Сайн байцгаана уу! Би бараг хагас жилийн өмнө нийтлэл оруулж байсан юм. Зарим хүмүүс санаж байгаа байх. Нөгөө хамаагүй чангаар инээж байгаад… юу яадаг хүүхэн байна хэхэ. Тэрнээс хойш энэ сайтаар бараг ороогүй их үджээ. Ийм их коммэнт ирсэн байна гэж зүүдэлсэнгүй. Миний бүтэлгүйтэл ихэнх хүмүүст инээдтэй санагдсан бололтой. Тэр үедээ ичээд ширээгээ мөргөөд үхмээр санагдаж байсан ч одоо миний ч бас инээд хүрэх шиг хэхэ. За тэгээд бид 2 цаашаа юу болсон бэ гэхээр би ичээд 2 хоног өрөөнөөсөө гараагүй. Нөгөөх маань ч харагдахгүй болохоор надад дургүй нь хурч дээ гэж бодоод бүр сэтгэлээр унаад байтал харин 3 дахь өдөр нь аягатай кофе барьчихсан ороод ирлээ. Тэгээд цайндаа ч орохгүй ингэж их ажиллаад байвал нэг өдөр муужирна шүү! Ядаж аяга кофе уу гэж хэлдэг юм даа. Гэхдээ намайг нэг л жоготой нүдээр хараад байсан юм. Би хэдийгээр ичээд юм хэлж чадаагүй ч гэсэн баярласандаа нисэх шахаж. Ингээд бид 2 эхлээд мэссэнжэр бичдэг боллоо, дараа нь уулздаг болздог болсон. Яг тэрний дараахан нь карентин гэж юм гараад нэг их гадуур ч явах боломж олддоггүй байсан ч тэр минь ямар нэг аргаар намайг баярлуулах юм олдог байсан. Ингээд нэг мэдэхэд хагас жил өнгөрчээ. Харин тэр маань 6 жилийн өмнө оюутан байх үедээ хүнтэй гэрлэж эхнэр нь төрөхийн хүндрэлээс болж нас барсан юм байна лээ.
Одоо ээж охин 2-тойгоо амьдардаг. Охиндоо хойд эхийн царай харуулахгүй гэсэндээ, бас тэр хүүхэндээ дэндүү хайртай байсан учраас дахиж амьдрал зохиохыг хүсдэггүй байсан гэж байна лээ. Тэгээд яахав надтай учраад дахин инээж эхэлсэн. Надад итгээд саяхан охинтойгоо уулзуулсан. Үнэхээр эгдүү хүрмээр тэр бичкэн охин яг л тэрэнтэй минь адилхан. Бумбагар цагаан царайтай, гялтганасан хар нүд, үстэй хайр хүрэхгүй байхын аргагүй хөөрхөн амьтан байна лээ. Эхлээд их гэрэвшиж байснаа дараа нь 2-лаа овоо найз болсон. Ичээд инээхээрээ сүүн шүд нь уначихсан бүүр эгдүүтэй харагдаад хэхэ. Ийм амьдралтай хунийг хайрлаж, гэрлэж чадах уу гэж тэр минь надаас асуусан. Мэдээж тэгэлгүй яахав. Би түүнийхээ үсний ширхэг бүрийг хүртэл хайрладаг шигээ хөөрхөн охиныг нь ч гэсэн ээж хуний халуун сэтгэлээр дутаалгүй хайрлаж өсгөхийг үнэхээр хүсэж байна. Өдөр ирэх тусам 2 биендээ улам л хайртай болж аз жаргалаар бялхаж байна. Заримдаа зүүд биш байгаа даа гэж бодогдох юм. Тэр маань ч гэсэн надтай учирснаас хойш аз жаргал гэдгийг мэдэрч сэтгэлдээ дулаахан явж эхэллээ гэдэг. Хааяа анхны болзоон дээрх шиг ганц удаа тэгээд үзүүлчих гээд намайгаа явуулаад байдаг хэхэ. Ичиж бантаад эгдүүтэй санагдсан гэсэн. Тэр бүтэлгүй явдал ийм нэгэн сайхан хайрын түүх үүсгэсэн юм даа. Ингээд эцэст нь хэлэхэд миний Монголын бүх охидууд, залуучууд хайр дурлалаа олж аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн амьдраасай гэж ерөөе. Хүн аз жаргалтай сэтгэл хангалуун үедээ юүг ч бүтээж чадна шүү дээ, тийм ээ? Бас хайраа олсон бол алдалгүй хайрлаж яваарай. Найз охин чин санаандгүй над шиг янз бүрээр пактлах юм бол ойлгож уучлаарай! Бид чинь ууж иддэг, бүх л талаараа адилхан л хүмүүс шүү дээ тийм биздээ залуусаа!
