Хоёр дахь гэрлэлт

392391044c344150big

Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүс буруутанг өөрөөсөө бус өрөөлөөс хайж эхэлбэл хоёр дахь гэрлэлт аз жаргалтай байж чаддаггүй. Хоёр дахь гэрлэлтийн талаар хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Эхнэр юмуу эр нөхрөө орхиод өөр хүнтэй гэрлэсэн хүмүүсийг ил далд элдэв байдлаар муу хэлэх нь ч бий, тэр нь зөв шийдвэр байсан хэмээн дэмжих тохиолдол ч бас бий.

Тэгэхээр хоёр дахь гэрлэлт аз жаргалын баталгаа болж чадах уу гэсэн асуулт аяндаа урган гарна. Гэр бүлээсээ салсан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь ч бай ялгаагүй өөрийгөө ямар ч буруугүй, цэвэр ариун хүн мэтээр тодорхойлдог.

Харин ханилж байгаад салсан нөгөө хүнээ хэнтэй ч таарч тохирохгүй, ааш муутай, ажилгүй, амьдралын төлөө тэмцэлгүй, аминдаа арчаагүй гэх мэтээр муучилж дээрх ойлголтондоо хатуу итгэсэн байдаг.

Ийм бодолтой байдаг хүмүүс хэдийгээр дахин гэрлэсэн ч тэд ихэнхдээ өөрийн мөрөөдсөн аз жаргалаа олж авч чаддаггүй.

Урьд нь хүнтэй сууж байгаад салсан хүнийг хүмүүс янз бүрээр дүгнэдэг. Нэг хэсэг нь тэднийг “амьдрал үзсэн” гэж байхад нөгөө хэсэг нь “амьдралд нухлуулж зөөлөрсөн” гэж үзэх нь ч бий. Үнэндээ бол эдгээр дүгнэлтүүдийн аль аль нь ч буруу юм.

Мөн, салж сарниад дахин гэрлэсэн хүмүүсийн талаар ийм нэг дүгнэлт ч бий. Энэ нь “Нэг хүнтэй хэл амаа ололцож амьдарч чадаагүй хүн өөр хүнтэй яаж таарч тохирох вэ?” гэсэн туйлшрал юм.

Гэтэл үнэндээ тийм биш юм. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүст үйлчилдэг ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ гэж байхгүй. Хамгийн гол нь тухайн хүнийг анхны гэрлэлтээсээ салахад хэр зэрэг ухамсарлаж ойлгосноос бүх зүйл шалтгаалдаг. Хүн ямар нэг шалтгаанаар анхны ханиасаа салсан ч өөрийн үзэл бодол, ааш араншин, дадал зуршлаасаа тийм амар салдаггүй.

Эрдэмтэд судлаачид гэрлэлтээ цуцлуулсан арван тохиолдол тутмын есөд нь эхнэр нөхөр хоёр хоёулаа буруутай байдгийг олж тогтоожээ. Тиймээс анхны гэр бүлээсээ салсан хүн бодит байдлыг зөв үнэлж, өөрийнхөө бурууг төгс ухамсарлах хэрэгтэй.

Ийм л хүн шинээр амьдрал зохиохдоо алдаа гаргахгүй, бүр тодруулбал анхны ханьтайгаа таарч тохирохгүй гэрлэлтээ цуцлуулахад хүргэсэн алдаагаа дахин давтахгүй байж чаддаг. Гэвч харамсалтай нь ихэнх хүмүүс ийм байж чаддаггүй. Анхны эхнэр болон эр нөхрөөсөө салж гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүс алдаагаа өөрөөсөө бус өрөөлөөс хайдаг. Тийм болохоор салж сарнисан нэг ч хүн өөрийгөө буруутгаж чаддаггүй аж.

Жишээ нь эмэгтэй хүн нөхрөө архинаас гаргах гэж оролдоод оролдоод дийлэлгүй саллаа гэж бодоход тэрээр хоёр дахь амьдралаа зохиохдоо архи огт амсдаггүй хүнийг сонгодог. Гэтэл эдийн шуналтай авгайгаасаа салж санаа амарсан эр хүн шинэ амьдрал зохиохоор дахин эхнэр авахдаа юуны түрүүнд мөнгө, эд хөрөнгөнд хэрхэн ханддагийг нь судалдаг байна. Иймэрхүү байдлаар хоёр дахь амьдралаа зохиосон хүмүүс гэр бүлийн хувьд арай илүү тогтвортой байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Н.Цэнд
SOURCE: news.mn

