ХАРШ ЖИЛТЭЙ ХОСУУДАД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ ЧАДАХ УУ ???

3052932_303bd600

Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө энэ сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Би та бүхэнтэй сэтгэгдэлээ хуваалцах гэсэн юмаа. Би нөхөртэй 1 хөөрхөн охинтой хүн. Одоо би 27-той нөхөр 33-тай. Бид 2 зургаан насны зөрүүтэй.  Өөрөөр хэлбэл бурхан шашны хэллэгээр харш жилтэй хүмүүс гэдэг. Хамтдаа 6 жил болж байна. Энэ хугацаанд сайдах муудалцах үе бишгүй л байлаа. Муудалцах,гомдох болон салах дээрээ тулах үед лам хуварга, үзмэрч нарт хандахаар “Та 2 харш юм чинь аргагүй ш дээ. Засал номоо хийлгүүл. Тэгээд болж бүтэхгүй бол салахгүй юу. Юу ч гэсэн энэ номнуудыг уншуул” гэж хэлдэг. Тэр номнууд нь хэл ам хэрүүл тэмцэлээс ангижрах,хийморь сүлдээ дуудуул гэх мэтчилэн хэдэн ном бичиж өгсөн байдаг. Яг харш жилтэй хүмүүсийн засал гэж хийлгүүлж уншуулж байсангүй. Ер нь тийм ном байдаг юм уу хүмүүсээ? Харин манай хадамууд хүүдээ та 2 ерөөсөө жил усаараа таарч тохирохгүй хүмүүс гэж хэлдэг юм байна лээ. Манай гэрийхэн ер тоодоггүй 2 бие нь дээ болж бүтэж байвал зүгээр гэж хэлдэг.

Бөөгөөс хүртэл асууж үзсэн болж бүтэж л байвал тэр хамаагүй гэх юм билээ. Ямар ч засал хийж өгөөгүй. Миний сонсож дуулсанаар харш жилтэй хүмүүсийн эд хөрөнгө тогтдоггүй, үр хүүхэдэд нь нөлөөлдөг, аз жаргалтай байдаггүй гэх мэтчилэн юм ярих юм. Тэгэхээр цаашид бид 2-ийн амьдрал ямар байх болоо, үр хүүхэд минь зүгээр байдаг байгаа даа гэж бодох юм. Би гахай жилтэй нөхөр могой жилтэй. Жилээр нь уншихаар могой гахайгаа ороож алах болно гэж бичсэн байсан. Тэгээд бодохоор аймаар санагдах юм. Би нөхөрийгөө тийм ч сайн хүн гэж хэлж чадахгүй ээ. Архинд дуртай. Агсан зантай, жүжиг тавихдаа сайн. Худалч. Хэд хэдэн удаа гар хүрч байсан удаатай.

Ер нь энэ харш жил гэдэг ямар утга учиртай юм бол оо? Цаашид ямар нөлөө үзүүлдэг юм болоо? Харш жилтэй хүмүүсийн амьдрал яамаршуу байдаг юм бэ? Хүмүүсээ хэлж өгөөрэй.

Бас нэг асуух юм байнаа? Саяхан будаагаар сайн үзэж хардаг хүн гэхээр нь очсон чинь “Та 2 заяаны ханиуд юм байна” гэж хэлсэн.Би бүүр гайхаад байна.Заяаны ханиуд мөн л юм бол яахаараа харш жилтэй болж таарваа? Харш жилтэй, таарч тохирохгүй хүмүүс юм байж яахаараа заяаны ханиуд болдог байнаа.Тэгж таарах уу? Энэ юу гэсэн үг вэ? Хүмүүсээ.
Заяаны хань гэдэг ганцхан олдох таарч тохирох сайн хүнийг хэлдэг юм уу? Ер нь юуг хэлдэг юм бэ? Заяаны ханиасаа салахаар нөхөр хань ижил дахиж олдохгүй гэсэн үг үү?

