Бэлгэвчийг давхарлаад хэрэглэж болох уу…

85766783

Бэлгэвчний тухай хvмvvсийн дунд байдаг янз бvрийн ойлголтод хариу өгөх зорилгоор бид дараах материалыг бэлтгэлээ. Нэгэн кинон дээр жvжигчин толгойдоо бэлгэвч углачихсан гардаг. Энэ нь хэдийгээр комьютерийн заль боловч vнэн хэрэгтээ уг резиныг тэгж ихээр сунгаж болохгvй.

Эндvvрч байна. Латексэн бэлгэвч маш уян хатан. Уртаашаа 90 см, өргөн нь 35 см хvртэл сунана. Толгойдоо ч углаж болно. Гэхдээ ингэхийн хэрэг байна уу даа. Нэгдvгээрт амьсгаа давчдан бvтэж болно. Хоёрдугаарт бэлгэвч vс, хөмсөгийг хайр найргvй тасдана!

Аюулгvй байдлаа улам баталгаажуулахын тулд бэлгэвчийг давхарлан хэрэглэж болно.
Тэгэхийн хэрэггvй! Харин ч давхарласан бэлгэвч аюулгvй байдлыг улам багасгана. Учир нь бэлгэвч бvр нь өөрийн хэмжээгээр сунана. Гадна талын бэлгэвч нь умайн ханатай нийлж улам сунаж байхад дотор талын бэлгэвч эр хvний бэлэг эрхтэнийг нягт ороож бага сунана. Ийнхvv бэлгэвчvvд өөр хоорондоо vрэлцэж урагдаж болно. 1994 онд Кинсийн /АНУ/ их сургууль дээр нэгэн туршилт явуулжээ. Давхарлаж угалсан бэлгэвчтэй 10 сайн дурын оролцогч сонгож авсан эмэгтэйчvvдтэйгээ секс хийхэд гадна талын бэлгэвч таван минутын дараа, харин дотор талынх нь дөрвөн минутын дараа урагдсан байна. Хоёр бэлгэвч хоорондоо vрэлцсэн нь урагдах шалтгаан болжээ.

Бэлгэвч байнга хэрэглээд байвал бэлгэвч углах vед бэлэг эрхтэн хөвчрөхөө болино.
Харин ч vгvй! Энэ нь бэлгэвчийг анх хэрэглэж буй эрчvvдэд сурч дадаагvй учраас л олонтой тохиолддог. Харин туршлагатай хvмvvст “эерэг” рефлэкс vvсч бэлэг эрхтэн нь тэр дороо хөвчирч бэлэн байдалд орно.

Хэрэглэсэн бэлгэвчээ жорлонгийн суултуур уруу хаяж болохгvй!
Бэлгэвч бага хэмжээтэй ч гэсэн өөрийн суналтаараа сувгийн хоолойг бөглөж доод давхрын хөршдөө төвөг учруулж болзошгvй тул бэлгэвчийг жорлон руу бvv хая!

Жинхэнэ фирмийн бэлгэвчvvд “сахал”-тай байдаггvй. Тасарч vлдсэн “сахал”-ын vс нь эмэгтэйг гэмтээж болзошvй.
Бас ч тийм биш. Алдартай зарим фирмvvд тасардаггvй сэртэн хэлбэртэй латексийн “сахал”-тай бэлгэвч vйлдвэрлэдэг юм. Гэхдээ таньж мэдэхгvй фирмийн бэлгэвч хэрэглэх нь аюултай. Чанар муутай “сахал” нь эмэгтэйн умайн хvзvvг гэмтээж шархлаа vvсгэнэ. Бэлгэвч нь vстэй хэсгээрээ урагдах нь элбэг тул сексийн дараа бэлгэвчин дээрх “сахал”-ын тоо цөөрсөн бол эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх хэрэгтэй. Гадны жижиг биетvvд vтрээгээр дамжин дотогш нэвтрэн орж vрэвсэл vvсгэх магадлалтай. Эмэгтэй нь бэлэг эрхтэнээ угаах нь хангалтгvй.

