Баянгол дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг хүчиндсэн хэрэг уржигдар гарчээ. Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг дүүргийн эрүүгийн тасгийнхан эрэн сурвалжилж байна.
VI бичил хороололд гарсан уг хэргийг сурвалжилсан юм. Хэрэг гарсан байр дөрвөн орцтой юм байна. Эхний гурван орцных нь жижүүрийн өрөө цоожтой байлаа. Сүүлийн орц руу ортол жижүүрийн өрөөнд байсан залуухан эмэгтэй хаалгаа нээв. Түүнээс болсон явдлын талаар лавлахад “Би жижүүр нь биш болохоор сайн мэдэхгүй байна” гэлээ. Байрны гадаах сандал дээр оршин суугчид нарлаж байв. Тэд бяцхан охиныг хүчиндсэн хэргийн талаар аль хэдийнэ мэджээ. Учир нь хэрэг гарсан даруйд цагдаа нар онц байдал зарлаж, оршин суугчдыг үдэш болтол байцаасан гэнэ. “Жаахан амьтныг өрөвдөж хайрлалгүй араатнаас доор авир гаргадаг хүнийг хүн гэж лав хэлэхгүй байх” хэмээн иргэд ихэд зэвүүцэж байлаа.
Охиныг хүчиндсэн хэрэг дөрөвдүгээр давхарт болжээ. Хохирогч наймхан настай юм байна. Уг нь тэднийх өөр орцонд байдаг гэнэ. Тэнд нүүж ирээд удаагүй байж. Уржигдар 14 цаг өнгөрч байхад охин байрныхаа нөгөө орцонд амьдардаг найзтайгаа уулзахаар гэрээсээ гарчээ. Харамсалтай нь охин хар санаатны халдлагад өртсөн байна. Охиныг хогийн бункерийн буланд аваачин хүчирхийлсэн этгээд эсэргүүцэл үзүүлэхэд нь амыг нь таглаж, улмаар цохиж зодсон байх талтай гэнэ. Учир нь хэргийн газрын хана, шал зэрэг цус болж, охины нүүр нь хавдаж, хөхөрсөн байжээ. Цэцэг цэврүү шиг дэгдэж явсан охиныг зэрэмдэглэж хүслээ хангасан гаж донтон бузар үйлдлээ хийхийн тулд урьдаас төлөвлөж байсан бололтой. Хэрэг гарах үеэр тэр орчмынхон
нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан хэрнээ оршин суугч, орцны жижүүр нь ч мэдээгүй байна. Охиныг хүчирхийлсэн залуу хэргийн газраас зугтаж амжжээ. Харин гүн шоконд орсон охин өмдөө ч татах тэнхэлгүй хөл дээрээ тэнцэж ядан алхсаар орцноос гарахын даваан дээр оршин суугч бүсгүй таарч цагдаад мэдэгдсэн гэнэ.
Болсон явдлын талаар СӨХ-ны дарга Г.Гэрэлээс тодрууллаа.
-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг танай байранд гарчээ. Тухайн үед орцны жижүүр нь байгаагүй юм уу?
-Өчигдөр үдээс хойш (уржигдар) хогны машин ирж манай байрны хогийг ачсан юм. Нэгдүгээр орцноос эхлээд ачсан. Жижүүр нь орчин тойрных нь хогийг цэвэрлээд л бүгд л ажил ихтэй байлаа. Гэхдээ энүүгээр нэлээд бужигнацгааж байсан л даа. Би өрөөндөө сууж байтал оршин суугч бүсгүй цонх нүдээд “Хүүеэ жаахан хүүхдийг болохыг нь байлгаад хаячихсан байна ш дээ” гэдэг юм байна. Бид ч сандралдаад гартал залуухан эмэгтэй охиныг гар дээрээ өргөөд тэвэрчихсэн, уйлж байсан. Тэр охины эгч нь юм билээ. Охины өмдийг шувталчихсан, цус болчихсон байхыг нь хараад эгч нь хүчиндүүлснийг нь ойлгосон бололтой. Тэр дор нь 103 дуудаад охиныг эмнэлэгт хүргэсэн. Хорооныхоо цагдаа руу залгасан боловч утсаа авдаггүй. Ингээд дүүргийн цагдаагийн хэлтэс рүү 15.52 цагг залгаж, дуудлага өгсөн. Гурав, дөрөвхөн минутын дараа цагдаа нар хүрээд ирсэн.
-Охины биеийн байдал ямар байгаа бол ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?
-Тэднийх манай байранд нүүж ирээд удаагүй болохоор бүртгэл нь байдаггүй. Гэр нь эзгүй байсан. Хөөрхий охины сэтгэлд нь том шарх үлдэнэ гэж бодохоор үнэхээр эмзэглэж байна. Юугаач мэдэхгүй жаахан амьтныг хүчиндэх санаатай ямар хүн байдаг байна аа. Охины амьдралд бас томоохон хар толбо үлдэнэ шүү дээ.