Тэгэхээр би бид 2 таарч тохирохгүй юм чинь салья гэж бодохоор заяаны ханиасаа салах болж байна уу???
Энэ эргэлзээтэй амьдралд минь та бүхэний сэтгэгдэл зөвөлгөө надад маш чухал шүү.Бичээрэй.Та бүхний зарим нь ламаас асуу гэж хэлэх байхаа. Үнэндээ ламаас асуухаар хэдэн ном л бичиж өгдөгийг би дээр дурьдсан. Надад хангалтгүй санагддаг. Тэгээд та бүхэнтэй хуваалцаж, та бүхнээс сонсох гэсэн юм аа.Та бүхнийхээ гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе?

Баяртай

cekc.mn дээр ирсэн захидал

38 Comments

  1. Rgi says:

    Yrunhiiduu mogoi jiltei hvmvvs eh ontsgui shvv!

  2. bas l ijil says:

    Adilhan uma gehdee bi nohroosoo 6 egch mogoitoi nogooh maani gahaitai bid 2 uchirgui herelddeggui ch gesen ug hayastai neeh heruul hiiher um gerdgui ch bie biede hairgui l baidag um ajiltai zovhon oroi ydarj irdgese bolood bdagch bj magadgui bid 2 harsh gedgee meddegch er toodgui um zugeer l bie biede taaruulj amidardag chi heterhi itged um buhnig harshasa bolood bna gej bodoj bga bh chini amidral harsh jilees bish arhi agsan tavidag halamjgui huiten nohroos bolj bga bh iveel jiltei bsan ch iim huntei bh hestuu shu de huuhdee bodood bitgi sal gemeer baivch harin huuhedde taivan aidasgui amidral uzuulhin tuld sal gemeer bna hoosonch gesen taivan bol jargal shu de

  3. emma says:

    UU harsh bol tgd l harsh ul oilgoltsdog ……boli boli butehgui taarah ch gui bi bas naadhiig chini medne hezee ch butehgui harsh bol …

  4. toroo says:

    2 hun horondoo sanaa setgel niilj bwl ter jil us hend hamaatai yum bee

  5. Minii bodol says:

    Uuriinhuuruu l amidar. Hend ni ch itgeltei bilee dee. Zodoj nuddeg agsam sogtuu tavidag hudal heldeg hun bol medeej sain hani baij chadahgui ni oilgomjtoi. Chinii amidral bolohoor hen negnii yu gej helehees iluu chi yu hiimeer bna?
    yaamaar baina gedeg chini l chuhal.

  6. uka says:

    Та бид хоёр ижилдүү асуудалтай юм байна. Би 24-тэй бар жилтэй эмэгтэй. Манай найз залуу 22-той луу жилтэй эмээ нь гэж тэрний гэр бүл нэг л их жил ус ярьсан шүтлэгтэй хүмүүс бар, луу хоёр хэзээ ч таарахгүй сал сал л гээд байдаг юм шиг байна лээ. Уг нь нэг бодлын салсан нь ч дээр юм шиг тэрний амьдрал дэндүү боломжгүй намайг аваад явчих чадваргүй л дээ чааваас нэг төрийн албан хаагч ухаантай цаг наргүй зарц л гэсэн үг яг л мал шиг ажиллана авч байгаа цалин гэж олигтой юм лав байхгүй. Их хэцүү юм аа. Танай нөхөр архи ууж, агсам тавьж жүжгэлдэг бол та бол салсан нь л дээр юм байна охиноо бодсон ч өөрийгөө бодсон ч залуу дээрээ болвол салсан нь дээрдээ тэгэхгүй бол манай ээж шиг насаараа л нэг архичинд тамлуулж зовж амьдарна ш дээ. Мэдэхгүй ээ манай найз залуу архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэн шуухан яадаг юм бүү мэдээ эр хүн болсон хойно зүгээр байдаггүй л биздээ. Мэдэхгүй би тэгээд хэрэлдэж муудалцаж л байдаг юм салах гэхээр тэгээд яг цагаа тулахаар салж чадахгүй юм тэгээд ингээд л хорвоогийн өдөр хоногийг аргацааж өнгөрөөгөөд явж л байан даа.

