Мэдээж ,аз жаргалтай амьдрахыг хүсдэггүй, амьдралаа их сонирхолтой болгохыг хичээдэггүй хэн байхав. Тэгвэл хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ямар чиглэлийг сонгохоо та энэ тестийн тусламжтайгаар мэдэх болно. Тестийн таван хэсгийн өгүүлбэр бүрийн хоосон орхисон зайг доорх дөрвөн үгнээс бөглөөрэй: Онц, сайн, дунд, муу.
Хайр дурлал.
1. Миний хувийн амьдралд бүх юм…
2. Эрчүүдийн дунд би … байдаг
3. Миний уулздаг байсан сүүлийн найз залуу…
4. Тэрээр намайг… гэж боддог
5. Хэрэв бид хоёр болзвол цагийг…. өнгөрөөнө гэж би бодож байна
Анд нөхөд.
1. Найз нар маань голдуу…хүмүүс байдаг
2. Миний хамгийн сайн найз надтай… харьцдаг
3. Найз нарынхаа дунд би…байдаг
4. Гэр бүлээс гаднах миний амьдрал ерөнхийдөө… байдаг
5. Найз нартайгаа ойр ойрхон уулзалдвал надад… байдаг
Гэр бүл.
1. Миний хүүхэд ахуй цаг…өнгөрсөн
2. Эцэг эх болон гэр бүлийн бусад хүмүүстэй би … харьцаатай
3. Бусад айл өрхтэй харьцуулахад манайх…байгаа
4. Хэрэв би эцэг эхтэйгээ амралтаа хамт өнгөрөөвөл надад… байдаг
5. Эцэг эхтэйгээ удаан байвал надад… байдаг
Хувийн дүгнэлт.
1. Миний үс…харагддаг
2. Би нүцгэн байхдаа …харагддаг
3. Нүүр амаа будаагүй ч гэсэн би…харагддаг
4. Шинэ хувцас надад… зохидог
5. Зурган дээр би голдуу … гардаг
Эрүүл мэнд.
1. Миний эрүүл мэнд… байгаа
2. Миний бие ерөнхийдөө… байдаг
3. Спортоор тогтмол хичээлнэ гэдэг бол…
4. Махан хоол идэхгүй удвал надад… байдаг
5. Удаан алхах, дугуй унасны дараа надад… байдаг
Зайг тохирох үгээр бөглөөд онц гэсэн хариулт бүгд 4 оноо сайн бол 3 оноо, дунд бол 2 оноо, муу бол 1 оноо тавиарай. Хэсэг бүрт тавьсан оноогоо тооцож нийлбэрийг нь гаргана уу. Хамгийн бага оноо авсан хэсэг бол таны амьдралын хамгийн эмзэг тал юм.
“Хайр дурлал” гэсэн хэсэг хамгийн бага оноо авсан бол азгүйдлийн шалтгааныг ойлгох хэрэгтэй. Та өөрийгөө бусдад ойлгуулж чаддаггүй тул сонирхдог хүмүүс чинь зугтасхийдэг. Ямар ч атугай санаачлагыг гартаа авч, таалагддаг хүнтэйгээ яриа өд, шинэ хүнтэй танилц. Танд хангалттай олон бишрэн шүтэгч бий, гэхдээ тэдний ихэнх нь тантай тийм ч тохиромжтой биш юм байна. Энэ тохиолдолд танд “азгүй хүний синдром” садаа болдог.
Ийм синдромтой хүмүүс цаг ямагт үл ойлголцох байдалтай тулгардаг ба үүнд бас орчин тойрны хүмүүсийн буруу нэлээн бий. Энэ түгжигдмэл байдлаас гарах цорын ганц зам бол өрөөлийг царайчлахгүй байх, өөртөө итгэх явдал юм. Эцсийн эцэст таныг үл тоомсорлодог, хайхардаггүй хүнтэй уулзаж, сэтгэлийн дарамттай явахын оронд ганцаараа байвал ядаж тайван нойрсоно шүү дээ.
“Анд нөхөд” гэдэг хэсэг хамгийн бага оноо авсан бол хэний буруу болохыг сайтар тунгаан бодно уу? Таны юу? Эсвэл тэдний юу? Хэрэв найз нар чинь таны дургүй зүйлд чинь уриалдаг бол (тухайлбал архидалт) тэднээс салах цаг болсныг ойлгох хэрэгтэй.
Сэтгэлдээ нийцэх найз нөхөдтэй болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин найз нартайгаа сайхан харьцаатай байя гэвэл тэдэнд их анхаарал халамж тавихыг хичээгээрэй. Чи хүнийг гэж тоохгүй бол хүн чамайг гэж тоохгүй шүү. Тэд чамд хэрэгтэй, тэднийг сонсож, тусламжийн гараа сунгахад хэзээ ч бэлэн байгаагаа ойлгуулагтун.
