Миний амьдрал

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сайтийг саяханаас мэддэг болоод одоо өдөр бүр ордог миний дуртай сайтийн нэг болсон. Надад үнэхээр их таалагдлаа. эрт мэдсэн бол та бүгдийн зөвлөгөө надад үнэхээр их хэрэг болох байжээ. Гэсэн ч яахав би өөрийнхөө амьдралийг бичье гэж бодлоо. Би 4 настай хөөрхөн охинтойгоо хамт амьдардаг.Мэргэжлээрээ нэг томоохон компанид боломжийн ажил хийдэг. Царай зүс нуруу туруугаараа хэнд гологдохгүй.Уг нь нөхөртэй, гэвч нөхөр маань ажил хийхээр хөдөө яваад л эргэж ирээгүй.Уг нь би нөхөр төө маш их хайртай . Гэвч нөхөр маань хамт байсан үедээ гадуур дотуур ууж идэж их явдаг, хонуут өнжүүтээр их алга болдог байнга л хүүхэн шуухантай орооцолдоно. Ажил төрөл тогтвортой хийнэ гэж байхгүй, нэг ажилд ороод үсрээд л 2 сар ажиллана. уг нь хэл ус сайтай болохоор гадны хөрөнгө оруулалттай компанид өндөр цалинтай ажилд орно даанч удаан ажиллахгүй гарчихна.Ажиллаж байх үедээ цалин мөнгөө гэртээ авчирна, охиндоо юм авна гэж байхгүй гадуур найз нөхөдтэйгээ ууж идэж зөвхөн өөртөө л зарцуулж дуусгана. Би ч за яршиг хэрүүлийн нэмэр гээд тэр болгон юм хэлээд байхгүй өөрийнхөө цалингаар л бүхнийг болгоно.. Ер нь би нөхөртөө маш их хайртай байсан учир олон удаагийн хүүхэн шуухантай орооцолдсон энэ тэр явдлийг нь уучилж нэгэнт болсон явдал гээд дахиж сөхөн хэрүүл энэ тэр хийгээд байдаггүй л дэ. Манай хүн ч найз нь одоо ёстой хүн шиг байж чадна гэж амлана би ч түүнд итгэдэг байсан.

Даанч энэ амлалтаа хэзээ ч биелүүлж чаддаггүй. Надтай суухаасаа өмнө ч бас ингэж явдаг байсан юм байна лээ. Тэгээд охин минь гараад одоо нэг өөр болох болов уу гэж бодож байтал яг л хэвээрээ. Охин минь төрөөд удаагүй байхдаа өвдөөд би гэртээ ганцаараа сандраад нөхөр лүүгээ яриад охин өвдөөд байна хүрээд ирээч гэхэд би ажилыхантайгаа Pub-д суух гээд явж байна ер нь тэгээд би очлоо гээд зүгээр болох биш гээд уурлаад утсаа салгахад нь их гомдож нулимас өөрийн эрхгүй асгарч билээ. Дараа нь охин минь ой хүрээд бас хүндээр өвдөж эмнэлэгт хэвтэхэд нэг ч удаа бие нь яаж байна гэж асуугаагүй. Эмнэлэгээс гарахад юу ч болоогүй юм шиг л байж байна. Хөдөө ажилладаг байхдаа үе үе хот руу ажилаар орж ирнэ Тэгэхдээ бид 2той ирж уулзалгүй сэмхэн ирээд л явчихсан байна. Сүүлд нь л ийм тийм хүүхэнтэй бааранд сууж байсан буудалд байсан гэсэн сураг сонсоно шүү дээ. Гэсэн би энэ бүгд дээр хэл ам хийгээд байхгүй гомдож уйлсаныгаа за ажил төрөл нь болоогүй байх, зав зай нь болоогүй байх гэж өөрийгөө тайвшируулж бас л хайрласан хэвээрээ.