-Хэрэг болох үед тухайн давхрынх нь юм уу хэн нэгэн оршин суугч анзаараагүй юм байх даа?
-Бодвол охины амыг нь тагласан байх л даа. Бас зодсон юм шиг байна лээ. Охиныг эгч нь тэврээд уйлж байхад нь очсон хүмүүсийн ярьснаар нүүр рүү нь цохисон янзтай болчихсон байсан гэсэн. Манай энэ орчим уг нь гайгүй л байдаг юм даа. Гэхдээ хүн чанаргүй адгуус шиг хүмүүс байх юм аа.
-Цагдаа нар хэргийн эзнийг эрэн сурвалжилж, хэрхэн ажилласан бэ?
-Хар өнгийн хувцастай залуухан хүн байсан гэж хайж байгаа юм билээ. Орцны жижүүр нь ямар ч сэжигтэй хүн хараагүй болохоор дотроосоо хэмээн таамаглаж цагдаа нар уржигдар шөнө болтол айлуудаас байцаалт авсан. Одоо ч энгийн хувцастай цагдаа нар ажиллаж байгаа.
-Орцны жижүүрийн хариуцлага гэж бас байх ёстой биз дээ. Орж, гарч байгаа хүнээ шалгааж…
-Манай байр ерөнхийдөө дөрвөн орцны дунд хоёр жижүүртэй. Ер нь орцны жижүүрт бүртгүүлээд, хэнийд орох гэж байгаагаа хэлэх хүн гэж байхгүй шүү дээ. Бараг өөдөөс нь зодох нь холгүй. Орц хариуцсан жижүүр Гандолгор гэж эмэгтэй бий. Өглөө 9.30 цагт байцаалт өгөхөөр цагдаагийн газар руу явсан. Одоо бараг ирэх дөхсөн гэв. Түүнтэй ийн ярилцаад өрөөнөөс нь гарч, орц руу ортол жижүүр эмэгтэй ирчихсэн байв. “Цагдаад байцаалт өгчихөөд ирлээ. Хурал зөвлөгөөнтэй гээд нэлээд хүлээлээ. Үдээс хойш дахиад ирээрэй” гэсэн гэж жижүүр н.Гандолгор ярилаа.
-Хэрэг гарах үед та хаана байсан бэ?
-Хогны машин ирчихээд энүүгээр тэрүүгээр хог цэвэрлээд явж байсан юм.
-Сэжигтэй хүн орж гарахыг хараагүй юу?
-Уг нь би орц руу ороод давхар бүрийнх нь хогны бункерийн хогийг цэвэрлээд явж байхад хүн байгаагүй. Хог ачаад л ид бужигнаж байсан юм. Тэгээд хогны машин ч явсан, гаднах хогоо цэвэрлээд байж байтал хүүхэд хүчиндчихлээ гэж орцны оршин суугч хэлсэн. Ёстой нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн дөө.
-Хэргийн газар ямар байдалтай байсан бэ?
-Хана, шал зэрэг нь цус болчихсон байсан.
-Та охиныг харсан уу. Цохиулж зодуулсан зүйл ажиглагдав уу?
-Эгч нь тэвэрчихсэн уйлаал байж байхад нь хүмүүс очсон. Нүүр нь хөхөрчихсөн харагдсан. Бүр шоконд орчихсон хариугүй хүндхэн байсан.
-Цагдаа нар хэргийн эзнийг ямар хүн гэж таамаглаж байх шиг байна?
-Надад хар бараан өнгийн царайтай 30 гаруй насны эрэгтэй хүний канондсон зураг үзүүлсэн. Харж байгаагүй болохоор мэдэхгүй л гэсэн. Бас оршин суугч дотроосоо байж магадгүй гэж хардах байгаа бололтой юм гэлээ.
Хэдхэн хоногийн өмнө гэхэд Бичил хорооллын нэгэн байрны бункерийн буланд идэр насны залуу бага балчир охинд хутга тулгаад хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Азаар оршин суугч гарч ирж таарснаар гэмт этгээд бултсан байна. Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд сонор сэрэмжтэй байж, охин үрээ хараа хяналтгүй ганцаар явуулахгүй байхыг сэрэмжлүүлж дээрх сурвалжлагыг бэлтгэлээ.