  7. sosogsogosg says:

    харш жил гэхээс илуу харш мэнгэ гэдэг ни илуу нулуутэй бдгиймаа. буугуус асуугаад зугээр гэвэл тэгээд зугээр

  8. javkhaa says:

    та хоёрыг заяаных гэж байгаа бол та хоёр ерөөл тавилангаар биш хоёр биенийхээ үйлийн үрээр л учирч дээ зайлуул.

  9. gans says:

    би эхнэртэйгээ харшийн харш тэглээ гээд миний амидрал сайхан гэгээтэй л байна чи хүнний үгээр яавсанаас өөрийн сэтгэл зүрхээ сонс!амидрал сайхан шүү дэ

  10. XZX says:

    Наад үзмэрч нар чин худлаа шаадаг ш дээ… Зөн билгийн тулааныг бодвол үзээ байлгүй дээ.. хичнээн сайн хардаг ч гэсэн хаа сайхан сайхан буудаж байгаа харагддаг…. ер н үзмэрч нарт амидралаа шийдүүлээд дэмий дээ… таарахгуй л бол таарахгуй… нэг бол өөр хүн хай даа

  11. Dark says:

    Ингэж л мухар сүсэглэх байсан юм бол ивээл жилтэй ламтай суухгүй яасан юм. Хүн сайн хардаг гээд тэр хүн нэг юм хэлэхээр итгээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Өөртөө итгэхгүй ямар нэг лам бүтэхгүй гэвэл бүтэхгүй гэж боддог бүтнэ гэвэл сэргэж байдаг тийм байж болохгүй шдээ. Шашинг тэгж хавтгайруулж болохгүй. Гэр бүлийн амьдрал дандаа сайхан нялууралдсан байна гэж байхгүй маргалдана хэрэлдэнэ хөөнө тууна гол нь түүнийхээ эцэст биенээ гэсэн сэтгэл байж л байвал тэр чинь төгс гэр бүл ямар ч асуудалд бүдэрдэггүй давж чадаж байвал л тэр нь гэр бүл бишүү.

  12. john says:

    Манайд үздэг юм хардаг хүн байхгүй.Дандаа хүний зовлонгоор тоглодог мөнгийг нь салгадаг улсууд байдаг. Нойр хүрэхээр эвшээлгэж байна уу.Гэдэс дүүрэхээр хий гарж байна уу.Их идсэний дараа гэхрүүлж байна уу.Чамаас эрэгтэй юмуу эмэгтэй хүүхэд төрөх юм байна.нөхөр чинь эрэгтэй хүн байна гэхмэтээр хариулна шүү.Иймд өөрөөр шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй

  13. uujgii says:

    шал худлаа за юу наадах шашин энэ тэр чинь болбол болно болохгүй гэвэл болохгүй гар энэ тэр хврдэг бол наадах залуу чин хувь хүн талаасааа онтсгүй залуу л бна шүү дэээ чамд тэр ни харш санагдаад бгаа бхгүй ю дааа за за амжилт нзаааа.

  14. ө жоохон юм болвол харш жилнээс боллоо гэж бодоод байх юм бна лдаа. ивээл байсан бол тэгж бодохгүй л дэ. та 2 т азжаргалтай мөчүүд олон байсан уу? бэрхшээл олон байсан уу гэдгээ эргэж бодоод шийдвэрээ гаргасан н дээр байхоо. хүн болгон хэрүүл тэмтсэлтэй байдагийм доо..

  15. ө жоохон юм болвол харш жилнээс боллоо гэж бодоод байх юм бна лдаа. ивээл байсан бол тэгж бодохгүй л дэ. та 2 т азжаргалтай мөчүүд олон байсан уу? бэрхшээл олон байсан уу гэдгээ эргэж бодоод шийдвэрээ гаргасан н дээр байхоо. хүн болгон хэрүүл тэмтсэлтэй байдагийм доо.

