Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргъе. Би 36 настай дээд боловсролтой ганц бие залуу. 28 нас хүртлээ хүнтэй гэрлэлгүй. Ингээд нэгэн бүсгүйд хайртай болоод л гэр бүл болоод тусдаа гарлаа. Хайртай бүсгүй маань 3 настай нэг охинтой. Эхэндээ бид 3 сайхан л амьдарч байлаа. 2-уулаа ажилдаа яваад гэрлүүгээ яардаг. Удалгүй бид охинтой боллоо. Охин минь миний бурхан. Удалгүй л бид 2 жижиг сажиг зүйлээс болоод маргадаг боллоо. Гэхдээ бусдын адил хэрүүл уруул хийж бөөн юм болохгүй 2 тийшээ хараад дуугаа хураацгаачихдаг байсан. Ихэнх дээ би том охиндоо тэглээ ингэлээ гэж хэлэхээр хань маань өмөөрөөд л зөрчил эхэлдэг. Эхэн үедээ дуугаа хураадаг юм яридаггүй таг байдаг байснаа хэд хоноод аавынх руугаа явчихдаг болсон. Үүний дараа нь очиж гуйж байгаад авчирах гэж бөөн л юм болно. Ийм л амьдралаар 4 жил амьдраад бид салсан даа.
Өнөөдөрийн тухайд ажилтай байртай машинтай зуслантай бүгд л байна. Гэхдээ мэдээж надад хань болох хүн хэрэгтэй. Энд л хамаг учир байна. Яагаад гэвэл хүн 1 алдхаараа дахин алдхаас болгоомжлоод ч гэх юм уу, магадгүй охиныхоо ээжид маш их хайртай байсан болохоороо ч тэр юм уу их өөнтөгч болчихжээ. Хэн нэгэнтэй танилцаад дотно болдог л доо, гэхдээ л нэг л сэтгэл дундуур байдаг. Яагаад… юунаас болоод байдаг юм… Энэ талаар зөвлөөрөө. Би өөрөө бас тийм мундаг сайхан амьтан биш..
cekc.mn дээр ирсэн захидал
19 Comments
чиний салсан эхнэр 2 өөр эцгийн 2 хүүхэдтэй тэгээд 2 уулаа охин , чи би яах вэ гэж тэнэгтснээс тэр 3 эмэгтэйгийн талаар бодсон уу,эр хүн богино бодолтой бна,чи яахав дээ өлсчихгүй үхчихгүй амиа аваад явна,үлдсэн 3 чин яаж амьдрах бол хөгшин төгцөг минь,чи ч естой падлий алгаа яаж ч амьдарсан яадаг юм,
Чи их хатуу сэтгэлтэй залуу байхаа.
chamd helehed chi oodgvi archaagvi zaluu bna/
chinii bichseniig unshihad chi tom ohinoo hairldaagvi hvn baij dee. chinii ohin torood chinii burhan l yum bol tom ohin chine yu yum be hvnii amidralaar togloson oodgvi novsh bna daa.
hairan emegtei deerees 2hvvhed ni oor oor etsgiin mongol zaluus ch sonojee.
odoo chamd yamar enher oldoh ve dee bas dahin negniig ni hvvhedtei bolgood l salna biz. gantsaaraa l yav
chamd taalagdah huuhen oldohgui ym bna daa sex hamtragchtai bolohgui yu.husbel haygaa uldeegeerei
Дагавар хүүхэд гэдэг чинь том асуудал шүү дээ. Дахиж гэрлэхдээ дахиад бас хүүхэдтэй хүүхэнтэй суучихав.
Маргаан гарахад зарим эрчүүд яг чавганц шиг өөдөөс үг гээхгүй хэрэлдээд байдаг юм билээ. Чамд харин тийм хэрүүлч зан байхгүй байгаа нь үнэхээр баярлууштай. Хүн нэг их хэрүүл хийхгүй, чимээгүй тэсээд байхад хүүхдээ аваад гэртээ харьчихаж байгаа хүүхнийг яалтай ч билээ дээ. Тэгээд л харина биз.
Харин сүүлийн үед чамтай тааралдсан хүүхнүүд чухам яагаад чиний сэтгэлд хүрэхгүй байгааг чи л өөрөө өөрийнхөөрөө бодож олох учиртай.
эр хун эхнэр авах хэрэгтэй шуудээ. залуу байна аа.Гол ни сайхан сэтгэлтэй амдралд тушиг болох эмэгтэй олоод сайн мууг ни хулээн зовшоорч л амдарах хэрэгтэй шуу. Аливаа хун ганц чиний хуссэнээр байна гэж байхгуй дээ. Хуучин эхнэртэйгээ учираа олбол яасан ум бэ.
Танай хуучин эхнэр урид ни хуухэдтэй мортлоо бас л амдрал сураагуй байна уу? Эсвал чиний х хажууд хун байлгахад хэцүү хунуу?
Их л том асуултууд байна даа.
Али болох амдралийн бодиттойгоор ни хулээн авдаа.
Амжилт
чи их оонточ болох ни аргагуй шуудээ. гэхдээ хунийг оорчлоно гэж эрөөсөө байхгуй шуудээ. Аливаа нэг эмэгтэйг сонговол тууний алдаа оноог ни хулээн зовшоорч л амдарахаас оор арга алга шуу. Хэрэв тэгж чадахгуй бол ганцаараа яваад байждээ. Нээх айхавтар хогшин биш ум байна. аятайхан эмэгтэй олдох байлгуй дээ.