33 Comments
ийм зүйл хийж байгаа хүн яав ч эрүүл бус сэтгэцийн юмтай л байгаа лдаа цаазаар авахаар хийсэн хэргээ ухаарах сөхөөгүй үхээл өгнө. тэрнээс насаар нь шоронд хорьж тамлах хэрэгтэй байнга хийсэн хэргээ бодож,зүүдэлж яна биз. насаар нь зовоох хэрэгтэй энэ охин чинь одоо насаараа л зовж явна шдээ адил байх хэрэгтэй. тэгээд үхсэнийхээ дараа тамп очино биз. харин бид өөрслийн дүү биш байлаа ч гэсэн бяцхан дүү нартайй анхаарал тавих хэрэгтэй.
ongon ni tsoortson yum chn tsus garj l taarashd
яадаг хар п…. вэ? би байсан бол наад завхай лалрийг чин цаазлаад огох бсан
ясан хараал идбэл таарсан хуур бэ тэр чин ийм жаахан хуухдийг хучиндээд иймэрхүү амитад бугд ухэж далд ороосой,.жаахан охинийг урубдуж болоогю л юм байх да,.ямар нээрээ хэлэх уг ч алга,.албал таарна муу пиздааг…яж чаддаг юм бэ гайхаад байх юм тийм жаахан амитанийг чин,.ухэж далд орбол таарна…
ээ ямар хогийн новш бэ бариж аваад хумасний хутагаар боовийг ни тасалбал таарна новш гэж
хараал идсэн новш вэ хөгийн амьтан бэ хараал идсэн төр засаг нь иймэрхүү хүмүүсийг алахгүй харинч нөгөө новшийн өршөөлийн хуулиараа гаргаад улам өөгшүүлээд байх юм арьчаагүй амьтад юмдаа
балайр новш бэ албал таарна өмхий элбэгдөрж цаазын ялыг хүчингүй болгож алуурчдыг, иймэрхүү гаж донтонгуудийг өмгөөлж байна
АЛАБАЛ ТААРНА ЗАВААН АДГУУСНААС ДООР АМИТАН
балиар амитан бэ аллавал таарна бүүр уур xүрч бна
Арай ч дээ.Алах ч багадна.Цагдаа сэргийлэх шүүгч нар энэ муухай явдлыг дахин гаргахгүйгээр таслан зогсоох үйл ажиллагаа хиймээр юм аа. Нялх амьтдыг хүчирхийлсэн хүнийг олны өмнө цаазлуул яасан юм бэ.Тэгэж байж л тэнэг толгойтнууд ойлгоно шүү дээ. Шоронд хорих юу ч биш.Үүнийг уншаад хөөрхий охиныг өрөвдөөд өр өвдөж уйллаа.Энэ охины ирээдүй гэрэлтэй сайхан явах болтугай миний дүү.
монгол хүмүүс ийм л муухай болсон юм бхдаа, ямар ч бузрийн хэргүүд гардийн. наад новшийг чини бариж аваад арисийг ни хуулвал таарна
eviide john nyalh amitan.mini zurh uragdah shig bollo.bi uilj bn.ymar muuhai hun we.yaj chadsan bn.
ЮУн цаазлах вэээ.. Цаазлаад л орхичих хэрэг үү? хүний амьдралыг насаар нь там болгосон новшийг ингээд хормын төдийд цаазлаад орхих хэрэг үү айн. Зүгээр л уучлаарай. амьдаар нь амьдын тамд эрхтэнийг нь хэсэгчилж таслаад зүгээр л гудамжинд орхичих хэрэгтэй. хүн болгон мэдэж байгаа хойно нохойны үлдэгдэл хоол идэж насаараа зовог муу хог
хэцүү болж дээ хорвоо гэж… тийм юмнуудийг цаазалж хашраах ерөнхийлөгвх байдаг ч болоосой
Ийм лаларийг ёстой бариж аваад оорийн гараар гуйцээх юмсан. ямар ношийн муу адгуус вэ, олдог л юм бол тэр балчир амьтаний амссан зовлонг оорт нь амсуулр мэдрүүлээд дараа н тумний нудэн дээр гэсгээж цээрлүүлтүгэй!!!
ямар мууxай адгуус вэ. xэрэггүй xог шаарнуудийг цаазлаx xэрэгтэй.
Заавал олоод цаазлах хэрэгтэй шдээ. Харин цаазлахдаа олон нийтийн ТВ гээр гаргаад яг хятадууд шиг олны нүдэн дээр тэгвэл энэ хачин хэрэгүүд бараг 60-70% багасна шүү.
зайлаа муусайн арчаагуй юмнууд л инэгдг бх. хуухэн найраад шаачиж чадку болхоор хун амитан тоохгуй болхоор гэмгүй жаахан ю ч мэдкү лулх амитнийг ингж бузарлаж бган. арчаагуй юм. муусайн иймэрхий юмнуудийн шууд л доодхийг ни тасдах хэргтэйшд
тэрийг олох юм бол балиар доодхийнэ тастаад оорт ин идуул бас хуснийх ин завсраар хадаас чихээд нудийнэ ухаад богсруунэ том томр чихээд хаях хэрэгтэй. Арайчдээ уур хурчлээээ алмаар санагдчлааа
цаазаар алах ял өгөх хэрэгтэй.
