Нэг л сонин санагдаад байх юм

10164986

Энэ өдрийн мэнд хүргэе, та бүхэнд өөрийн амьдралаа хуваалцаж зөвлөгөө авъя гэж бодлоо. Би 28 настай найз залуутайгаа амьдраад 2 жил орчим болж байна. Найз залуу гэж бараг нөхөр гэж хэлж болно. Бид 2 одоогоор хүүхэдгүй цаашид хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Би ажил хийдэг дээд боловсролтой, биеээ аятайхан аваад явчихдаг эмэгтэй. Манай хүн одоогоор ажил хийдэггүй хувийн юм хийх санаатай яваад байдаг гэхдээ одоогоор бариж авсан бизнесгүй л байна. Яг эзэмшсэн боловсрол байхгүй болохоор ажилд орох боломжгүй байгаа юм. Одоогийн байдлаар миний цалингаар амьдраад явж байгаа ч манай хүн санаа нь зовдог цаашдаа ингэж байж болохгүй гэдгээ ойлгодог нь мэдэгддэг. Миний хүсэл бол нөхрийгөө мэргэжил эзэмшихэд нь дэмжээд, хэл сургачихвал болно гэж боддог ч яг одоогоор эхлээгүй л байна. Би уг нь нөхөртөө сэтгэл хангалуун л байдаг архи уухгүй, тамхи татдаг байсан нь татахаа больсон, гадуур дэмий тэнэхгүй ер нь бол зөв хүн.

Даанч нэг л өөрийн зорилгоо сайн тодорхойлохгүй урсгалаараа амьдраад байгаа юм шиг бүр их амьдралд тэмцэхгүй байгаа юм шиг санагдах юм. Эр хүн эхнэрээ өөрөөс нь илүү орлого олоод амьдралаа зохицуулаад явахаар яадаг бол, надаас илүү байя гэхээр боломж нь бүрдэхгүй бол яах бол. Би хааяа сэтгэл дундуур болчих юм. Хүүхэд гаргаад гэртээ суухаар яаж амьдрах юм бол гэж бодогдоод байх юм. Манай нөхөр надад маш их хайртай, би ч бас хайртай гэхдээ би нөхрөө өөрийн хүссэнээрээ амьдраасай ажил үйлс нь бүтээсэй гэж бодох юм. Би яаж туслах вэ? Надаас тусламж гуйдаггүй л дээ, уг нь өөртөө их итгэлтэй хүн. Гэхдээ л надаас илүү биш юмаа гэхэд адил хэмжээний орлого олоод өөртөө сэтгэл хангалуун байгаасай гэж бодох юм.

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. max says:

    forex buyuu Olon ulsin valut ariljaanii surgaltand hamruul l daa neg turliin hurungu oruulalt bgaa.mongold odoo tim surgalt yvuuldag Forexchdin club zunduu bolsoon ted narluu holbogdood surgaltand ni suulgaad uzdee tegeed 1 yum bodogdoh bh.hervee ene bolohgui gj uzvel muruudultei bolgo.tegeed muruudulduu unench baij tuuniihee tuluu bailgah heregtei hun bolgond l muruudul baidag shuudee.uur yum bhkun bna.Aaa tim Setge Bayj gdg Napaleon Hill n nom baidag yum teriig bas unshuulaarai 1iig bodogdhoor l nom yum bgan gertee baidag yum bol yadaj 1 nom unshchih bailguidee.Amjilt husie

  2. baldag says:

    битгий өөрийгөө их юманд бод тэнэг хүүхэн нөхөр чинь их орлого олоод хүүхэндээд ирэхээр амаа барив даа

  3. jina says:

    сал сал энэ мингол хүүхнүүд эр юмгү бол үхэх гээд бдг юм аа гантсаараа сайхан амидраач толгой обдох юмгүй хайр сэтгэл ч гэх шиг худлаа даа мгл эрчүүд быгд забаан забхай амидралд идэбхгыи заза оороо л мэд

  4. zz says:

    chinii naad asuudal chin ene site deer tavigdaad bhaar surtei asuudal bish bn bdag l zuil shdee.