  16. hoorhon dambo says:

    maian naiz ohinii eej aav ni ih shutlegtei manai naiz ohinii 5 jil naizalsan zaluug ni ta 2iig LAM tohirohgui gej baina gej odor shonogui ugelseer baigaad salgaad daraa ni bas neg zaluutai naizlaj baihad bas l taarahgui chamaig naad hunteigee suuval zovno gej baina geed huuhedtei bolchihson baihad salgaad odoo minii muu naiz maani orh tolgoilson zaluuhan emegtei bolj huvirsan

  17. hoorhon dambo says:

    hi busgui mini ene delhiin buh huniig 12 jil, ordond huvaagaad tohiroh ,tohirohgui gesen ymand itgej ooriigoo zovoogood hereggui biz dee ord,jil ni jigteehen tsohitsood baidag mortloo hoorondoo oilgoltsohgui baidag humuus zondoo l baidag.bid chini dutuugaa guitseej dunduuraa duurgeh gej hanildag gedeg biz dee bolohgui geed baival boloh ym baidaggui ym baina lee shuu

  18. bodol says:

    юм болгонийг бурхан шашинтай холбоод байх юм бол утгагүйээ хүний хэлэх яадгийм бэ.энд тэндэхийн лам хуврагаас асуугаад ч хэрэггүй. чи өөрөө өөрийнхөө амьдралийг чи л залж авч явна шүү дээ. хүн өөртөө итгэж өөрийгөө шүтэж л амьдрах естой. гэр бүл хоорондоо үл ойлголцох юм гарч л байдаг тэр болгонийг ухаанаараа зохицуулнуу гэхээс ламаар зохицуулна гэж байхгүй. нэг нэгнийгээ ойлгож хайрлаж тулж тушиж амьдардаг хорвоо шүү дээ. чи өөрөө өөртөө бурхан шүү.амжилт

  19. korea-s says:

    -Sanchez браво!!!

  20. momoko says:

    CHI YAG NAD SHIG YM BN , UURUUR HELBEL BI GAHAITAI NUHUR MAANI MOGOITOI , BI 27TOI MANAI HUN 33 TAI BID 5 NASTAI HUUTEI ,YAG IJILHEN YM BN , MINII HUWID ANH HUN BOLGON HARSH MUU ED HURUNGU TOGTDOGGYI UR HUUHED NI CH SAIN YAWDAGGYI ENEE TEREE GEEL YARIDAG BLAA , BID BAS YAG ADILHAN 6JIL HAMT AMIDARCH BN , ANH BIE BIENIIHE AASH ZANG HULEEN ZUWSHUURDUGGYI CH BSIMUU EHNII HEDEN JIL HERUUL MUNDDAGYI BSN SHU … BI CH BAS ENE HARSH JILIIN TALAAR DOTROO AMINDAA L SUDALSAN , JIL BOLGON HARSH-N ZASAL AA UNSHUUL GEDEG YM BILEE, UNSHUULAD L YAWDAG BSN , MANAI HUN TANAI HUN 2 ESREG AASHTAI YM, MANAI HUN ARHI UUDAGGYI CHADDAG CH GYI AGSAN ENEE TEREE TAWIJ BSN UDA GANTS CH BHGYI TER BUU HEL 6 JIL HAMT AMIDRAHDAA 10 HURUUND BAGTAHAAR DAINII L ARHI UUSAN BH , NUHRIIN TALIIHAN UGASA TOGTUUN TAIWAN ARHI DARSNAAS HOL HUMUUS BDAG , BI ARHI UUDAGGYI SHALTGAANIIG NI GER BULIIN HUMUUJIL , DEER NI HUWI HUNII UURIIN L UHAMSAR YMUDA GEJ DUGNEGDEG . ODOO ANH BSN YEYEE BODHOD AMIDRAL MAANI TSEGTSEREED HERUUL URUUL HAMAAGYI BAGASSAN BID BIE BIENIIGE SAIN OILGOLTSDOG BOLSON SHU … ENE HUMUUSIN HELEED BGAA TER MAHBOD TAARDAG UGUI TAL DER GEWEL CHI 83 ONI USAN GAHAI NUHUR CHIN 77 ONI GAL MOGOI BGAZ DE ? BID 2 HARSH DEER NI MAHBODIIN HARSH GEED DAWHAR HARSH YM BLE , TEGLEE GED BI YM BODDOGYIEE YAHAW TSAGAAN SARIIN DARAA ZASLUUDA UNSHUULAHDAA HARSH-N ZASAL GED NOM UNSHUULCHDAG BUSDAAR BOL HARSH ENEE TEREE GED AIHTAR SURHI NULUULDUG NI ZYGER YM SHIG EE , YAWJ YAWJ HUNEESE L BOLNO GEJ BODDOG , URD HOINO NI ORUULAD BAAHAN YM NURSHLAA MINII HELSNEES NEGIIG TUNGAANA BIZ DE , NEMJ HELEHED MANAI NZ HUUHEN NADAAS 2 EGCH HUUHEN BAS UURUUSU 6 AH HUNTEI SUUSAN ODOO 2 HUUHEDTEI DAJGYI L AMIDARCH BGA ,YAHAW MEDEEJ HAAYA UL OILGOLTSOL GARALGYIL YAHAW TER BUHNIIG HARSH GEDEGTEI HOLBOJ OILGOH HEREGGYI BHAA , OHINOO BODOOD NUHURTEIGEE SAIN YARILTSAJ OILGOLTSOHIIG HICHEEJ BGARAI , TANAI GER BULD AZ JARGAL HUSIE !

