Найз охин маань надад үнэнч байгаа болуу?

Сайн байна уу? Би энэ сайтаар хааяа даа ордог тэр болгонд бусдад зөвлөж туслаж байлаа. Харин энэ удаа энэхүү сайтаар зочилж буй найз нараасаа зөвлөгөө авах гэсэн юм намайг Анхаа гэдэг 22 настай солонгос улсад гэрээгээр ажилладаг энд ирээд 2 дох жилдээ болж байна энэ хугацаанд ганц удаа найз охин дээрээ /гэрлэлтээ батлуулсан хараахан хуримаа хийгээгүй байгаа/ очоод ирсэн. Харин энэ жил 6 сард монгол явна би найз охинтойгоо өдөр бүр утасаар ярьж 7 хоног бүр нэтэд суудаг байлаа гэтэл ойрдоо найз охин маань шоудах нь ихэслээ бас худлаа хэлээд утсаар ярих нэтэд суух цаг багасаад сүүлдээ бөөн хэрүүл болдог боллоо. Тэгээд найз нараасаа асуух ганцхан юм байна найз охин маань надад үнэнч байгаа болуу хүнтэй ойртсон эсэхийг яаж мэдэх вэ ажилаа хаяад бүр мөсөн очихуу энэ талын зөвлөгөө өгөөч… Миний хувьд гэвэл найз охиндоо 100% үнэнч байгаа хүнтэй унтах гэж оролдож үзсэн чадахгүй юм билээ… Харин намайг энд үнэнч байхад тэнд амжуулж байвал яах вэ гэсэн айдас нөмрөх боллоо. Үнэндээ дэмий хардаад байна уу гэж бодох юм мэдэхгүйээ сүүлдээ бүр бөөн юм бодоод унтаж чадахгүй байна үнэтэй зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлалаа

секс.мн дээр ирсэн захидал

41 Comments

  1. Залуу 22 says:

    сайн байна уу

    би бас энэ хүн шиг 22 той тэгээд солонгост байдаг гэхдээ ажилаар биш их сургуульд сурxаар ирсэн, би бас найз охиноо хардаад байна аа. уг нь ч итэгдэг л дэм гэхдээ яагаад ч юм яг дээрх шиг юм болоод байна, энийг мэдэж энэ талаар хүнд ухаан нэмтэл бичлэг хийх хүн хүлээсээр л байна, олон нийт мину суургаал аа айлдануу

  2. naiz says:

    ДҮҮ МИН чамд ямар байгааг сайн ойлгож байна.эгч ни бас нөхрөөсөө хол байдаг,миний хани надад хайртай надад үнэнч 2 хүүгээ хараад намайгаа хүлээж байгаа гэж итгэж амидардаг байлаа.гэтэл 2сарын өмнөөс 1 л биш болоод явлаа шүү,амралтанд хонуутаар явсан байна.утас руу ни эмэгтэй хүнээс sms ирдэг,манай хүн хариулж бичсэн,хоорондоо юу юу бичсэний ни би хүүгээрээ уншуулсан юм.тэрий ни хэлээд байхад л надад л хайртай гээд тэнэгтээд байх юм.боломжтой бол монгол яваад сэтгэлийн асуудлаа 1 мөсөн шийдээд ирвэл зүгээр юм байна даа.чи ч гэсэн тэгсэн ни дээр байх,тэгээд би явахаар болоод байж байна.ийм юм бодож хүний газар дотроо шаналаад явбал мөнгө хийснээсээ илүү зовлон шаналал болох юм байна гэдгийг мэдлээ,одоо би тэслээ гэхэд стрэст орж тэрнээсээ дордох байх.сэтгэлийн зовлонгүй байна гэдэг л хамгийн том аз жаргал шүү дүү мин.

  3. enkhuush says:

    сайн уу? чи өөрөө хайртай л юм чинь найз охиндоо итгээд үз л гж хэлий дэ цаг хэцүү үед монгол явах гж яараад яахав дээ болж бвл найз охиноо со.руу татаад авчих кк. хайртай хүнээсээ хол бх хэцүү шүү санаад ганцаардаад. би энэ зун монгол явж хайртайга уулзана чи ч бас монгол руу яв кк би холдвол сэтгэл холдоно гсн үгэнд үнэхээр үнэнгээсээ дургүй.