  5. саак says:

    эхнэрээ тэжээж байгаа зөндөө залуучуд байн ш дээ. юм л болохоор нөхрөө муулах юм. энэ хүүхнүүд. хмммммм

  6. Би бас чам шиг ийм нөхөртэй. бүх юмийг н өмнүүр н орж зохитсуулж явсаар сүүлдээ сурчихсан.одоо 10 д жил амидарчихлаа. охин мин 10 настай. би яах ухаана олдоггуй юм. одоо гадаадад сурдаг 3 дах жилээ болж б.на. Удахгуй хамгаална тэгээд харина даа.намайг энд ирэхэд хүүхэн шуухантай холбогдоод амидаар н мин тамласан даа. Гол н дэндүү итгэж явсандаа шоконд орсон. хэрүүл гомдол тасрахгуй. зундаа харичихаад ирдэг.одоо бол тэр сайхан хайр энэ тэр ярихаа байсан 2 лаа. тэгсэн мөртлөө л салаа ч угуй ягаач угуй байгаад л б.на. ямар ч утгагуй.Гол н би хэзээ ч голж байгаагуй боловсролгуй гэж. итгэл дааж чадахгуй амидралаа утгагуй болгочихсон. ядаж хол байгаад.би нэгэнт зорисон зорилгоо хэрэгжүүлээд л буцна. одоо тэгээд намайг хулгээдээд л ажилгуй. очоод ахиад бух юм шинээр эхлэх болох н. уг н чадлаараа зутгээд юм юмтай л байлаа. найз нөхдүүд маань 2-3 хуухэдтэй бур амидрал н жигдэрсэн.тэгээд нөхөр маан энд ирий амидрий гээд байхийн. би төрсөн нутагтаа очих өдрийг тэсэн ядан хулээж байхад.би сайхан ажилтай тэрэндээ дуртай тиймээс ажлаа үргэлжлүүлмээр байна.Мэргэжлээ дээшлүүлээд очиход бур их бололтсоотой гэж бодож б.на хүий газар үр хүүхдээсээ хол угаасаа бүтэхгүй.хэдий сайхан ч хари орон хэзээ ч дотно санагддаггуй. Өдөр бүр л яаж хаанаас эхлэх вэ гэж ирээдүйгээ гэж бодож б.на даа. Бушуухан хамгаалаад харимаар б.на.3 лаа нэг дороо амидравал болх байх гэж найдаж б.на. Гэхдээ тэр хуухэн шууханийг мартаж чадахгуй юм аа үнэндээ.Яахэв зун очихдоо тэр хүүхэнтэй н ярилтсаж үзлээ. хэрүүл уруул хийгээгүй ээ.Хунтэй төлөв түвшин яриж чаддаггуй хүүхэн б.на лээ.айл гэр бусниулчихаад уурлах гээд л сонин.заваарсан юмаа.заваан хүүхнүүд. Зун утсанд мсж ирж л байна лээ. Миний хэлэх уг бүр дууссан. гомдмоор.Одоо тэгээд нөхөр маан яриж байгаад загначих гээд байхийм ширүүн болсон санагдаад байгаа юм.хичээл номоо хөөгөөд ёстой мөрөөрөө охиноо санаж бэтгэрч байхад. надад хэрүүл хийх ч хүсэл төрөхөө байсан. амидраад ч байгаа юм шиг амидраагуй ч юм шиг. та нар бас надад зөвлөөрэй. Нөхөр маан өөрөө дэмжиж ийм боломж буу алд гэж явуулчихаад өөр хунтэй яваад бодохоос гол харламаар зүрхийг мин ч зүссэн дэ.тэгээд тэрэнтэйгээ суусан ч юмгуй амидралаа шал бал болгоод сэтгэлд сэвтэй юмааааа. хар нялхаасаа ханилсан хани мин гэж өрөвдсөөр одоо тэгээд юу хожив доо би мэдэхгүй ээ.зөв амидрий гэсээр заримдаа хэтэрхий дурдээ итгэчихэж дээ би.Миний хани уг н муу хун биш гол н дэмдүү хөнгөн.ажилд оруулий гэхээр чиний олж өгсөн ажилд орохгуй гэнэ.өөрөө тэгээд бутээсэн юм алга. за баахан замраагуй юм биччихлээ. би монголдоо амидрах хусэлтэй,манай хун гадаадад амидарий ажил бутээ гэж даалгавар болгоод.дарамттай юм. нэг бодлийн тэрэнтэйгээ суугаад охин бид 2 т дараа болохгуйгээр явчихгуй гэж бодогддог л юм. би хайргуй болчихсон юм уу гэхээр энд тэнд тэрэндээ юм сонирхоод явж байдаг даа