секс.мн дээр ирсэн захидал
63 Comments
юн хоорxон юм бэ амжилт ,
ёоё ухтлээ инээлээ, ойрд ингэж инээгээгүйн бна,дахин дахин уншиж инээсний яаана.аз жаргал хусэе дээ.
humuusee tanar ter “haaguur yu bolood bna?” gedgiin setgegdliig unshiwuu? yoooooy eleg hoshloo. chatsga aldtsiimuu baihdaa yahaw dee. gahgahgah. oo neeree gol yumaa martchij. Az jargaliin deediig ta 3taa husen yorooy!!!!!!
унгасан гээд санаа н зовоод байхад энэ хүмүүс ямар сонин юм бэ? баяр хүргэе гээд байх юм. ойлгосонгүй.
хэхэ найз мини чиний энэ туух чини олон хунд инээд хөөр бэлэглэлээ чамд баярллаа, эргүүлээд бугд чамд аз жаргал сайн сайхан бугдийг хусэж байна,
хаха нөгөө эмэгтэй саналгүй яахав, за баяр хүргий, нэг ч гэсэн ийм хөгжилтэй хайрийн түүх байдаг л юм бн
бид үнэн хэлсэн байгаа биз дээ?
та 2 бүр дотно болохоороо нөгөө асуудлыг чинь яриад инээнээ гэж.
инээдэмтэй түүх сайхнаар үргэлжилж байгаа юм байна. би нөхөртөө уншуулж хамт инээж байсан юм. одоо та 2г сайхан хайр үүсгээд аз жаргалтай байгаа тухай бас ярьж өгнөө.
өөрийн хүүхдийг гарахаар охиноо одооных шигээ л хайрлаарай.
хэхэхэ. эхний бичлэгийг чин уншаад элгээ хөштлөө инээлээ. хөгжилтэй туух байна. аз жаргал хүсмээр байна.
сайну? баяр хүргье. ямар сайхан юм бэ? би бас анх уншаад бүр хэдэн өдөр инээж явсан. одоо чи тэгээд энэ бичлэгээ нөхөртөө үзүүлсэнүүү? хэхэ. нээрэ хэдэн өдөр бодохоор л инээд хүрээд явсаншүү. Тэр залуу ч их ухаантай юм. чи ч охин үрээ хайрлаж яваарай. танай гэр бүлийг БУРХАН ерөөг.
ямар сайхан ым бэ. та 3 т аз жаргал хүсий. амидрал гайхалтай бас баян шүү хүмүүсээ өөдрөг байцгаанаа хэдүүлээ
та 3 аз жаргал хүсье. Унгасан гэнээ хэ хэ хэ хөгжилтэй юм.
GOY UNGASAN SHV CHI., He he he., hugjiltei bas ih gegeeleg tvvh bnaa. Sain saihan bvhniig hvsey, amjilt ;>
омнохийг уншаагуй хэрнээ сэтгэгдэл уншаад инээд хурээд сэтгэл ходлоод омноос нь бүр баярлчихлаа, би яг л тэр залуу шиг охинтой аавдаа, одоо болтол тэр л залуу шиг бодолтой явдаг юм
jargaltai ger buliin too dahin negeer nemegdej bna…
uunees iluu yum yaj bh ve?
saihan amidraarai,tuuniigee gomdooh zuil bitgii hiigeerei.
hamgiin sain saihniig husen yuruuy.
omnoh zahidliig chin anajiina.kkk amidrald chin az jargal hvsie.