хэдийг нь цаазлавал Монголд г.хэрэг мөн их багсан даа
ТЭР ХҮЧИРХИЙЛЭГЧ ЯАВЧ ХҮН БИШ, ТҮҮНИЙ БЭЛЭГ ЭРХТЭНГ НЬ ТАСДААД, ТАЙГАН БОЛГООД 2 НҮДИЙГ НЬ УХААД 2 ГАРЫН ХУРУУНУУДЫГ НЬ ТАЙР. НАСАН ТУРШДАА ТАРЧЛАГ МУУ ПИЗДА
ях вэ
монгол ахан дүүс мини ээ
арай ч дэдэ янхнуудаа тэгж чадгүйн бхдаа
арай ч дээ. муусайн юмнууд. үхлийн муугаар үхээсэй. наймхан настай тэр бяцхан охин амьдралд итгэх итгэлээ өнөөдөр алдлаа. түүний ирээдүй ямар бүрхэг байна вэ. ээж аав эмээ өвөө нараа хүү охин гэлтгүй үр хүүхэддээ анхаарал сайн тавъя. болгоомж хэзээд илүүдэхгүй шүү. саяхан миний таньдаг гэр бүлд иймэрхүү хэрэг гарсан байсан. хавар болоод ер нь хүмүүсийн сэтгэлзүйн өөрчлөлтүүд эхлээд байна. 14 настай хүүд нэг эрэгтэй эрхтнээ хөхөхийг шаардсан гэсэн азаар хүн гарч ирж хүү зүгээр өнгөрсөн гэсэн. аймар байна. хүүтэй нь хүүтэй гэж санаа амарч болохгүй шүү. нийгэм, цаг үе аймшигтай болжээ.
арайч дээээээээ муу пиздааааааа вэ хараал идсэн доодхийг нь тасдаад нохойд хаяж өгөх юмсан.
Ийм хэрэгт шууд цаазаар авах ял өгч байгаачээ.
huu ohin hamaagui ee baga nasnii l huuhdee sain har usvur nasniihaa ch ter er n l huuhdee sain harj bai. mongold chne odoo erguu soliotoi yumnuud ih boloh n shivdee. tgleech ter gegeen tsagaan udruur 5-r angiin neg ohiniig hachin sogtu baliar yum olnii nudend deer darj avaad deer hevtej bhad hajuud n bsan humuus yu ch hiihgui haraad zogsood bgan erguu yum shg. ter teneg amitniig chuluugaar tsohiogui bsan bol muu joohon ohin unheltseg n ali hediin hagarah bsn bhaa.
naizdaaa huutei ch gesen anhaarahgui bol gaj yumnuud ih bolj bn shuuu eregtei huuhed ch gesen huchinddeg gesen er n humuusee huuhdee harj handiii bytshan amitadaaa harahgui bol iim baliar yunuuud olzlood nasan turshid n sew uldeej bnaa ylanguya hawar iim hereg ihseh yumaa ytegehr setgetsiin oorchlolttei humuus hiij bgaa gesen ugeee uneher haramsaj bn muu buzar nowsh bi chgesen huutei gehdee l anhaaraltai bnaaaa
muu novshiig heden muchuurn salgaad nohoid ugvul taarna.az bolohod bi huutei yumdaa br
Adguus bna daa barij abaad olnii nuden deer tsaatsalj ustgabal taarna.
xэлэx ч уг алга. гэxдээ амидралд ийм байсан, байгаа байx ч болно. тиймээс сонор сэрэмжтэй байx ни өлзийтэй юмдаа. ямар гэгээрүүлнэ гэж байx биш. завxарсан юм.
Яадаг муу п…. бэ. Тийм жаахан амьтныг насан туршид нь сэтгэлийн зовлонтой болгочихлоо ш дээ. Ийм амьтдыг хэрэг нь батлагдаад баригддаг л юм бол цаазалж байвал таарна. Ахиад хэдэн жаахан хүүхдээ энэ амьтанд бузарлуулж байдгийн.
ямар аймшигтай юм бээ? 8хан настай бяцхан охин арай ч дээ..манай орцонд ч гэсэн хааяа бэлэг эрхтнээ гаргадаг бузар юмнууд ороод ирчихсэн зогсож байдаг, хавар болхоор өвчин нь эхэлдэг юм шиг байгаан.харангуутаа хурдхан л цагдаа дуудчихдаг зарим нь зугтаад заримийг нь баридаг.хархад хэн ч тийм гэж хэлхээргүй…охин хүүхэдтэй хүмүүс маш болгоомжтой байхгүй бол хэцүү хэцүү.