11 Comments

  1. goo says:

    bi 23tai huntei uerhej j uzeegu yu ch medehgu bsan nen zaluutai uyerhej ehelsen ter urd n ehner huuhdetei bsan l da bi j teriin meddeg yu namaig hatgasiin neg l udur uyrehtsen ovort n ortson bsan tgd anhniihaaraa l jiremsen bolchihson tgd avhuulii gsenj yostoi chadkun bn le tgd yadag ch bsan huuhdee gargahaar zorgilson odoo gedes tomorchixson tsudiigeel yvjiin nuguuduh maan hamt bga ch gesen setgeld neg l hurj ogdgu halamj muutai ymo urd n huuhedtei bolhoor minii gedsend bga huuhdiig toohgu bgam shig sanagdaad ih l gomdoltoi bn bi l gantsaaraa huuhdee huleej dogdlood ter bolhoor neg ih toodgu namaig ersdel garagj bj uurtei n niilsen gedgiig oilgohgu bn urdn amidral uzsen hun 2 dahdaa arai l uur handah bh gj naidsiin odoo yadiin bilee neg l aldaa gargaval setgel maan bol salhad belen l suujiin eniig bodoj zovj bhaar huuhdee bodoj sain humuujuulmeer sanagdaad bdag bolloo iim zovlon medh humuusn nadaa tuslaarai tnx

  2. гэрэл says:

    би өмнөн хүнтэй сууж байсан хүүхэдтэй өөрөөсөө 9 н насаар ах залуутай суусан. би тэрний эд хөрөнгийг хараагүй ээ. тэрэнд нэг цэнхэр аяга байсан. харин надад нэг хөнжил гудастай л нийлсэн. одоо бол боломжийн сайхан амьдарч байгаа. амьдрал маань бага багаар дээшилжил байна.бид хоёр хүүтэй болсон.гэхдээ урьд нь амьдрал үзсэн эр хүн эмэгтэй хүнээс дөжирцөн байдаг юм байнаа. гэртээ ирэхдээ амархыг л боддог. ямар ч эрхлэлт нэг нэгэнтэйгээ сайхан яарилцах боломж байхгүй. бас маш их араар тавьна. хэцүү өмнөн амьдрал үзэж байсан эр хүнтэй суух хэцүү байдаг юм. тэд жаргал наргиа цэнгээнд дуртай. салуул салсан ч яахав гэж боддог. хэзээ ч үр хүүхдийг хайралдаггүй юм байна лэ. заримдаа миний амьдрал утаггүй санагддаг.

  3. MY says:

    залуусаа хунтэй суухаасаа омно зугээр л байр холслоод ч гэсэн хамт айдраад уз.тсоохон жил, олон жил ч уерхсэн бай хамт л нэг гэрт орохгуй бол хунийг танихгуй шуу.
    амидралд хани болох таарч тохирох эсэхээ мэдэж байж хуухдтэй болох хэрэгтэй.
    хуухэд гэдэг бол маш том асуудал чухал зуйл юм.
    монголчууд уерхэж байгаал хуухдтэй болсний дараа нэг гэрт орж суудаг.
    нэг гэрт ороод таарч тохирохгуйгэсээ болоол салдаг.
    хуухдэл их хохирч улддэг,бас оороо.
    аав ээжийн хэлсэн уг зов байдаг шуу.

  4. the man says:

    Миний эxнэр өмнө нь xүнтэй сууж байсан тэгээд бас оxинтой, би бас мэдээж эxнэртэй байсан нэг xүүтэй. Бид xэд бол сайxан л амьдарч байгаа шүү дээ. Нэг нэгнийгэ ойлгож л байвал xэн xэний маань өмнөx амьдрал xэнд xамаатай юм бэ.Өнгөрснөөрөө биш одоогоороо ирээдүйгээрээ амьдраx xэрэгтэй….

  5. zochin says:

