Бүсгүй та харийн нэгэнтэй гэрлэхэд бэлэн үү…

091403e177bdbbbbe46ed2b47d4e1ece

Тэгвэл та бүхний бага таньдаг бүр огт мэдэхгүй нэгэн эр түүний ард байгаа орчин, гэр бүл болон уламжлал дэг жаягийг та хэзээ ч тийм ийм гэж тааварлахын аргагүй юм. Тэнд та өөрийн хүн болохын тулд олон зүйл тохиолдоно доо. Юу тэр вэ? Энэ талаар тэгвэл хэдэн зөвлөгөө өгье л дөө… Эдгээр нь амьдрал дээр байдаг л хувилбар, жишээ шүү!!!

Юутай ч та хоёр гэрлэхээр шийдсэн бол хамгийн эхлээд өөр өөрийн орны ёс уламжлалыг сайтар судалж улмаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадаадын л иргэд болохоос харь гарагийн нэгэн биш тул үүнийг аль аль нь ойлгох биз. Нэгэнтээ л хайртай дуртай, халамжлана, ханилана гэсэн бол эцэг эхээр нь хэлүүлээд байлтгүй ёсыг дага. Усыг нь… уувал юу гэдэг билээ. Шашин шүтлэг өөр байвал яах вэ? Аль талынхаа уламжлалаар бэрээ гуйж дараа нь хримаа хийх болж байна? Энэ асуудал байгаа биз. Түүнээс биш мөнгөтэй л бол хамаагүй бушуухан өвөрт нь орох гэж яарвал тэнгэлэл болно доо. Харин ч цаадах харь нөхөр чинь энэ “шуналыг” чинь мэдвэл харин ч дараа нэгэн цагт гэрийн зарц болгохоо мэдэх байлгүй. Байдлыг хүлээ, тэвчээртэй байна шүү, бүсгүй минь. За даа, тэр хүнээ дагаад явах гэж байгаа, тэгээд тэр нутагт нь очиж амьдрах гэж байгаа тул эцэг эх ч гэсэн үүнийг нь бодолцоод харь иргэний заншлаар гэрлүүлэхийг хичээгээрэй. Охиныг чинь өмнөхөөсөө арай илүү хүндэлдэг бас хайрладаг болох байх. Охин үрээ хайрлаж байгаарай…

Хэл.
Үүнгүйгээр та яг л загас болно гэсэн үг. Бүгдийг хараад сонсоод байгаа хэрнээ ярьдаггүй ээ… Ичгүүртэй бас аймшигтайяа. Энэ үед хэлгүй хүн маш эвгүй байдалд яваад орчихдог. өөрийн амьдрах газрынхаа талаар мэдээлэл авах, түүнийгээ нөхөртэйгөө зөвшилцөх эсвэл очсон хойноо хэн нэгэнтэй санал солилцох хэрэг гарахаас авахуулаад танд тухайн орны хэл нэн хэрэгтэй болно. Иймээс хаанахын хэн гээчтэй гэрлэж түүнийгээ дагаад явахаа урьдчилаад мэдсэн бол яаралтай хэлний дамжаанд сууж ядаж гал тогооны хэдэн өгүүлбэртэй болмоор доо. Эсвэл тухайн газартаа очоод “ханхүүдээ” хэлж байгаад хэлний мэдлэгээ дпээшлүүлэх арга хэмжээ ав. Хэрэв цаадах чинь “сайн хүн” бол тэр дороо асуудлыг зохицуулна даа.

Мөнгө.
Хэзээ нэгэн цагт гарч болох галыг унтраахын тулд танд ямар нэгэн нөөц байх хэрэгтэй. үүнийг зөвхөн та л мэднэ шүү. Эцэг эх ч үүнд хамаагүй. Хэрвээ байдал эвгүйтээд та хоёр бүр салдаг дээрээ тулсан үед тэр хэзээ ч танд туслахгүй. Муу амлаж байгаа юм биш шүү, сануулж байгаа минь. Тэр газраас гэртээ “зугатаж” ирэхэд таниас өөр хэнч мэддэггүй тэр хэдэн бор юм чинь таны үнэнч туслагч болно гэдгийг санаарай. Тийм их албагүй л дээ. Зардал төдий л…

