Эхнэрүүддээ “дайн” зарласан юм биш байгаа

72046441

Монголын эрчүүд эхнэрүүддээ арай “дайн” зарласан юм биш байгаа. Хэдхэн хоногийн зайтай хоёр ч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг гарлаа. Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах 12 давхар барилга ашиглалтад ороод удаагүй байгаа ажээ. Уг барилгын 11 давхрын 98 тоотод 35 настай залуу эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан байна.

Нэг давхарт арван хэдэн айл амьдрах зохион байгуулалттай уг байрны хамгийн мухрын айл болох 98 тоотод өнгөрсөн сарын 26-нд бүтэн өдөржин эмэгтэй хүн уйлж хашгирч өнжжээ. Гэвч уйлж, хашгирч аврал эрсэн эмэгтэйд хэн ч тусалсангүй. Учир нь хөршүүд болоод орцны жижүүр эмэгтэй хүний уйлж орилох чимээг байдаг л нэг гэр бүлийн маргаан хэмээн онцын ач холбогдол өгөөгүй байна.

Харин уг тоотынхон оршин суугчдын амгалан тайван байдлыг нь алдагдуулсаар байсан тул иргэд орцны жижүүрт удаа дараа гомдол мэдүүлжээ. Үүний улмаас орцны жижүүр “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д хандсан байна.

Гэвч цагдаагийнхан тэр өдөр ирээгүй аж. Ийн өдөржин хөршүүдийнхээ санааг зовоож тав тухыг алдагдуулсан айл орой тийшээ нам гүм болжээ. 98 тоот… Тэр өдөр энэ хаалганы цаана юу болсныг хэн ч гадарласангүй. Уг байрныхан өнөөх айлыг хоорондоо эвлэрсэн юм байлгүй хэмээн бодож олны анхаарлын төвөөс гарах нь тэр. Гэтэл бодит байдал дээр өдөржин нөхөртөө тамлуулсан бүсгүй амьсгал хурааж уг байр нам гүмд автжээ. Тэгээд ч хоёр хүүхдийн эх бүсгүйг нөхрийнхөө гарт зэрлэгээр амиа алдана гэж хэн санах билээ. Харин эхнэрээ хөнөөсөн этгээд тэр дороо баригдсангүй. Тэрээр бүтэн өдрийн турш эхнэрийнхээ цогцосыг гэртээ байлгасан бололтой.

Маргааш шөнө нь буюу 27-нд XҮ хороонд байрлах “Хараацай” зуслан дахь байшиндаа цогцсыг нь авчирч нуужээ. Үүнээс дөрвөн өдрийн дараа буюу өнгөрсөн сарын 31-ны өдөр цагдаа нар зуслангийн байшингаас талийгаачийн цогцсыг олсон байна. Цогцсонд хийсэн урьдчилсан үзлэгээр иртэй зүйлээр энд тэндгүй биеийг нь зүссэн байжээ. Мөн амьсгалыг нь боосон нь тогтоогдсон байна. Сэжигтнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн сарын 31-ний өдөр гэрээс нь баривчилжээ. Тэрээр эхнэрээ бусадтай хардсанаас ийм хэрэг хийсэн байж болзошгүй аж.

Одоогийн байдлаар үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцсыг шүүх эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Харин сэжигтнийг Улсын мөрдөн байцаах газарт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Ийн нөхрийнхөө гарт зэрлэгээр амиа алдсан бүсгүйн эцэг, эх, нялх үрсийн нулимс хатаж амжаагүй байтал бас нэгэн залуу эхнэрийнхээ амь насыг бүрэлгэв. Уг хэрэг Чингэлтэй дүүргийн X хороонд гарчээ.

Тус дүүрэгт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй 39 настай эрэгтэй согтуу үедээ эхнэртээ агсам тавьж улмаар хутгалж амь насыг нь хохироосон байна. Хохирогч нөхрөөсөө дөрвөн насаар дүү нэгэн байжээ. Хэргийн дуудлагын дагуу дүүргийн цагдаагийнхан шалгахаар очиход сэжигтэн залуу согтуу байсан аж. Түүнийг цагдаагийнхан саатуулах үед тэрээр эсэргүүцэж хутга барин дайрчээ. Одоо уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Түүнчлэн хэдэн жилийн өмнө салсан эхнэрээ уулздаг байсан хүнтэй нь хамт хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Хэдий бүх эрчүүд ийм хэмжээний хүмүүжилтэй биш боловч эл хэргүүдээс манай улсад эмэгтэй хүний үнэ цэнэ ямар хэмжээнд буй нь харагдаж байх шиг.

