Эхийн цагаан сүүний ач буя ныг монголчууд эртнээс үнэлэн дээдэлсээр ирсэн байдаг. “Ангир шар уургаа хөхүүлэн өсгөсөн эхийн ачийг юутай зүйрлэнэм бэ” гэж ч дуулж ирсэн байдаг. Эхийн цагаан сүүний ач тус нь хүүхдийн хувьд,
- Төгс төгөлдөр тэжээлээр хангагдах
- Аюул хоргүй цэвэр хоол тэжээл болох
- Дархлааг нэмэгдүүлэх
- Элдэв халдварт боллон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Хүнсний харшлаас сэргийлэх
- Суулгалт, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Эрүү шүд, хэл ярианд шаардагдах амны хөгжлийг сайжруулан дэмжих
- Хүүхдийн танин мэдэх чадварыг түргэн хөгжүүлэх
- Эх хүүхдийн хооронд гүн нягт органик холбоо тогтоох ач холбогдолтой байдаг аж.
Харин эхийн хувьд энэ нь,
- Умайн агшилтыг дэмжих
- Төрсний дараах үеийн цус алдалтаас сэргийлэх
- Сүү орлуулагчийг худалдан авах шаардлагагүй болгосноор түүнд зарцуулах зардлыг хэмнэх
- Хөхний болон өндгөвчийн хорт хавдрын эрсдэлийг бууруулах ач тустай байдаг.
- Эх хүүхдийн хооронд нягт холбоо тогтоох
- Сарын тэмдэг удаан сэргэх ач тустай байдаг ажээ.
Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх баригч Д.Ариунаа
3 Comments
тэгээд хоорондийн интэр бал хэд бвал хамгийн сайн юм вээ 28 хоног уу???
tsoomoo sariin temdeg ert ireh chini sain shde.bie saitai hyniih ert irdeg yum.
хнн сарийн тэмдэг удаан сэргэх ач тустай гэнээ…
минийх 3сар болоол ирсэн.манай найзийх 1сар болюу гу юу л ирсэн.
бид 2 2юулаа хөхөөрөө хооллодог байсаншд…