ХДХВ/ДОХ-ын дахин гурван тохиолдол нийслэл болон хөдөө орон нутгаас илэрлээ

-ХДХВ/ДОХ-ын 67, 68, 69 дэх тохиолдол 20-24 насныхан байна-

ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт сүүлийн үед ихээхэн нэмэгдэж буйтай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс нийт иргэд ялангуяа хамгийн эрсдэлтэй насанд байгаа хүүхэд, залууст онцгой сэрэмжлүүлгийг өглөө.

Учир нь одоогоос хоёр долоо хоногийн өмнө ХДХВ/ДОХ-ын 66 дахь тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр дахин гурван тохиолдол нэмэгджээ.

Эдгээр шинэ тохиолдлын хоёр нь Улаанбаатар, нэг нь орон нутгаас илэрсэн байна. Тэдгээр хүмүүсийн хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд наслалтын хувьд 20-24 настай залуучууд байна. Одоогоор тэдний биед ХДХВ/ДОХ-ын халдварын шинж тэмдэг илрээгүй нуугдмал үедээ байгаа бөгөөд биеийн байдал, дархлааг нь үнэлэх шинжилгээнүүд хийгдэж байгаа юм. Мөн тус төвөөс халдварын тархварын судалгаа явагдаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Улсын хэмжээнд 60 орчим цэгт ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт зөвхөн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1027 хүн үзүүлж үйлчлүүлсэнээс 690 нь урьдчилан сэргийлэх зорилгоор, 320 хүн сайн дураараа шинжилгээ хийлгэжээ. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндийнхээ талаар анхаарах хандлага өөрчлөгдөж сайжирч байгаагийн илрэл хэмээн тус төвийнхөн үзэж байна.

Г.Одгарав

6 Comments

  1. ХҮН says:

    Zaawal gondom nd naidaad yaxiin be zaluusaaa…exnertee vnench bxad l xangalttai…xvvxnvvd ch gesen nuxurtuu vnench bxad l boloo shde…genet tsustai tariur barisan xvn gvij ireed zoochixgvi l bol DOX tusaxgvi bj bolno shde…tewch xawch…bvvr boloxoo baiwal baruun gartaigaa naizla

  2. bold says:

    энэ хумуус гондом xэрэгэлдээд ДОХ аваад бн уу? хумуусээ?энэ 69 доxиолдол бугд гондон хэрэглээгүй авсан болоб уу эсвэл xэрэглээд аваад бн ыы гэдэг том асуудал бна.гондом ДОХ-с хамгаалаж чадаx болов уу тамин ээ

  3. mongolian says:

    тиймээ төр засгийнхан хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо л сайн ашиглах хэрэгтэй оройд тв үзэхэд нэг удаа ч болов хаана хаана шинжилгээ өгөх шинжилгээнд хамрагдахын ач тус хамгаалах арга өвчний аймаар байдлуудыг харуулж байх хэрэгтэй

  4. jasmin says:

    яг зөв. Санал нэг байна.

  5. Алтан says:

    Одоо байдал нэгэнт тодорхой болчихлоо. Цаашид экспоненциалаар өснө үү гэхээс бууна гэж байхгүй нь лав. ДОХ-ын шинжилгээг бүх нийтээр заавал өгдөг болгох хэрэгтэй. Жилд нэг удаа эсвэл хагас жилд нэг удаа ч юм уу. Ялангуяа 16-45 насныхныг заавал тогтмол шинжилгээнд хамруулдаг болгоё. Монгол үндэстний оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудалд энэ зэргийн арга хэмжээ байж болно биз дээ.

  6. jasmin says:

    ямар аймар юм бэ.
    одоо улам залуужаад байна даа. энэ сайн зүйл лав биш ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.