Эрхэмсэг бас нууцлаг байж чадвал ялалт үргэлж таных

sexy_woman_poster-p228252506024567347qzz0_400

Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байх нь чухал. Бүсгүй та үргэлж эрхэмсэг, нууцлаг байж чадвал амьдрал тань сонирхолтой, зугаатай байх болно. Гоо сайхан таны ертөнцийг аврана. Дэлхийн олон алдартай бүсгүйн зүрхэн тарниа болгож байсан 10 зарчим эрхэмсэг, нууцлаг нэгэн болоход тань тусална.

1. Өөрийгөө сайхан бүсгүй гэдэгт итгэлтэй бай. Энэ нь таны эрхэмсэг оршихуйг бүтээж өгнө.

2. Ямар ч тохиолдолд аятайхан харагдаж сур. Энэ нь багагүй цаг, авьяас шаардах урлаг. Таны дүр төрх хувь заяаны чинь босго болдог гэдгийг бүү мартаарай.

З. Жинхэнэ эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Энэ нь хувцасны шүүгээнээс чинь эхэлдэг. Ядаж сайн шуба, гутал, сайн чанарын хослол, гоёмсог туфль шүүгээнд чинь байх хэрэгтэй.

4. Хийж байгаа ажилдаа сонирхолтой бай. Аль болох өөрийгөө завгүй байлга. Ингэснээр та элдэв хов живээс ангид байх болно.

5. Мөнгөө зөв зарцуулж сур. Хэтэвч бол бүсгүй таны дотны анд.

6. Эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Таалагдсан эр хүнээ ч хүсэл тачаалтай нь орхиж явж сур. Тэгвэл “Үнсгэлжин”-гийн үлгэрт гардаг шиг “сүйх тэрэг чинь хулуу болох цаг” тун ойрхон байх болно.

7. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг. Гэхдээ цаг үргэлж уйлаад байх юм бол ердөө л сул дорой нэгэн болж орхино. Тиймээс зөвхөн бүсгүй танд байх хүчирхэг зэвсгээ зөв цагт хэрэглэж бай.

8. Гоёмсог, сайхан хувцаслах нь хүмүүсийг татдаг. Харин чадварлаг тайчих нь түүнээс ч илүү үр дүнтэй.

9. Эрчүүдээс хүссэн зүйлээ авч сур. Эрчүүд өгч байгаа зүйлээ бус авч байгаа зүйлээ л үнэлдэг.

10. Хэзээд шинэлэг эрч хүчтэй байхын тулд өөртөө байнга шинэчлэл хийж бай. Дотуур хувцас, цүнх, бээлий, хэрэгтэй бол ажлаа бас нөхрөө ч солиход бэлэн бай.

/Монголчуудын амьдрал/

6 Comments

  1. wwwwww says:

    яг зөв эмэгтэй xүн ийм бx тусмай үнэ цэнэтэй шүү дээ

  2. crazy says:

    таалагдлаа
    ер нь би ийм бхийг ч их хүцдэг…
    байж ч чаддаг гж бддог

  3. erhemseg says:

    – Er n bol dajgyi shyy…

  4. chaavaas says:

    гадаад үзэмжээс л хүний амьдрал хамаардаг юм шиг буруу зөвлөгөө ухуулга маягийн юм их байдаг болжээ. Яг амьдрахад бол хүний ухаан л сайхан амьдрал руу хөтөлдөг юм шүү дээ.

  5. mongolian says:

    сайхан л зөвлөгөө байна. Гэхдээ амьдрал дээр ихэнхдээ ийм байж чаддаггүй. Яг одоо нөхрөө илүү сайн хүнээр солих боломжтой бас хүсэлтэй эмэгтэй бараг л байхгүй дэ. Аман дээрээ салж амрах юмсан гэж ярьдаг ч гэсэн байдал муудвал гээд запас хайж явдаг эмэгтэй ч бараг байхгүй байхө. Харин залуу дээрээ байр машинтай болчих гэсэн эсвэл эр хүнд итгэхээ болиод ашиглах гээд ашиглуулж яваа бүсгүйчүүд олшрох шинжтэй байна да.

  6. bi says:

    cool shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.