Эмэгтэйчүүдэд зөвлөхөд…

Биеийн суурь дулааныг хэмжих ямар хэрэгтэй вэ?

-Биеийн суурь дулаан юунд хэрэгтэй вэ? Яаж хэмжих вэ?
-Биеийн суурь дулааныг хэмжсэнээр өндгөн эсийн хуваагдлыг илрүүлж жирэмсэлж болно. Өөрөөр хэлбэл сарын турш уг дулааныг хэмжин жирэмслэж болох өдрөө мэднэ гэсэн үг. Халууныхаа шилийг өглөө болгон орондоо хэвтэж байх үедээ үтрээндээ юм уу, хошногодоо хийж хэмжинэ. Гарсан хэмжилтийнхээ хариунуудыг тэмдэглээд ажигла. Сарын мөчлөгийн эхний хагаст 36.50С, өндгөн эс хуваагдлын үед 0.5 0С-р ихсээд сүүлийн хагаст 37.00С-с хэтэрдэггүй. Энэ хэвийн хэмжээнээс өөр байвал эмчид хандах хэрэгтэй.

Тэр ирсэн үү?

-Би 45 настай. Цэвэрших дөхөж байгаа гэсэн үг. Цэвэршилтийн эх урьтал шинж гэж юу вэ? Тэр үеийг ирсэн гэж би яаж мэдэх вэ?
-Цэвэршилтийн урьдал үе нь хүн бүрт харилцан адилгүй явагддаг. Мэдрэлийн тогтолцооны талаас нойргүйдэл, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэл санаа тавгүй болох, цочромтгой, уйламхай болох шинжүүд илэрнэ. Харин ургал мэдрэлийн талаас нүүр цоргиж халуу оргих, хөлрөмтгий болох, даралт ихэсч багасч болдог. Мөн сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа багасч тогтворгүйжнэ. Гэдэсний доод хэсэг, бүсэлхий орчим, хөх заримдаа өвддөг.

Даавраас болж загатнах юм

-Гурван жилийн өмнө өндгөвчөө авахуулсан юм. Тэр үеэс хойш даавар ууж байгаа л даа. Яг тэр үеэс эхлэн бэлэг эрхтэний орчим загатнах болсон. Энэ даавартай холбоотой юу?
-Тийм байж болно. Дааврын гаж нөлөө. Таныг хяналтандаа авсан эмч чинь л таны асуудлыг шийдэж чадна. Бэлдмэлээ солих уу? Тунгаа өөрчлөх үү, эсвэл огт уухаа болих уу гээд л.

Спираль сайн уу, муу юу?

-Умайн дотор тавьдаг спираль эмэгтэй хүний бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг гэх юм. Энэ үнэн үү?
-Хэрвээ умайн доторхи спиралийг эмэгтэйн бэлгийн чадварт нөлөөлнө гэвэл эерэгээр л нөлөөлөх ёстой. Учир нь спиральтай эмэгтэй сексийн үед үүсдэг хүсээгүй жирэмслэлтээс айхаа больж таашаал авах нь ихэсдэг. Хэрэв сөрөг нөлөө үзүүлж байгаа бол тэр нь спираль буруу тавигдсан, эсвэл хугацаа нь өнгөрсөн, эсвэл ямар нэг хүндрэл өгсөн байж болно.

Үрийн шингэн гашуун байна

-Нөхөртэйгээ байнга аман секс хийдэг юм. Гэтэл нэг удаа түүний үрийн шингэний амт өөрчлөгдөөд гашуун болчихсон. Яагаад тэгсэн юм бол?
-Үрийн шингэний амт идэж байгаа хоолноосоо хамаарч өөрчлөгдөх нь бий. Гэхдээ энэ шинж нь ямар нэг өвчнийг илэрхийлэх нь их тул юу ч гэсэн эмчид ханд.

Ахих тусам хөнгөрнө

-Олон төрөх тусам дараа дараачийн төрөлт нь хөнгөрдөг гэх юм. Энэ үнэн үү?
-Ихэнх тохиолдолд тийм. Эхний төрөлтийн үед эмэгтэйн бие махбодод аарцгийн яс шилжих, умайн хүзүү сунах зэрэг өөрчлөлтүүд явагддаг. Үүнээс гадна залуу эх дараачийн төрөлтөндөө биеэ зөв авч явдаг. Тиймээс ялангуяа хоёр дахь төрөлтийн үед эх биеийн болон сэтгэцийн хувьд бэлэн байдгаас төрөлт хөнгөн байна.

Х+У=?

-Эцэг, эхчүүдийн цусны бүлэг, резус-фактор нь ижилхэн байвал тэр гэр бүл эсвэл дан охидтой, эсвэл дан хүүтэй байдаг гэдэг үнэн үү?
-Тийм биш. Ямар хүүхэд төрөх 50%-ийн магадлалтай байдаг бөгөөд энэ нь эмэгтэйн (х), эрэгтэйн (у) хромсомоос шалтгаална.

Сэлмээр байна

-Биеийн юмны үед усанд сэлж болох уу?
-Сарын тэмдгийн үед ер нь сэлээд хэрэггүй. Учир нь энэ үед таны бие махбод гадаад орчинтой тэр хэсгээр хамаагүй нээлттэй харьцдаг тул халдвар авах магадлал ихэсдэг. Тиймээс шүршүүрт л орох нь тохиромжтой.

