Саудын Аравийн оршин суугч Хадижа улсынхаа Гэр бүлийн асуудал хариуцсан үндэсний хороонд ер бусын хүсэлт тавьжээ. Хэрвээ түүнийг богино хугацааны дотор сайн нөхөртэй учруулбал 60 мянган саудын риал буюу 16 орчим мянган долларыг өгөхөө амалсан байна. Энэ тухай Египетийн “Аль-Гумхурия” сонин мэдээлэв.
“Хамгийн гол нь сайн хүн байх ёстой. Ирээдүйн гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг би өөрөө хариуцна” гэж тэрбээр хэлсэн байна.
Хадижагийн хэлснээр, нөхөрт гарах ийм сонин алхам хийсэн нь эцэгтэй нь холбоотой гэнэ. “Манайх олон охинтой. Эцэг маань бидэнд нөхөр хайсаар бүр залхсан. Би гэр бүлтэй болохыг үнэхээр хүсч байна” гэж тэрбээр хорооны ажилтнуудад ярьжээ.
Хорооны ажилчид Хажидын мөнгөн саналыг үл харгалзан нөхөр олж өгөхөө амлав.
Тус улсын Гэр бүлийн асуудал хариуцсан үндэсний хороонд анх удаа ийм хүсэлт иржээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
5 Comments
Munguur sain hvn hezeech olohgvi baihoo
хүний сайн мууг мөнгө төлөөд мэддэг бол сайхан л бна. арабийн иргэн байж 16000$ амлаад бхдаа яахавдэ. мөнгөөр хүнийг татсан бол мөн сайнийг н олно бхда. хэхэхэх
намайг намайг
гэр бүлийн мэргэжилтэнтэй уулзахгүй
сайн мууг нь ханилан байж л мэднэ ш дээ хө