Хүүхнүүдээ, эхнэр маань хараа муутай -4.5. Ийм тохиолдолд өөрөөрөө төрж болох уу? Хараанд нь нөлөө үзүүлэх боловуу, бас тархины даралттай. Уул нь өөрөөр нь төрүүлчихмээр байдаг, эмч нар зүгээр л ерөнхий юм хэлээд байна. Би болохоор яг ийм адилхан нөхцөлтэй төрж байсан хүмүүсээс бодит байдал дээр ямар байдгийг мэдмээр байна, мөнгөний сонирхолтой эмч нараас төрж байсан эхчүүд дээр байх. Анхны төрөлт…
хүндэтгэсэн Зоригоо
секс.мн дээр ирсэн захидал
18 Comments
монголчуудийн сайхан сэтгэл ханхийж бна даа. нэгэндээ хэрэгтэй үед ньтусламжийн гараа сунгаж байх хэрэгтэй шүү. ийм л зан монголчуудад үгүйлэгдээд бгаам даа. чин сэтгэлээсээ зөвлөгөөнүүд өгсөн байна6 сайхан байна
Өөрөөр нь төрүүлбэл зүгээр дээ. эргээд бие хаа нь тэнхэрэхдээ хурдан. би ч бас -4,5-тай өөрөөрөө л төрж байсан. гол нь төрөлтийг удирдах эмчийнхээ үгийг сайн дага гээрэй. Нүдээ аньж огт болохгүй шүү. бас даралт тухайн үед ямар байхаас шалтгаалах байх л даа.
Миний хараа -9, тархины даралт байхгүй л дээ. Би 2 жилийн өмнө хүүхдээ өөрөөрөө төрүүлсөн, уг нь бол нүдний болоод төрөхийн эмч нар кесар хагалгаа хийлгэх шаардлагатай гээд байсан ч хүүхэд маань нэг их том биш байсан учир яг төрөх гээд очиход эмч намайг өөрөөр төрүүлсэн, дүлүүлэхгүй гээд насос маягийн төхөөрөмж ашиглан төрүүлсэн ш дэ. Тэр бол эмнэлгийн практикт их л байдаг юм байналээ. Гэхдээ туршлагатай сайн эмч нараар хийлгэх нь зүйтэй байх, тэгэхгүй бол соруулж хүүхдийг гаргахад хүүхдийн тархи толгойд булдруу үүсэх, цаашлаад хаван нь гэмтэл үүсгэж болзошгүй байдаг гэсэн. Уг нь бол өөрөөр нь төрүүлбэл ээжийнх нь бие ядрахгүй сайн л даа. Ядаж л хагалгаагаар төрүүлсэний дараа хөхний сүү нь орж өгөхгүй байх, ээж нь хагалгааны шархнаасаа болоод эмзэглэх, ядрах гээд л асуудал нилээн гардаг гэсэн. Тиймээс та 2 нүдний сайн эмчид үзүүлэхээс гадна мэдээ алдуулагч тариатай дүлүүлэхгүй төрүүлдэг талын юмыг бас асууж үзээрэй. Амжилт хүсье.
минийх -4.5 би өөрөөрөө 2 төрсөн. тэхдээ хун хунийх өөр байж магадгуй ээ
Mongond durtai emch nart itgesnees gene uu.Mal mini ehneriig chin bodoj emch nar zovlojiin.Mergejliin medleggui humuus zugeer l gene.Sohorchihvol chi muu novsh oorooroo torsiin geed hayahgui avch yavj chadahuu?Duugai naad ehner chin ooriigoo medeed torno chi iluu za mal mini.Chaavaas hagalgaanii heden togrog tolohgui gej ooroor n toruule gej zutgej baigaa yumuu?mal.