    • Mascot says:

      ooo bi bas nuhurteigee harshiin harsh shdee odoo 6-7 jil amidarch bna muudaltsah yedee muudaal zodoldool oilgoltsool bie bieniihee muu saintai ni hamt saihan amidarch bna shdee amidral baylag shdee . Arhi uudag ehneree zoddog archaagui eregteichuuded eveel jiltei emegtei bsan ch amidral harshlaad iriishdee. Uuriinhuu dotood setgeliig sonsoldoo amidrach chadna gevel arhi uudag eldev zang ni zasaad saihan amidraldaa bolomjgyi yum gj baidagyi yum

  21. Ramirez Sanchez says:

    андаа би ч гэр бүлийн амьдарал сайн мэдэхгүй ч хэдэн юм хэлхэд бол.
    1. Итгэл.
    2. Найдвар.
    3. Хайр.
    Гэжээ энд тэр хараал идсэн бурхан шашин чинь бхгүй бгаа биз. Энэ ю гэсэн үгүү ямар 1 асуудал бхгүй гэсэн үгшүү дээ.Энэд итэг, ирээдүйдээ найд. бас ханиа хайр л тэгээд л болоо ш

  22. Gyalbaa says:

    Шашин хүнд зовлонгийн шалтгаанийг олоx замийг заахаас биш хариулт өгдөггүй.Өдий насалчихаад иймэрхүү зуйлийг мэдмээр юм.Хэрэв ном уншуулаад амьдрал өөрчлөгддөг бол сайхан л бна.

  23. sar says:

    харш жил гэдэг бол цаанаа учиртай гэж би боддог мэдээж мухраар сэтгээд бид хоёр таарахгүй гэж ойлгож болохгүй л дээ ер харш жил гэдэг чинь сексийн тал дээр ч тохирдоггүй гэж боддий ш дээ мөн ахмад хүмүүсийн яриа энэ тэрээс харахад үнэн л гэж ойлгодог.тэр лам хард нэг их итгээд байх хэрэг байхгүй л дээ хэн хэзээ ч хүний амьдралыг мэднэ гэж байхгүй ш дээ.тийм болохоор чи өөрөө л сайн бодж шийдвэрээ гаргах хэрэгтэй болж бүтэхээр бол амьдраад л үз үнэхээр хэцүү байдаг бол салсан нь л дээр ш дээ би ямар танай нөхөртэй хамт амьдардаг биш болхоор тэр хүнийг ямар гэдгийг үнэндээ мэдэхгүй өөрөө л мэдэж дээ бүсгүй минь

  24. tsetsen says:

    мэдэхгүй юмдаа би нохортойгоо ивээл жилтэй,дутах гачих юм алга,сайхан амьдарч болохоор л бн гэтэл дандаа хэрүүл оглоо босоол хэрүүл монхийн хэрүүл галзуурмаар,миний хамгийн сайн найз маань аль хуухэд шахуу л байхдаа оороосоо 6 ах хунтэй сугаад тэр уэдээ хумууст харш энэ тэр гээл хэлүүлж л бсан, маш их зовлон бэрхшээлийг хамтдаа даваад одоо нэг нэгнийгээ хундэлсэн хайрласан сайхан харьцаатай бдаг юм.юм юм ни ч тэгшрээд олон хоорхон хуухэдтэй болоод.ер ни айл орхийн аз жаргал эр хуний ноён нуруун дээр л явдаг юм шиг бн даа харш марш хамаагуй.