Нөхрийнхөө тухай муу үг өөрийн гэрийхэндээ ер цухуйлгахгүй дандаа л сайн талыг нь магтаж ярьдаг болохоор манайхан миний ярьсанаар манай нөхрийг ойлгоно.Гэрийхэн маань намайг суулгачихсан биш миний өөрийн л сонгож суусан хүн юм чинь гэж бодон тэдэнд элдэв юм ярьж санааг нь зовоохгүй санаатай, нөгөө талаас нөхрийг маань тийм халамж анхаарал муутай хүн гэж бодон эвгүй сэтгэгдэл төрүүлчихвэл нөхөрт маань таагүй хандаад тэгээд тэднийг хоорондоо муудалцаад байх юм болов уу гэж бодон хэлдэггүй байсан минь буруу ч байсан байж магадгүй юм. Сэтгэлд байгаа бүх зовлон шаналалаа зөвхөн өөртөө л хадгалж уйлж хоносон шөнө олон байгаа. Гаднаа би юу ч болоогүй юм шиг байж чаддаг болохоор ажил төрөл найз нөхөд маань юу ч мэдэхгүй. Нөхрөө би гадаадад байхад нь ч одоо ирэлгүй жил гаран болж байхад нь ч би өөр хүнтэй болох нь байтугай бодож ч үзээгүй явж байна. Саяхан би харин нөхрөө өөр хүүхэнтэй хамт амьдраад хүүхэд нь гарсан гэж сонссон. Сэтгэл минь ямар их урагдаж шаналсанийг хэнч мэдэхгүй. Би охинтойгоо үлдээд дажгүй сайхан амьдарчихна л да даанч охин минь аавгүй болж байгаа нь харамсалтай. Магадгүй тийм аав байснаас байхгүй байсан нь ч дээр юм уу гэж боддог болоод байгаа сүүлийн үед. Нөхрийг маань гаднаас нь харахад ямар ч эмэгтэй хүнд их амархан таалагдана яриа хөөрөөтэй дажгүй залуу юм шиг. Даанч дотор хүн нь амиа бодсон хүн чанар гэж авах юмгүй. Хэдий тийм байсан нөхрөө маш их хайрладаг хайртай байсан. Хайрласны хариуд хайр нэг өдөр ирнэ гэж боддог байсан ч миний хувьд яг эсрэгээрээ байлаа.

секс.мн дээр ирсэн захидал

34 Comments

  1. sanaa says:

    Сайн уу чиний захиаг уншлаа чамааг ямар байгааг ойлгож байна ахиад ганцаарай сэтгэлээ онгоологмоор байвал захиа бичээрэй

  2. Murun says:

    хорвоо бөөрөнхий бүү шанал өөдрөг бай залуу хүн алдаал биз амьдрал үзээл биз сайхан амьдарнаа итгээрэй. Харин тэр эр хүн гэж хэлээд байгаа юм чинь хүн биш адгуус хэзээ нэгэн цагт чамд үзүүлсэн зовлонгоо амсжил таараа. Эргүү ухна арчаагүй новш сайхан ханьтай болж үрээ гаргуулчаад бахдаж амьдрах хувь байхгүй азгүй тэнэг новш.

  3. Монгол эр says:

    Сайн байна уу? Эрхэм бүсгүй минь. Шуудхан хэлэхэд нөхөр чинь чамд хань болохгүйээ. Түүнээс биеийн сайхан, сэтгэлийн тунгалаг байгаа дээрээ салсан нь дээр шүү. Ийм хүн гай болохоос биш чамд хань, түшэг болохгүй. Бичсэн зүйл чинь үнэн бол миний бодлоор нөхөр чинь яасан ч хань болохооргүй хүн байна. Бодоод үз л дээ үрдээ хайргүй хүн эхнэртээ хайргүй байдаг юм шүү. Гэхдээ чиний амьдралд ирээдүй байна. Тийм учраас одооноос оройтоогүй байгаа дээрээ амьдралаа бодоо бүсгүй минь. Ээ амьсгаа Монголын зарим эрчүүд гэж авах байхгүй юм даа. Гэхдээ бүсгүй хүнийг гомдоосон хүний заяа нь ямагт гутдаг юм. Муу эр байна даа танай нөхөр чинь. Ингэж хэлж байгаад өршөөгөөрэй намайг.