манай хамаатаний хүүхэний хараа -6. өөрөөрөө төрсөн одоо 2 хүүхэдтэй. аан бас зүрх муутай гэж бсан. гэхдээ эхнэрээ хийсвэрээр төрүүлүүлхээр юу н болохгүй бгаан бэ. бүр л амар биз
Миний хараа бас -4,5. Болор мэлмий эмнэлэг дээр очиж нүдний нарийн шинжилгээ өгөөд өөрөөрөө төрөхөд зүгээр гээд, одоо 3 хүүхэдтэй. Тархиний даралтын хувьд сайн мэдэхгүй юм. Гол нь яг тэр чиглэлийнх нь нарийн мэргэжлийн эмчид нь үзүүлж зөвлөгөө аваад шийдсэн нь дээр биз дээ. Амжилт!
Миний хараа -4.5 би өөрөө сувилагч болохоор нэлээн судалгаа хийж байж тøрсøн.нилээн энэ талаар холбогдолтой ном уншсан.Эмч нарт ч үзүүлсэн эрсдэл бол өндөр шүү.Танидаг эмч нар хийсвэр хийлгэ гээд Танихгуй эмч нар хэт øндøр хараа муутай л биш бол зугээрээ гээд л.Эцсийн шийдвэр хийсвэр хагалгаанд орсон доо.Эхнэр чин дан шил зүүдэг үү? эсвэл линз зүүдэг үү?Хэрвээ линз зуудэг бол хэдэн жил хэрэглэснээс хамаараад торлог бурхэвч нимгэрсэн байх магадлалтай.Энэ ни тøрøх үэйин буруу дулэлтээс хараагүй болох эсвэл бур илүү хараа муудна гэсэн үг.Тэгээд тархиний даралттай болохоор бас хэцүү иум аа.Хэрвээ өөрөөрөө төрвөл, зөв дулээрэй нүүрлүүгээ биш баах гэж байгаа иум шиг доошоо дүлэх хэрэгтэй.За амжилт!
яах ум бэ? хийсвэрээр торчихгуй хараа буур мууддаг ум билээ
bi -5 zuudeg bas tarxinii daralttai yumaa
gexdee bi 3 xuuxdiin eej bolson dandaa uuruuruu tursun. dulej bxdaa nudee changa anij boldoggui tegwel nudend muu bdag geed bi nudee anixguigeer xet nudee changalaxguigeer dulej bsan yumaa. teged yagaa ch ugui 3 xuuxdee ew eruul turuulsen ooro ch ter
нүдний хараа муутай бол өөрөөрөө төрөх маш эрсдэлтэй алхам шүү дээ. Хамгийн гол ни нүдний угийг ни очиж үзүүлэх хэрэгтэй. Нүдний торлог бүрхэвчинд ямар нэг өөрчлөлт бх юм бол өөрөөрөө төрж болохгүй ш дээ. Миний нүдний хараа нэг ни -6, нөгөө ни -8. Өнгөрсөн 5 сард хүүхдээ төрүүлсэн. Нэг нүдний маани торлог бүрхэвч нимгэрсэн бна гэсэн. Дээрээс ни хүүхэд маани буруу байрлалтай бсан болохоор кесарийн хагалгаа хийлгэсэн.
Хүүхдэд ямар нэг хүндрэл бол өгдөггүй харин ээж ни төрснийхөө дараа бага зэрэг ядардаг юм билээ.
Толгой ни өвддөг дээр ни хараа муутай эхнэрээ өөрөөрөө төрөх хэрэгтэй гээд бж болохгүй шүү дээ.
Угаасаа өөрөөрөө төрсөн ч бай, хагалгаагаар төрсөн ч бай эмч нартаа мөнгө өгдөгөөс л цааш.
