Эрчүүдийн зүгээс эмэгтэй хүнийг дорд үзэж, өөр эр хүнтэй хардаж, хувийн өмч мэт харьцах нь нь гэр бүлийн хүчирхийлэлийн нэг гол хүчин зүйл юм.
Мэдээж ямар ч эмэгтэй хүн эр нөхрийнхөө таалалд нийцэж, сайн гэрийн эзэгтэй, сайхан эхнэр байхыг хичээдэг. Үүний төлөө өөрийн чадах бүхнээ ч зориулдаг. Тиймээс нөхөрт гарсан хүүхнүүдийн ихэнх нь найз нөхдөөсөө хөндийрч, нийгмийн амьдралд оролцохоо больдог.
Зарим эмэгтэйчүүд ажлаасаа гарч гэртээ хүүхдээ харж суух ч тохиолдол байдаг. Гэтэл хайртай дуртай хэмээн үхэн хатан араас нь гүйж байж авч суучихаад цагаа болохоор эрчүүд хэлсэн амандаа хүрдэггүй.
Ханилж суугаад жаргаана хэмээн эхнэр авахаасаа өмнө амладаг ч тэр нь хоосон үг байдаг. Зарим эрчүүд ханилж суусан хойноо эхнэрээ дарамталж зовоох нь ч бий. Иймд бүсгүй та өөрийгөө эр нөхрийнхөө дарамтанд байгаа эсэхийг мэдмээр байна уу. Тэгвэл доорх асуултуудыг уншаарай.