AB39004

Хэрэв бэлгэвч байнга мултраад байвал та сексэнд хэт идэвхтэй байна гэсэн vг.
Хамаг хэрэг сексийн идэвхтэй байгаад бус харин бэлгэвч танд томджээ гэсэн vг. Иймд арай бага хэмжээтэй бэлгэвч хэрэглээд vз. Бэлгэвчний дундаж тогтмол хэмжээ урт нь 180 мм, өргөн нь 52 мм, зузаан нь 0,07 мм байдаг. Гэхдээ бэлгэвчийг тухайн хvний бэлэг эрхтэний урт, өргөнд тохируулан дундажлаад одоо 1-4 хvртэл размерийн бэлгэвчийг vйлдвэрлэж байгаа билээ. Цамц эсвэл костюм өөртөө сонгохоос бэлгэвч сонгох нь хавьгvй хvнд асуудал.

Бэлгэвчийг мөнгөний хэтэвч болон автомашины суудлын урд талын хайрцаганд хадгалж болохгvй.
Үнэхээр болохгvй! Бэлгэвчийг хэтэвчинд хадгалснаар нь тvvний гадна уут төдийгvй бэлгэвч ч гэмтэж болно. Харин автомашины суудлын урд талын хайрцаг нь бэлгэвч хадгалахад зохимжгvй, хэт дулаан газар. Ер нь бэлгэвчийг 0С-ээс +25С хэмд хадгалахыг зөвлөсөн байдаг. Нарны гэрэл шууд тусах газар хадгалахыг хориглодог юм. Харин болзоонд явахдаа бэлгэвчийг тvр хугацаагаар л хэтэвч, машиндаа хийж болно гэдгийг санавал зохино.

Бэлгэвч нь бэлгийн замын бvх төрлийн өвчнөөс хамгаалж чадахгvй.
Харамсалтай нь тийм шvv! Бэлгэвч нь шээс, бэлгийн замаар халдварладаг өвчинvvдээс /заг, хvйтэн, хламидиаз, ДОХ…/ хамгаалдаг ч бэлэг эрхтэний арьсыг гэмтээх өвчинvvдээс /герпес, тэмбvv, кондилом/ хамгаалахдаа vр дvн муутай. Харин хамуу, умдагны бөөснөөс бvр ч хамгаалж чадахгvй.

Бэлгэвчний гадна хэсэг нь л тосолгоотой байдаг.
Тийм ээ, гэхдээ зарим тохиолдолд бэлгэвчийн дотор талыг нь тосолсон байдаг. Ер нь ихэнх бэлгэвчний гадна талыг тосолсон байдаг нь эмэгтэйн vтрээ рvv ороход хөнгөвчилнө. Зарим төрлийн тосолгооны найрлаганд нян, эр эсийг устгах болон анхилуун vнэртэнг нэмж оруулсан байдаг. Хоёр талын тосолгоотой бэлгэвч ч бий. Тосны найрлаганд бензокаин, лидокаин зэрэг эрэгтэй хvний бэлэг эрхтэний мэдрэх чадварыг бууруулах бодисыг оруулсан байдаг нь сексийн vргэлжлэх хугацааг уртасгадаг юм.

Өөрөө углагч бэлгэвч байдаг гэнэ.
Байлгvй яах вэ. Хуйлж ороосон бэлгэвчинд vзvvр нь ил гарсан тууз бий. Бэлгэвчийг бэлэг эрхтэний толгойд углаад уг туузны vзvvрээс татахад бэлгэвч өөрөө дэлгэгдэнэ.

Ямар ч бэлгэвч vргэлжилсэн хоёр цагийн сексийг даахгvй.
Тийм ээ. Хэрэв бэлгийн ажил цаг гаруй vргэлжилбэл бэлгэвчин дотор бичил хагарал vvсэх учраас нэг бэлгэвчийг 1,5-2 цаг хэрэглэж болохгvй.

