэнд тийм бараа хямд бна гээд л мэдээлэл солилцож уулзаж, утсаар ярих энүүхэнд.Монголоос дөнгөж ирсэн хүнд газар үзүүлж, ажил төрөл олж өгөх гээд л бишгүй дэ л нэг явах. Тэгээд нэг дөнгөж ирсэн хүнд газар үзүүлж явахад минь хэн нэгэн харсан юм байлгүй нөхөрт минь хожим хов болж сонсогдсон. Хуурсан байна, сална энэ тэр гээд бөөн хэрүүл. Ингэж ч буруугаар ойлгогдох гэж бодохоос гомдоод шууд л нулимс урссан.Би нөхрийгөө хэзээ ч хуурж байгаагүй. Магадгүй чи хэн нэгэн хүний үгэнд итгэж эхнэрийгээ гомдоож байгаа ч юм билүү. Сайн л бодоорой до. Сонссон зүйлээ хэлээд сайн ярилц, үнэн худал эсэхийг нь асуу. Хол байгаа л бол заавал нэг юмтай учирч бна гэж байхгүй ш дэ. Тэгээд ч хөндлөнгийн хүний үгэнд итгэхээр хэдэн жил хоолоо хувааж идэж нэг гэрт амидарч байсан ханьдаа итгэсэн нь дээр дэ.
цахирмаа унэн хэлжээ. унэхээр чи оороо ингээд орос охин энэ тэр, эхнэр авах амархан гэж ярих билээ дэ, чи оороо ийм хуухэмсэг бабник дурак болхоор эхнэр чин хаясан бна тэрэнд н чи уурлаж эхнэрээ байдгаараа муулж. Овоо босгоогуй бол шаазгай юм дээр суух вэ гэдэг шиг нохрууд оорсдоо новшроогуй бол эхнэр эмэгтэйчүүд чин хоорхий мини оровч зоолон сэтгэлтэй хуний доор хумуус байдаг юм шуу дэ.
хэхэ, цаашаагаа бичээд л байгаарай, минийхээр эхнэр чинь америк яваад тэндэх нөхдүүдийг чамтай нилээн харьцуулж сэтгэл дундуур болчихсон юм бишүү, ер нь ямарваа асуудал үүсэхэд чи учрыг нь олохоосоо эхнэрийн бурууг тэнгэрт тултал хөөргөөд өөрөө нэг л гомдож хаягдсан хүний дүр эсгээд л, уул нь дотоод мэдрэмж чинь чиний буруу гээд байгаа боловч чи өөрийгөө биш эхнэр буруутай гэж өөртөө итгүүлэхийг байдгаараа чармайгаад байх шиг санагдаад байнаа сорри
дахиж битгий урэгжилүүлж бичээрэй
дахиж битгий урэгжилүүлж бичээрэй
хэлэх уг ч олдохгүй бнадөө ёстой л та 2 улам л холдоод бнадаа. үнхүүр хэлэх үг алга даа
энэ янзаараа Бид 2 улам холдоод байна 4 5 6 гээд хамаг амидралаа нэтд бичих хүн байнаа.
За энэ хүмүүсийн хараах ч яамай. Харин эхнэр чинь энийг уншчихвал буцаад нийлэх чинь лөөлөө болох байхдаа. Бутсаад нийлэхгүй гэвэл нээрээ наад оростойгоо суух биш сэтгэлээ сэргээх хэрэгтэй шд. Зөв!
Тэнэг мал. эхэнр чинь биш чи амьдралаа сүрүүлж байгаа дурак байна.ДОХ тусчихав бусад нь ч яахав. Битгий ахиж бичээрэй.Тонил цаашаа.
xаxа болж болж хөгшөөн авгай авах амархаааан. унэн шуудээ залуу мин.
eee чи даанч яавдаа …. хэлэх уг дуусчлаа