Дунд насны эрчүүлд сонголт хийхэд хэцүү үе ирэх нь бий

Гэр бүлийн амьдралд тааварлашгүй зүйл их гарах нь бий. Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дунд эсхүл ахимаг насны эрчүүдэд эхнэр болон улам дотносож буй нууц амрагийн хооронд сонголт хийхэд хэцүү үе тулгардаг аж.

Хорь, гучин жил амьдарсны эцэст гэр бүл, үр хүүхдээ орхиод явах нь эрчүүдэд амаргүй болох нь ойлгомжтой. Иймд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг өгч байна.

1. Яаран шийдвэр бүү гарга

2. Аливаа шинэ, содон юм эхэн үедээ л тийм байдаг. Амьдрал өөрийн хууль дүрэмтэй тул шинэхэн амрагтайгаа нэг гэрт орсон ч дандаа баяр баясгалант өдрүүд хүлээх ёсгүйг тооцоол.

3. Хамт ажилладаг эсвэл найз нөхдийн хүрээнд танилцсан эмэгтэй та хоёрын харьцаа хэрхэн өрнөхийг тайван ажигла. Амьдралд тааварлашгүй үйл явдал заримдаа өөрөө өрнөчихдөг тул хүчээр зогсоох ч юм уу ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөх нь хэцүү байх нь бий.

4. Сонголт таны эр хүний мөн чанараас хамаарахыг мартуузай. Олон жил ханилсан гэр бүлийн хүн, дасаж дадсан зан аащ, нөхцөл байдалд давуу тал их байдаг. Ухаантай эхнэр нөхөртөө хориг саад тавьдаггүй. Түүнд сонголт хийх эрхийг олгодог.

Ихэнх эрчүүд эмэгтэй хүний ийм хүлээцтэй зан чанарт уярч, хуумгай шийдвэрээ өөрчилдөг байна. Харин эхнэр нь эсрэгээр хэрүүл тэмцэл хийх, үгэлж яншаад эхэлвэл (тэр дундаа “хүний мөсгүй амьтан” гэж загнах) эр хүн хурдан зайлахын түүс болж яаруу шийдвэр гаргадаг ажээ.

/Хань/

1 Comment

  1. tuulai says:

    харин би салахаар шийдээд байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.