Хэрэв бэлгэвч хэрэглэхдээ нэмэлт тосолгоо шаардлагатай гэж бодвол нvvрний болон ердийн ямар ч тосоор орлуулж болохгvй.
Тийм ээ, ямар ч тохиолдолд болохгvй шvv! Тосон суурьтай тухайлбал гарын тос, вазелин эсвэл иллэгний тос хэрэглэж болохгvй. Тос минут хvрэхгvй хугацаанд латексыг задална. Бэлгэвчин дээр зөвхөн усан суурьтай тосыг /гидрогель/ л хэрэглэж болно.

ЖИЧ: Том хэмжээтэй бэлгэвчний хайрцаг дээр large, extra large, magnum, king size, XXL буюу super гэсэн vгнvvд бичээстэй байдаг. Харин арай бага хэмжээтэй standart, classic, close fit буюу shaped мөн “strong fixtion” /гулсалтаас хамгаалсан цагирагтай/ гэсэн бичээс бий. Гэхдээ “жижиг бэлэг эрхтэнд зориулсан” гэсэн бичигтэй бэлгэвчийг бvv хайгаарай. Үйлдвэрлэгчид зориутаар ийм бичигтэй бэлгэвчийг vйлдвэрлэн гаргахгvй. Учир нь ийм бичигтэй бэлгэвчийг эрэгтэй хvмvvс худалдаж авахгvй нь мэдээж хэрэг.

4 Comments

  1. cahirmaa says:

    хихихи, тэгээ тэг хүссэнээрээ хий, манай монголд л бэлгэвчийг 100% гэж сурталчилдагаас үйлдвэрлэдэг газрууд нь хүртэл 100% бишээ тусах эрсдэлийг л бууруулна шүү гэж сануулдаг ш тээ, тусна уу байна уу цэвэр чиний хувь хүний эрхээ гэж уншсан 100 хүнээс ядаж 3 нь тусгаад ойлгоод авах байлгүйдээ хө

  2. hench bish says:

    цахирма битий донгос тэгээд тэр доxтой xүнээс яаж хамгаалах юм бас энэ умдагны бөөс гэж юү байдаг юм бэ? балай балай өвчнүүд байхымаа кккэ заза XДXВ хамгаална гэдэгт итгэж болноо залуусаа айх хэрэггүй ГОНДОМ мандан бадраг!

  3. xhelper says:

    баярлалаа мэдээгүй байсан хэд хэдэн зүйлийг мэдэж авлаа.

  4. cahirmaa says:

    бэлгэвч дох-с 100 хамгаалдаг гэж худлаа юм хүмүүс хаа сайгүй бичиж байхаа болимоор юмаа, арван жилд ч гэсэн заадагштээ бэлгэвч бол 100% хамгаалалт биш гэж,
    гадаадын наад захийн эмнэлэгийн сайт дээр бичсэн зүйлээс иш татья л даа. ану-н хүнс болон эм хариуцсан газрын сайт дээр(usa department of food and drug administration):

    This booklet is to help you understand why it’s important to use condoms (rubbers, prophylactics) to help reduce the spread of sexually transmitted diseases. These diseases include HIV (the virus that causes AIDS), chlamydia, genital herpers, genital warts, gonorrhea, hepatitis B, and syphilis. You can get them through having sex — vaginal, anal, or oral.Condoms are not 100% safe, but if used properly, will reduce the risk of sexually transmitted diseases, including AIDS. Protecting yourself against the AIDS virus is of special concern becuase this disease is fatal and has no cure.latex up to 5 microns wide – holes 50 times bigger than the AIDs virus, larger than STDs and even sperm.*

    энд бичигдсэн англи бичвэрийн гол утга нь бэгэвч бол дох болон бусад өвчнүүдээс хэзээч 100% хамгаалдаггүй харин эрсдэлийг л бууруулдаг юм шүү, doh-n virus belgevchnii es hoorondyn zainaas hed dahin jijighen geсэн байдаг шүү, харин эр бэлгийн эс бэлгэвчний тэр жижигхэн эс хоорондын нүхнээс хэд дахин том ч дох-н вирус бол эсрэгээрээ байдаг!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.