  4. bbb says:

    gerleltee batluulsan bol ter chin odoo naiz ohin bish suit busgui bish chinii avgai bolson shuu dee batluulah chin huulchlaj bga gol zuil ni hurim bol batluulsnii bayar yum shuu dee. tegeed ooroo nudeeree haraagui zuilee urguulan bodoj tarihaa zovooh hereg bhgui ee chamd neg orond baihdaa l barigdoogui bol negent ehner chin bolson bolhoor bitgii muugaar bodoo gehdee mini bodloor bol zugeer neg hsaardlgaa hangah geed sex hiih bol hen hen dee barigdahgui l bol baij bolno shuu dee terig tiim chuhal aimar zuil gej bi boddoggui ee harin setgel ni huvirah vii gedgees harin ih aidag nadad bol gol ni zugeer heregzee hangaj bf min untsan bol neeh uurlahgui nadad ovchin bitgii avchraarai gej l zahidag gol ni setgel ni nadaas l yaahgui bol bolloo busad ni bol amidral shuu dee have fun

  5. soki says:

    мы xуүд чи итгэx xэрэгтэйшдэ бич тийн бсар ирэл бид 2болж л бн

  6. d_ding says:

    би дээрх зуйлсуудийг уншаад нээх сайхан санаа адлаа.

  7. saran says:

    deerh ohind bayarlalaa.hyn setgeleeree l amidardag bolohoor setgelees garsan byhen asar hychtei baidag! amidrald zoviig bodoj itgej sain saihan baij chadval amidral chamd ert oroi hezee negen tsagt saihniig haramgyi beleglene gej bi boddog.chamd hamgiin sain saihan byhniig erooe!

  8. zahidliin ezend bas Saran egchid says:

    zahidliin ezend: bi setgeliig chin oilgoj bnoo.bi bas naiz zaluugaasaa hol gadaadad bdag.gehdee bi terendee 100% unench bj chaddag ter min ch gsn unench gj boddog.haayadaa uneheer ergelzeh uye bdag ch hetsuu ch bsan itgeed huleegeed l bai.hunii itgel gedeg ih olon yumiig davah huch boldog bh gej boddog yum.tiim bolhoor har bor yum sanalgui tuundee itgeed bainga hairtai gedgee medruuleerei.Salah amarhaan harin ergeed olj avah hetsuu shuudee:) amjilt husii
    Saran egchid: tanii zovolgoog unshaad yag uilah shahloo.bi bas udahgui hariad naiz zaluutaigaa gerleh bodoltoi bga.nadad yag iim ug dutaad bsan yum shig sanagdlaa.hun ugaasaa iim saikhan bodol setgeltei bhad ayandaa buh yum bolno do.tanii amidrald az jargal husii!

  9. manlai says:

    энд эр эм хамаагүй шү дэ!

  10. saruul bnoo says:

    ээ та нар болидоо охидууд та нар банди нарийг тэүчээргүй шалиг завхай хуурамч гэж боддог унэндээ угуу бхкую. эр хун унэнийг хэлэхэд эмэгэй хунээс хамаагуй илуу унэнч гомдомтгой бдаг юм. новш гж би нз охинтго жил уерхчээд 3хан сар яваад ирхэд нэг бандитай л болтсон бга бхкую. гэхдээ хун болгон оор л доо гантс унэн гэвэл эрчүүд эмэгтэйчүүдээс илуу унэнч бдаг юм нэрэ шу. гантс гэм ни ээмр хартай л болхоос…..ккк

  11. royal says:

    надад бас ийм юм тохиолдож байсийн бна бие холдвол сэтгэл холдоно гэж үнэн бхоо 3 жил үерхэж хамт амидарчаал салчдийн бн лэ нэг л сонин совин татаал бдаг бсан тэгээл салсан. би л лав салсанаараа буруудаагүй нэлээд шаналсан бас их юм ойлгосон. миний туршлагаар бол эртхэн сэтгэлээ зассан н дээр биз дэ яг амидралаа сайхан цэгцлээд тогтнуун амидрахаапаа л эхнэр авахгвүй ю до эрт гэрлээд ядийн. зорилгодоо л үнэн ч бгаарай залуу мини эр хүн бж нэг охин бодож шалчийгаад блгүй