  4. bas neg zaluu says:

    Миний яахоо руу захиа бичээрэй. Би ч гэсэн дээрхи байнгын уншигчтай яаг адилхан амидралтай. Заримдаа ч оорийнхоо амидралд эргэлздэг л юм. Гэхдээ л би дотроо ногоох л уяхан сэтгэлээрээ миний л сонгосон амидрал юм чинэ гээд л эхнэрээ их л хайрлаж халамжилж амидардаг. чиний хувид гэвэл нэгэнт чамайг хайрлахгуй хунийг хулээж амидраад яах юм бэ, Нэг ийм уг байдаг юм. Оороо хайрладаг хунтэйгээ сууж зовж байхаар, оорийг чинэ хайрладаг кхунтэйгээ сууж жарга аа гэж зувлухуур л байна. яахоо хаягаар орж ирээрэй. Үарилтся. ВАҮАА_1203@яахөө

  5. bas neg zaluu says:

    Миний яахоо руу захиа бичээрэй. Би ч гэсэн дээрхи байнгын уншигчтай яаг адилхан амидралтай. Заримдаа ч оорийнхоо амидралд эргэлздэг л юм. Гэхдээ л би дотроо ногоох л уяхан сэтгэлээрээ миний л сонгосон амидрал юм чинэ гээд л эхнэрээ их л хайрлаж халамжилж амидардаг. чиний хувид гэвэл нэгэнт чамайг хайрлахгуй хунийг хулээж амидраад яах юм бэ, Нэг ийм уг байдаг юм. Оороо хайрладаг хунтэйгээ сууж зовж байхаар, оорийг чинэ хайрладаг кхунтэйгээ сууж жарга аа гэж зувлухуур л байна. яахоо хаягаар орж ирээрэй. Үарилтся.

  6. latada says:

    хохи чини… эргүү тэнэг болгосон эцэг эхээсээ асуу мал мини

  7. zaluuzurkh@yahoo.com says:

    энэ бурханыг одоо ях вэ цөмөөрөө нэг авч хэлэлцэе ээ дандаа хясаж байх юм аа дандаа ийм нэмэх хасах цэнэгийн хуулиар амьдрах юм байх даа

  8. Baingiin unshigch says:

    Надад ийм эхнэр заяаасан бол би энэ залуу шиг амидрахгуйээ. яагад 2 сайн хун таарч суух н ховор байдгийн бол. ийм сайхан эхнэр охин 2 хаяад унэхээр хэлэх уг олдохгуй бичиж чадахгуйн, манай ихэнх Монгол бусгуйчууд маани далай шиг уужуу сэтгэлтэй юмаа.дандаа л уучилсан гэх юм, унэхээр хайртай болхоор л тэгдэг байх, тэхдэ намайг шалиг амитан гэж битги бодоорой, би бас л шаналж яваа залуу, эхнэр маани халамж гэж ёстой 00, харин хунээр халамжилуулах дуртай,тэгсэн хэрнээ надад хайртай гэнэ, би ч зөөлөн хун болхор өөрөө ч хайртай болхоор их халимжилж санаа тавинаа харин тэр тийм юм мэдэхгүй, энэ асуудалдаа сэтгэл дундуур явдаг, тэгээд ийм эмэгтэй миний эхнэр байсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө, би архинд дургуй хааяа тамих л татдаг, орой гэрээсэ гарах дургуй хааяа л найз нөхөдийн төрсөн өдөрөөр гардаг, Нээрэ өөрийгөө магтаж байгаан биш над шиг залуучууд Ховор байдагийн байнаа захидалууд их уншилаа, тэгсэн мөртлөө залхуу эхнэртэй, 5 жил болход 10 удаа л хоол хийсэн дээ, энэ амидралда эргэлзэжил амидарч байна.