Заавал хүнтэй суух хэрэг байнуу ахаа. Овоохой, талх 2-ныхоо асуудлыг шийдчихсэн хүн байна. Тийм юм чинь одоо ганц охиндоо байнга цуг байж хэрэг болсон үед нь түшиг тулгуур болсон шигээ, бусад цагт нь өөрийн сонирхсон юмаа хийсэн шигээ явбал зүгээр бишүү. Жишээ нь гадагшаа явж доктор хамгаалдаг ч юмуу эсвэл багаасаа сонирхсон сэдэв, нандин мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж болно шд. Тэх тусмаа бараг эр хүн болгонд нэг тийм гүнзгий сонирхсон сэдвүүд, хобби байдаг шүү дээ.
Чи ер нь угаасаа өөнтөгч юм биш үү. Тэр охиныг нь өөнтөглөөд л байсан байна даа хэхэ.
хүний сайнтай нь биш ч ядаж хичээдэг хүн байвал учиртай шүүдээ, гэхдээ миний бодлоор хүүхэддээ үг хэлэх загнах мэтэд эцэг эхийн аль нэг нь оролцож өмөөрч хэрэлдэх нь асар буруу санагддаг дуугай л байх хэрэгтэйшд, дараа нь 2уулхнаа байх үедээ ярилцаж болноодоо, гэр бүлийнхэн нэг нэгнээ дэмжиж чадахгүй бол дор хаяж дуугай байвал зүгээр байдаг шүү, Чи гутлаа чирсэнтэй нь биш гунхсан тэр сайхнуудыг нь олоод ав л даа, эсвэл монголын бүх бүсгүйчүүд чамд таалагдахгүй байна уу, өөрийнхөө төлөө тэмц л дээ ингээл би байртай машинтай гээл яриад сууж байхаар эрэл хайгуул хийхгүй юу Shallow Hal (2001) гэсэн киног үзээд 1 юм ойлгож магадгүй юм
эхнэртэйгээ буцаад суу. юн хэрэггүй юмнаас болж салдаг юм бэ!!!
Хөх инээд хүргэчих юмаа чи. 27 нас гэдэг чиний хувьд л тийм байх тэрнээс нэг их хоцроод сүйд болоод байх юм алга. хөнжил, хөл жийх энэ тэр тухай ч яриад хэрэггүй. тэгээд ч чамаас бараг 10 ах хүнд том баах гээд хэрэггүй. нэг хөөрхөөн ухнан банди байгаа даа гээд бодсон чинь үнэн хөөрхөн санагдчихлаа. Төрж ядаж байж төлгөнд эх болно гэдэг үг мэдэхүү? ах хүүд хандаж хэлэхэд тиймхэн хуруун чинээ хүүхдийг үгээрээ байлгаж чадахгүй эхнэртэйгээ хэрэлдээд салж байгаа бол одоо яахав дээ заавал хүнтэй суух албагүй ээ. муухай ааштай бол ганцаараа өөрөө өөртөө сайхан байж болношдээ. хүн хүнтэйгээ ханилж байгаа юм бол харилцан дасан зохицох ёстой болохоос ганц өөрийнхөө эрх ашгыг бариад байж болдоггүй юм.
эхнэртэйгээ бутсаад эвлэрээч анхний ханийг хэн ч гүйöэхгүү бхаа даа. чи том охиндоо ººрийн х¿¿хэд шигээ ханддаггүй бсан болхоор чинü л эхнэр чинü чамд гомдсоор бгаад салöийн биш¿¿ äýý.
чиний байр машинтай чинь одооний хүүхнүүдэд сонин бишээ чи тэрэндээ бардаад голж шилээд байгаа бол дэмий дээ. одооний хүүхнүүд бараг бүгдээрээ амьдралийн асуудлаа шийдсэн. хэрэглээ гэдэг утгаар юм юмтай болсон. чи бас ааштай юм шиг байна. эрэгтэй хүнд ааш зохидоггүй юм. өдий насалчаад юундаа голж шилээд байдийн. гол нь амьдрах хүсэл эрмэлзэл байвал болоо ш дээ. за тэгээд сайхан хайр сайн ханьтай учраарай…
насаа боддоо, 36н нас тийм ч гэнэн хонгор, сэтгэлийн хөөрлөөр дайрдаг нас биш, хүссэн хүсээгүй муу санаа, заль гээд их бага сурчихсан байдаг нас.
хүнд итгэх итгэл төрөхгүй хаширлаад л, сул алдаатай тал нь харагдаад л. энэ зурган дээрх залуу шиг болох гээгүй юм бол (ганзаардсан, өрөвдөлтэй харагдаж бн надад) өөрийгөө өөрчил.
амьдрал гай болоод байхааргүй дутагдалыг том болгож харахаа боль! чи байр сав, машин унаатай 1 үгээр эдийн засагаа тогтворжуулж чадсан чинь сайн хэрэг, гэхдээ эмэгтэй хүнд түүнээс илүү сайхан сэтгэл, ХҮН 2 чухал байдаг юм шүү.
би 27 настай ганц бие залуу бас чамшиг голж шилж явсаар өдий хүрлээ..
гутлаа чирнийг нь би
гунхсан нь намайг гдг л болоод бн
Хөнжлийнхээ хэмжээгээр
Хөлөө жийлцээ гэж найз минь
ehnertee hairtai tegeed ch huuhedtei bj butsaad niilj boldogguimuu.
Одоо чи өөрчлөгдөнө гэдэг ч бараг л өнгөрсөн хорвоо байх доо!
Миний бодлоор чи угийн л өөнтөгч ,чиний сэтгэлд хэр баргийн юм таалагддаггүй, зожиг, хүүхэн шиг шал шал хийсэн зантай хүн юм шиг бн.Хүнийг өөрийнхөө санаанд нийцүүлж амьдрана гэж байхгүй ээ.Тийм болхоор чи өөрийнxөө занг өөрчлөхгүй юм бол чиний сэтгэлд нийцэх хүн ер нь бол олдохгүй л байх даа.