  12. boyz says:

    SARAN SHIG XVVXNVVD TSOOXON YMDA ,VNEXEER XUVI XVMVVSIIN UXAMSARIIN L ASUUDAL ,ERN IXENXDEE END ASUUDALTAI BARAAN TALIIN NOXODL BICEJ BNA TEGLEE GD BURUUTGASAN YM BXGVISHVV ,, SAIN N TSOON BOLXOOR XEL AMNAAS XOL YVDGIIN BI XVNII NUTAGT 5JIL BOLOX GJ BN GEXDEE DUNDN 3 4 OCHSONLDOO,, BID 2 VNEXEER BVGDIIG DAVJ CHADSAN ODOO BID ULAM ILVV AZ 60TAI BIENEE XAIRALDAG BOLSON,,,SAIN SAIXAN BVXEN ULAM DELGEREESEI,,BVGDEDN AZ 60 XVSIE NIIGEM IIM BARAAN BXAD XVMVVSN BSL BARAAN BOLOOD BVAL YAXVEE

  13. tuka says:

    hi nadad bas l iim zowlon bna aa bi solongosd reed 2jil bolj bna harar amidardag negj mgl ywaaggvi nz ohintoi ter maani odoo hvreed ir gd bga bi odoo yah we nzuudaa tuslaaj

  14. saran says:

    VOGUE-d bayarlalaa.setgeliig yg mini hen negend saihan sanagdsanig unshaad nadadch ih saihan bn.chamd nasan turshdaa hamgiin hairtai hynteigee az jargaltai eryyl enh urt udaan amidraarai gej hysen erooe!

  15. gazarchin says:

    Саран гэдэг бүсгүй их зөв юум бичсэн бна залуу мин би со-д 4 жил болж бна миний хани намайг хүлээгээд л байж л бна чамд өөрийн гэсэн зорилго, хийж бүтээх сэтгэл,хүнд итгэх итгэл, хүнээр хайрлуулах сэтгэл байгаа л бол тэр бүсгүй чанайг хүлээх л болно заяаний хани хэзээ ч хаана ч хүлээнэ. завсарийх бол харин сайн мэдэхгүй юм. хүн совингоо дагвал буруудахгүи л байх даа амжилт хүсиэ дүү мины

  16. hh says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж
    үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  17. bg says:

    Эмэгтэйчүүд бол хүлээдэг юм аа эрчүүд бод мэдэхгүй.Эхнэрээ өөр шигээ бодож буруугаар ойлгож утсаар хэрүүл хийгээд байвал өөрөөсөө түлхэж байна л гэсэн үг. үнэнчээр хүлээж байхад нь элдэв юм ярих хэрэггүй. хайрыг хайрлаж байж л авч үлдэнэ шүү дээ. Цаг хугацаа гэдэг бол амьдралын шалгуур. хайртай бол итгэж сур. чи нас залуу байна юу ч бодолгүй хоёр жил ажиллаад харь.Цаг хугацаа л бүгдийг харуулна.

  18. Philosopher says:

    шаа шаа хүн л юмчинь үнэнч л байх хэрэгтэйшд ямар мал адгуус биш хэрэгцээ мэрэгцээ гэнүү донтой юмуу хаашаа юм юуны тулд хүнд тэвчээр сэтгэл зүрх заяасан юм муусайн банзалуудаа үнэнч байлдаа бүр уур хүрчлээ

  19. VOGUE says:

    Saran-giin setgegdeliig copy doj avaad e-mail-dee hadgallaa,nadad dutaad baidag setgeliin tenheeg bii bolgoh uneheer oodrog bodrol bnaa bayrlalaa, 8sard bi hairtai zaluutaigaa uulzaad hurimaa hiine,ogloo buriin nar tuunteigee uulzah udur negeer oirtsoniig sanuuldag,ter bid hoer hol bdag gehdee messengert hamt unta hamt serdeg biye biyenguigeeree horomch bai chadahgui
    jinhene hair gej baidag unench hair ch gej bdag,harin terniig hun ooroo l buteedeg

  20. ДАЛАЙ ЛАМ says:

    Чи өөрөө тэгж бодож л байгаа бол бараг тийм ш дээ. Аливаа хүнд зөн совин гэж байна. Бас эмэгтэй хүнийг эр хүн яаж ч мунхруулж болно шдэ. Найз охин чинь өөрөө хүсээгүй ч гэсэн өөр хүн мунхруулж л байгаа даа. Яадын адил яв яв. Өөр хүүхэн шуухан олоод наанаа сайхан бай л да. Тэгээд монгол буцах болход чинь учир нь олдож л таараа ш дэ. Тийм биздээ залуусаа. ХАХА

  21. saran says:

    za end setgegdel yldeesen anduudtaigaa bi bol ogt sanal niilehgyim bn.

    amidrald tuiliin yum baihgyi gedegch tuiliin yum gej baidag gej bi boddog.ihenhi hymyys hol bgaa hania tevcheertei hyleej chaddaggyi baih.hyn hyn oor oor amidraltai,yzel bodol,hysel ermelzeltei,amidraliin yne tseniig oor ooriinhooroo yneldeg baih.

    minii huvid nohor maani nadaas asar hol baidag.3jiliin daraa ter mini ergej hyy bid 2deeree irne.bi tyyniigee irtel tsever ariunaar hyleej chadna gedegtee byren itgeltei bdag.minii amidraliin utga uchir bol minii hani,minii hyy,minii ger byl.ger byliin saihan az jargal ariun nandin haritsaag bi ene nasandaa oor haanaasch henees ch amtalj mederch chadahgyi.minii hani ihenh mongol erchyydteil adilhan saihan mongol er hyn.halamjilj bn geed omnyyr maani gyigeed baidaggyi,hamag yumaa bi l amjuuldag.gehdee minii hanias oor hench namaig or zyrhniihee gynees ooriimsogloj hairlaj chadahgyi gedegt bi 100%itgeltei baidag.ter maani bas namaig ooriig ni huurahvii gej ehendee sain itgedeggyi baisan.harin minii huvid bi yaahaas minii ireedyin az jargal zovlon haruusal shuud shaltgaalna gedgiig gyn gynzgii uhamsarladag uchraas bi az jargalaa ooriin garaar ustgahgyi gej hatuu boddog.hediigeer bie fizlogiin heregtsee gej yaridagch ene bol tsever uhamsriin asuudal yum gedgiig bi odoo bieeree mederch bn.nohroo l hyleene gej hatuu boddog bolohoor nadad sex hiih hysel barag tordoggyi,haayaa haniigaa sanah yedee hamt baisan jargaltai mochoo dursaadl mash ih gantsaarddagch irehed ni hanatlaa jarganadaa gej bodoj nohorluugee sms bicheed,taitgaraad untchihsan baidag.hyniig hysel tachaal bish oyun uhaan ni udirddag yumshyy dee.amidraliig arai oor ontsgoos harldaa hymyysee.onoo margaashiin jijig sajig zovlon yuch bishdee.onoodor yu bodoj yu hiij bgaagaas chinii margaash shuud shaltgaalna.hiiheesee omno bygdiig bodoj shiidver gargaj ter shiidvertee tuushtai bh hamgiin saihan.hen 1niig huurch bolohch ooriigoo hezeech huurch chadahgyi.nohroo irehed hyleej chadsan shyy gej oorooroo baharhah saihan bizdee.nadad lav saihaan.tiimees mongold nad shig bodoltoi bysgyichyyd olon bgaa gej bodoj itgej bn.amidraldaa setgel oodrog itgeltei baidaa zaluu mini!amjilt hysie.

  22. ha ha ha says:

    мэдэхгүй юум даа өөрөөс нь асуу.

  23. unshigch says:

    мөнгөө хураагаад буцахаа бодооч. солонгост байгаа залуус ихэнх нь хүүхний араас гүйж байгаад мөнгө ч гүй хүүхэн ч гүй болдог гашуун үнэн. сэтгэлээ тайван байлгаад ажлаа хийж байтал мөнгөтэй ч болно. ирээдүйгээ бод айн. монголд үнэхээр ажиллаж амьдрахад хэцүү гэдгийг мэдсээр байж юун хүүхний араас гүйх вэ. болохгүй бол холбоогоо таслаад зөвхөн өөрийгөө л бод. хүүхэн бол хаанаас л бол хаанаас олдоно. чи залуу хүүхэд байна. ээж аав чинь чиний ирээдүйг бодоод явуулаа биз чи тэхэд нэг хүүхэн нтр гээл. ээж аав чинь мэдвэл гомдоно доо. эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэдэг л болж дээ. зүгээр л хүүхнээ орхи. хүний нутагт өвдчихгүй л бол болоо. мөнгөө хураагаад эх орондоо ирэхэд амьдрал цаанаасаа урсаал гарч ирнэ. сүүлд дараа нь чи бодоход яасан гэнэн байж дээ, тэр охиноос больсон нь болж дээ гэж өөртөө баярлана шүү. би чамд чин сэтгэлээсээ хэллээ. өөрөө мэд

  24. aagii says:

    хмммм… чи бас оороо хунтэй унтах гэж оролдож узсэн л бна ш дээ тэгчихээд бас оорийгоо унэнч байсан гэчихжээ!!!!! тэгээд бас эхнэрээ хардчихжээ!!!!! хуурамч амитан…

  25. cahirmaa says:

    хүүеээ залуу минь ээ найз охин биш уже эхнэр чинь болсон байна шүүдээ, энд сэтгэгдэл бичсэн 1 ч хүн эхнэр чинь араар тавьж байгаа эсэхийг 100% хэлж чадахгүй ээ, цаадах чинь одоо хүлээж залхаад эхэлсэн байх, сургуульд сурдаггүйн бол яаж ийж байгаад хамтдаа л байвал дээрдээ, жилдээ дор хаяж 3 удаа уулздаг бол бас яая гэхэв, миний хувьд 1 хүнийг 2 жил огт уулзалгүй хүлээж байсан нилээн сэтгэлийн тэнхээ шаарданадаа хүнээсээ л болох байх,

  26. adilhan says:

    2уулаа яг адилхан замийг туулж бгаан бна. би бас ирээд одоо 3жил болох гэж бна. манай найз охин намайг хэзээч хуурхааргүй охин бсан холдоод удаад ирхээр тийм биш байдийн бнлээ. чи өөрөө хуурсанч бсан хамт дотроо юм бодохгүй байж чадна гэвэл нээх тоогоод яахавдээ. би лав салсан уг ны 6 жил үерхсэн байж билээ. санаад хэцүү байдийн бнлээ шүү.

  27. ХҮН says:

    yamar kino bish…tegj olon jil xvleene gej yu bxaw…teglee geed uur xvntei bolson gesen vg bish…zvgeer l odoo uulzaxad neg l xundii ewgvi bx bolno…bi bas tegj vldej…xvleej…uulzaj vzsen….chi ter oxindoo itgexgvi bga bol uulzaad yaxiin be…mur muruu l xuusun deer shde…itgel gej aixtar um bn shde…ter sex ene ter bol yarshig l bn…gol ni setgel ni chiniix xeweer bx ni chuxal

  28. khongorkhon says:

    ер нь бол чиний наана чинь байсан амьдрал, тэрний чамайг байхгүй байхад байсан амьдрал 2 хэн хэнд нь хамаагүй шүү дээ. зүгээр юу ч бодолгүй хар гэдэг өвчин тусалгүй амьдар айн. асуусаны ч хэрэг байхгүй. та 2 залуухан л юм байна ш дээ. тийм юм чинь шоудах асуудал байлгүй л яадаг юм. тэгээд чамайг хүлээгээд ганцаардаад найз нөхөдтэйгээ ч уулзах байх хэрэг үү. зүгээр хэрүүл хийхгүй анхааралдаа авахгүй чи ч бас хэсэг цагаа мартчихгүй юу тэгж байтал өөрөө чамтай харьцах байлгүй

  29. john says:

    Зорьсон зорилгоо биелүүлэхийн төлөө наанаа сайн ажилла.Хол байгаа улсууд бие биенээ янз бүрээр хардах сэтгэл төрнө.Ажлаа амжуулаад харьхад чинь бүх зүйл тодорхой болно Нэгэнт батлуулсан юм чинь эхнэр чинь замаа алдахгүу хүлээнэ биз дээ.