Бэлгийн бага уруул их уруулаасаа хэр зэрэг жижиг байх ёстой вэ?

Яг тийм хэмжээгээр бага байх ёстой гэсэн норм байдаггүй. Зарим тохиолдолд бэлгийн бага уруул их уруулаасаа томорч ил гарах үе байдаг. Бага уруул нь эр хүний шодойных шиг кавернозын эд эсээс бүтдэг тул сэрэл хөдөлсөн үед хөөж бараг 2-3 дахин томордог аж.

Яагаад зарим эмэгтэйн умдаг пөмбөгөр, заримынх нь пөмбөгөр биш байдаг вэ?

Учир нь умдаг болон бэлгийн их уруулын хавиар маш мэдрэмтгий тосны булчирхайн эд эсийг асууж байдаг. Эндээс л эмэгтэй хүний бэлгийн гормон болох эстроген ялгардаг ажээ. Залуу эмэгтэйчүүдийн бие эстрогенийг ихээр ялгаруулдаг учраас умдаг болон бэлгийн уруул хавиар пөмбөгөр байдаг байна. Климингерийн үеэс өмнө эстрогений хэмжээ хэт багасдаг тул умдаг бас бэлгийн уруул хавиар пөмбөгөр нь арилдаг ажээ.

Хүүхэд төрүүлээгүй хирнээ хөхнөөс сүү гарч болох уу?

Тийм ээ, болно. Сүү юм уу сүүтэй төстэй шингэн гарч болно. Гэхдээ энэ нь биеийн хөгжил явагдаж байхад болон жирэмсэн байх үед л тохиолддог. Пролактин хэмээх гормон ихээр ялгарснаас ингэж байгаа юм. Зарим тохиолдолд галактерия буюу сүүтэй төстэй шингэн ялгарах нь сүүний булчирхай өвчилснөөс болсон байдаг. Тиймээс юу ч гэсэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Дашрамд дурьдахад дээр үед алхимичид онгоц охидын хөхнөөс гарсан сүүг философийн сүү гэдэг байжээ. Хэрэв тэднийг бахаар хоолловол алтан шүүс болж хувирдаг гэж үздэг байжээ.

Эмэгтэй хүн их устай ваннд суухад умай руу ус орж болох уу?

Үгүй. Эрүүл эмэгтэй хүний бэлэг эрхтэн хангалттай чанга (жимийсэн) хуниастай байдаг болохоор ус орох боломжгүйн дээр онгон бол бүр ч орохгүй. Гэхдээ 7-8 настай охидын онгон хальс нь сайн хөгжөөгүй байдаг тул уснаас хамгаалж чаддаггүй. Тиймээс ус орох магадлал бий. Нас бие  гүйцсэн эмэгтэй тампонтой усад сэлсний дараа заавал тампоноо авах хэрэгтэй. Учир нь тампоны утсаар дамжин ус тампоныг дүүргэдэг. Усанд байдаг бакетр нь умайг гэмтээж болзошгүй.

Өөрийн эрхтэн доторхио яаж нарийн харах вэ?

Энгийн гар чийдэн толь бариад харна гэвэл худлаа. Доторхи ханууд нь маш олон хуниастай байдаг тул энэ нь боломжгүй зүйл юм. Харин мэс заслын буюу нэг удаагийн хуванцар толины тусламжтайгаар харин болно. Энэ нь эрхтэн рүү орон ханыг хоёр тал руу нь тэлэх зориулалттай эд бөгөөд зарим эмийн сангуудад зарагдаж байдаг. Юуны өмнө та үүнээс нэгийг аваад орон дээрээ гэрэл сайн тусахаар байрлалд суу. Хөлөө нугалан өөр лүүгээ болгоод мэс заслын толио эрхтэн рүүгээ хийнэ. Мэс заслын толиныхоо бариулыг атгахад умайн ханыг тэлнэ. Дараа нь бэхэлгээг нь бэхэлж тогтоогоод жинхэнэ толиор дотор нь голдоо жижигхэн нүх бүхий умайн хүзүү болон 8 см урттай чийглэг умайн хоолой гээд бүх зүйл харагдана. Үзлэг хийснийхээ дараа уг мэс заслын толио сугалаад хаах хэрэгтэй.

Сарын мөчлөгөөс болж биеийн халуун өөрчлөгддөг гэсэн үнэн үү?

Тийм ээ. Хоёр дахь сарын мөчлөгийн (14-28-ны хооронд) прогестерон хэмээх гормон хэт их ялгарснаас болж бие халууны хэмийг хэдэн арван градусаар өөрчлөх тохиолдол байдаг байна. Ялангуяа амны хөндий болон шулуун гэдсэн дэх халууны хэм буурах нь тод ажиглагддаг ажээ.

4 Comments

  1. md says:

    хохо

  2. hmm says:

    Sariin yum irsen bhad usand selj boloh uu gene uu arai ch dee…Medeejiin yuman deer. hund heregtei yum asuuj boloogui l yum baih daa.

  3. tuvshuu says:

    зураг н ёоо гоёо юмааа ккккк

  4. sapphire says:

    сайхан зөвөлгөө бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.