  9. заяа says:

    чамд өөрт чинь хандаж хэлэх юм байна. хүн хэлэхээс нааш ойлгохгүй цаас чичихээс нааш цоорохгүй гэж нэг үг байдаг юм. энд багахан ч гэсэн чиний буруу бас байна. нөхөртөө юу бодож юу мэдэрч байгаагаа хэлэх хэрэгтэй байсан юм. гомдож шаналаж тэвчиж уучилсанаа хэлэх хэрэгтэй байсан. магадгүй чи бүх юмийг дотроо нууж дуугай байсан нь эсрэгээ тэр хүнд таалагдахгүй чамайг хүйтэн хөндий хүн гэж ойлгодог байсан байж болно шүү дээ. энэ удаад амьдрал бүтэлгүйтэж маш том шаналал чамд учирч байгаа ч энэ алдаагаа өөрийгөө өөрчлөхгүй бол бас л давтахаар юм байна. нэгт өөрийгөө эхлээд хүндэлж хайрлаж сур. чи өөрийгөө дэндүү хайрладаггүй хүн юм. өөрт чинь хүн тэгж хандахыг зөвшөөрсөндөө чи буруутай. хэрвээ эр нөхөр чинь ухаалаг хүн байсан бол анзаарч ойлгох байсан ч байж магад. гэтэл дийлэнх эрчүүд анзаарамж муутай хүмүүс байдаг. тэгээд бодохоор бүх зүйлийг шууд үгээр нь шууд хэлж байх хэрэгтэй. нээлттэй бай. өөртөө үнэнч бай. өөрийгөө бүү хуур. тэсэрч сур. хээр очоод харааж зүх, орилж хашгир, тэгээд ядарч дотроо онгойтол уйл. тэгээд бүгдийг таг март. бүхнийг шинээр эхлэ. өөрийг чинь хайрлах хүнтэй учир. сайн ухаалаг залуутай танилц. адилхан үртэй эмэгтэй хүний хувьд чамд хамгийн сайхан хайртай учраасай гэж ерөөе. өөрийгөө хайрлуулж сураарай.

  10. enkhma says:

    YArih yuman deere yarioj uurlah yuman deere uurlajil bgaachdee…hairtai geedl buh yumiig ni uuchilj yaj boldiin bee..

    Anhnaasaa l huchtei baih heregtei.
    bas nohor chi yasan mulguu oodgui humuujilgui zaluu bsiin bee..odoo orhi orhi tiim doroi zaluutai amidarsnaas saihan single yawj baildaa..

  11. baldag says:

    хөөрхий өнгөрсөн амьдрал өнгөрсөн амьдрал март

  12. zowlomj says:

    оцгүй л залуу юм нэгэнт амидрал үргэлжилж бга хойно одоо эргэж буцалтгүй өөдрөг амидах л үлдэждээ бүсгүй мини урагшаа амжилт

  13. Mongolia says:

    Түүнээс ямарч эр xүн очино доо чамайг xудалаа хэлж байна гэж бодсон байна ягаад гэвэл чи xудлаа хэлдэг байсан байна

  14. Mongolia says:

    Ааа мэдэхгүй чи нөxөртөө яамар зан араншин гаргадагийг хэнч мэдэхгүй шүү дээ. нөxөр чинь байсан бол бас л нэг өөр юм ярина да ямар Мал Адгуус биш дээ.xүүxэд өвдөөд залгасан чинь би паб д суух гэж бана гэнээ…очоод ямар згр болчих биш хэхэхэ.чи урид нь xүүxэд өвдөөд гээд дандаа шалтаг гаргаж xудал xэлдэг байсан юм бишүү…тэгээд залхасан байxаа.