  30. jasmin says:

    ажиллаа хаяад ир. солонгос ганцхан мөнгө олдог газар биш шүү дээ. Монголд зөндөө боломж байна шүү. Монголдоо байх сайхан ш дээ. ядаж нйз охин энэ тэр гэж шаналахгүй. тийм биз дээ.

  31. Zorigoo says:

    Ер нь хосууд хол байна гэдэг салахын үндэс болдог. Бие биенийхээ хэлсэнд итгэдэггүй. Тэгээд дээрээс нь өнөөгийн монголын нийгэмд байгаа үзэгдэл бөөн завхайрал, хууралт болохоор хол байгаад бие биеэндээ итгэнэ гэдэг хэцүү. Аль болох ойр байж бие биентэйгээ илэн далангүй ярилцах нь чухл

  32. zaluu 27 says:

    Амьдрал үзсэн хүмүүс бол ер нь дурлахыг хориглоно, бас баригдахгүй байвал болоо гэж боддог шд. Би л лав тэгэж боддог. Тэгэж чадаж байвал аз жаргалтай л байна шд. Эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр ганц нэг хальтрах юм бол байх шд.

  33. Emu says:

    Угуй ээ бие холдвол сэтгэл холддог л доо гэхдээ хунээсээ л бно.. Би хайртайгаа 2. Жил хол одор шоногуй л яридаг блаа… Одоо бид хамтдаа сайхан амидарч бна… Би найзуудтайгаа гарч ордог л бсан… Гэхдээ хол бгаа гэж. Буруугаа. Туундээ тохож аалигуйтэж хун амитантай яваагуй ээ … Чамд хайртай л юм чини чинийх хэвээрээ л бгаа .. Учирлаад яри юний туруунд муу муухай юм битгий бодоорой:) тайван бай болгоомжгуйгээс болж хол гараа авчив аа та нарийн ажлийн орчин хунд гээ биз дэ эгч маани бас корэад 4 жил ажилжжийн ; нохор ни хулээгээд л санаад л ирхээр ни бооон баяр аз жаргалтай хумуус бдгийн:) тэхээр дандаа тийм араар тавидаг завхай хумуус гэж юу бхав хаа нэг гарч оролгуй л яахав:) найз охинтойгоо сайн ярилцаарай амжилт дүү мини:)

  34. baagii says:

    яахавдээ мэдээж залуу хун яж зугээр бхавдээ тодорхой.гэхдээ чамайг хурээд ирэхээр сэтгэлээ татаад авчих сэтгэлийн тэнхээтэй л байвал болоошдээ.чи ч гэсэн тиймэрхүү юмийг хулээн зовшоорох хаттай бх хэрэгтэй.тэгэж чадвал та 2 сайхан хос болно.амжилт!!!

  35. saraana says:

    бие холдуул сэтгэл холдоно гэж байдаг. хол байгаа хүмүүс яагаад ингэж харддаг байнаа. ойлгохгүй юм. бас хүн хүлээнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. гэхдээ залуу минь чиний энэ үэнэнч сэтгэл рүү найз охин чинь тийм амархан ус цацчихгүй байх

  36. soolo 247 says:

    манай нохор ч бас со-д бгаад жил болох гэж бна.энэ 3жилийн хугацаанд нэг ч уулзаагуй ч одор бгон утсаар ыридаг.эхэндээ дотно бсан ч суулдээ оорийн эрхгүй холдоод бдаг ум билээ.биэ холдбол сэтгэл холдоно гэдэг угэнд итгэдэггүй бсан ч оорийн эрхгви тэгдэг ум бналээ.чамд л тэгж хэлэхэд унэхээр тэр охиндоо хайртай л ум бол хамт л бх хэрэгтэй гэж бодож бна.эсбэл монголдоо ирээд хамт амидар эсбэл чи найз охиныгоо корэа руу абчраад хамт бж бно шдэ.одоо харин ч корэа убахад амархан болчихсон ум бишүү.тэгээд хамт ходолморлоод хамтийн амидарлаа хамтдаа яагаад босгож болохгүй гэж. за тэгээд сэтгэл ббал бүх ум болдог хойнодоо амжилт

  37. myagmaraa says:

    хайртай хүмүүсийг хол амъдруулахад хүргэж байгаа монголын гунигт амъдралыг үзэн ядаж бна!!!!!!!!!!!!