аз жаргал хүсье
кэкэ ёстой хөөрхөн байна.амжилт хүсьэ..;-}
ок сайн ..Охиноо үргэлж хайрлаж бас ээжийн хайрийг тэр охинд мэдрүүлээд өгөөрэй…
нээрээ тэр үед элэгээ xөштөл инээж билээ.Аз жаргал дагуулсан бүтэлгүйтэл байжээ.Танай гэр бүлд xамгийн сайн сайxныг xүсье!
Ashgui dee.Bayar hurgii.
өө ямар гое юм бэ.үнэхээр инээдтэй эгдүү хүргэм байсан ч гэсэн надад бол аз жаргалтай санагдлаа.чамд аз жаргал энэ хорвоогийн бүх сайн сайхан зүйлийг хүсэн ерөөе.Охиноо үргэлж хайрлаж бас ээжийн хайрийг тэр охинд мэдрүүлээд өгөөрэй…
өөөөөө нөгөө ПАН айн аз жаргал хүсье
Ямар сайхан хэрэг вээ чи нээрээ уужим сэтгэлтэй ухаантай бүсгүй юмаа хөөрхөн охинд нь сайн ээж хайртай хүндээ сайн хань болж яваарай. Анхны захиаг чинь уншаад үхтэлээ инээсэн гэхдээ яадгийн ичээд бх юу бсын байх л зүйл шдээ та 3т хамгийн сайн сайхан аз жаргал эрүүл энх урт удаан наслахыг хүсэн Ерөөе!
yoo ymar goy yum be egchee bayar hurgye! ter hunee bitgii aldaarai.ta az jargalaa olson bn.bi hezee hairaa oloh bol.huleej huleej bur guitslee.gehdee bi 23tai zaluu ohin bn l daa.tegsen ch gesen hairaa hurdan olmoor bn.tand gj helehed uurd az jargalaar bylhaj yvaarai.ahij ter hogiin aldaagaa bitgii davtaarai.aan tegeed bas oortoo goo saihandaa huvtsas hunarandaa mash ih sanaa tavidag yum shuu.tanaas duu ch gesen zovlochye kekkeke za amjilt
goy tvvx shvv. umnuus chin ix bayarlaj bn. za tegeed xamgiin gol ni mash bat bux untarshgvi az jargaltai ger bvl bolooroi.
hi busgui
chinii omnoh bichlegiig chin unshij bsn.buur tataj unaad l.hehe.ineheer ih ichij nuur amaa hiih gazargui bolj bsn bhda.
bi buur oor deeree tosoolj uzej bsn ged bodohgu yu.hehehe
ta3t azjargal sn shniig husie.
ohin huuhed chin hoorhoon. uyan nalarhai.eej gdg huniig medhgu osson blhr hoid eej gj bish jinhene ooriinh n eej shig handaj hairlaj yavaara. hoorhon yumaa.ingeed l 1 ail ch gsn eleg buten amidarch bvl tee
ta3t ahiad azjargal sain shniig husen yerooe
Би бас ганцаараа зөндөө инээж билээ. Чи үнэхээр азтай бүсгүй юмаа. Бүүр атаархчлаа. Гэхдээ чамд, танай гэр бүлд, бас тэр шүдгүй охинд чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Дандаа инээж яваарай 🙂
хэхэ охиныг нь өөрийн юм шиг өсгөөрэй хэхэ. Хамгийн гайхалтай хойд ээж гэдэг цолыг хүртэх болтугай гэж ерөөе дөө. хэхэ охин нь ч хамгийн гайхалтай охин байх болтугай
Уншиж байсан юм байнаа. Аз жаргалтайгаа учирсан бол болждээ.Үүнээс сайхан зүйл гэж юу байхавдээ.
Өмнөх нийтлэлийг чинь уншаад нулимсаа гартал инээлээ. Сайхан болчлоо ойрд ингэж инээгээгүй юм байна.
