Дурлалыг өөрийн болгохуй

Эмэгтэйчүүдэд

Эр хүнийг сайхан хоолоор татна ч гэдэг. Гэхдээ энэ ойлголт өнөөдөр хуучирсан гэнэ шүү. Иймд харилцан тэгш эрхтэй хосууд байх, ойлголцол, итгэлцлийн үндсэн дээр харьцааг хөгжүүлэх нь зүйтэй. Орчин үеийн эмэгтэй эр хүнийг арай өөр арга хэлбэрээр татах болсон гэнэ шүү.

  • Техниктэй найз байх. Энэ ойлголт зөвхөн угаалгын машин, тоос сорогчоор хязгаарлагдахгүй. Компьютер, шинэ утас эсвэл машинтай болохыг хичээ. Эдгээр зүйл нь эр хүнийг ямар ч “ид шид” -ээс илүү татна. Мөн өөрөө техник сонирхдог, мэддэг байх нь зүй. Техникийн харьцаан дээр түшиглэсэн гэр бүл сонирхол нэгтэйн улмаас бат бэх байдаг болсон гэнэ.
  • Түүнийг ивээн тэтгэгч, халамжлагчаа болго. Тийм байх боломж олго. Эр хүн өөрийгөө агуу, хүчтэй гэж мэдрэх дуртай. Ингэхийн тулд хийж чаддаг зүйлийг нь онцолж магт. Түүнээс өөр хэн ч ингэж хийж чадахгүй гэж хэлээрэй.
  • Түүнд яршиг төвөг уд. Эр хүнээс туслалцаа гуйхаас бүү нэрэлх. Мэдэхгүй дүр эсгэж гар утасныхаа товчлуурыг буруу дарах, компьютер засуулах зэрэг хөнгөхөн чирэгдэл үүсгэ. Түүнд хэцүү байх гэж бүү бодоорой. Эрчүүд чирэгдэл төвөг удсан хүүхнээс тийм амархан холдчихдоггүй юм. Ядаж танд зарцуулсан цаг заваа бодоод.
  • Түүний төлөө баатарлаг зүйл хий. Тагтнаас үсрэх, дүрэлзсэн гал руу ор гэж байгаа юм биш шүү. Эрчүүд баатарлаг гэмээр гойд, содон зүйлд дуртай улс. Усан сэлэлт, спортын янз бүрийн секц, дугуйланд нэрээ бүртгүүл. Заавал ч явах албагүй л дээ. Гэхдээ ядаж усанд сэлээд сурчихвал түүний анхаарлыг татах зүйл танд байна гэсэн үг.
  • Түүнд үнэ цэнэтэй бол. Эр хүн эмэгтэйдээ хэдий их мөнгө зарцуулна, төдий чинээ их хамааралтай болдог гэдэг оргүй ч үг биш. Шинэ гоёл, үнэтэй гоо сайхны барааг эр хүн төлсөн тохиолдолд тэр танд илүү их “уягдана”. Эрчүүд үнэтэй, сайн чанарын машинаа ямар их арчилж, тордож хайрладгийг та анзаарна биз. Эмэгтэй хүн ч тэр ямбий бус, үнэтэй “машин” гэдгээ харуулах нь зүй гэхдээ энд бас учир бий. Хэрэв та байнга мөнгө яриад л, үргэлж ямар нэгэн зүйл шаардаад байвал эр хүн тун удахгүй танаас салахын түүс болно. Тэр танд өртэй биш шүү дээ. Гол нь эмэгтэй хүний тактик чухал юм.
  • Түүнд хардалт төрүүл. Нүдэн дээр нь өөр хүнтэй сэмбэгнэ гэсэн үг биш. Хааяа долоо хоногоор ч юм уу алга бол. Xэсэг үзэгдэхгүй байснаа гэнэт хүрээд ир. Иймэрхүү арга эрчүүдэд их сайн нөлөөлдөг болохыг тогтоосон аж. Түүнд таавар, оньсого, бага заргийн хардалт үе үе төрүүлж бай.
  • Түүний сонирхлыг хуваалц. Би улс төр сонирхдоггүй гээд бүү дуугаа хураа. Спорт, урлаг, нийгэм, улс төр гэх мэт бүх сэдвээр түүнтэй ярьж, үзэл бодлоо хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Мэдлэг тань хүрэхгүй байсан ч түүний яриаг дэмжисхийгээд сонсох ньчухал. Энэ чанарыг чинь эр хүндэлж, дараагийн удаа таныг сонсох болно.