    ард түмүн н ийм уй гасланд ам!дарч бхад ходоодоо илээд үр хүүхдээ гадаадад сургаж, өөрсдөө гадаадад амарч бгаа худалч төрийн өндөрлөг нэртэй юумнуудыг үзэн ядаж бна!!!!!!!

    хол байхын зовлонг өөрийн биеэр мэдэрсэн хүн яръж бна. хэцүү л байдаг юм. гэхдээ дүү мини энэ бол түр зуурынх гэж ойлгоод сэтгэлээ л татаж авах хэрэгтэй байдаг юм даа. чи монголд ирж болохгүй.
    ажлаа хийгээд тэр охиноо үхсэн гэж бод. тэгээд л сэтгэлээ татаж ав даа. ямар үр хүүхэд бгаа биш.

    хэнийг ч битгий чин сэтгэлээсээ хайрла. хэзээ нэгэн цагт тэд чамайг хуурах н ойлгомжтой.

    тэрний өөртөө зорилт тавиад түүнийхээ төлөө тэмц. чамайг амжилтанд хүрэнгүүт бүгд чамд хайртай болно. энэ бол амъдралын хуули.

    эрчүүдээ амжилтын төлөө тэмце.

  38. 456 says:

    Дахиад л би байна. Чи найз охин чинь чамайг үнэнчээр хэдэн ч жил хамаагүй хүлээх байх гэж горьдож байгаа бол тийм юм хэзээ ч байдаггүймаа миний дүү. Тэр чинь хүн шүү дээ яагаад хамаг сайхан залуу насаа Солонгосын ажиллах хүчийг хүлээж өнгөрөөнө гэж. Бодоод үз л дээ чамд мэдээж би чиний араар тавьдаг гэж хэлэхгүй шдэ. Хэнч 20 гаранхан настай байж дайны үед амьдарч байгаа биш хэн нэгнийг мэдэрлээ муудтал хүлээж суухыг хүсэхгүй шүү дээ.

  39. 456 says:

    би эмэгтэй л дээ. Намайг бас 20 той байхад Германруу найз залуу маань сурхаар явж байсан. Танай найз охин яг над шиг л юм болж байгаа. Эхэндээ санаад байж чадахгүй усан нүдлээл ганцаараа гуньхарч суудаг байсөөн утасдхыг нь хүлээгээл нэт-д өнждөг байсан. Сүүлдээ 1 жилээс дээш гараад ирхээр сэтгэл гэдэг юм чинь аяандаа холдоод гуньж суудгаа болиод найз нөхөдтэйгөө гарч ормоор санагдаад ирдийн. Тэгээл утасдхад нь утсаа унтраагаал гэртээ ирхэд нөгөөх чинь залгасан гээл хэлдийн сүүлдээ тоохоо байдгийм бн лээ. Би ч хэдэн жил хүлээхэв дээ гэж бодоол өөр найз залуутай болсоон болсон. Тэхдээ бас цаанаа хүрээд ирж магадгүй гэж бодоод айж эхэлдийм байна лээ. Тэгээл зугтаж явсаар байгаад сүүлдээ холбоо тасарсөөн. Гэхдээ нөгөө найз залуутайгаа би одоо болтол хамт байгаа хэхэ. Дараа нь бодоод байхад тэрний явсан нь ч болж яаж суучхаагүйн гэж бодогддог шүү. Бие холдвол сэтгэл холдоно гэж мөн ч үнэн үг шүү

  40. nj says:

    нэгэнт үзээгүй хараагүй байж хардаад яахав дээ итгэх хэрэгтэй ш дээ. Манай нөхөр бас солонгост ажил хийхээр явсан . Очоод л хардалт нь эхэлсэндээ . Би үнэнч байсан хүлээсэн 3 жилийн дараа цөхрөөд салсан . Одоо хүүтэйгээ байдаг харин нөхөр гуай тэндээ хүнтэй суугаад мрээгүй . Хайран залуу нас болсон гэж . Үнэхээр хайртай бол ажлаа хаяад ирээч мөнгө аз жаргал биш шүү дээ

  41. бүжр says:

    Ээээ чааваас. Юу ч ярихав дээ чамтай. Гэрлэлтээ батлуулсан улс чинь тэгээд найз нөхөд байдаг хэрэг үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.