  25. cahirmaa says:

    чи мэргэн түргэн хүмүүст үзүүлж харуулах дуртай бололтой, фэнг шуй-н дагуу гэрийнхээ дотоод хэсгийг өөрчлөөд үзвэл яадаг юм болдоо, фэнг шуйн хүн гэрт ирээд 10000 билүүдээ яаж яаж өөрчлөлт хийхийг хэлж өгдөг гэж дуулсан юм байна, нөхрөө архины эмчилгээнд явуулаад үзээч уул нь

  26. Bil xuwidaa ene lam xuwarga, boo moo geed yawaad bdag xvmvvsiig oilgodoggvi. Nvdee neegeed sain xaraldaa. Ergen toirnii chini bvx zvil bodit shvv dee. Tiimees chich bas bodit baidaldaal dvgnelt xiij amidraldaa ter jil mil yamar xamaa bnaa. Ger bvld chini az jargal, zowlon shanalal 2-iin ali ni dawamgailj bna chi ter denseerl amidraldaa xand. Uchir shaltgaaniin jil mil, lam mamaas xaisnaas bodit ertontsoosoo xai gej zowlox bna. Tendees l zow xariult garna. Vnexeer tegj chadaxgvi bgaa bol xarsh jiltei xvmvvs gertee tawiad taxin shvtdeg ed zvilsvvd bdag gesen. Burxan murxan. Teriig l awch gertee tawidoo. Gexdee noloolox ni yul boldoo. I don’t believe.

  27. Гэрлээ says:

    Харш жил таардаггүй гэж яг үнэн байх шүү. Манай аав ээж 2 харш жилтэй байсан. Аймар хэцүү амьдарсан шүү. Аав архи их ууна агсан тавина сэтгэлийн тэнхээ муу, эр хүн байж үг даахгүй. Ээж болхоор архи ууж согтсон үед нь эсвэл ууралсан үед нь зөөлөн ааш зан гаргаж аргадна гэж байхгүй бүүр л дэврээж орхидог байсан. Дүү бид нарыг бага байхад эцэг эхийн хэрүүл зодоон архидалт их хэцүү байсан шүү. Одоо аав минь нас барчихсан.Би тэгээд харш жил таардаггүй юм байна гэж үргэлж дотроо боддог. Үр хүүхдүүдээ хүнтэй суулгахдаа харш жил энэ тэрийг нь харж байж суулгана гэж боддог.

  28. .sain zaluu. says:

    хэх-тэй санал нэг бна.хөндлөнгийн хүмүүсийн хэлж яриснаар явбал амидрал утгагүй шд.лам хар бөө шашинтнуудад сайн муугаа үзүүлж харуулчаад муу талаар ни явдаг хүн бхгүй л бх.тэдний хэлдгээр бол бүх хүн л тэгшхэн сайхан амидарч баймаар юм.өөрийн гэсэн толгойтой,толгойндоо бодолтой зорилготой биз дэ.элдэв өвчин зовлонгүй гэр бүлдээ хайртай л байвал хэрүүл уруул,эд материалийн асуудлийг өөрсдөө шийдчиж болмоор юм.

  29. Nar says:

    uu uuchlaarai honi chono 2 gehiig 3 gesen bna

  30. Nar says:

    Сал Setgeld sebtei amidralaar yadgiin.Zaluu haluun nasan daa salah heregtei.Jishee ni Nohoitoi hun honitoi hun taardaggui geseg honi chono 3 taarah uu geed bodhoor unen ch ym shig.Hun daraa ni haramsahaarguigeer amidrah heregtei sain bodoj baigaad shiidberee gargaarai za.