  7. bodol says:

    хайртай хүмүүс нэг нэгнээ ойлгож сэтгэл санаагаар дэмжиж урам зоригтой байж л амьдрал чинь учир утгатай болноо. 2 уулаа сайхан ярилц гэр бүлийн хүмүүс чинь ерөөсөөл ний нуугүй ярилцах л чухал байдаг амьдралаа хүсэл мөрөөдлөө яриж төлөвлөж тэрэндээ чиглэж л амьдрах амттай тэр л жинхэнэ сайхан амьдрал шүүдээ. чи ажилаа сайхан хийдгээрээ хий. би чамайг тэжээж байна ч юмуу эсвэл би энийг тэтээж байна гэсэн бодол огт байж болохгүй үзээд бай ажилаад бай нөхрөө сайн дэмжээд тордоод ажил хийлгэ уран зориг эрч хүч өг бие биенээ магтаж урамтай сайхан үг хайр энхрийлэл дор амьдраарай. нас залуу байна болохгүй бүтэхгүй хийж чадахгүй юм байдаггүй юм хүсэл зорилготой мөрөөдөлтэйл байх хэрэгтэй. нөхөрөө яавал болмоор санагдаж байна эр хүний дотор бодож санасан юм байдаг шүү дээ болно доо.амжилт

  8. cahirmaa says:

    хүмүүсийн болноо бүтнээ гэдэг зөв ч одооны та 2-н амьдрал ба хүүхэд гарсны дараах амьдрал 2 тэнгэр газар шиг зөрөөтэй шүү, хүүхэд гарч өсгөхөд маш их зардал гардаг, бүр жирэмсэн үеэс л эхлэнэ, гайгүй төрөхөд л хаана төрөхөөсөө шалтгаалаад үнэ нь янз бүр, тэгээд жирэмсний сүүлийн саруудаас эхлэн чи ажлаасаа гарч бүх зүйл дээр нөхрийн гарыг харна, ганц пудр авахад л нөхрөөсөө мөнгө авна, энэ үед л хир ар гэрээ авч явчих тэнхээ чадвартай нөхөртэй суусан чинь л харагдана даа гэж, эсбөгөөс хуухэд чинь ганц 2 сар хүрэнгүүт чи ажилдаа орж нөхөр чинь хүүхдээ харж эхлэнэ дээ, гэхдээ мэдээж ар гэрийн үүрэг роль яаж хуваарилагдах нь 3 биендээ болж байвал чухал биш биз.

  9. uran zurag says:

    сайн сайхан амжилттай яваа эрчүүдийг хараарай.
    ухаалаг сайн эхнэртэй эрчүүс л тийм болдог.
    сурхад оройтоогүй гэдгийг ойлгуул, бас сэтгэлээр нь дэмжээрэй. тэд чинь магтаал, урмын үгэнд хөөрөөд л юуг ч хийчихэж чадахаар болчихдог доо. том биетэй сахалтай хүүхдүүдийн эвийг олох хэцүү биш ээ. хэ хэ за амжилт. а жаргалтай сайхан гэр бүл болоорой.

  10. saran says:

    yun syrtei hyyhen be chi ain!er hyn sanaa ni zovj bgaa bol zaaval 1yum hiihl bno.ooriigoo ternees ilyy gej bodood ehelbel ta 2in haritsaand angal garaad ehelne dee.zovlong bitgii duud.ordog l mongo gardag l mongo.asuudliin gol ni naadah chini bishee.sain er hyniig hajuu talaas ni uhaalgaar zalaad bhad er hyn gedeg chini bysgyi bid nartai haritsuulshgyi saihan hiimoritoi uls.yund ch byy yaar.tsag ni bolohoor nohor chini bygdiig oldog bno za.ger bylee saihan bailgahad byh anhaarlaa handuul za.