Жижигхэн бэлэг сэлт, магтаалын үгс нөхөрлөлийг улам бататгадаг гэдгийг санаж яваарай. Хамгийн гол нь идэвхтэй, санаачлагатай бай. Уйтгарласан найзаа хөгжөөж, гомдсон нөхрөө баярлуулж сурвал нөхөрсөг харьцаанаасаа бүр ч их таашаал авах болно.
“Гэр бүл” гэдэг хэсэгт хамгийн цөөн оноо ноогдсон бол гэрийнхээ уур амьсгалыг хэрхэн сайжруулах талаар сайтар бодоорой. Гэрийнхэн чинь гадуур дотуур хөөцөлдөх тус тусын ажил ихтэй бол тэдэнтэйгээ дотно байхын тулд доорх арга хэмжээг авч болно. Тухайлбал тэдний төрсөн өдрийг жинхэнэ баяр ёслол мэт тэмдэглэх, эсвэл гэр бүлийн зургийн цомог байгуулах ажилд хүн бүрийг татан оруул, маргааш, маргааш гэлгүй ирэх ням гаригт бүгдээрээ зугаалгаар явж болно, зарим нэгэн өөрт хамаатай асуудлыг гэр бүлийн “хурлаар” хэлэлцүүлж ч болно.
Энэ бүхэн гэр бүлийг улам нягтруулж ,дотно болгодог юм. Хэрэв гэр доторх хүйтэн хөндий харьцаа хэвээр байвал зөрчил, үл ойлголцох байдлын үндсэн нь та бидний бодсоноос гүнзгий оршиж байгаа бололтой. Тиймээс амьдралын туршлагатай, дотныхоо ахмад хүнээс зөвлөгөө тусламж гуйх хэрэгтэй. Хүн бүр гэр бүлийнхээ төлөө тэмцэх ёстой шүү дээ.
“Хувийн дүгнэлт” хэсэг хамгийн цөөн оноотой байвал өөрийгөө “өөд нь татах” -ыг хичээгтүн. Та биенийхээ хэлбэр галбирт сэтгэл дундуур явдаг бол өөрийгөө үлгэр жишээ хүнтэй зүйрлэдгийнх. Яаж ч хөлөө арчилж, аэробикээр хичээллэсэн ч ихэнх бүсгүйчүүл загвар өмсөгч шиг гоолиг байж чадахгүй. Тиймээс үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Ямар атугаа ээжийнхээ таны насан дээр авахуулсан зургийг үзээрэй, тэгэхэд удамшил ямар их үүрэгтэй болохыг та ойлгоно.
Гэхдээ ээж чинь махлаг, эсвэл өндөр биш байсан бол та ч мөн адил байх ёстой гэсэн үг биш. Таны уйгагүй хөдөлмөрөөс бүх юм шалтгаална. Үзэсгэлэнт Деми Мур гурван удаа төрсөн ч загвар өмсөгч шиг биетэй байдгийнх нь нууц өдөр тутмын гимнастикт оршино. Ер нь өөрийн чинь ярих ярианы сэжүүрийг найз нартаа ойлгуулж бай. Магадгүй таны сэтгэлийн эмзэглүүлдэг биеийн ч юм уу нүүрний хэлбэрийн дутагдал зөвхөн хэт ургуулан бодсоноос болсон бөгөөд бусад хүмүүс тийм ч шүүмжлэлтэй хүлээн авдаггүй байж болно.
“Эрүүл мэнд” гэсэн хэсэгт онооныхоо нийлбэр дүнгээр бусдаасаа хоцорч байвал таны биеийн хэвийн байдалд харшилдаг хүчин зүйлийг тодорхойлохыг оролдоорой. Хоолны дэглэм хатуу барьж биеийн тамираар тогтмол хичээллэхийн ашигтайг хэлүүлэх юун. Гэхдээ биелэшгүй зорилго урдаа тавихаас цээрлэх хэрэгтэй.
Тухайлбал амттан хэзээ ч идэхгүй гэж өөртөө амлаж болохгүй. Ингэвэл таны зорилго анхнаасаа бүтэхгүй. Хөнгөн хийсвэр болж удахгүй шантарна. Харин долоо хоногт гурван удаа л чихэрлэг зүйл гэх зэргээр зорилгодоо шууд биш, аажим аажмаар хүрэх хэрэгтэй. Хэрэв та байнга сэтгэл санааны дарамтад байдаг бол амьдралаа өөрөөр харж сур.
Таныг бухимдуулдаг, уурлуулдаг, уйлуулдаг бүх зүйлийг дэлгэрэнгүй бичиж долоо хоноод (cap болоод) уншиж байгаарай. Ингэхэд та өөрийг чинь “нерв” -түүлдэг ихэнх явдал хөх инээд хүрмээр хөгийн эд болохыг ойлгож амьдрал чинь зовлон гуниг, хэлмэгдэл гадуурхлын цуглуулга байхаа болино. Та ч өөрөө сэтгэл санаагаар өөдрөг, улмаар эрүүл мэндээр ч сайн явах болно.
/Хань/
2 Comments
харин тийн
өө тэнэгээ бөгөлсний дараа оноо тавь гэдгиймдаа