Өсвөр насныхан хэмээх тодотголд 12-18 насны охид хөвгүүдийг хамруулан авч үздэг. Эдгээр өсвөр насны охид хөвгүүдэд эерэг сөрөг сэтгэлзүйн олон өөрчлөлтүүд гардаг.
Тухайлбал:
1. Өөрийн хүсэл мөрөөдлийг тодорхойлон түүнийгээ хэрэгжүүлэхийг оролдож эхлэх,
2. Өөрийнхөө хувь хүний дахин давтагдашгүй шинжийг өөр хэн нэгэнтэй адилтгах,
3. Бусадтай амархан зөрчилдөх. Энэ нь өөрийгөө бусдад ойлгуулах гэсэн хүсэл эрмэлзлийн далд хэлбэр юмаа,
4. Хэт биеэ өмөөрөх, өөрийнхөөрөө байхыг эрмэлзэх,
5. Амархан уурлаж бухимдах,
6. Хэт их мөрөөдөмтгий байх,
7. Бүх асуудалд ижил тэгш байх эрхтэйгээр оролцохыг хүсэх,
8. Том хүн болсон мэтээр өөрийгөө төсөөлөн бодож аливаа асуудалд бие даан шийдвэр гаргахыг эрмэлзэж томчуудын шүүмжлэлтэй тулгарах,
9. Өөрийнхөө гадаад төрхөд эмзэг, хэт шүүмжлэлтэй хандах, үүнийг өөрчлөх хүсэл бодол хүчтэйгээр төрнө, энийг дагаад сэтгэлээр унаж гутрах, доогуур үнэлэмжтэй болох,
Өсвөр насны охид хөвгүүд ялгаагүй аливаа нэгэн эрсдэл бүхий зан үйл рүү амархан татагдаж орох магадлал маш өндөр төдийгүй зөв чиглүүлж чадвал эерэг зөв хүн болж төлөвших эсэх нь эцэг эхчүүд та бидний оролцооноос хамаарах чухал үе юм.
/Хань/
2 Comments
манай найз охин одоо 16тай сэкс хийхээр өсөлт н зогсоно гэж айгаад байхийн өсөлт н зогсдог уу
Bi dooroo osvor nasnii ohin duutei, teheer minii ajiglsanaar 6 bolon 9-r jishee ni iluu tod ym shig sanagdsan