ХИХИХИХИХИ
Чиний эхнийхийг санаж байна.Бараг 7 хоног инээд хүрээд яваад байсан.Ашгүй бүх юм сайхан болсон байна,Одоо ч чи эрх чөлөөтэй хий гаргахад болсон байна шүү.Аз жаргал хүсье.Нийтлэл тавьсан улсууд энэ бүсгүй шиг яаснаа бичиж баймаар байна.Нэг их зөвлөгөө өгөөд л байдаг яасан нь мэдэгдэдгүй шүү дээ.
бага идвэл унгах багасна.
chini bichelegiig unshij bsn yum bn he he chamd az jargal husey ih saikhan hairtai huurhun ohin urtei bas sain zaluutai uchirsan bn. ta 3 t sain saikhan buhnig jin setgeleesee husej bn.
дахиад өөрийнхөө талаар хэл дуулгасанд тнкс хэхэ
хэ хэ хөөрхөн юм.Инээд хүрээд сууж байна.Дагавар хүүхэдтэй хүн хэцүү л байдгийн, гэхдээ чи чаднаа, зоригтой ухаантай, тэвчээртэй л байдаг юм шүү.
Би урд н нэг хүүхэдтэй залуутай суух гэж байсан, бөөн тэвчээр хэрэгтэй юм бна лээ.Гэхдээ чамайг чадна гэж бодож байна.Аз жаргал хүсэе
Sanaj bna aa. Ta 3t az jargal husie.
та 3-т амжилт аз жаргал xүсье. оxинийг нь өөрийн оxин шигээ xайрлаж зөв xүмүүжүүлж өсгөөрэй. тэгж байж чи тэр xүний xайрийг татаж өөрийгөө xайрлуулна. ккк чиний түүxийг уншаад татаж унатлаа инээж билээ
-Үоү гайхалтай! аз жаргал хүсье. гоё шүү чи!
баяр хүргэе гэхээс өөр юу гэхэв анх тэрийг чин уншаад татаж унатлаа инээж билээ хөгжилтэй л түүхтэй хосууд болж дээ та 3-т аз жаргал хүсэе
Хүний итгэлийг дааж, тэр жаахан охинд эх шиг нь хандаж хайр халамжаар дутаалгүй зөв сайхан хүмүүжүүлээрэй. Аз жаргал хүсье бүсгүй минь.
óðüäíû áè÷ñýí ç¿éëèéã óíøñàí ìàø èõ èíýýñýí õºãæèëòýé áàéñàí ø¿¿. ßàõ áîë òýð çàëóó ãýýä ë õàðèí ñàéí çàëóó þìàà. àæ æàðãàë õ¿ñüå.
тиймээ би ч бас уншисан их инээдтэй байсан гэхдээ одоо бүүр сайн сайхан яабаад чин маш их баырлаа аз жаргал хүсий бас бидэнд аз жаргал өрөөсөнд их баырлаа
гүүд лаак гаейс хэхэ
Уншиж байсан юм байна. Хичнээн инээд хүрч байсан гээч. За тэгвэл чамд аз жаргал хүсиэ. Хар цагаан энэ орчлонд нэг хүн ч аз жаргал дуурэн амидараг дээ. Баяр хургэе
анхных нь хаана байгаан инээд хүрээд байна унгасан гэхээр нь ямар их ичсэн болоо хөөрхийс! Нүүр нь час улаагаал явсан байхдаа ккккккк тэгээд хамгийн гол нь тэр онгорхой шүдтэй охиныгоо эхийн хайраар дутаалгүй өсгөөрэй цаашдын амьдралд чинь сайн сайхан бүгдийг хүсье!