  15. no says:

    эр нь сайн биш байхад эм нь гүйсээр байгаад хүүхэдтэй боллоо нтр гэж байгаад суучихсан гэр бүл ч бас иймэрхүү харьцаатай байх нь байдаг

  16. odo says:

    Найзаа салаад, сэтгэлээ чөлөөл. Амар амгалан тайван болно. Тэрэнд тэгэж хайран цаг, сэтгэлээ зориулаад яах нь вэ. Би бас чам шиг байсаан. Одоо сэтгэл санаа амар, хүүтэйгээ сайхан амьдарч байна. Одоо өөрийгөө, охиноо бод.

  17. ba says:

    ийм сайхан сэтгэлтэй эмэгтээтэй дайралдаж сайхан амьдарч хайр гэдэгийг мэдрүүлж амьрах юумсан тэгэхдээ чи сайхан амьдрана аа би чамд итгэж бна

  18. zz says:

    yamar davartsan pizda we odoo udahgui ter avgaigaasaa salna dahial neg huuhed unchirnu nz mini bitgii hulee bii tiim muuhai amitaniig bitgii hairla iim muuhai zaluus mongoloor neg bgaa

  19. dona says:

    за чамд амжилт хүсье Нэгэнт сонголтоо хийгээд өөр хүнтэй болоод хүүхэдтэй болцон байхад түүнийг хүлээгээд хэрэггүй ээ. Дотроо хайрлавал хайрлаад санавал санаад ажиллаад л амьдраад л байх хэрэгтэй:Би бас түүнийгээ хайрлаад бодоод л явж байна. Тэр минь маш сайн хүн хирнээ Яагаад ч юм бид таардаггүйм . Бодвол би их муу хүн байлгүй дээ. Хүүгээ л өрөвдөх юм. Иим зүйл болохбайсан гэж бодоод л өөрийгөө хуурч сууна. Тэвчээрэй.Сайн сайхны төлөө алхаараай бас өөртөө тэгж хэлнээ

  20. cahirmaa says:

    чам шиг ийм сайн хүнд тийм хүн заяах гэждээ, гэхдээ дараагийн нөхөр дээрээ бодох хэрэгтэй шүү, хэтэрхий ийм сайн хүмүүс дараагийн хүнээсээ эхний хүнд хохируулж шаналж сайхан сэтгэл гаргасныхаа хариуг авах гээд нэхэх гээд байдаг шүү өөрөө ч мэдэлгүй. энэ сайхан зан чанараа битгий алдаарай, одоо цагт их л ховор сэтгэл шүү, эртхэн залуу дээрээ өөртөө тохирох хүнээ олоод аваа

  21. Sarnai says:

    Estoi t1 zaluu bna chamaig er ni ehneree gej boddoguin bna gedeg vnen.Iim archaagui yumnii toloo hairan zaluu nasaa zoriulj hvleej baihdaa yadiin,ongorson bvhniig duuschihlaa gaj bodood dahiad shineer bvgdiig ehleech.Ooriigoo oodno tat,setgeleer bithii una tsoglog bai.Chamd naad t1-s chin ilvv sain hvn taarah l bno.

  22. saraana says:

    салсан нь дээр биздээ. өдий хүртэл үр хүүхэд нь гарчихаад байхад засраагүй юм чинь одоо цаг алдаж амьдралаа барахын л нэмэр дээ. хөөрхөн охиноо бодоод тэр хүнийг мартаж сайхан амьдараарай. эцэггүй ч гэсэн ээж нь сайн хайрлаж хүмүүжүүлвэл сайн хүн болдымоо. муу эцэгтэй байснаас байгаааагүй нь дээр дэ.

