Илж таалуулахын сацуу чухам яах нь илүү таалагдаж буйгаа үгээр илэрхийлэх хэрэгтэй. Бэлгийн харьцаа үйлдэх юм уу тэр хавьд хүрэх нь хориотой хэвээр л байна.
1. Амраг бүсгүйгээ эхлээд доош харуулан хэвтүүлж, дараа нь дээш харуулан өмнөхийн адил энхрийлэлээ үргэлжлүүл. Тэгэхдээ түүнд бүхнээс илүү таалагдаж буй биеийн тэр хэсгийг нь олж илэрүүлэхийг оролд. Тэр аль нэг газраа арай зөөлөн юм уу ширүүхэн шүргүүлж хүргүүлэхийг хүсэх нь мэдээж шүү дээ.
2. Одоо байраа солиод өөртөө ямар илэлт таалалт аятайхан байгааг дохионоос илүү үг хэлээр ойлгуул. Түүнийг үнсэж байх үедээ биеийнхээ онцгой мэдрэмжтэй цэгт түүний гарыг хүргэх юм уу чихэнд нь зөөлөн шивнээрэй. Өөрийнхөө мэдрэмжид л гол анхаарлаа төвлөрүүл. Түүний таашаал хүртэх ээлж 10 минут орчмын дараа ирнэ.
3. Дасгалынхаа дараа та хоёр чухам юу мэдэрсэнээ хэн хэндээ хэлж, юу илүү таалагдсанаа мэдэж ав. Хүрсэндээ шүүмжлэлтэй ханд.
Хэрэв 2-3 долоо хоногийн дараа дээрх дасгалууд та хоёрын хэн хэнд нь таалагдсан бол гурав дахь шат буюу дур сэрлийг дээд зэргээр оргилуулдаг бэлэг эрхтнүүдээ илж таалахад сургах дасгалууд руу шилжин ороход бэлэн болжээ гэсэн үг. Харин энэ дасгалуудаа таалагдаж буй нөхцөлд дахиад долоо хоног үргэлжлүүлсэн ч болно.
/Хань/
1 Comment
би нээрэй яг ийм байж чадна шүү хэхэхэ
smile.boy2038@yahoo.com