тухайн үед танилцаж бсан юм чинь одоо бол зүгээрээ унга унга харин нэг юм хэлхэд хийж бхдаа унгаад байв даа жаахан эвгүй бхаа хичнээн унгадагч гэсэн за тэгээд амжилт
нөгөө унгадаг бүсгүй бх шив дээ баяр хүргьэ
За яамай даа хайр нь бүтсэн бол хэхэ. Анхны бичлэгийг чинь уншаад аймар их инээж билээ. Өнөөдөр бас энэ хоёр дахь бичлэгийг чинь уншаад сайхан сэтгэл сэргээд бас инээлээ. Өөрөө ин эерэг инергетэй хүн байна шүү хэхэ
баяр хургэй
õýõý ýõíèé íèéòëýëèéã ÷èíü óíøààã¿é ÷ ãýñýí ÿìàð ÷ áàéñàí óíãàñàí þì øèã áàéíà. Ìàíàé íýã íàéç àíõíûõàà áîëçîîíä î÷ñîí ÷èíü íºãºº îõèí íü óíãààä ñýæèã õ¿ðýýä óóëçàõàà áîëüöîí ãýñýí. Õàðèí íààä çàëóó ÷èíü ÷ ÷è ÷ òýð èõ äàæã¿é çàëóó÷óóä áîëîëòîé. Òà 3ò àç æàðãàë õ¿ñèé äýý
Ямар сайхан юм бэ,миний монголын нэг ч гэсэн бүсгүй ариухан хайртай учирч, нэг ч гэсэн залуу аз жаргалаар бялхаж, нэг ч гэсэн хүүхэд элэг бүтэн өсч байгаа нь сайхан хэрэг.
Та 3-ын цаашдын амьдралд аз жаргал хүсье.
Нээрээ тийм,анхны нийтлэлийг чинь мартвал алдас болох байлгүй,хэхэ…Дараа нь яасан бол гэж их бодогддог байж..
HUUHNUUDEE BOLZOJ BUI ZALUUGIINHAA DERGED GOE PAD GEJ UNGAVAL GOY L AMIDRAL UGTAH YUM BN SHUU,UNGAAD BGAARAI
ккк санаж бна аа одоо аж жаргал л хүсий дээ та 3++++ хэдэд
хэхэхэ хөгжилтэймаа бас их гоё хайрын түүх уншлаа… эндээс тэр болгон ийм юм уншаад байдаггүй шд
– Tiimee sanaj bn…Ih funny sanagdaj bsn,Hairaa olsond n bayar hyrej az jargal hysie! Sain eej,sain hani bolooroi!
тэгээд ясан юм бэ?
унгасан юмуу эсвэл чацга алдсан юм уу?
тодорхой бичихгүй дээ. хэрвээ чацга алдсан бол үнэр н аймаар байсан уу, өмд чин нэвтэрсэн үү?
тодорхой бичээрэй. хуриман дээрээ юм уу?
хаана юм бэ? хуримын ордонд юм уу? хуримын хувцастай байсан бол цагаан палааж чин яасан бэ? охин нъ ю гэж бна? шоолоод л бна уу?
хэхэ. хөөрхөн юмаа. Анхны чинь бичлэгийг уншсан. их хөөрхөн санагдсан ш дээ. гэхдээ хүмүүсийх нь сэтгэгдлийг уншиж чадаагүй. Дахиж унших гээд хайгаад олоогүй юм. Ямар нэртэй бичлэг байлаа даа?
Тэгээд хайр сэтгэл чинь бүтсэнд чинь, аз жаргалаа олсонд чинь их баярлаж байнаа.
Чамд сайн сайхныг хүсье!
За яамай даа. Цаашдын амьдралд чинь аз жаргал хүсье
хугжитэл л юм баырлав
ямар гоё гэгээхэн хайрын түүх вэ, чи үнэхээр уудам сэтгэлтэй сайн сайхан бүсгүй юм, энэ зан чанараа хойшид ч үргэлж өөртөө авч яваарай, надад чамд тохиолдож бсн шиг бас ийм хүүхэдтэй хүн таарч байсан, хэдий тэр хүндээ хайртай байсан ч чам шиг ийм агуу сайхан сэтгэл надад байсангүй, хаяад л явсан юм даа
урдны түүхийг чин уншаагүй, анхны болзоон дээрээ унгачихсан юм уу хэхэхэ
sain bna ohinoo sain hairlaarai ooriinhoo huuhdiig garsan ch hairaa bitgii untraagaarai onchin hun ontogch bdag yumaaa ih gomdomhoi bdagiin chi sain emegtei bn ter jaahan amitniig ehiin hair amsuulaarai ajil amidraliin amjilt husii
hehehe nuguu ungdag usgui yu heheheh n