  23. cakmotop says:

    юу хүлээгээд бга юм бэ? салаач, гэм биш зан – хорвоогоор дүүрэн сайхан залуучууд бхд. гадаад хэдэн жил болоод ирэхгүй юу

  24. Flower says:

    Би яг чам шиг хүнтэй амьдарч байсийм. Эцсийн мөчид салж л, энэ амьдралдаа цэг тавьсан даа. Салаад сэтгэл санаа амар амгалан амьдрах шиг сайхан юм байхгүйг ойлгосон, тэгж ч амьдарсан. Харийн бүх эрчүүд танай нөхөр шиг биш гэдгийг ойлгоорой, амьдрах сайхан шүү гэж л хэлье даа.

  25. dovdon says:

    ээээ хөөрхий чи л миний нөхөр гэж яриад байдаг, гэтэл тэр хүн чинь өөрийгөө ерөөсөө чиний нөхөр гэж боддоггүй юм байна шдээ, чи зүгээр л нэг тоглоом нь, охин чинь жирийн нэг алдаа байсан байх тэр хүний хувьд, тэрийг чи одоо нөхөрөө гэж бодоод л хүлээгээд суух юм бол хайран нэг насны амьдралаа үрэх нь байна шүү. Охин аавгүй болохоороо яадаг юм, өчнөөн л гэр бүл салж байна, аавгүй зөндөө л хүүхэд сайн сайхан өсөж торниод болоод л бн, өмсөх зүүх, идэх уух, ээжийн хайраар дутахгүй л бол угаасаа ааваар яадаг юм, багаасаа мэдээгүй юм чинь охин чинь үгүйлэх ч гүй, тийм аав байснаас байгаагүй нь дээр. Эцэг эх нь хүүхдээ бодоод гээд хэрэлдээд зодолдоод амьдраад байдаг, гэтэл хүүхдүүд нь эцэг эхээ дотроо үзэн ядаж, салж намайг амраагаасай, эсвэл энэ 2 үнэхээр муу хүмүүс гэж бат боддог олон хүүхдүүдийг би мэдэх юм байна.

    Тэр хүнийг амиа бодсон, хүн чанаргүй энэ тэр гэж чи дүгнээд хэрэггүй байхоо, нэгэнт хайргүй хүндээ хэн ч сэтгэл гаргахүй шдээ, магад одоогийн эхнэр хүүхэддээ алт шиг аав ч юм билүү, чинийх болохгүй л хүн байж, авч чадахгүй тоглоомын төлөө хөлөө жийж уйлж суугаад яахав дээ

  26. Emmy says:

    hm,nuhur chin iheriin ordnii zaluu bhaa…yag ordniih ni aash aranshin ni todorood garaad irjina…ter ch yahaw.etseg ni ingej eldev baliar humuustei zavaartaj ybaad ohind chin buzar ni buuj bgaada.ubduj bariad l…yadaj l muu muuhai energy daguulaad gert chin orj irj bgaa shd.nuhur chin sain,saihan zaluu bla geed negent l chamd,ohindoo hairgvi gees hoish chi teriig harj amidrah herg bnu?chinii bichenees unshihad chamd hairgvi,hairtai hunees ni garaagvi bolhoor ohin chin ch une tsenegvi bdag yum blgvi de(uuchlaarai).chi ter zaluugiin tuhai eldev yariag sonsoj nerv teed l ,hezee ireh bol gej munhiin bodoltoi.naad tarhi tolgoi chin bur virus tej duuslaa daa.muuhan,sadar etsegtei bsanaas bgaagv ni deer bsan yum gej ohin chin etsegee uzen yadah vi de.chi naad nuhruu hayaad ybaad uzeech,heseg hugatsaand.yamarhuu uildel gargah nu??

  27. man says:

    сайн уу? найзаа чи үнэхээр их тэвчээртэй юм байна. Хэдийгээр нөхөр чинь чамайг хайрлаагүй ч чи тэр хүнийг хайрлаж чадсан байна. Эцэст нь хэлэхэд хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан хүн дараа нь сэтгэл дүүрэн харамсхааргүй байдаг юм шүү. Амжил хүсье.