Бичиг баримт.
Танд хамаатай гэх бүх баримт зөвхөн таны гарт байх ёстой. Төрсний гэрчилгээ, сургууль төгссөн диплом, сертификат гээд ер нь л таныг мөн гэдгийг нотлохтой холбоотой бүх “цааснууд”… Мөн гадаад руу зорихоосоо өмнө бүгдийг нь хуулбарлаад баталгаажуулаад авах хэрэгтэй. Нөхрийнхөө гэрт ирээд гадаад паспортын хамт өөртөө найдвартай хадгал. Ингэхдээ тэдгээрээ тухайн орных нь хэл дээр хөрвүүлээд элчин сайдын яамандаа очиж бүртгүүлж болно. Эсвэл нутгаасаа гарахдаа илогээмжээр явуулж ч болдог. Тэгсэн цагт та эх орныхоо хамгаалалтанд, хяналтанд давхар орлоо л гэсэн үг дээ. Янзтай арга байгаа биз. Гагцхүү цаадахдаа “сэжиг авахуулахгүй” найдвартай хийгээрэй.

Хүүхэд.
Анхны удаа гадагшаа нөгөөхөө даган явахдаа хүүхдүүдээ /эсвэл хүүхдээ/ эмээ, өвөө, төрсөн ах дүү гээд найпдвартай “гаруудад” орхино шүү. Авач яваад хэрэггүй л болов уу даа. өрөө ч очиж үзээгүй газар луугаа хүүхдээ дагуулаад нисэх тэнэг биш биз дээ, та. Ингэж хэлсэнд “-Sorry!” шинэ газартаа очоод та хүүхдээ энд авчраад өсгөх орчин хэр байна, тийм бололцоогоор энэ нөхөр хангаж өгөх нь үү, сургууль цэцэрлэг асуудал гээд олон зүйлийг судлах хэрэгтэй шүү дээ. Хэсэг хугацаанд хүүхдээ орхиод явах хэцүү ч тэнд юу ч хүлээж байгаа юм билээ, “үмхий санаа” гаргана биз дээ та, эрх биш. Тэгээд тэндээ хүүхдээ хүлээн авах орчин нөхцөл, тав тухыг бэлтгэснийхээ дараа нөхөр хүүдүүдээ найзлуулах ажилдаа жинхэнэ орно доо.

Түүний хүрээлэл.
Таны гадаад нөхөрт тань мэдээж төрмөл ах дүүс, эцэг эх, тойрон хүрээлдэг найз нөхөд, хамаатан садан бүр хүүхэд ч байж болохыг үгүйсгэхгүй. Аягүй бол өмнөх эхнэр нь ч энгийн найз нөхөд болчихсон орж гарч гүйдэг байх даа. Тэгвэл тэр болгонтой нь хэл амаа ололцох, тэдэнд таатай сэтгэгдэл төрүүлэх, хүрээнд нь аажмаар орох зэрэг асуудал гарах нь мэдээж. Мэдээж энэ нь амаргүй зүйл л дээ. Гэвч нэгэнтээ л тэдний газар нутагт амьдрахаар та шийдсэн бол хүн бүртээ л тулж ажиллах шаардлага гарахыг анхаар. Эхнээсээ үүнд өндөр бэлтгэлтэй байгаарай.

Ажил.
Аль болох хурдан хугацаанд мэргэжлийнхээ дагуу ажил олохыг хичээ. үүнд нөгөө гайтай хэлнээс гадна бичиг баримт сургууль төгссөн нотолгоо гээд олон зүйл хэрэг болно. Мөн өмнөх ажлын газраасаа авсан тодорхойлолт байвал гадныхан их дуртай байдаг. Мэдээж мэргэжлийн ажил тэр болгон олдоод байхгүй л дээ. Тиймээс биржүүдээс ажлын зар, санал үзэж сонгоод уйгагүй хөөцөлд. үүнд нөхөр туслах л байх. Гэхдээ аль болох өөрөө ажлаа олсон нь дээр байдаг. Энэ нь эргээд таныг нөгөө хүрээллийнхэн үнэлэх, нөхөр тань таниар бахархах сэтгэгдлийг бий болгодог. Түүнээс биш хүний гар хараад битгий суугаад бай даа. Алив гар даа, хайгаад үз.

Эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах.
Ялангуяа Европын орнуудад эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг маш олон тооны байгууллага байдаг. Тэгвэл тэдгээрийн хаяг болон утас, үйл ажиллагааных нь чиглэлийг судалж ингээд зогсохгүй харьцдаг болох хэрэгтэй. Тэд зөвлөгөө өгөх, хамгаалахдаа сайн шүү. Манайхан шиг л худлаа ярихгүй дээ. Германд л гэхэд бүр зөвлөгөө өгдөг, цагаадгаас ч илүү хамгаалдаг бас хүчирхийлэлд автсан бүсгүйчүүдийн “түр хоргодох цайз” байдаг гэсэн. Гэхдээ эцэст нь хэлэхэд та хэзээ ч тэр цайзад очихгүй байгаасай. Та хэнд ч дарлуулж доромжлуулж бас хүүхэд тань хойд эцгийн гарын шүүс бүү болог гэсэн зүйлийг хэлэх байна. Бурхан та бүхэнд аз авчирна. Олон үндэснтний гэр бүл байсан ч танд ганцхан аз жаргал л хэрэгтэй шүү. Түүнийг ерөөе!

Slava

7 Comments

  1. bat says:

    би бас гадаад нохортэй надаас олн дуу хун бий бид 2 сайхан л амьдарч бна

  2. saraa says:

    би ч гэсэн гадаад найз залуутай. ер ни бол хун хунээсээ,бас яаж танилтсанаасаа л шалтгаална шдээ. тэр жуучладаг энэ тэрээр бол худлаа ш дээ. манай найз залуу сайн хун ямарч монгол эрээр би лав солихгуй ээ

  3. Moron says:

    Дээр бичсэн зарагдахгуй бараа нуудийг гадаад нукхэртэй болсон би хувдаа баярлаж байна . Зув сонголт шуу ажима нараа !! Монгол тэртээ тэргүй урсолдогч олон байна та нар тэндээ учираа олдог чин яимайадаа !

    Танкс !!!

  4. jiriin l neg busgui says:

    ббб зöв хэлсэн юм шиг санагдлаа. гадаад хун л гэхээр танихад хэтсүү монгол залууг нол 10хан минутийн дотор танина гэдэг арай угуй байхаа. Мэдээж эх хэлээрээ яриж байгаа, ёс заншил нэг болохоор монгол залууг ойлгоход илуу хялбар байх.
    миний хувид би europe-д ирээд 6 жил болж байна. анхандаа ч гадаад залуутай найзлахгуй гэж боддог байлаа. гэхдээ одоо бол уерхээд узхэд болохгуй зуйл байхгуй гэж боддог. харин гэрлэх тал дээр бол монгол залуутай гэрлэхийг хусдэг. яагаад ч юм тсаанаа л дотно байдаг юмаа.

  5. kkk says:

    би гадаад хунтэй сууна гэж боддог . би ичимхий бүрэг хуухэд байсан,хэлэндэ авьрастай хэлэнд сонирхолтойн ачаар гадагш дотогш явж ажил хийн амьдарч бгаад ирсэн тэгж амьдарч байхдаа хэл сурах зорилгоор залуустай атнилцаж найзлаж үэрхэж явсан.хэл сурна гэдэг өөрийгөө дайчлах өөртөө итгэлтэй байх зэргийг нээж өгдөг юм бнлээ.тэгээд гаднийхний эмөцтөи байдал этрт би татгдсан учраас надад гадаад залуус таалгддаг,одоо сүй тавьсан байгаа.ирэх жил хуримаа хийнэ.гадаад гэхэр мөнгөний төлөө л гэж бүү бодоорой олон учир шалтгаан бий шүү дээ.

  6. sonin says:

    ббб-д

    Монгол залуутай 10 минут яриад ямрийг н мэднэ гэвэл худлаа. Хаанах н хамагуй хун н онин хуу дээ. тэглээ гээд монгол залуу мялж бна гэж буу бодорой. Гэхдээ санаагаар нуусан хун бол монгол гадаадги л бгаа ш дээ.

  7. bbb says:

    gadaad huntei bi lav suuj chadahgui bh aa mgl zaluutai 10 min yarilzahad l yer ni yamar hun boloh ni medegdedeg getel gadaad zaluug bol 10 honog yarilzaad ch yer ni yamarhuu hun be gedeg yoronhii toim ch buuhgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.