Эрчүүдэд

Гадаад үзэмжний байлдан дагуулал
Эр хүний бүсгүйчүүдийг татах эхлэл нь гадаад төрх, имидж. Бүсгүйчүүд ямар залууд дурладагыг та мэдэх үү.
Арга: Судалгааны дүнд нийт насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь ажил хэрэгч имиджтэй залуусыг залуусыг сонирходог гэнэ. Харин 13 хувь нь чөлөөт стилийн /үүний 80 орчим хувь нь өсвөр насныхан/, 16 хувь нь өөртөө зохицсон имиджтэй, харин үлдсэн хувь нь хайнга хувцалсан эрчүүдийг сонирходог гэнэ.
Таны дуралсан бүсгүй бүсгүй аль ангилалд нь багтах бол үүнийг мэдэж болох юм. Бүсгүй хүнийг ямар стилийн хувцас өмсөж буйгаар нь сонирхолыг нь мэдэх боложмтой. 100 хувь биш ч 91 хувьийн бодитой дүгнэлт аж.

Инээд гайхамшигийг бүтээнэ
Сайхан инээдэнд татагддаггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Залуу таны инээд ямар вэ. Та инээдээ ажиж үзсэн үү. Эр хүний инээд түүний бүх л зан чанарыг тодорхойлдог. Хамгийн супер эр л нүдээрээ зальжин инээж бүсгүйчүүдийг урхидаж чаддаг.
Арга: Аарт таалагдсан эмэгтэйдээ боловсон, дур булаам инээдийг байнга илгээ. Боловсон инээд гэж чанга, амаа дарвайлгаж инээх биш. Нэг ёсондоо нүд тань өөрийг чинь илтгэнэ гэсэн үг. Түүнд та ойр ойрхон иймэрхүү инээмсэглэл бэлэглээд байвал сэтгэлд нь хоногшиж тэр инээдийг тань хүсэмжлэх болно.

Ихэмсэг байдал
Бүсгүйчүүдийг галзууруулах шахдаг хамгийн шилдэг аргын нэг нь ихэмсэг байдал. Та хэн нэгэнд татагдаж дурласан ч дурлаагүй юм шиг царайлах ёстой Хэдийгээр энэ нь дэндүү аз туршсан арга ч үр дүнд хүрсэн нь маш их.
Арга: Таны дурласан бүсгүй таныг төдийлөн тоож авч хэлэлцэхгүй байна уу. Тэгвэл та яг тэгж л ханд. Жишээ нь аар хэн нэгэн эмэгтэйн цүнхийг нь барьж өгч туслах ч юм уу эсвэл өөрийн ирээдүйн хань болгон сонгох бүсгүйн талаар хажууд нь хэн нэгэнтэй ярих.Гэхдээ хэтрүүлж болохгүй. Хамгийн гол нь тунг нь тааруулах хэрэгтэй. Энэ бүх явцдаа та ямар ч бйасан түүнд талтай гэдгээ мэдрүүл.Түүнд хаяа хаяа анхаарал тавь. Гэхдээ “даврааж” болохгүй. Эмэгтэй хүн зөнгөөрөө таныг мэдэрнэ. Жорыг нь тааруулан бага багаар өөртөө дасгах буюу “эргүүлэхгүйгээр” эргүүл.

Хүн бүрийн мэддэг шилдэг арга
Ихэнх эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй бардам байдаг. Энэ бардам занг ул мөргүй үгүй хийх чадвар ямар ч эр хүнд бий. Энэ нь түүний хамгийн сул тал болох дасамтгай занг ашиглах. Хэдийгээр зарим бүсгүйчүүд дасч дурлах нь утгагүй гэж ярьдаг ч энэ нь 100 хувийн баталгаатай арга юм.
Арга: Мэдээж ингэхийн тулд маш их цаг хугацаа шаардана. Зарим эрчүүд шантрамгай. тэвчээргүй зангаасаа болж замын голоос буцаж хайран цаг заваа барах нь бий.

4 Comments

  1. moni says:

    миний хайртай залуу яг л ийм залуу. гэхдээ тэр надад сайн биш гэдгийг би мэддэг…хммм

  2. jagaa says:

    би яг л ийм л бган бндаа…туунтэй нээх харитсахгуй..тэрний нзуудтай хамт их юм яридаг бас тоглдог. тэр надад таалагддаг гэдгээ орой болгон халит мсжээр тойруулж хэлээл хаяа нэг утсаар яриал…энэ одоо тгд эргүүлэхгүйгэр эргүүлж бгаму тэ ккк

  3. S.Fuchino says:

    хэхэ. ямар хөөрөн юм биччэхсэн юм бэ! иймэрхүү мэдээлэл болж байна ш дэ!залуусаа

  4. ХММ says:

    ЭРГҮҮЛЭХГҮЙГЭЭР ЭРГҮҮЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.