Т.Сэлэнгэ
Нийслэл Таймс

20 Comments

  1. моеме says:

    монголын иймэрхүү арчаагүй залуусыг өөрсдий нь тамалж алвал таарна хөгийн новшнууд хүний адгууд өөр хүнд гаргаж чадахгүй уураа эмэгтэй хүнд л гаргахийн харин бүх залуус ийм биш нь л аз юм даа залуус минь ухаалаг бай л даа эмэгтэйчүүдийгээ та нар л хайрлахгүй юм бол адгийн хятад слонгосууд тэднийг чинь хуурч гэрлээд байна шүү дээ

  2. Zaluu28 says:

    монгол эрчүүдээ uzen ydaad bgaa hun zailj bolno sh de. chamaar mongol dutahgui shuu. azgui tursun lalariin gichii chini

  3. boloroo says:

    муу хар гөлөгнүүдийг хараад бгаарай хайрт дурт хагтсахгви гл суусан биз бодуул этсэст н гаж донт тэнэг сда нарийн гарт хайран амиа алдах ч гэждээ арчаагви муу лаларууд юм да ёст үнхээр хэлэх муу үг алаг шууд цаазаар авах хэрэгт

  4. Амьдралын төлөө says:

    муу хүн гэж байдаггүй байх гэж би боддог.Харин муу зүйл хийсэн хүн л гэж байдаг гэж би боддог

  5. man says:

    haramsaltail yum gehdee manai huuhnuud oorsdoo Mongol erchuudee hundelgui ter gadaad huntei suusan geed bgaan terniihee yu gesniig hiigeel bool shig ni bdag shd.hudlaa bish

  6. bi ch bas emegtei says:

    Arai ch dee. Humuunii amidral iim AHARHAN gej yy

  7. агага says:

    нээx гадад залуутай суу гэж уриалж гнэ xэxэ… суу суу. xэн ч xориогуй ш дээ. xоридог тийм юм манай улсад л лав байxгуу гэж бодож бна. xориx ч гуй цаашдаа. би xарамлаад л дон дон гэд байдаг улсийг ер ойлгоxгуй юм. манай нэг нас тогтсон, эрдэмтэн авгай надад иx санаа ни зовоод бас нэг ийм яриад байсан, xайран сайxан xууxнуудээ гадаадад алдаад дууслаа гээд. би жооxон гайxад тэр надад ямар xамаатай юм бэ, би лав 2 эxнэр аваxгуй гээд xэлчиxсэн чинэ, гуй гуй би өөр юм яриж бна гээд уурлаад байсан. надад тэгэж монгол улсийн төлөө өөрийгээ нэрвтүүлэx ямар ч сонирxол алга, зорилго алга. xумуус ягад xувийн асуудлаа бусдад нялзаагад байдаг юмбэ. нийгэмд сана зовдог улс ни зовдог л юм бга биз. буx xумууст xамаатай юм шиг яриж бичиx юм. xэнд xамаатай юм. би уридаx ажил амидралдаа л анxаарна. бусад ни миний асуудал биш. тэр xаруйцдаг улсд ни xэлж яриж болоx юм xарин.

  8. anu says:

    хүүхнүүдээ бүгдээрэй гадаад хүнтэй сууцгая

  9. tseegii says:

    бур ийм юм уншсан чин эмэгтэйчүүдээ гадаад хунтэй суу гэж зувулмуур санагдчихлаа.эстөи харамсалтай юм.би ч гэсэн зоддог балиар харгис нухуруус арай гэж гадаадруу зугтааж салсан.одоо европ нухуртэйгүү ядаж л сэтгэл амар амидарч бна.юн зодох ни битгий хэл муу угээрч хараадаггуй,ургэлж миний угийг сонсож хундэлж харитсдаг болохоор би нухуртуу хайртай.гэхдээ би хэзээч найзуудийгаа юмуу хэн нэгнийг гадаадтай суу гэж ятгаж бгаагуй.харин одоо унэхээр ятгахийг хусэж бна.уудгуй балиар архичин халамжгуй харгис шалиг монгол залуучуудийг узэн ядаж бна.хуурхий миний монголийн эмэгтэйчүүд.