  31. unshigch says:

    Миний бодлоор харш жил гэхээс илүү мах бодь нь илүү чухал болов уу. Жишээ н усан махбодитой хүн мод махбодьтой хүнтэй суувал хоорондоо их сайхан зохицоод амидарна. Харин гал, ус гэсэн 2 махбодьтой хүмүүс хоорондоо суувал ёстой нөгөө гал усний гашуун зовлон гэдэг н болох бхаа.

    Чи өөрийнхөө болон нөхрийнхөө махбодь н хоорондоо тохирч бна у? үгүй юу гэдгийг сонирхоод үзээч?

  32. харш жил says:

    Би 6 ах нөхөртэй байсан. Бид 2 хамт 6 жил амьдраад салсан даа. Уг нь бие биедээ их л хайртай, эд хөрөнгөөр дутагддаггүй сайхан л байсан. Гэтэл тэр дандаа л намайг өөлж элдэвлээд гомдоодог байсан. Тэгээд л хэрүүл. Би ч жоохон байж дээ. Гэтэл одооны нөхөртэйгөө болохоор тухайн үеийнх шиг хангалуун биш ч хэрүүл уруулгүй аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэхдээ чамайг сал гээгүй шүү. Үр хүүхэдтэй хүмүүс аль болох салахгүй байсан нь дээр. Салах амар асуудал биш. Дараа нь харамсав.

  33. Super says:

    Харш гэдэг чинь зүгээр тийм нөлөөн дор амьдрахнээ гэж ойлгоод явбал зүгээр байлгүй дээ. Од гариг эрхэс ямар нэг хэмжээгээр хүмүүст нөлөөлдөг гэж үздэг юм чинь зурхай биш гэж үү. Тэрнээс тэгээд л бүх харш жилтэй хүмүүс таарч тохирохгүй аз жаргалгүй байгаа гэвэл тийм биш байлгүй дээ. Өөр хүмүүсийн таарч тохироход нөлөөлөх зүйлс зөндөө л байгаа ш дээ өссөн гэр бүл, амьдралын туршлага энэ тэр гээл. Та 2 ивээл сард эсвэл ивээл өдөр ч төрсөн юм билүү яаж мэдэж байгаан. Нээх төрсөн жилийг мухраар итгээд байлгүй өөрөө л таарч тохироод явахна уу гэдгээ шийд.

  34. xex says:

    лам эсвэл бөө ном уншаад амьдралыг сайхан болгодог юм бол бид ер нь амьдралын төлөө тэмцээд яах юм бэ? тэд л номоо уншчихвал болоо биз дээ? тэгээд бодохоор амьдрал үнэн утгагүй санагддаг юм. хэ хэ хэ. Амьдралд ер нь янз янзын л юм тохиолддог. ивээл жилтэй нөхөр нь араар нь тавиад эхнэрээ зодоод байвал юу гэж тайлбарлах вэ? чамд толгой байгаа бол тэрүүгээрээ шийд. байхгүй бол яахав лам л шийднэ биз

  35. bbb says:

    hamt amidrahig husej baival zayani hani gej helsnig ni bodood yavj bj bolno boo narin harsh jil hamaagui gej helsnig ni bas sanaj yav harin salhig husej baigaa bol bid haesh jiltei geed bodood yavj bas bolno shuu dee hun chin setgelin amitan gej humuus yaridag setgeleeree boldog gedeg bid taarahgui gevel ta 2 taarahgui taarna gevel bas taaraad l yavna (bolno doo hoyulaa bolnoo) geed lamidraj bas boldog l yum iveel jiltei bailaa geed bugd saikhan amidradaggui baa heruultei uruultai salsan humuus bdg tiimees harsh geed bas bugd zovohgui bh

  36. dagii says:

    hi
    Just believe in yourself
    that is it

  37. uchral says:

    harsh jiltei bolool taarch tohirohgui bgam bna shde chamd gar hursen, heruuul uruultai bdgiim bna. salsan ni dr bho! yum gdg uchirtai shde!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.