    амьдрал хэдий сайхан ч бас хүндхэн даваа. би анхны эхнэрээсээ салаад 2 дахь эхнэртэйгээ суусан ч 10 жил ханьлаад бас л 2 тийш болсон. Эхний салалт бид 2-ын хэн хэнээс нь болсон бол 2 дахь нь зөвхөн надаас болж салсанд одоо ч би харамсаж явдаг. бид 2-ын амьдралд нэгэн эмэгтэй орж ирсэнээр би эхнэрээ хуурч амьдрахаар салая гэж шийдсэн маань буруу алхам болсоон. Одоо би 50 хол гарсан насандаа амьдралд маань орж ирсэн өөрөөсөө олон дүү хүүхэнтэй хамтран амьдарч байгаа хэдий ч 2 жил бид ирэн очин (тэр л ирээд байдаг) хамт амьдрахдаа би энэ хүний гэрт нэг удаа очиж үзээгүй, очихийг ч хүсэхгүй, эцэг эхтэй нь ч танилцаагуй, эцэг эх нь миний насны хүмүүс гэдгийг л мэднэ. Би 2 дахь эхнэртэй хайртай юм байна гэдгээ одоо л ухаарч байна. тэр хүний хайр халамж, гарын хоол цайг хичнээн их өгүүлж буйг, тэрийгээ хичнээн их санаж байгааг тэр маань даанч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх гэж айж байна. Эр хүн гэдэг залуухан охин өөрт нь хандраад байхаар яaдаг юм үзээд алдая гэдэг юм байна лээ, иймээс би бусдад сургамж болгох үүднээс үүнийг бичиж байна. Битгий миний замаар яваарай залуус минь. Миний эхнэр надад би чамд буруу өгөхгүй, эм хүн үүдээ нээхгүй бол эр хүн эвдээд орохгүй би тэр хүүхэнд дургүй хүрч байна гэж хэлээд л нулимастай хоцорсон. Ухаантай, боловсролтой хүн өөр юу ч хэлэх вэ. Би эргээд очмоор байгаач зүрх зориг хүрэхгүй байна. ямар нүүрээрээ эргэж очих билээ. Гэхдээ л би чамайг маш их санаж байна, чамаасаа түмэнтэй уучлал хүсээд ч нүглээ наминчилж чадахгүй ээ!!!!!! Миний энэ зурвасыг уншаасай билээ

  6. .. from korea says:

    Мэдэх ээ байчихлаа..
    би одоо 27 залуу хүнтэй үерхэж үзээгүй
    Гунхсан 1 н намайг Гутлаа чирсэнийг би тоохгүй гж явсаар бгаад өдий хүрлээ
    Сүүлдээ бүүр сэтгэл санаа тогтворгүй СТресс
    д ороод удаж бн.. яархаар ярч болохгүй Явл ч дээр юм дээ сайхн хайр бдаг гсн.. бүү мэд хайж л явна хайх ч гждэ тийм боломж ч алга Ажил гэр .., цаг зав гаргаж анхаарлаа хандуулхаас Идэвхтэй хайдаг л бхдаа хичээнээ..,

  7. zuv says:

    хунтэй суугаагуй хунтэй суух ни дээр л дээ. Анхний бух юм хамдтаа хийх гоё шд. Анхний хуухэд, анхний бух юм.
    тэхдээ салсан сайн хумуус зундуу байдаг байхоо.
    зарим хумуус ч агуу тэвчээртэй шуу. Яаж тэсдэг байнаа. хайран ганстхан олдох амидрал..
    хуухэдээ хэрүүлтэй орчинд байлгаад л дэмий юм байгаам даа гэж

  8. zuv says:

    эр ни бол хунтэй суугаагуй хунтэй суух ни дээр л дээ. Анхний бух юм хамдтаа хийх гоё шд. Анхний хуухэд, анхний бух юм.
    тэхдээ салсан сайн хумуус зундуу байдаг байхоо.
    зарим хумуус ч агуу тэвчээртэй шуу. Яаж тэсдэг байнаа. хайран ганстхан олдох амидрал..
    хуухэдээ хэрүүлтэй орчинд байлгаад л дэмий юм байгаам даа гэж

  9. Moron says:

    Урд ни сууж байсан умнууд ер ни нэгл эвгүй !!
    Ямар сайндаа хунтэй урд ни сууж байсан хумуустэй ээж аав нар хуухдуудээ суулгах дургуй байдийшт .Боон сэтгэлийн хар толботой хунд итгэж ЦХАДАХГУЙ БОЛТСОН ГАРУУДТАЙ СУУГААД ядийн ?
    Дэлкхий ертонстоор дуурэн хуухэнүүд байна залуусаа .Заавал шархадсан уудтай суух албагауйшд

  10. Life is game says:

    Харин ч 2 дахи гэрлэлтэнд хумуус илуу амдралийг ухаарсан байдаг ум бишуу. Тийм учраас али болох амдралаа амгалан тайван байлгахийг хичээдэг болуу гэж боддог шуу. тэгээд хуви хумуусээсээ л болох байхалдаа. Жинхэнэ хайраа олсон бол нэг ч бай 2 дах ч бай сайхан л амдрах байхдаа. тэгээд хэд дэх ч бай хун хунийхээ итгэлийг даагаад амдарч чадвал сайн амдрал ирэх байхаа. Би буур 4 дах удаагаа гэрлээд их аз жаргалтай хосууд мэднээ. Энэ аз жаргалтай амдрал гэрлэлийн тооноос хамаарахгуй болуу гэж бодож байна аа.
    Бух хосууддаа болон гэр булууддээ аз жаргал эрүүл энх сайн сайхнийг хусэн эрөөж байна.

  11. Shoniin mend! says:

    Estoi medku yuma,yaj ch bodson 1 uda gerlesn xuntei suumaargvi bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.