Таны ажил хэрэг сүүлийн үед нэг л бүтэмжгүй сэтгэл санаагаар унаад амьдрал тун хэцүү юм шиг санагдаад байвал амттан идэх, ямар нэгэн юм өөртөө худалдаж авах, өөрт чинь чөлөөтэй санаа амар санагдах газарт хэсэг хугацаагаар явах нь чухал юм. Өөрийн сайн талаа мэдэх сэтгэлээ засахад тань доорх зөвлөмжүүд таньд туслана.
Хагас цаг суугаад
Чиний хийж байгаа бүхэн цөм чухал уу. Түүнд чи заавал оролцох шаардлагатай юу гэдгийг бодож үз. Таван минут ч атугай амрахыг хүсдэггүй хүмүүс олон байдаг. Энэ нь сэтгэцэд хортой.
Бүх буруу юманд өөрийгөө зэмлэхээ боль.
Ямар муу юм хийснээ олж тогтоож сур. Хойшид ийм зан байдлаас зайлсхийх хэрэгтэй. Асуудлыг өөр дээрээ тусгаж авсаны хэрэггүй.
Таагүй байдлаас хол хөндий байхыг хичээ.
Хэрэв чамайг хэн нэгэн хүн хурцаар шүүмжилвэл “би бол ялдамхан, ухаантай, сэтгэл татам хүүхэн” ярьж л байг гэж өөрийгөө тайвшруул.
Ертөнцийн хамаг дутуу дулимаг бүхэнд өөрийгөө хамаатай гэж бүү бод.
Харин яагаад” өөрт чинь ийм бодол’ төрсний учрыг олохыг хичээ. Хэрэв хэн нэгэн хүнийг санаандгүй гомдоосон бол үүнийг засч өөрийгөө уучил. Бусдыг уучилж сурах нь хамгийн том бэлэг.
Хэдэн сараар бүү гомдож бай.
Гомдсоноо мартаж чаддаг хүн бол жинхэнэ эрх чөлөөтэй байдаг. Хэрэв чи дэлхий ертөнцийн бүх юмны тухай муугаар бодож байгаа бол өөрийнхөө тухай сайн бодолтой байж чадахгүй.
Хохирогч байхаа боль.
Чи өөрийгөө дорд үзсэнээс болж бусдыг өөртөө муу хандахад хүргэнэ. Өөрийгөө хүндэтгэх эрхтэй гэдгийг өөртөө цаг үргэлж итгүүлж бай.
“Үгүй” гэж хэлж сур.
Олон хүн ялангуяа найзууддаа татгалзсан хариу өгч чаддаггүй хүн байдаг. Тийм учраас ямар ч дур сонирхолгүй заримдаа бүр боломжгүй зүйлийг хийхийг байнга зөвшөөрдөг. Өөрийхөө алтан цаг хугацааг дэмий өнгөрөөх хэрэггүй.
Өдөрт нэг удаа толинд хар.
Өөрийнхөө дүрсэнд өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч өөрийгөө хайрлаж явах болно гэж итгэлтэй хэл. Та өглөө болгон толинд харж би бол хөөрхөн хүүхэн гэж чангаар хэлж байх хэрэгтэй.
/Нийслэл таймс/
1 Comment
яг унэн угуй гэж сурах ни чухал шуу. энэ миний том дутагдал шуу.