  28. ganaa says:

    archaagui hunii orontsog bna daa huuhed uvdchihsun bhad pub suulaa geed huuhed emnelegt hemvtchihsen bha gats udaa irgej ochdogui eoeoeo araich dee alchmaar hun bnau ugui yu aan er hunii gutam shig bna daa . ingeed bidnuusiig gutaagadag mal uud ih ban shuu. shuu salaad hayah heregtei ingej yavsniihan gai garjil taaraa

  29. gerel says:

    za yahavde chi nileen udaan hugatsaand zasarahiin harj amidrala ursen bainashuude odoo tegeed yamriig ni medej avsnaas hoish martaad ohintoigoo saihan amidrah heregteishuu

  30. max says:

    eee chaavaas ymar t1 er hun geheeree iim bdag bnadaa.yaay gehevdee negent iim bgaagaas hoish odoo uuriihuu amidraliig bodson ni deer bhaa gj bodoj bna….

  31. zaluu says:

    За яахав дээ бүсгүй минь. Тиймэрхүү хүн төрхтэй хүний оронцогнууд тааралдаж л байдаг шүү дээ. Гараасаа хөтлөх үртэй байх л хамгийн сайхан шүү. Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжилчихээд насны эцэст сэтгэл санааны жаргал эдэлж байгаа хүмүүсээр би бахархах дуртай байдаг юм. Залуу зандан насандаа алдаа гаргахгүй байна гэж байдаггүй юм шиг байгаа юм. Хүн болгон дайрч гардаг байх. Харин тэр болгоноос өөрийгөө олж авч гарч чаддаг байх хэрэгтэй гэж би боддог юм. Сайн ээжийн үр сайн хүн болноо. Амьдрал тэвчээртэй байхыг бүүр илүү тэвчээртэй байхыг заримдаа шаарддаг шүү дээ. Тэр нэг тийм Монгол биш сэтгэхүйтэй хүнтэй Монголд амьдрах гээд яахав. Чиний зам урд чинь байна бүсгүй байна. Сайн хүн олдоноо чамд.

  32. negen zaluu says:

    одоо өнгөрсөн асуудал бнаа найзаа шинээр эхлээд сайхан амьдархаа бод доо охиндоо сайн аав олж өгөөрэй дээ
    сэтгэлээ онгойтол ярилцмаар бга бол болно шүү хө

  33. MONGOL SETGEL says:

    Чиний амьдрал ямар харамсалтай юм бэ, би өөрөө эр хүн ч гэлээ чиний бичсэнийг уншаад нөхрийн чинь өмнөөс иччихлээ. Эрчүүд минь дээ энэ мэт амьдралын төлөө хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа бүсгүйчүүдээ хайрлаж явъя л даа. Хүүхдээ тэгэж тоодоггүй ямар өөдгүй хүн бэ!!! Би хүүхэдтэй болж амжаагүй л дээ гэхдээ л тэр жаахан амьтныг хайрлахгүй байж чадах нэг ч хүн баймааргүй л юм. Найзаа чамд гэж зөвлөхөд нөхөртэйгээ нэг сайхан бүх зүйлээ ярилцаад үз дээ. Болохгүй бол энэ бичсэнээ ч уншуулсан яах вэ дээ. Тэгээд ойлгохгүй бол чи бүгдийг өөрийнхөөрөө шийдэж болно. Ярилц гэж байгаа маань та хоёрт хөөрхөн хүүхэд байна шүү дээ. Түүнийгээ л хамгийн 1-рт бодож байх хэрэгтэй. Чамд амжилт хүсье. Хайртай хүндээ хурдхан утасдаж чамдаа аймар их хайртайгаа хэлмээр санадчихлаа. Залганаа.

  34. od says:

    юуг нь санадаг байнаа хурдхан мартаад өөрөөр амьдраач

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.