  11. chono says:

    Урам угч бодож буй зуйлд н жоохон ташуур огуул ядийн бол. Тэгээд нэг шийдвэр гаргаад ямар ч гэсэн хоорондоо яриж жум бариж аваад, оороо боловсролтой хун жум бол тэрийгээ яаж ашиглаж болох вэ туугээрээ туслаад болдоггуй жум болуу.

  12. unshigch says:

    soniin manai huuhnuud oorsdiigo yaay gej baij ooroosoo dor amitantai zuuraldchaal yaahuu yaahuu geed baihiin ta 2iig hamt toruulcheegui yum baigaats dee anhnaasaa yaah gej tiim huntei niilsiin.anhandaa ch yahaw sonirholtoi sanagdaal zuuraldaj yawaad anzaaraagvi biz tegeed uhaan orj hajuudhaa neg harwuu.aaw eejee achlaad yawahgvin baij neg har tejeegeed yawaad baih saihan bn uu.

  13. Life is game says:

    Та 2 залуул байна шуудээ.Наад нохороо боловсрол эзэмшүүлсэн ч оройтоогуй байна шуудээ. Тэгээд айлийн эр ни давуу байж айл гэр арай онголог бас эм ни гэсэн гэр бул ур хуухэддээ цаг нар зараад зугээр байх. Чи тэгээд боломжийн монго хийдэг бол наад залуугаа тэр хэл бас сугуулд сургаачдээ.
    Эх эцэгийн гар дээр байхдаа сураагуй умийг чи л сургаж боловсруулж авах хэрэгтэй болждээ.
    тэгээд сайн л бодолтой ухаалаг ирээдүйгээ толовлож ур хуухдээ гараарайдаа.
    Тэгээд оорийн бодол оортой зов шуудээ.
    Амжилт.

  14. 2f says:

    сал сал!

  15. rose says:

    ìàíàé íºõºð áàñ òàíàé íºõºð øèã õààÿà ìèíèé á¿¿ð óóð õ¿ðýýä õýö¿¿ áàéäàã óóðëàñàí óóðàà õóðààæ õóðààæ íýã ãàðãàäàã äóóã¿é àÿñûã íü õàðààä áàéâàë òýíýýä ÿâààä ë áíà

  16. ӨӨ says:

    САЙХАН НӨХӨРӨӨ ДЭМЖИЛДЭЭ ҮГЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ

  17. 1 says:

    яах гэж шүүмжилдэг байнаа. ийм гэр бүлүүд зөндөө байгаа шд. харин ч зөв илэрхийлсэн байна.

    манай хүн бас хөл дээрээ босох гээд л зүтгээд байгаа. бид ярилцаж байгаад юу хийхийг хүсч байгааг нь хамтдаа хийхээр бодож байгаа. би чадах хэмжээгээрээ дэмжинэ. сэтгэл зүтгэл байхад болох байлгүйдээ.

  18. bill says:

    дараа ни орлого олоод ирэхээр чи юу гэx бол. . уйдаад байна даxин нэг залуутай болмоор байна гэx уу даварзсан хуухэн мин 🙂

  19. auau... says:

    ёстой л суртэй xууxэн бна даа. яагаачгуй, голчиx гээд. эмэгтэй xумуус ер ни нэг ийм л дээ. чам шиг. илуу орлого оллоо гэж бдоод эxлэxээр л биш болоод явчиxдаг юм. уг ни наад залуу чинэ байдгаараа л бга. урсгалаараа энэ тэр гэдэг чинэ чиний өөнтөгч нуд шиг. эр xун гэдэг чин олоxоо xурвэл олдог л юмдоо. ямар боловсролгуй байлаа ч олий гэж зутгэдэг бол. xууxнууд ч бас л юм узээгүй цуснууд шуу.

  20. a says:

    болох л блгүй дээ. яасан сүртэй юм бэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.