  10. dfgt says:

    гун эмгэнэл… арайчдэээ

  11. Gyalbaa says:

    Iim baidal bainga l gardag shd ee,estoi aimaar.Er ni nohortoo doromjluulj zoduuldaggui emegteigui ger bul baidag yum uu.Manai nagats egch,yel egch geed l.Neg ni hort havdraar 27 nasandaa nas barj, nogoo ni hund mes zasald(nuruunii gemtel) bainga ordog.Zovhon 1 odriin tamlaltaas boj bgaa yum bish shuu dee,yamar negen hamgaalah huuli,arga hemjee avahgui bol zondoo emegtei iim emegneltei baidald bna.

  12. uran zurag says:

    муухай, сэтгэл муухай болчилоо.

  13. od says:

    энэ яагаад нийтлэл болгон дээрээ монгол залуус монгол эмэгтэйчүүд гээд монголийн нэрийг xавчуулаад байдаг юм бэ дэлxийн xаа ч ийм юм болдог шү дэ заавал улс орнийxоо нэртийг гутаан доромжилж байгаа аятай бичиx юм

  14. sapphire says:

    өөдгүй новшнууд! хайрласнийхаа төлөөсөнд амиа өгөөд хөөрхий минь. харамсаж бна.

  15. Munguunuu says:

    Маш эмгэнэлтэй юм бэ. Дээр нэг хүн хэлсэн байна. Монголын нийгэмд эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй зүй бус, хүндэтгэлгүй харьцсан тохиодол олон нийтийн газар, орц, гээд л газруудад гарч байхад хэн ч юу ч хэлдэггүй. Бүгд хувиа бодсон амьтад. Нэгэн эсрэг байдлын жишээ татахад, Мянмар улсад гэр бүлийн 2 хэрэлдэх, муудалдахад хөрш нь дуулвал орж очиод зохицуулдаг. Хэрэв нөхөр нь эхнэрээ зодвол эхнэрийнх нь ах дүү нар нөхрийг нь яг адилхан зоддог гэж байгаа юм. Ингээд гэр бүлийн хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцдэг болхоор манайх шиг ийм муухай зүйлс гардаггүй гэсэн. Хүмүүс минь дээ, амьддаа бие биеэ хайрлаж, хайр дутсан нэгэндээ хайраа хуваалцаж амьдрах сан. Бурхан өршөө.

  16. Бөртэ Чоно says:

    Хөршүүдийг нь үзэн ядаж байна. Та нар биеэр оролцоогүй ч хар амиа бодсон зангаараа тэр бүсгүйн үхэлд алуурчин нөхрөөс нь дутахгүй буруутай. Нэг л өдөр та нарт, та нарын үр хүүхдэд ийм явдал тохиолдох үед туслах хүн олдох болов уу. Хүний оронцогнууд

  17. engiin gishuun says:

    Нийгэм нь тийм заваан байна до

  18. cahirmaa says:

    манай нийгмийн сэтгэлзүйд эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй үл хүндэтгэсэн харьцаа, тэр бүү хэл зодох гар хүрэх дээр байдаг л зүйл гэсэн аймшигтай буруу үзэл бий болчихсон юм шигээ. Ахмадууд нь залуустаа хэлж сургаж үлгэрлэж байгаа ч юм алга. Наад зах нь л автобусанд эр эм 2 залуу сууж байхад эмэгтэйг нь босгож сууна, Тэр хүнд юм хэлж байгаа хүн ч алга, эмэгтэй хүүхэд босгоод хэрэггүй хажуудах залууг нь босго л доо гэж хэлүүлээд хараалгуулад л дууссан, гудамжинд эмэгтэй хүнтэй илт бүдүүлэг харьцаж байхад хажуугаар нь өнгөрөх хүмүүс бүүр зайгаа аваад зөрөх жишээтэй гээд яривал их л жишээ хэлэх байнада, эмэгтэй хүн ямар ч дутагдалтай байсан эрэгтэй хүн гар хүрч асуудлыг шийдэж болохгүйшдээ, Нийгэм тэгээд доройтохын хирээр иргэдийнх нь сэтгэхүй ч доройтдог нь хууль юмдөө.

  19. saran says:

    burhan mini,yamar aimaar,yamar muuhai yumde!hoorhii bysgyichyyd um ma ni bad mi hum!

  20. N says:

    хуурхий амитад хайртай дуртай гэж суугаад ур хуухдий н гаргаад тэгэд этсэст н алуулж бдаг Ямар сайн байхав дэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.