хийсвэр хийчхэд ядах юмгүй гардаг юм байлээ! Манай эгч хийсвэр хийлгэчээд маргааш нь би зүгээрээ гэртээ харимаар байна гээд сууж байсан бас хийсвэр хийлгэлээ гэд хүүхдийн эрүүл мэндэд нэхх хүндрэлгүй. Тэгээд өөрөөр нь түрүүлж яах гэсэн юм бэ? Хамгийн гол нь эмчид нь оёдлын сайн тавиад өгөөрэй гэд хэдэн цаас атгуулцан байхад санаа зоволтгүй байхоо бас хийсвэр хийлгэхэд амархан тэнхэрдэг юм байлээ шүү! За хөөрхөн үртэй болоорой найз минь амжилт!
миний эгч хараа нь -6тай бхдаа анхны хүүхдээ төрүүлсэн тэр үедээ хараа нь зүгээр бсан ч одоо 1 нүд нь маш муу хардаг, нөгөө нүдэндээ нөлөөлөөд бгаа. анх эмч нар өөрөөрөө төрөөд хэрэггүй хийсвэр хийлгэ гэсэнч эгч залуухан учраас өөрөөрөө төрнө гээд төрсөн. 15 жил өнгөрсөн ч хараа нь муудаад хагалгаанд олон орсон. чамд гэж хэлхэд нүдний ямар нэгэн хүндрэлтэй өвчтэй бол хийсвэр хийлгэсэн нь дээр бхаа гэж боджийн. одоо биш ч цагийн аясаар нөлөө нь илүү мэдрэгдэх болно. дараа нь харамсахгүйн тулд шүүдээ. гэхдээ мэргэжлийн нүдний эмнэлэгт Болор мэлмий эсвэл бусад газар оношоо барьж очоод үзүүлсэн нь илүү дээр байхаа.
тод дэлгэцийн эмч сайн бас туршлагатай эмч, очоод асуу. баянгол дүүргийн 7р төвийн өөдөөс харсан байшинд байдаг.
zaaval ooroor ni toruulj yaah geed baigaan be daralttai hara muu ehner chine yachih ch yum bilee hiisver hiilgelee geed muu yum eroosoo baihgui haamgiin gol ni sain emch olj hiisver hiilgeerei gej zovlomoor bainadaa
минийх ч бас -7 тэгээд саы 12 сард өөрөөрөө төрсөн гайгуй л байх шиг байна. Гэхдээ төрсөний дараа 1сар зурагт ком узэж болдоггуй юм гсн тэгүүл хараа бүр мууддаг.
нүдэнд эвэрлэг торлог бүрхэвч гэж 2 юм бий би бас хараа муутай байсан 7жилийн өмнө лазер хагалгаанд ороод одоо шил зүүдэггүй миний нүдний эвэрлэг бүрхэвч нимгэн бсан учраас эмч нар надаа хийсвэрээр төрөхийг санал болгосон юм. би охиноо хийсвэрээр гаргасан эвэрлэг бүрхэвч нимгэнтэй хүн хэт дүлэлт өгөхөөр нүд нь шууд хаагддаг гэж эмч нар хэлсэн харин тархины даралтын хувьд манай эгч тархины даралттай 2удаа өөрөөрөө төрсөн их хүндрэлтэй төрдөг юм билээ анхны хүүхдээ маш их хүндрэлтэй төрүүлсэн тийм болохоор хараагаа маш сайн шалгуулаад нүдний мэргэжилийн эмчээс зөвлөгөө аваарай МОнголд Болор мэлмий гээд эмнэлэг бгаа хуучин Баянгол зочид буудлийн хойд талд 1 цэцэрлэгийн 1давхарт байрладаг бсан . Тэнд очиж үзүүлэхийг бодоорой эмч нар нь мэргэжилээрээ АНУ-д 1-3 жил ажиллаж байсан маш өндөр мэдлэгтэй хүмүүс байдгийн билээ за та 3т аз жаргал хүсье
Минийх -6,тархиний даралтгүй, гэхдээ толгой маш их өвддөг л дөө, өөрөөрөө 2 удаа төрсөн зүгээр бна.
Хүн бүр өөр бж магад.